जगन्नाथ

Гарчиггуй.

Бичсэн Бодошрол
Баахан юм бодсон хэрнээ, яг бичихдээ тулхаар сонин сонин болох юм.
Бичих юмаа мартаад, эсвэл болж өнгөрсөн явдал маш их болхоор ч тэр үү, бүү мэд.

Уншсан номнуудаас хамгын түрүүнд Каролин Элкинс санаанд орлоо, их сонирхолтой юм гээч!

Hомонд тусгагдсан явдал нь дэлхийн хоёрдугаар дайны Герман биш, харин фашизмтай лаг тэмцдэг байсан британчуудын тухай өгүүлдэг.
Чөлөөт ардчилсан орнуудын хоёр нүүрийг харуулсан гэхүү дээ, уншиж танилцсан байхад илүүдэхгүй юм шиг санагдсан.

Яаж харь орныг мөлжиж, яаж хүнийг мал болгон устгалыг зөв, цэвэрхнээр явуулдаг талаар германууд биш, харин британчууд ч сайн зааж өгөх шинжтэй хө. Зөвхөн Энэтхэгт л гэхэд сайхан гарууд арван саяар нь устасан байх жишээтэй.

За за, хамаагуй.
Америкын хар алиалагчыг сонгогдсонд баяргуй байна. Найдвартай бусадтайгаа адил хөгийн амьсгаа буй за. Дайн мандтгугай.

16:50 - 18.11.2008

магадгуй энэ бүгд стрэсс байх.
Амэрикчүүд тэгж байж сонин үг зохиохдоо мастэр юм- оддын дайн гээд л...
энэ удаад стрэсс гэдэг үгэнд нь итгэх нь ч хаашаа юм, автагдах шахав. маш их ууж, сонин сонин болж бүжиглэв.
магадгуй энэ хөгшин европчуудын нөлөөнд орж байгаа байх- дагаад өтлөөд. яах ч аргаггуй нийгмийг хүн дагаж, нөлөөнд нь ордгоос хойш.
өөр хот, өөр орон харж, нүд хужирлах журмаар кельн гэдэг хот оров. сонин л юм. бөөн залуучуудтай, гое газар байна

та нараар сонин юу байна?

17:56 - 4.11.2008

Shine medee

Alga bolsond uuchlaarai, hymyysee!

bolson barisan uil yavdliin tuhi tovchoor:

3 yzesgelen gargaj, heden zurag zarav.
PC evdrev.
Huviin amdraldeer dain baildaan, enh taivan zarlaj, gurvaljin durvoljin yum bolj baina. 
udahgui oor hot nyylee.
Koeln hot mandtugai.
Tovchoor helhed sonin neg iimerhyy baina.

udahgui Mongol yavah sanaatai baina.
sonirholtoi neg tusol byteej, ali bolgon ego-goo iim mayagaar taitgaruulaad baih heregtei bololtoi.

aan, bas 80gb-iin IPOD avsan chin, PC evdertzen, yaahaa medehgui, naiz ohinii sonsdog duug hiisen chin boon pop... N'Sync gehdee hugjiltei yum bailee, tearing up my heart geeed l...

14:07 - 21.9.2008

Дахиад Төвдийн тухай

Бичсэн Бодошрол
Гадаадууд Төвдийн тухай муухай орилж, Төвдийг чөлөөлөх арга хэмжээнд маш их идэвхтэй оролцсоор байгаа билээ.
Харин тэр хооронд нь Төвдөд аймшигт үйл явдал 50 оноос хойш өрнөсөөр, үргэлжилсээр:

Коммунистүүд тариаланч ба малчдыг үүлэнд дундах шамбалын оронд боолчлолоос чөлөөлхөд, бүх төрлийн улсын татвараас бас чөлөөлж гэнэ. 50 оны Төвдөд их цус урсагсан лам нарын бослогт оролцсон лам нарын хөрөнгө байсан тариалангын талбай, мал ба алтыг олны дунд хувиарлан тарааж, харин оролцогуй бусдаас нь мөнгөөр худалдан тарааж гэнэ.

Феодал нийгмийн харьцааг үгүй болгоход үйлдвэрлэх хүчин маш өсч л дээ... Газар тариалан, малын эзэд болсон ардууд 700 мянган тонн улаан буудай хураадаг болж, мал нь ч 25 сая болов. (50 оноос өмнө гурав дахин бага байсан).

