. 2008-8-31 - Хайран давхраа, гохно гохно
Өнөөдөр Цоомыг зад шүүмжлээд орхисон чинь эхлээд урдаас мөчөөгөө өгөхгүй хэдэрлээд байсын, тэгэхээр нь урьд өмнөхийг нь уудалж байгаад баримт энэ тэртэй нь гаргаад тавьсан чинь сүүлдээ улаагаад буруугаа хүлээгээд уйлчихдийн.
Юу гэж шүүмжилсэн тухай гэвэл 50ийн тал илүү насалж байж өдий болтол хүүхэд шиг гэнэн,
...
|
Шууд холбоос
|
. 2008-8-30 - Салаа замын эрхээр салж одсон миний хайртай хүмүүст зориулж....
Өнөөдөр дахиад нэгэн их хайртай хүнээ явууллаа. Явуулах биш юмаа зүгээр л салаа замын эрхээр салж одоцгоолоо. Баяртай гэж хэлэх агшинд дахин хэзээ ч уулзахгүй байж ч болох шүү гэж бодохоос зүрхрүү хөндүүрлэх шиг болсон. Хайр зүрх хөндүүрлүүлэн хатгадаг юм байна.
Анд найз минь болж хамтдаа инээж хөөрч болж,ах шиг
...
|
Шууд холбоос
|
. 2008-3-28 - Муу зүйл болгон муу юм дагуулдаггүй
Блогмнийхэн Яармаг дахь асрамжийн газар саяхан очсон сураг сонссон. Энэ удаа 3 жилийн өмнө хаа холын Японоос яг энэ асрамжийн газрыг зорин ирж сайн дурын ажил хийж байсан хайртай багшийнхаа тухай бичье гэж бодлоо. Багшийн минь нэрийг Сатору гэдэг юм. Энэ жил 30 настай. Олон орноор аялах дуртай, ирээдүйд аялал зуулчлалийн
...
|
Шууд холбоос
|
. 2008-1-29 - Шоргоолжхон минь би чамайг мартахгүй ээ... .
Эмнэлгийн цэцэрлэгийн сандал дээр сууж байлаа. Гадаа жихүүн бас шөнөжин ороод өглөөхөн зогссон борооны ер бусын үнэр үнэртэх аж. Орчлонд надаас өөр хүн байхгүй мэт хорвоогоос тасраад борооны тогтоолсон усан дээр гунигтайхан хөвөх навчисыг ширтэн бодол болон суулаа. Хичнээн удаан сууснаа мэдсэнгүй. Өдийд надаас бусад
...
|
Шууд холбоос
|
. 2008-1-18 - Хуримын даашинз өмсөхөөсөө өмнө түүнийх болмоор байна би
|

Хунгийн өд өдлөж гүйцээд далиа дэлгэж нисэх боллоо
Хувь заяанд сөгдөж ижлээ орхин салах боллоо
Нугын цэцгэн бөгжөөр сүйлсэн түүнийхээ гараас тавиад
Нуурандаа хайраа үлдээгээд алслан одох боллоо
Ижилдэн дассан хайрын минь нуур чи
Эзгүйрч хоцорсон ч түүнтэй минь наадаарай
Үүлэн шүүдэр шүржиж эгшиг хайрладаг
...
|
Шууд холбоос
|
. 2008-1-17 - жилийн өнгө гэж байдаг болуу
Саяхан л алтан гахай жил гээл бөөн юм болж байсан нэг мэдэхэд “мөнгөн” хулгана жил гарчихжээ. Өнгөрсөн жил монгол минь дээр дооргүй бужигнаан дунд хорвоогийн нэг жилийг үдлээ. Харин алт гэх гахай жил олдсон хүүхэд гэр бүлээ тэжээдэг тэтгэдэг ч гэлүү амны хувь
...
|
Шууд холбоос
|
. 2007-12-18 - Монгол дээл
Анх удаа Японы үндэсний хувцас Кимоно өмсөж үзлээ. Надад хөөрхөн зохиж байна гэнээ. Үнэндээ надад ч бас тэгж хэлэхээр харагдсан л даа. Бараг цаг гаруй ноцолдож байж өмсдөг, бас их үнэтэй гэж байгаа.
