Сараачмалуудаас...

2008-8-14,05:17
Ялдамхан инээмсгэлэлд согтоод
Янзтайхан талимаарах харцанд уусааад
Ялгуун бүхнийг чинь бишрээд
Яваад ирэх уулзалт бүртээ
Яг дэргэд чинь байхдаа
Ямар их хүсдгээ шивнээд
Ягаахан уруулыг нь үнсэнэ дээ
Янаглан хүзүүг нь үнсэнэ дээ
Хайрлан хацрыг нь үнсэнэ дээ
Харамлан нүдийг нь үнсэнэ дээ
Дурлан хамрыг нь үнсэнэ дээ
Дуулан чихийг нь үнсэнэ дээ

Хөөрхөнийгөө...

Сэтгэлийн бяцхан шувуухай чиний зүгт нисч
Сэрүүн байх мөч бүхэндээ чамайгаа санаж
Шөнийн зүүдэнд цэцэгс бүхэн чамайг минь дүрслэж
Секунд тоолон хүлээх мөч бүрийн төлөө
Сэмхэн чамайгаа мөрөөдөн инээмсгэлэх агшин бүхэн
Сэтгэж төсөөлж байгаагүй амттайхан амьдралын минь энэ л өдрүүд...

Дурлал хэмээх цахилгаан станц
Дулаахан энэ илчинд дэлхий ертөнц бүлээсч байгаа
Дурлал гэдэг энергийн эх үүсвэрийг Эйнштейн нээгээгүй
Дуу аялсан Ромео ч бодож олоогүй
Дулааны нэг ч инженер санал болгоогүй
Дурлалд шатаж үзэхдээ би харин нээчих шиг боллоо big grin
Дуу шиг уншигдах мэйл бүхнээс илч ялгарахад
Дуулдаг шүлэглэдэг би бол цахилгаан станц
Хүчтэй татагдан соронзон оронд орсон байсан
Хүрэх төдийд цахилгаанд цохиулсан тэгэхэд бас
Салж чадахгүй наалдаж орхисон зүрх
Салгаж хэзээ ч чадахгүй байх тэр чигтээ
Дэндүү хүчтэй цахилгааны эх үүсгэвэр
Дэлхийн номер нэг чи минь миний бас цахилгаан станц

Энгүйхэн яриа нь чихэнд минь эгшиглэж би инээмсгэлдэг
Эрхлэх дүрийг нь нүдэндээ төсөөлөн баясал төрдөг
Хөдөлгөөн бүр нь санаанд ирж тайтгаруулдаг
Хөхрөн инээх нь зүрхэнд дуулдахад яаран тэмүүлдэг...

Зүрхийг минь чи дэлгээд хардаг ч болоосой
Зүү орох зайгүй нэг л нэр бичээстэй бий
Сэтгэлийг минь чи тольдоод хардаг ч болоосой
Сэвгүй тунгалаг нэг л хүний хөрөг тэнд тодхон бий...


Ухаан бодол төвлөрөхгүй юм
Урсах цаг хугацаа 
удаад ч байх шиг
Нэг л адгаж яараад байх юм
Нэхэх цаг хугацаа
дэндүү хурдан ч юм шиг...

Ирээдүйн эхнэртэй зориулав winking

Хээрийн ягаан цэцэгсийг хөл доод чинь дэлгэж
Хэнэггүйхэн энэ насныхаа минут бүрийг алдалгүй
Дурлам сайхан бүхнийг сэтгэл зүрхэндээ хадгалаж
Дураар нэгэн амьдралын нас бүрийг хуваалцаж
Дэлбээ ягаан уруулын эс бүрийг мэдэрч
Дэндүү дулаахан харцны тусгал бүхэнд өртөж
Дэвэргэн энэ насныхаа цаг бүрийг хамт байж
Дэргэд чинь үргэлж хамтдаа баймаар байна
Алаг хээнцэр цэцэгсийг өлмий доор чинь дэвсэж
Аанай энэ амьдралынхаа мөч бүрийг зориулж
Торгон зөөлөн арьсны эс бүрийг үнсэж
Тоотой хэдэн насныхаа мөч бүхэнд хамт баймаар
Давхраатай алаг нүдний тальмаа бүхэнд согтож
Даруухан нэгэн амьдралынхаа цаг бүхнийг ашиглан
Дандаа зөвхөн чамдаа дурлан дурлан суумаар
Улаан хонгор цэцэгсийг гишгэх газарт чинь дэвсэж
Ухаангүй нэгэн амьдралынхаа секунд бүрийг зориулмаар
Уяхан ялдам аашны чинь хөдлөл бүхэнд баясаж
Урт хархан үсний чинь ширхэг бүрийг илбэж
Урдаа үлдсэн амьдралынхаа өдөр бүрийг ашиглан
Улам чангаар тэврээд үнсэж баймаар байна

