2008-5-19

Family house

бичсэн: Tsoom төрөл:
Family house буюу монголчилвол гэр бүлийн байшин гэх Монголдоо нэвтрүүлмээр санагдсан нэгэн бүтцийн талаар блогтоо оруулчихья гэж бодлоо. Одоо монголд байхгүй боловч хэзээ нэгэн цагт хэн нэгэн сайхан сэтгэлтэй хүн санаачлан эхлүүлэхийг таах аргагүй юм.
Юуны өмнө би ч гэсэн Family house талаар сайн мэдэхгүй hospice гэж ойлгож явсанаа...

2008-2-17

Гэдэстэй байна гэдэг онигоо

бичсэн: xvv төрөл:
Хүмүүсээ гэдэстэй хүмүүсийг шүүмжилцгээе! tongue

Гэдэстэй, тарган байна гэдэг бол онигоо шүү. Манай нэг миний шүтэж бишэрч явдаг багш маань нэг удаа ярьж байсан юм. Өчигдөр зурагтаар Ерөнхийлөгч, тэргүүн хадагтай хоёрын Солонгосчуудтай уулзаж байгааг хараад ичлээ гээд л... Нээх тарган хоёр юм сууж байсан юм байхаа. Солонгосчууд...

2008-1-27

Гурил нь илүүдэв

бичсэн: xvv төрөл:
Өчигдөр аав, ээж дээрээ очиж цагаан сарын буузаа хийсэн чинь гурил нь нилээд илүүдэв. Манайхан цагаан сарын буузны гурил нь ихэдвэл тэр жилдээ өмсөж зүүх элбэг дэлбэг байх юм байна, мах нь илүүдвэл хоол унд элбэг байх юм байна гэцгээдэг юм. Энэ жил гурил нь бүүр хэт илүүдэв. Тэгээд ямар ч байсан хувцас хунар элбэгтэй, хоол унд...

2007-12-13

Аль нь эхлээд вэ?

бичсэн: xvv төрөл:
Монголчууд бидний дунд нэгэн сонирхолтой сэтгэхүй байдаг.
Биеэ өвдөхөөр эмчид очих биш аптект очоод л эмийн санчаас нь ингээд байна, энд өвдөөд байна ямар эм уух вэ? гэж асууж байгаад шууд худалдаж аваад уучихдаг. Тэгээд зарим нь азаар дээрдэж, зарим нь бүүр дордсон хойноо эмчид ханддаг. Уг нь гадаадын бусад хөгжилтэй оронд...

2007-12-13

Хохь чинь л болно шүү!!!

бичсэн: xvv төрөл:
Өглөө цайгаа ууж явж байхгүй бол хохь чинь л болно шүү гэнээ.

1. Цөсний чулуу үүснэ.
2. Ходоодны өвчтэй болно.
3. Стрессд орно.

1. Шөнөжин өтгөрч хуралдсан цөсөө өглөө цай ууж гадагшлуулж байхгүй бол хатуураад чулуу болдог гэнэ. Зарим хүмүүс өглөө юм идэхээр гэдэс нь эвгүйрхээд байдаг гээд цай уудаггүй, ялангуяа ингэж гэдэс...

2007-10-12

Хөнгөвчлөх анагаах ухаан гэж юу бэ.

бичсэн: Tsoom төрөл:
   
Тэртээ 10 жилийн өмнө миний аав хорт хавдар тусаад мэс засал хийх боломжгүй байсан болохоор эмч нар татгалзаж удалгүй аав минь Улаанбаатраас гэртээ эргээд ирж билээ. Ааваас минь үнэртдэг байсан миний аавын үнэр биш химийн тарианы үнэр нэвт шувт ханхалж байсан юм. Учир нь хавдрын эсийн ургалтын зогсоох зорилгоор
...

2007-9-20

Аборттой холбоотойгоор хөхний өвчин ихсэж байна

бичсэн: Tsoom төрөл:
http://sonin.mn/?cat=45

Хөх ургаж эхэлж байх үеэс л эхлэн хөхөө өвчнөөс урьдчилан сэргийлэх, гоё хэлбэртэй болгох тал дээр анхаарах хэрэгтэй. Шилжилтийн наснаас эхлэн цэвэршилт болон түүнээс хойшхи , хугацаанд хөхөнд олон өөрчлөлт гардаг. Эмэгтэй хүний бэлгийн дааврын нөлөөгөөр сарын тэмдэг ба жирэмсний үед хөхөнд гарах өөрчлөлтүүд...

2007-9-18

Шүдээ гэж...

бичсэн: xvv төрөл:
Шүд, амны эрүүл байдлаас маш олон төрлийн өвнүүд хамаардаг. Нөгөө хоолойны өвчин зүрхэндээ ордог гэдэг өвчинд хүртэл хорхойтой шүд нөлөөлдөг байх юм. Мөн хоолны зажлалтаас ходоод гэдэсний замын өвчнүүд үүсч байдаг байна. Амны хөндий бохир байхад тэнд нянгууд өсөж үржин өвчлүүлдэг байна.

Хүүхдийн шүдийг дээд доод 4, 4н шүд...

2007-9-17

Тархины даралт гэж өвчин байдаггүй

бичсэн: Tsoom төрөл:

Манай эцэг эхчүүд бүгдээрээ эмч болчихсон гэвэл  бүү гайхаарай. Учир нь саяхан миний багын найз багш хүүхэн нярай хүүхдээ “тархины даралт” гээд оношлоод витамин В-гээр бөмбөгдөж байгааг хараад болиулах гэж оролдсон боловч надаас туршлагатай (10 жил хүүхдийн эмч хийж байгаа эмч ) эмчийн жор учраас хийнэ гэж зүтгэсэн

...

