Баярлалаа ухаарлаа :D

2008-8-26, 01:14
Ээж аавдаа бид бүхэн маш их хайртай
Хүн бүхэндээ л маш их хайртай... Хөөрхөн дуу шүү... Гэрэлт хорвоод бас гоё...

За тэгээд хэзээ нэгэн цагт засраад эргээд ирж ч магадгүй... Very Happy Угаасаа ингэж бодож байсан юмөө. Тэхдээ хаахгүйээ байжийг нь нэг нь ч гэсэн уншаад бас нэгийг бодоод гарна биз дээ...
Тэгээд сэтгэл зүрхээрээ хамт шүү Smile

Бүгдэд нь амжилт хүсье!

Ёо ингэж байхаар буудуулж үхсэн нь дээр биш гэж үү дээ?

2008-8-25, 22:09
Мөрөөдөл болсон нефтийн цооног үйлдвэр манайд байдаг ч хятадуудын мэдэлд шилжжээ-
Манай улсад нефть олборлон боловсруулж байгаа гэвэл та итгэх үү. Магад эргэлзэж байгаа биз. Тэгвэл эргэлзэх хэрэггүй итгэх нь зөв болох нь. Учир нь Дорноговь аймгийн Зүүнбаянд хятадууд нефть олборлон боловсруулж бүр воган воганаар нь нутаг руугаа тээвэрлэж байгаа талаар манай сонины редакцид нутгийн иргэдээс мэдээлэл ирүүлсэн юм. Нутгийн иргэдийн хэлснээр, Зүүнбаянгийн цэргийн ангийн ойролцоо оршдог БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Доншин” гэдэг компани байдаг аж. Тус компанийн захирлыг нь Хан гэдэг бөгөөд нефть олборлож, үйлдвэрлэдэг компанийнхаа байр руу монголчуудыг нэвтрүүлэх бүү хэл ойртуулахыг ч хүсдэггүй хориглодог байх юм. Монголчууд хойноос ирээд хот, хотонд ирээд хуц минийх хэмээн урд хөршийн даврамтгай занг хэлц
үгээр онож егөөддөг. Энэ үг нь эдүгээ Зүүнбаянд илүү ихээр хэрэгжээд байх шиг. Учир нь их цэргийн тоосонд дарагдаж байсан тус нутаг эдүгээ олз хайж доншуурсан хятадын хөлд эзлэгдэж гэхэд хэтрүүлсэн болохгүй нь ээ. Нэгэнтээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гэртээ хятад суулгаагүй айл байхгүй болсон талаар “Монос” компанийн захирал бүсгүй нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа дурдан, харуусан дуу алдаж байсан. Тэгвэл тус сумаас Дорноговь аймгийн Зүүнбаян нэг их илүү гарч ялгараад байх зүйлгүй болсон гэнэ. Учир нь тус сумын иргэдийн гэрт хятадууд орж суугаагүй ч газар нутгийг нь, газрын баялагтай нь лиценз нэрийн доор эзэмшиж, компанийн эзэмшил хэмээн өөрийн дураар хил тогтоон нутгийн иргэдийн явах газар, ярих дууг хорих болж. Монголчууд газар нутагтаа харийнхны атганд багтаж, үг хэлэх явах эрхээ хасуулна гэдэг арай дэндсэн асуудал. Уранхай шаахайнаас өөр өмсөх хувцасгүй ирсэн урд хөршийнхөн хэн болоод хэний нутагт том дуугарч, таахалзаж байгаа юм. Тэд хэний зөвшөөрлөөр цэлгэр уудам монгол нутгийг маань эзэгнэж, газрын хөрсөн доорхи баялгийг өөрийн дураар ашиглаж, олборлож, тэгээд зогсохгүй ачаалан нүүлгэх болов… Ямаан омогтой ямагт давардаг данжаадууд ямар, хамгаалалттай болохоороо төрсөн нутагт нь монголчуудыг элэглэн тохуурхах болов. Арай дэндэж байна аа, хүмүүс ээ. Монголчууд бид даруухан, тайван хүмүүс. Өдрөөс өдөрт нэмэгдэх өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, сараар нэмэгдэх шатахууны үнийн өсөлтөд шавхуурдуулсаар, ёстой л хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж явах зуур чоно борооноор