Гэхдээ л надад Монгол дээл хамгийн гоё зохидог. Монгол дээл зохидоггүй монгол хүн гэж байдаггүй шүү дээ. Би өмсөнө гэж бодож
...
|
Шууд холбоос
|
. 2007-12-14 - Гэхдээ л дуртай хэвээрээ...

Миний хамгийн хайртай жүжигчин гэж байгаа, нэг л хөөрхөн санагддаг юм. сая нэтээс энэ зургийг нь харлаа. Гэхдээ л дуртай хэвээрээ... ...
|
Шууд холбоос
|
. 2007-12-12 - сахилгагүй
Сахилгагүйтмээр санагдаад байсан юмаа , хааяа яадаг юм тиймээ ...
|
Шууд холбоос
|
. 2007-12-12 - Нүдэн дээр минь үнсээд яваарай

Амраг сэтгэл чинь өөр хүнд очвол
Нүдэн дээр минь үнсээд яваарай
Айлийн бүсгүйд чамайгаа өгчихөөд
Уйлах л нүд шүү аргадаарай ...
|
Шууд холбоос
|
. 2007-11-9 - Хайранд хачир хэрэггүй
Хайранд хачир хэрэггүй
Хатгамалын утсаар чимэх хэрэгүй
Хаврын цэцгээр ч гоёх хэрэггүй
Үнэртэй ус цацах хэрэгүй ээ
Үнэтэй бөгж ч зүүлгэх хэрэггүй
Чамин үгээр булах хэрэггүй
Цагаан байлгах гэж угаах хэрэгүй
Булга минж өмсгөх хэрэггүй
Бусдын чамирхлыг хуулах хэрэггүй
Хайранд хачир хэрэггүй ээ
Хараад хайр гэж
...
|
Шууд холбоос
|
. 2007-11-7 - Би ганцхан хувь
Орчлон хүүхнээр дүүрэн гэдгийг би мэднэ
Одсон нэгнийг орлуулах нэг нь олдохгүй гэж би маргахгүй
Гэзэг нь урт ухаан нь богино гэгддэг бүсгүй хүнээр бороо орсон ч
Гэхдээ л би энэ хорвоод ганцхан хувь
Миний хайрыг чи бусдынхаар нөхөхгүй
Миний харцыг чи хэн нэгнээс олж харахгүй
Миний үнсэлтээр хэн ч чамайг
...
|
Шууд холбоос
|
. 2007-10-30 - Өргөс
|
Өргөс
Өргөс болж төрдөг байж
Өвдтөл хатгадаг
Өргөс болж төрдөг байж
Өрөөлийн зүрхийг үл тоодог
Өөрийгөө л хайрладаг
Өргөс болж төрдөг байж
Өвддөгүй зүрхийг чинь тэгээд
Өм цөм хатгадаг байж
Өөрийнхөө зүрхийг чамд хатгуулдагүй байж
Өргөс болж төрдөг байж... .
Үнэрхэл
Өөрийнхөө үнийг хэл гэсэн үү
Өө тэгвэл би
...
|
Шууд холбоос
|
. 2007-9-25 - Хаалга
Нэг хаалга хаагдахад өөр нэг хаалга заавал нээгддэг гэж ээж минь надад хэлдэг байсан юмаа. Нээрээ ч амьдрал дээр хорвоо хатуу зангаа гаргаж нэг зүйл бүтэлгүй болж байхад заавал өөр боломж нээгддэг байсаан. Гэхдээ нүдний өмнө цэлийтэл нээгдэнэ гэж юу байхав дээ. Зөвхөн түгжээг мултлана харин тэр хаалгыг олох гэж хайх
...
|
Шууд холбоос
|
. 2007-9-23 - Бурхнаас хүнд бэлэглэсэн дараагийн бэлэг бол ....