Хамтдаа хэвтээд оддыг тоолмоор
Харвасан нэгэнд нь хүслээ шивнэмээр
Гараасаа барилцаад мөсөн дээр гулгамаар
Гайхуулж онгирон чангаар инээмээр
Сайн тэврүүлээд ардаа суулгаад
Салхи татуулан байктай хурдалмаар...
Дэр бүтээх үсийг тань илбэмээр
Дэрлүүлж гараараа тэврэн нойрсуулмаар
Сугадан хөтлөлцөн гудамжаар зугаалмаар
Сууж цэцэрлэгт чамтайгаа үлдмээр
Сэрүүн үдэш янаглан суугаад
Сэтгэлийн үгсээ зүрхнээсээ хэлмээр
Ирээдүйн мөрөөдлөө хамтдаа ярьмаар
Ижилдэн дасаад хун шувууд шиг болмоор...


Намайг хаясан болоод ирээдүйд хаях (тэхдээ тийм явдал болохгүй байхаа winking ) бүх охид бүсгүйчүүдэд

Нулимс дуслуулж уйлахгүйээ би ямар охин биш ямар
Нууж өрөвдөх хэрэггүй дээ чи бурхан биш ямар
Зүрхэнд чинь торох зүйл үгүй юм бол
Зүгээр л намайг орхиод яв даа
Бороо асгаруулан хайлахгүйээ би ямар тэнгэр биш ямар
Бодож аргадах хэрэггүй дээ чи ямар ээж минь биш
Сэтгэлд чинь торох зүйл үгүй юм бол
Сэмхэн алхаад холдоод яв даа чи минь
Цурхирч гиншиж уйлахгүйээ би ямар хүүхэд биш
Цуг байж аргадах гээд яахав дээ чи ямар эгч минь биш
Торж холдох зүйл үнэхээр үгүй юм бол
Тоглож жүжиглэх хэрэггүй дээ яв даа чи минь...
Бороо шаагиж цонх тогшино
Бодол зүрхэнд ч бороо шиврэнэ
Нар гарч цэлмэж л таараа гадаа
Надад чи ч мартагдаж л таараа нэг л өдөр
Шавар шалбааг хатах л болно
Шаналсан зүрх бас мартаж л таараа
Аадар бороо дахин орох л байлгүй
Ахиад би ч хэн нэгэнд дурлах л биз...


Хэрвээ тэр чихэр бол би хэл байх
Хэрвээ тэр нуур бол би хун байх
Хэрвээ тэр цэцэг бол би зөгий байх
Хэрвээ тэр гэрэл бол би дэнгийн эрвээхэй байх
Хэрвээ тэр миний гүнж бол би тэрний л xvv байж таараа big grin

Дэлгэж тавьсан блогийнхоо хуудсаар
Дэвэрч будилах сэтгэлийнхээ учгийг би нээе
Дээврээс нисэх тагтаанд захиа дайдгийн адилаар
Бичлэгээрээ би чамдаа зүрхний үгсээ илгээе
Шууданч цагаан тагтаанд захидал дайдгийн адил
Шулуун яруу үгсээ чи минь ч бас илгээгээч
Шивнэх блогийн минь хуудсаар дамжуулж
Сэтгэгдэл, коментоор сэтгэлээ нээгээрэй...


Шаагих бороон дусал бүр гуниг шивнэнэ
Чамайг үгүйлэн шаналах харанхуй өдрүүд
Үзэг цаасаар өөрийгөө багахан тайтгаруулж
Өнчирч үлдсэн мэт үгүйлэн санахдаа
Хөнжилдөө хөрвөөж үүр цайлгах шөнүүдийг
Хөөж энэ шүлэгтэй хамт хийсгэж орхихсон...