гэдэг шиг урд хөршийнхөн маань сүрэг сүргээрээ хил нэвтэрч даврав. Мэдээж тайван цагт хөрш зэргэлдээ орны иргэд зорчих эрхтэй. Гэхдээ нутагт оронд нь зочлохдоо хүйгээр нь цөлмөх нь аль улсын дипломат зан юм бол. Монголчууд мэднэ дээ. Хятадууд манай улсын хилээр нэвтэрч байхдаа ямархуу зантай байдгийг. Мөн нэвтэрч ирээд суурьшсан хойноо хэрхэн авирладгийг ч бас мэднэ. Тийм ч учраас Зүүнбаянгийн нутагт газрын хөрсөн доор байгаа нефтийн томоохон орж газрыг өөрийн болгох гэж нойр хоолоо шавхан зүтгэж байхад нь нутгийн голдуу иргэд ихэд эсэргүүцсэн аж. Харамсалтай нь баялгаа хайрласан нутгийн иргэдийн тэмцэл уг газрыг ашиглах зөвшөөрөл авах гэж улайрсан хятадуудын монгол түшмэдэд цутгасан их мөнгөний чимээнд нам дарагдаад өнгөрч.
Харамсалтай нь хойчоо биш өнөөдрөө, улсаа биш өөрийгөө боддог төрийн түшмэдийн балаг, их мөнгөний чимээнд балартсан ухаан нь энэ улсад маань үүсээд байгаа үнийн өсөлтийн дэвсгэр болох чинээ бодоогүй биз. Монгол Улс гаднаас, ганцхан улсаас нефтийн бүтээгдэхүүнээ татдаг, хамааралтай байдаг. Тиймээс ч дэлхийн зах зээл дээр үнийн өсөлт ямар байх нь хамаагүйгээр тус улсаас хамаарч шатахууны үнэ өсч байдаг. Өчигдөрхөн тав, арван төгрөгөөр нэмэгдэж байсан шатахууны үнэ өнөөдөр 250-280 төгрөгөөр нэмэгдэж, таксинууд километр нь 600-800 төгрөгөөр явах болов. Тэр бүү хэл нийтийн тээвэрт том оврын автобусар үйлчилгээ эрхэлдэг зарим компаниуд тасалбараа 400 биш 1500 болгоход ч гайхаад байх зүйлгүй гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах боллоо. Алхам тутамдаа шатахууныг “уудаг” тэдний хувьд буруутгах аргагүй ч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 108 мянган төгрөгөөр хязгаарлагддаг монголчуудад энэхүү үнийн хөөрөгдөл үх гэснээс ялгаагүй байгааг эрх биш эрхтэн дархтнууд мэдэж байгаа биз хэмээн тайвшрах. Гэтэл үүдэн хоймрын зайд өөрийн нь нутаг дэвсгэрт газрын хөрсөн доор, нийт монголчуудын “өргөн, нарийн” бүх хэрэглээний барааны үнийг тодорхойлдог нефть маань байдаг. Түүнийг нь хятадууд олборлон боловсруулаад зогсохгүй воган воганаар нь нутаг руугаа зөөж байдаг. Харамсалтай түүнийг нь монголчууд нь бараг мэдэхгүй, мэддэг хэд нь амаа үдээд, хэлээ тасдаад залгисан юм шиг таг дуугүй, нүдэн балай чихэн дүлий өнгөрүүлж байдаг байх юм. Ийм зүйл байж болно гэж үү дээ. Нийслэлээс маань тун чиг холгүйхэн оршдог Дорноговь аймгийн нутагт Зүүнбаян сумыг мэдэхгүй монгол хүн үгүй. Харин нэр нь хүртэл баян хэмээгдсэн тус сумын нутагт монголчуудын маань амьдралын баталгааны нэг хэсэг болсон нефть газрын хөрсөн доор байх. Бас болоогүй үйлдвэр нь хамтдаа байдаг сайхан боломж. Түүнийг нь хятадууд өөрийн нутаг руугаа зөөж байна гэдэг арай дэндсэн “үлгэр” байгаа биз дээ, таминь. Шатахуун нь оросоос хамаарч, шатахууны үнээс өргөн хэрэглээний барааны үнэ нь хамаардаг монголд айлаас эрэхээр авдраа уудлах нь чухал баймаар. Мэдээж жирийн иргэд Монгол Улсад Дорнодын Тамсагбулагаас өөр газар нефть байдаггүй л гэж бодож байсан биз. Харин учир