Бодоод үзхэд бас их сонин шүү, бүх хятадуудад тархадаг "Нэг гэр бүлд- нэг хүүхэд" гэсэн дүрэм нь Төвдөд тархадаггуй, бас дундаж наслалт нь 36 наснаас 67 нас болж өссөн байна.
Хятадуудын тоо нь 90 мянгаас доош (хүн амын 3%), учир нь тэр өндөрлөг газрын уур амьсгалыг даах организмтай хүн ховор, 2 жилээс илүү тогтож чаддаггуй, зүрхэлдэггүй юм байна. Ихэнх нь  гэрээгээр ирсэн барилгачид, эмчид, багш нар юм.

Ийм маягаар Төвдийн хүн ам гурав дахин өсч, сүм дуганы тоо нь 2 дахин, лам нарын тоо 3 дахин багасч гэнэ. Мэдээж хэрэг соел угсаагаараа шарын шашинтай холбоотой байсан Төвдийн хувьд уг өөрчлөлт маш хүнд цохилт болсон хэрэг.
Гэвч ламбугай нар ямар билээ, та бүгд сайн мэднэ дээ... Хехе.
Одоо хүртэл, хуучин боолуудаасаа өргөлөг авч, тэдний төлөө залбиран, бас есөн шидийн ном хэвлэж, шүтлэгийн эд хэрэгслэл бүтээн, өөр өөрийгөө тэжээгээд ч байгаа юм шиг байгаа. Шүтлэг ба мухар сүсэг хаа байна- тэнд зоос байна.

Хагас зууны өмнө 150 мянган лам байсан газарт одоо 150 мянган оюутан сурагч байдаг юм байна. Тэр чигээрээ бичиг үсэг мэддэггүй, тайлагдаагуй хүн амтай газарт одоо хүүхдүүдийн 86% эх хэлээр нь заадаг сургуульд явж, 4 их дээд, тэр дунд нь Төвдийн Их Сургууль багтддаг юм байна.

За, одоо ярианыхаа гол сэдэвтээ орье:

Мэдээж хэрэг эрх тэгш, чөлөөтөй төрсөн төвдүүд хятадуудын хаяж буй шавхрууг өөрөөсөө зайлуулж, үнэгүй сургууль, боолын нийгмийн устгал, зам барилга, хүн амын 3 дахин өсөлт, үнэгүй газар тараалт гэх мэт солиорлыг болиулсан нь дээр гэсэн санал бий. Тиймээ!!! Энэ бүгд коммунист солиоролд нэг ч эрх чөлөөтөй төрсөн хүн итгэхгүй!
Хунвэбингүүдын (яагаав, соелын хувьсгалыг явуулж байсан залуучуудын) бууны жаданд Мао Зедун өөрийн биеээр сая зуун мянган төвдүүдийг хаяж, өөрийн биеээр 3 сая сайн санаат лам нарыг хошногдсон билээ. Үүнийг харж байсан бүх эрх чөлөөт барууны ардчилсан нийгэм гэрч нь болно.
Тххх...

Төвдөд юу хэрэгтэй юм бэ? Мэдээж хэрэг комунист тахал биш. Төвдөд чөлөөт парламент ба чөлөөт сонгууль хэрэгтэй! Мэдээж хэрэг Төвдийн парламентд тэндхийн хамгийн сайн хүмүүс нь сонгогдоно. Мэдээж хэрэг боолын нийгмийг болиулснаас ба хятадын аймшигт дарангуйллаас болж хохирсон шилдэг хүмүүс нь сонгогдоно. Ямар тэнэг нь өчигдрийн боолыг парламентед оруулах юмбэ? Бас мангар боол юугаа мэдэх юмбэ? Мэдээж хэрэг бусдын хөдөлмөрийг шударгаар мөлжсөн, хялбаргуй анти-хятад амьдрал амссан сайн санаат хүмүүсийг л оруулах нь зүйтэй.

Тэд юу хийх бол?

Хамгын түрүүнд өчигдрийн боолуудаас, яагаад ч юм бүү мэд хогын коммунистүүдийн мунхаг боолуудад булаан тараасан газар малаа буцаан авч, балиар боолуудын хандыг дарна. Үнэгүй сургалтын талаар яриад хэрэггүй, боловсрол гэдэг чинь соелтой хүмүүсийн хийдэг хэрэг. Харин боолууд ажилах хэрэгтэй.