бичсэн: хүү төрөл: Мөрөөдөл | (12) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 185 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

гоё шулгууд бна..баярлалаа..бү
гдэнг уншлаа.. yho:d==
altai mountains хэзээ бичсэн: 02:53, 2008-8-8 | Холбоос | |
хөөрхөн мөртүүд байна шүү гээл..нэххх яруу найрагч хүн шиг мэддийм шиг хэлчий.. сэтгэлд их нийцлээ сараачмалууд чинь Рийвзээ...
Dars (зочин) хэзээ бичсэн: 14:34, 2008-8-8 | Холбоос | |
33238 гээд тоолуулан блогоор чинь зочиллоо.
Бичлэгүүд болон блогууд чинь таалагддаг.Чамд амжилт, мөн удахгуй хайрын балыг амталж ханийн жаргал эдэлж үрийн зулай үнэрлэж өнөр өтгөн аз жаргалтай явахыг хүсье.Би бас жинлүүрийн ордных болохоор чиний үзэл бодол хийгээд бодрол сэтгэл надад ойр байгаа юм болов уу даа applause yho:bighug
gangaa хэзээ бичсэн: 14:47, 2008-8-8 | Холбоос | |
applause applause
gereltuya хэзээ бичсэн: 15:59, 2008-8-8 | Холбоос | |
Гоё шүлэгнүүд байнаа, Хүү хөөрхөн блогтой бас, дажгүй нийтлэлүүд бичдийн байна... happy
tn192 хэзээ бичсэн: 18:12, 2008-8-8 | Холбоос | |
Сэтгэгдэл
Баярлалаа найзуудаа та нартаа ч бас амжилт хүсье! Гангаа хоёулаа ер нь төрсөн өдрөө хамт тэмдгэлсэн ч болох л юм байшд. надаас 3 хоногийн дараа тэмдгэлдгийм байна тээ.
хүү хэзээ бичсэн: 18:48, 2008-8-8 | Холбоос | |
Мундаг бичжээ. Ёстой хөөрхөн хэ хэ... хэн нэгэний цахилгаан станци болж үзэх юмсан ямар байдаг бол гэсэн хэ хэ... =d>
oyunaa (зочин) хэзээ бичсэн: 05:06, 2008-8-10 | Холбоос | |
Hi
Ёстой гоё хэлжээ. Юун хөөрхөн юм... Хэн нэгэний цахилгаан станци байж үзэх юмсан хэ хэ... хааяа хааяа тогны хязгаарлалт хийгээд л яахийг нь харж өхөөрдөөд л гэсэн хэ хэ... =d>
oyunaa (зочин) хэзээ бичсэн: 05:08, 2008-8-10 | Холбоос | |
Тийм байнаа.3 хоногийн зайтай юм байна.
gangaa хэзээ бичсэн: 13:09, 2008-8-11 | Холбоос | |
Хаха төлбөрөө төлөхгүй бол тогны хязгаарлалт хийгээд үү laughing Нээрээ төрсөн өдөр ойролцоо болохоор ойр байгаад байгаа юм боловуу yho:bighug
Зочин хэзээ бичсэн: 05:23, 2008-8-14 | Холбоос | |
лагийн
яасан гоё бичдэг хүү вэ...захиалгаар шүлэг бичүүлж болох уу хэхэ
солонгон хэзээ бичсэн: 21:41, 2008-8-15 | Холбоос | |
Өө дээр би зочиноор биччихсэн байшдээ. Би төрсөн өдрөө буруу оруулчихсан байсан байшд...

солонгон> баярлалаа хэхэ Цаад чинь чадкүйээ, тийм лаг биш шүү дээ. Хааяа зарим нэг хүнээс болоод, энергийн эх үүсгэвэр нь залгагдахаар л биччихсэн байдгийн yho:D== Тэрнээс тэгээд биччий гэж бодоод бичээд бол болкүй байхоо.
хүү хэзээ бичсэн: 23:25, 2008-8-15 | Холбоос | |
xvv: Блогоор минь зочлoж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)

нэр:   
веб: 
Манах: Мэйл:
Гарчиг:
Сэтгэгдэл:


happysadwinkingbig grinbatting eyelashesbig hugconfusedlove struckkisspartytonguehappyblushingbroken heartsurpriseangrysmug
coolworriedwhew!devilcryinglaughingstraight faceraised eyebrowrolling on the floorangelnerdtalk to the handsleepyrolling eyeslosersickdont tell anyone
not talkingclownsillypartyyawndroolingthinkingdohapplausenailbitinghypnotizedliarwaitingsighphbbbbtcowboy[илүү]
 


Энэ блогоос:
http://.blogmn.net