Гажиг шүү дээ...

2008-8-16,01:58
...Өглөө яагаад ч юм нэг л нойр сэргээд босчихов. Ер нь би лагер дээр ирэхээрээ эрүүл агаарт эрт сэрээд гарч гүйгээд байдаг юмаа. Өнөө өглөө үүр дөнгөж хаяарч байхад сэрээд гарч 00 орчихоод буцаж явтал тэнгэр цоорчихсон мэт нүхээр нэгэн гэрэлтэй, ямар нэгэн онгоц шиг зүйл харагдав. Бүүр их ойрхон харагдаад газраас чулуу аваад шидчихсэн чинь оноод метал зүйл онож байгаа хөндий чимээ сонсогдов. Яагаад ч юм би зугтах ёстой гэж бодон байдгаараа зугтаад нэгэн жижигхэн цагаан байшингийн балгас руу орж нуугдаж байх юм. Хажууд миракл явж байхын. За тэгээд тун удалгүй хэдэн хэдэн хүн орж ирээд биднийг авч яваад, хэсэг бүрэлзэж байснаа хөлөг дотор орчихсон байх юм. Хүн төрөлхтөнөөс ухаан, сэтгэлээрээ тасарсан хэсэг нөхдүүд хүмүүсээс тусдаа зэргэлдээх ертөнцийг байгуулж тэндээ амьдардаг, өөр муу хүмүүсийг тэндээ оруулдаггүй юм гэнээ...
За хэдэн өдрийн өмнө ийм гажиг зүүдийг тодоос тодоор зүүдлэв. Ер нь бол нэг их зүүдлээд байдаггүй юм. Их ядарсан үедээ л байнга боевик зүүд зүүдэлдэг. Амьдралдаа зүүдэлж байсан цөөхөн зүүдний маань нэг. Тэгээд ийм тод зүүд бараг зүүдэлдэггүй болохоор их сонин санагдав. Тэгээд ядаж байхад асар синдромтой зүүд хэхэ

I'm here waiting for you imagoro to chigau miraiga aru... гээд нэг дууны хэсэг аманд орж ирээд байх юм. Харин хайгаад олдоггүйээ. Мэдэх хүн байвал олоод өгөөрэй happy
Тэгээл нэг иймэрхүү дуунууд сонсоод л суугаад байна...

 
 


Өнөөдөр бас л сайхан амьдралын нэгэн өдөр өнгөрч байна. Унтъя даа. Урамгүй нь хүмүүс шиг зүүдэлдэггүй. Толгой дэрэн дээр тавиад л бараг унтсан гэдэгтээ эргэлзмээр бараг яг тэр байрлалаараа сэрчихдэг болохоор хэхэ. Гоё зүүд зүүдлэмээр байнаа, түүнтэйгээ зүүдэндээ уулзмаар байна happy Венецийн сувгаар хамтдаа завиар зугаалмаар байна...
Зүүдний бурхан гэж байдаг бол намайг өнөөдөр түүнтэй минь уулзуулж зүүдлүүлж өгөөрэй big grin
...Одоо ч хэдхэн л өдөр үлдчихлээ л дээ happy
бичсэн: хүү төрөл: Аар саар | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 164 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

чамайг зүүдэндээ Миракл-тай сээгийдээд байвал бурхан чамайг нөгөөдхийг чинь зүүдэнд чинь оруулж энэ тэр тэгж ч амархан чамайг жаргаахгүй байхоо гэссс.. сайн үйлстэй зүүд дэлгэрэх болтугай ! ум мани бадмэ хум..
Дарс хэзээ бичсэн: 21:14, 2008-8-16 | Холбоос | |
Moshikashite
Миний мэдэхийн нэг ийм дуу байдын.Мөн эсэхийг ни мэдэхгүй.
http://jp.youtube.com/watch?v=glanQFGOEIA
oyunaapin хэзээ бичсэн: 21:32, 2008-8-16 | Холбоос | |
энэ дууг сонсоод ягаад ч 1 л гуниг төрлөө гэж ... yho:(
caola хэзээ бичсэн: 21:44, 2008-8-16 | Холбоос | |
Сэтгэгдэл
Дарс> Хаха яадымбэ бага хатан минь юм байгаан. Харин яагаад ч юм тэнд хамт явж байлээ. Лаг балай зүүд яг сэрээд босоод явж байгаа юм шиг, унтсан орчиндоо зүүдэлсэн болохоор будилах шахсан. Харин мираклыг тэнд байж байхаар нь л бараг зүүд гэдгийг зүүдэн дотроо ухаараад байгаам бишүү хэхэ

Оюунаапин> Мөн байшд баярлалаа. Иматова чигаү мирайга аттэмо гэдгийм байна yho:D==

caola> Аль дуу нь вэ? happy Гоё шүү дээ. яагаад гуниглаав confused
хүү хэзээ бичсэн: 22:00, 2008-8-16 | Холбоос | |
hi
Унтая даа унтая уяхан хонгор минь
Учирч зүүдэндээ хоёуул жаргая
Амраг чамтай минь учиран золгуулдаг
Амтат зүүдэндээ яаран очьё доо
Зүүд гэдэг агуу ертөнцийн
Зүрхэн талд нь чи минь байгаа

Зүүдлэх болтугай амжилт шүү хүү хэ хэ
oyunaa (зочин) хэзээ бичсэн: 12:41, 2008-8-17 | Холбоос | |
r.h.waiting for you sain medehgui bn yagaad gunig turood bgaag
caola (зочин) хэзээ бичсэн: 21:39, 2008-8-23 | Холбоос | |
xvv: Блогоор минь зочлoж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)

нэр:   
веб: 
Манах: Мэйл:
Гарчиг:
Сэтгэгдэл:


happysadwinkingbig grinbatting eyelashesbig hugconfusedlove struckkisspartytonguehappyblushingbroken heartsurpriseangrysmug
coolworriedwhew!devilcryinglaughingstraight faceraised eyebrowrolling on the floorangelnerdtalk to the handsleepyrolling eyeslosersickdont tell anyone
not talkingclownsillypartyyawndroolingthinkingdohapplausenailbitinghypnotizedliarwaitingsighphbbbbtcowboy[илүү]
 


Энэ блогоос:
http://.blogmn.net