мэдэх, төрийн түшээд нь Зүүнбаянгийн нефтийн ордыг мэдэхгүй, энэ талаар дуулаагүй байсан гэвэл ёстой дэндүү том эндүүрэл болох биз. Тэгэхлээр амаа ангайх бүрдээ ард түмнээ “бодоод л” байгаагаа баяртайгаар дуулгадаг түшээд маань, улс төрийнхөө гацаа гэгч гайхлыг гаргаж, улс орныхоо газрын хөрсөн доор байгаа нефть гэдэг баялгаа ашиглаж, өдрөөс өдөрт өсч, хадуурлын дээд цэг рүү хамгаалалтгүй тэмүүлэх болсон үнийн өсөлтийг хазаарлах цаг болжээ. Суудлаа булаалцалдсан төрийн түшээдийн балаг, сул баялгийг чинь зөөгөөд дуусахыг хүссэн хятадуудын давралыг хазаарлах цаг болсныг манай сонины редакцийн зорин байж ирсэн Зүүнбаянгийн иргэд хэлээд байна. Зүүнбаянгаас олборлож байгаа нефтийн хувьд мэдээж түүхий энэ тэр гээд л баахан зовлонг эрх бүхий түшмэдүүд өгүүлэх биз. Гэхдээ өөрт байхгүйг гаднаас царай алдахаас л хэцүү, үнэтэй байна гэж л лав байхгүй. Тэгээд ч манай улсад нефтийн үйлдвэр барих талаар. Тус үйлдвэрийг Багануур, Налайх дүүрэгт барих талаар дээгүүр яригдах болсоор багагүй цаг хугацаа үлдэж байгааг энэ ташрамд дурдахгүй өнгөрч боломгүй санагдана. Тэгэхлээр тэдгээр үйлдвэр барих гээд байгаа эрхмүүд өөрийн нутагт байгаа үнэт эрдэнэсээ зүй ёсоор нь үнэлээд манай баялгийг өөрийн юм шиг эзэгнэж байгаа хятадуудаас эргүүлэн авч ард түмэнтэйгээ хуваалцах нь шударга хэрэг санагдана. Ташрамд дурдахад, эдүгээ хятадуудад ашиглагдаж байгаа Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийг 1980-аад оны үед анх оросууд байгуулж нефть олборлож ашиглаж байсан гэнэ. Түүгээр зогсохгүй тус үйлдвэрт боловсруулсан нефть ганц Зүүнбаян биш монгол орны маань хэд хэдэн томоохон аймгуудын хэрэгцээг хангаж байсан хэмээн эх сурвалж өгүүлсэн нь чихний дэргэдүүр хоосон өнгөрүүлэх үг биш санагдсаныг нуух юун. Тэгээд ч 1980-аад он гэдэг маань эрт дээр үе биш болохоор хориодхон жилийн өмнө ашиглаж байсан нефтийн үйлдвэрийг өнөөдөр монголчууд өөрсдөө ашиглах боломжгүй болно гэж байж боломгүй. Нөгөө талаар нутагтаа байгаа нефтийг монголчууд бид өөрсдөө олборлож, ашиглахад оройтоогүй гэдгийг хэн хүнгүй л мэдэж байгаа байх. Тийм ч учраас манай улсын нутаг дэвсгэрт өөрийн дураар эд баялгийг маань хил дамнуулан зөөх хятадуудад зохих хяналтыг нь тавьж, үгүй ядаж л тус үйлдвэрт нь тав арав гэхгүй монголчуудыг ажиллуулах нь зүйд нийцмээр санагдана. Учир нь эдүгээ тус нефтийн үйлдвэрийг эзэмшиж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаа Хан захиралтай “Доншин” компанийн өдөр өнжихгүй шахам төмөр замаар тээвэрлэх нефтийн урсгалыг зогсоож. Хариуцлагыг хүлээлгэж, хяналтыг тавьж, зузаан хэрэм хашаа, хашааны дээгүүр татсан гурван давхар төмөр торыг нь “сэтэлж” Монгол хүн Монгол нутагтаа газрын хөрсөн доорхи баялгаа олборлож, ашиглах эрхийг нь өгөх цаг болжээ гэдгийг хатуухан хэлмээр байна. Ташрамд дурдахад тун удахгүй тус компанийн үйл ажиллагааны талаар болон хятад руу урссан их нефтийн урсгалын талаар манай сэтгүүлч газар дээр нь очиж сурвалжлагыг хийж эрхэм уншигчиддаа хүргэх болно.