Бурхнаас хүнд бэлэглэсэн дараагийн бэлэг бол .... юм.
Нэгэн харамч ууртай баян хүн байжээ. Харамч баян дэлхийгээр нэг –би баян хүөөн, миний эд баялаг дуусашгүй гэж барддаг гэнээ. Тэгээд мань хүн хүнд өвчнөөр өвдөөд хамаг арга чарга хэрэглэсэн боловч өвчин засрал олоогүй тул сүүлдээ бурхан багш дээр очжээ.
Тэгээд хэлсэн
...
|
Шууд холбоос
|
. 2007-9-23 - Миний сүүлийн хүсэл-архи уумаар байна.
Энэ үгийг надад 65 настай нэг өвөө хэлсэн юм. Ходоодны хавдар гэж оношлодоод 2 жил гаруй зовж шаналсан энэ өвөө өчигдөр үүрээр энэ хорвоогоос явлаа. Түүний сүүлийн хүсэл “архи уумаар байна” гэсэн гуравхан үг байв. Би тэр өвөөгийн хүүхдүүдийг дуудаад аавынх нь архи уухыг хүсч байгаа сүүлчийн хүсэлтийг хэлсэн боловч
...
|
Шууд холбоос
|
. 2007-9-9 - Утсан куукл
Биед амар гээд жинс өмсөөд пүүз жийчихээр хүмүүс эмэгтэйлэг бай гэнэ, эмэгтэйлэг байх гээд юбка өмсөөд жаахан өндөрдүү өсгийн дээр гарчихаар хүмүүс чи чинь өнөөдөр яачихсийн гээд байх юм. Би ч гэж би, хүний хэлсэнээр тэгж өөрчлөгдөж л байдаг. Угаасаа хүн гэж удирдлаганы ганц кноп дараал зурагтын суваг шиг өөрчлөгдөж
...
|
Шууд холбоос
|
. 2007-9-6 - Бурхны бэлэг нэг буюу гуйлгачины тархины тухай үлгэр
| Бурхан хүн болгоныг төрөхөд нь гурван зүйлийг бэлэглэжээ. Тэр гурван зүйл бол хүмүүсийн насан туршдаа дутагдаж гачигдаж явдаг зүйлс юм. Өөрөөр хэлбэл хүнд өөрт нь байсаар байхад өөр газраас хайсаар өөртөө байгаа тэрхүү нандин эрдэнээ харж чаддагүй ямагт гуйлгачин байсаар насыг барж хорвоогоос буцдаг байна.
Хамгийн
...
|
Шууд холбоос
|
. 2007-7-30 - Aмралтын өдрийн нерв
Амралтын өдрийн өглөө таван цагаас хойш нойр хулжаад, яаж ч хичээгээд буцаад унтаж чаддаггүй ээ, сүүлдээ FM сонсоод хэвтлээ. Би өвөр монголын 105 радиог ерөөсөө сонсдогүй юм л даа. Суваг солиж байгаад санамсаргүй 105 дээр Монгол дуунууд явж байхтай таарав. Миний л танихгүй нэг дуучин тогоо шанага гээл нэг хачин дуу дуулаад дуусав.
...
|
Шууд холбоос
|
. 2007-7-23 - Jogging

Өнөө өглөөний гүйлтийн маршрутаа жаахан өөрчилж Скай худалдааны төврүү гүйлээ. Шинэ танилтай болж шинэ бас жаахан уртхан замаар гүйх гэсэн ухаантай юм. Дандаа л нэг замаараа гүйх уйтгартай шүү дээ. Өглөөд хамт гүйдэг танилуудтайгаа нэр усаа ч мэдэлцэхгүй л дээ. Харин толгой
...
|
Шууд холбоос
|
|
|
|
|