Үйлийнх нь үр удаан хүлээлгэхгүй байх гэж бодож байна. Зөвшөөрөхгүй байгаа боолуудыг устгаад л, эртний сайхан Төвдийн нутагт АРДЧИЛАЛ ирнэ! (энэ үед уншигч та алга таших хэрэгтэй гэдгийг сануулья)

Ардчилалын сэрүүн салхийг дагаад: авилгал, хулгай, хар тамхины наймаа, төвдүүдийн сайн хийж чаддаг дээрэм тонуул, олон хүний амь эрсдэл, дундад зуунруу буцан орох сайхан боломж гарах нь тэр. Бүх юм сайхан болно.
Болох юм есоороо болно.

Аз болж Төвд нутаг ардчилсан баруун найз нартай юм болхоор- удаан хүлээх хэрэггүй байх гэж бодож байна. Ардчилалын машин эргэлтэнд орж, ялсан цагт зоригтой нь аргаггуй Хятадын эсрэг чиглэсэн пуужин тавьж болно.
Баяр хүргье.

03:57 - 21.4.2008

Сүүлий хэдэн хоногын тухай

Цагтаа Хүннүчүүдэд дээрэмдүүлэн, бусниулагдаж байсан эртний алдарт Кёльн хот орж ирлээ.
Сайхан шар айрагтай юм байлээ, даанч 0.3-ын жижигхэн стаканд аяглах юм, шаарнууд.
Сонирхолтой хүмүүстэй танилцаад, цугтаа Бонн хотод МЗЭ-ын сонгогдсон Монгол зураач нарын үзэсгэлэн үзэв. Манай элчин сайдын яамны хүмүүстэй бага сага танилцлаа. Манайхан чинь яасан дуу шуу муутай, яриа хөөрөө багатай юмбэ.
Лаг гое цогилог яриа хөөрөө хүлээж байсан чинь...

Миний дагуулж ирсэн герман охид:
-Бид нарыг тоохгуй байна, яагаад? Энэ хүн их ядарсан байх, тиймүү? гээээээээд л...
Аминдаа монгол зураач нартай танилцаж, чихдэх гээд лаг лаг хувцаслаад ирснийг нь хэлэх үү, хехехе!

Хэд хэдэн сайн зураг байсан, маш хүчтэй зурсан байлээ. Даанч!!!

Үзэсгэлэнд нь нэг ч Монгол зураач байсангуй, тийм болхоор өөр сонирхолтой хүмүүстэй танилцсангуй. Гэхдээ Кёльнд их үр бүтээлтэй байв. Магадгуй тийшээ нүүх байх. Гое ааштай хүмүүстэй юм байна. Хоол нь ч гэж үнэн саак: Нэг жижигхэн булчкэн дотор хавчуулаастай мангар том шарсан гахайн мах. Нэг ширхэгийг идээд тэр дороо пологдоод, 3 литр шар айраг, 1 литр кола уув.
Рейн голыг харж баахан суув.

аан, тийн... Боннд танилцсан - Шаагаа, Туул... аан уучлаарай, урт үстэй залуугын нэрийг мартаж- холбоотой байхыг хүсвэл: 01719092075 утсаар холбоо бариарай.
Амжилт хүсье.

03:42 - 21.4.2008

Өмнөх хууд Дараагийн хуудас
Тухай:
Жаганатха буюу jagannātha нь эртний санскрит хэлээр Кришна бурхны чандраас мандсан гаргуй ба хөлгүй бурхны нэр юм. Уг бурхныг тахих ёслолд сүсэгтэнгүүд өөрсдийгөө тарчлаан зовоож, бурхны дүрсийг зөөж буй тэрэгний дор хэвтэн дайруулж, амиа хороодог заншилтай байсан юм. Үүнд ~Жаганатхын тэрэг~ гэх үг байдаг ба, үүний утга нь сохроор зорьсон зорилгодоо зүтгэх хүчийг илэрхийлдэг юм. Өөрөөр хэлбэл, Жаганатха нь зогсоохын аргагуй зорилгодоо хүрэх, учруулж буй ба өөрт нь тусах гэмтэлд анхаарал тавилгуйгээр зүтгэдэг хүнийг хэлдэг юм.

«  2008 оны 11-р сар  »
ДаМяЛхПүБаБяНя
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Гарчиггуй.
- (гарчиггүй)
- Shine medee
- Дахиад Төвдийн тухай
- Сүүлий хэдэн хоногын тухай
- Tөвдийн тухай
- Oрос хүүхэлдэйн киноны тухай
- Үнэн гое
- Өглөө
- Бөөн адал явдал...

Найзууд
- molor
- daruu
- shur
- Friska
- last sopor
- yuki
- insomniac
- eternalzul22
- deizy
- OIMS


Энэ блогоос:
http://.blogmn.net