Х.Санаа

2008.08.22
http://www.sonin.mn/2008/08/22/6081/

Монголчууд тэжээлгэдэг гэж үү?

2008-8-25, 14:05
Тэр хуурай сүүг цаасан саванд савлаад гоё амттай, гашилдаггүй гээд л Орос, Хятад сүүнүүд зарагдсаар л бид авсаар л...
Үнэн хэрэгтээ тэр хятад сүүнүүд бол хадгалах горимд нь их хэмжээний химийн бодис, амт оруулагч хийчихсэн хамгийн доод зэрэглэлийн хүнс. Уг нь дээд зэрэглэлийн хүнс бол натураль, байгалийн бүтээгдэхүүнүүд хамгийн үнэтэй байдаг. Тал нутагтаа бэлчиж яваа Монгол үхрийн (фирмийн үхрээс тэс өөр шүү.) сүү , тарганд химийн бодис хийгээгүйгээс гашилдаг, исдэг. Гэтэл бид муухай, амтгүй гашилдаг гээд тэрийгээ хэрэглэдэггүй, хужаагийн химийн бодистой сиропыг илүүд үзжийшд!!! Ухаарцгаамаар байшдээ... Бид алтыг ч, мөнгийг ч авч чадна. Тиймээ хүн амын тоотой нь авсан медалийг нь харьцуулбал бид өнөөдөр өөрсдийгөө агуу хүмүүс, чадна гэдгээ ойлгох хэрэгтэйшдээ...
Тэгээд нэг нэгнээ, өөрснийгөө дэмжих хэрэгтэйшд.

Монголынхоо үйлдвэрлэлийг дэмжие гэхээр хийж чадахгүй байна гэж ярих хүмүүс олон юм... Sad Хужаа нарт дарлуулаад байшдээ. Төр засгаас ч дэмжлэг байхгүй, харин ч татвараар дарамталдаг. Хэрэглэгчид бид болсон болоогүй дэмжихгүй л юм бол бидний ирээдүй энэ хэвээрээ бүрхэг, невфтийн үнэ нэмэгдэх бүрт уур бухимдлаа бичиж суухаас өөр ирээдүй харагдахгүй л байна... Дээр нь хэдэн жилийн дараа ямар өвчтэй хүүхдүүд төрөхийг ч хэлж мэдэхгүй...

Оросууд 70 гаран жилийн турш Монголчуудыг тэжээж ирсэн, бид өөрсдөө чадахгүй гэсэн утгатай, одоо бид Хятадаар тэжээлгэж байна гэх юм... Өөрийнхөө бодлыг л зүгээр бичмээр санагдсан юм шүү.

Оросууд мундаг уу? мундагаа. Энийг би хэнээс ч илүү хэлнээ. Тэд хими, физикийн олон нээлтийг, байлдааны олон олон хүчтэй техник технологийг нээсэн, бас хулгайлж чадсан агуу хүмүүс. Хятадуудыг ч би тэр талаар нь бол яахав муу гэхгүй. Тэд хийж чаддаг.

Аа харин тэглээ гээд бид Хятадгүй, эсвэл Оросгүй амьдарч чадахгүй, бид тэднээс хараат, тэр тусмаа бүүр тэжээлгэдэг гэдэгтэй харин санал нийлэхгүй байна шүү.

Оросод төлсөн өрийг ч би үнэндээ ойлгодоггүй. Оросод дуртайнхаа шалтгааныг өмнө бичиж байсан болохоор дахин улиглаад юу гэхэв. Гэлээ гээд эдийн засгийн хувьд бид тэжээлгээд, эсвэл тэдэнд өртэй байх шалтгааныг бас сайн ухаж ойлгохгүй л байна.