2007-8-20

Зөв зохистой хоол хүнс

бичсэн: Tsoom төрөл:

Хүн өдөр тутам зарцуулсан энергээ хоолны илчлэгээр нөхөж байхаар байгалиас заяагдсан амьтан.  Өдөр тутам хэрэглэх хоолны энерги нь зөвхөн илчлэг сайтай байгаад зогсохгүй найрлага нь зөв зохистой байх ёстой.

Зөв зохистой хоол хүнс нь эрүүл ахуйн хувьд доор дурьдсан шаардлага хангасан байх хэрэгтэй.  Үүнд:

...

2007-8-1

Өөрийнхөө бодисын солилцоог хянах боломжтой.

бичсэн: Tsoom төрөл:

Таргалаад байна турахсан, таргалахгүй байна таргалахсан гэсэн өөх махны проблемгүй хүн ховор боловуу. Тиймээс тураана гэсэн үнэн худлаа янзан бүрийн хаяг шошготой бүхэнрүү мөнгө бариад гүйдэг, эцэстээ өвчин тээгээд хоцордог нь нууц биш. Тэгвэл энэ проблем хүний идэж байгаа хоол болон хөдөлгөөнтэй шууд холбоотой болох нь

...

2007-7-10

Нохойн хоол буюу эрүүл хоол

бичсэн: Tsoom төрөл:

Сүүлийн үед хүмүүс эрүүл хүнс хэрэглэх нь урт наслах, адаглаад өвчин зовлонгүй эрүүл  байхад тустай гэдгийг мэддэг болчихож. Гэхдээ маш бага хувь нь. Саяхан нэг найздаа үргэлж цагаан будаа идэж байхаар хааяа ч болов “Геркулес” идэж байгаачээ гэсэн чинь тийм юм байдаг юмуу гээд гайхсан. Байхаар барахав  Номин, Миний

...

2007-7-10

Тэсвэр хатуужил өвчнийг ялдаг.

бичсэн: Tsoom төрөл:

Хоолойны мах нь үе мөчиндөө орж одоо монголд эдгэшгүй оноштой Батзаяа дүүгийн талаар бишгүй л уншлаа. “Хоолойны мах үе мөчиндөө орсон” гэсэн онош анагаахухаанд үнэндээ бол байхгүй л дээ. Тэр гайхал хоолойны мах буюу гүйлсэн булчирхай байдаг газраа байж л байгаа. Энэ бол энгийн хүмүүст

...

2007-7-6

Чацарганы тос бол монгол гайхамшиг

бичсэн: Tsoom төрөл:


 

Чацаргана  бол дотроо 50 орчим зүйлийн аминдэм, биологийн идэвхит бодис агуулдаг бөгөөд сүүлийн үед анагаах ухааны практикт өргөн хэрэглэх  болжээ. Дэлхий нийтээр чацаргана жимсэн дахь анаагаах увидасыг шагшин гайхаж, өдгөө байгалийн хосгүй бүтээл болох чацаргана  хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг гэдэг нь

...

2007-7-6

Шүд буйл өвдвөл яах вэ.

бичсэн: Tsoom төрөл:
Блог бичдэг олон залуус маань харь оронд сурч амьдардаг. Саяхан найз маань Японд очсоноос 10 хоногийн дараагаас эхлээд бүх шүд нь суларч буйл хавдсан тухай мэйлдээ бичсэн байсан. Буйл хавдаж үрэвссэнтэй холбоотой шүд сулардаг. Энэ проблем Япон, Солонгос гэх мэт далайн уур амьсгалтай оронд амьдарч байгаа монголчуудад нилээн ...

2007-7-1

Оршин суугчдын 40% нь ДОХ-той тосгон

бичсэн: Tsoom төрөл:
  Хятадад, оршин  суугчдын  40 % нь  HIV (ХДХВ) вирус  тээгч  тосгон байна. Вирусын халдвар  тархсан газар бол зөвхөн энэ  тосгон  биш , энэ  бүс нутагт ДОХ-н халдвар газар авчээ. Ийм  байдалд  хүргэсэн  шалтгаан нь Хятадад 1988 оноос эхлэн   цус, цусан  бүтээгдэхүүний импорт хуулийн  дагуу ...

2007-6-25

Үсээ үргэлж зөөлөн усаар угаа .

бичсэн: Tsoom төрөл:
 

Нэг  найз  минь надаас яавал  чам шиг сайхан  үстэй болох  бэ, нууцаа  хэлээч  гэж  асуух  болсон юм.Тэр найздаа  би  миний  блогийг  уншаарай  гэж  хэлснээ  санаж байна. Үнэндээ миний үсний  сайхан байгаад минь  ямар нэгэн  нууц байхгүй ээ... . Харин ч  өтгөн  болохоор

...

2007-6-25

Мөнгөний ион

бичсэн: Tsoom төрөл:
 

Манай өвөг дээдэс ухаант монголчууд мөнгөн аяга , зэс гуулиар аяга, сав суулга хийж хэрэглэдэг байсан. Эдгээр металлууд  хүний биед хэрэгтэй  гэдгийг тэд нар  судалгаа шинжилгээ  хийгээгүй боловч амьдарлын  туршлага дээрээ үндэслэн зөн билгээрээ  мэддэг байжээ. Орос хүмүүс  мөнгөн зоосыг аяганы 

...



Энэ блогоос:
http://.blogmn.net