Лав миний мэдэхийн өндөр Жанрайсэг хэмээх одоо бүрмэл болсон тэр бурхан цул алтан бурхан байсныг эвдээд тэр чигээр нь орос руу вагоноор зөөсөн гэдэг. Монголын олон олон хийдийг Монголчууд шатааж тэнд байсан алт, мөнгө бурхад бүгдийг Орос руу гаргаж байсныг би нүдээрээ хараагүй л дээ...
Эрдэнэт үйлдвэр, бусад нүүрсний уурхай, малын гаралтай түүхий эдүүд, улайн буудай гээд Орос руу зөөгөөгүй юм байгаагүй байхаа. 10, 20 сая малын түүхий эдийг зөөгөөд 2 сая хүрэхгүй хүмүүсийн хэрэгцэг буцааж хангаж байсан...
Дээр нь миний л мэдэхээр ангийн улирал болоход төлөвлөгөө гээчийг гаргаж ойр хавийн олон ч ах нар ан гөрөө хийдэг байсан. Говь алтайд лав тарваганы махаар овоо босгочихдог байсан л гэдэг юм... Тэгээд тэр арьснаас хувцас хийгээд Монголчууд хэрэглэдэг байсныг сайн мэдэхгүй юм... Төлөвлөгөө гарган их хэмжээгээр цуглуулсан тэр ангийн арьс хаачдаг байсан бэ? г.м. Миний мунхаг ухаанд бол бид өртэй, тэр тусмаа тэжээлгээд байсан гэж ярих үндэслэлгүй мэт.
Монголын нүсэр үйлдвэрүүд алдагдалтай байсан, тэрийг нь зөрүүг Оросууд өгдөг байсан ухааны юм ярьж яваа хүнтэй тааралдсан... Зөвхөн хүмүүсийг ажилтай байлгах гэж тэр үйлдвэрүүд ажиллаж байсан гэх??? За бүү мэдээ. Миний мэдэхийн хэдхэн л том үйлдвэр байсан, тэр нь тэгээд тэгтлээ их алдагдал гаргачихдаг байсан л юм байлгүй. Ёстой гайхаад байгаа юм???
Ноос ноолуур, арьс шир, газрын баялагаа ямар үнээр яаж хойш нь гаргадаг байсан маань бас гайхмаар, бүүр Оросын цэргийн ангиудыг нутаг дээрээ байрлуулаад тэжээж байсан ч байж мэдэхээр...
Оростой нөхөрлөөд сайн ч юм байсан, муу ч юм байсан өнгөрсөн түүх. Харин 50:50 хувьтай гэж би хувьдаа дүгнэдэг. Бүүр тэгж ярьвал тэр 800 мянган хүн амтай байхад эрчүүдийнх нь 20%-ыг хэлмэгдүүлэн алсан гар нэлээн дээрээс, тэр тусмаа Монголоос биш Оросоос сарвайсан гар байсан гэх... Мэдээж Монголчуудын буруу ч бий л байх... Ямартай ч өртэй, тэжээлгэсэн, бид арчаагүй дорой байсан энэ тэр гэсэн юм ярьдаг хүмүүс яг энэ бүхнийг харж тооцоолчихоод ярьж байгаа юм болов уу?

За тэгээд Хятадын талаар бас дахиад нуршаад яахав дээ. Ямартай ч өөрснөө чадна гэдгээ ойлгодог байх, бас аль болох ядаж жижигхэн зүйл дээр юм худалдаж авахдаа, мах сүүн бүтээгдэхүүнээ ядаж битгий гадны юм хэрэглээсэй! Хятадуудыг, хятад бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ ч гэсэн үзэн ядаасай гэж боджийно.
Хамгийн сайн бүтээгдэхүүнүүдийг нь авдаг Япон улсад түрүү жил хятадаас импортлосон хүнсний бүтээгдэхүүнээс болж хүмүүс хордсон явдал хүртэл гарсан...

Танилц манай найз :)

2008-8-25, 13:01
За нэг онгирчихъё! Танилц манай найз шүү дээ хөө Smile
http://mongoltug.blogspot.com/

http://ayunga.blogspot.com/ - бас манай найз шүү дээ. Үнэхээр бахархмаар олон найзтай хүн дээ би Smile

Өөрийгөө л рекламдсан юм болчихлоо доо хаха

Playtime дажгүй болжийлээ...

2008-8-24, 03:29
За өнөөдөр уг нь ганцаараа юм чинь үзкүй байя гэж бодож байсан ч нэг найз маань ганцаараа болчихоод байна гээд дуудаад байхаар нь, бас ч гэж өөрөө үзэх хүсэл сонирхол маш ихээр цээжин дотор агуулагдаж байсан болохыг илрүүлэн Playtime үзэхээр гараад шидчихвээ...

Дажгүй л болж байна... Би ч угийн панк талруугаа л сонсодог болохоор сүүлийн хамтлаг (Эдвардс гэлүү?) дээр жинкэнэ ертөнцөөс тасрав... 5 Боргио уучиж... бараг согтчиж tongue Тэхдээ согтсондоо тасарсан юм биш шүү. Рок хөгжимд уусч тасран ниссийн шүү! За нэг сайхан өдрийг өнгөрөөгөөд одоо орондоо орох гэж байна... (Өглөө болжийношдээ... юун блогдох вэtongue унтаач...) Гоё байлөө Smile
Түүдэг гал асаан тойрч зогсоцгоов... Баахан амьд хамтлагууд сонсож галзуурлаа. Маргааш лаг лаг хамтлагууд нь очих юм гэсэн. Тэхдээ өнөөдрийн хамтлагууд нь ч гэсэн дажгүй гоё юм байлээ. Нэг иймэрхүү... Маргааш боксчидоо дэмжинэ дээ Smile
Ганц хоёр зураг даруулсан. Олж иржийгаад гайхуулнаа Very Happy
xvv: Хааяа энэ сурталчилгааг дараад сонирхочиж байгаарай ;-)