Baltav

2007-Sep-7 - 20:80

- Яагаад цөөхөн компани толгой эргэм амжилт олж, харин маш олон компани дампуурдаг вэ? -
Юуг буруу хийдэг учраас олон компани алддаг, юуг зөв хийсэн учраас цөөн компани амжилтанд хүрдэг вэ? Энэ цөөн бөгөөд амжилттай компаниуд ямар компаниуд байдаг вэ? Бид тэд нар шиг болж чадахгүй гэж үү? Үүнд хариулж чадах нэгэн бичигдээгүй хууль амьдралд үйлчилдэг байна. Энэ бол Паретогийн хууль буюу 80/20-ийн зарчим. Ямар ч салбарт ажиллаж байгаа хүмүүсийн 80 хувь нь хүссэн үр дүнгийнхээ ердөө 20 хувьд хүрдэг, харин ердөө 20 хувь нь хүссэн зүйлийнхээ 80 хувьд хүрдэг.
Үүнийг мөн 20 хувийн хүчин чармайлт нь 80 хувийн өгөөж өгдөг, харин 80 хувийн хүчин чармайлт нь 20 хувийн өгөөж өгдөг гэж тайлбарлаж болно.
Паретогийн хууль нь амжилттай, одтой яваа маш олон хүмүүст үйлчилдэг бөгөөд өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй юм.
Маш бага хүчин чармайлтаар өндөр үр дүнд хүрч болохыг илэрхийлдэг энэ зарчмыг бизнесмэнүүд үйл ажиллагаандаа ихээр ашигладаг. Тухайлбал танай байгууллагын үзүүлдэг олон төрлийн үйлчилгээний ердөө 20 хувь нь нийт орлогын 80 хувийг бүрдүүлдэг, эсвэл танай нийт үйлчлүүлэгчдийн ердөө 20 хувь нь нийт орлогын чинь 80 хувийг оруулдаг байх вий. Хэрэв тийм бол 20 хувийн ашиг өгдөг атлаа 80 хувийн зардал шаарддаг хэрэгцээгүй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээ зогсоож, харин бага зардлаар бүтдэг хэрнээ их ашиг өгдөг цөөхөн зүйлсээ л сайн үйлдвэрлэ гэсэн үг. Үүний тулд бүтээгдэхүүн тус бүрийн орлого, зардал, түүнд зарцуулдаг цаг хугацаа, хөдөлмөрийн зардал зэргээ тооцож шинжлэх хэрэгтэй.
Парето юуг анзаарав?
Тэрээр 19-р зууны Англи улсын баялаг үйлдвэрлэлт болон энэ баялгийн хуваарилалтыг тооцож үзжээ. Тэгээд нийт баялгийн 80 хувь нь хүн амын ердөө 20 хувьд, харин үлдэх 20 хувь нь хүн амын 80 хувьд хуваарилагдаж байгааг олж харж. Онцын сонин зүйл биш мэт санагдаж магадгүй. Хаана ч иймэрхүү баян хоосны ялгаа байж л байдаг. Гэвч тэрээр бусад олон орны түүх, эдийн засгийн хөгжлийг нь судлахад яг л энэ харьцаа давтагдаад байж. Харамсалтай нь Парето энэ чухам ямар учиртай болохыг тайлбарлаж амжаагүй. Харин түүний энэ хуулийг уншсан, судалсан маш олон хүмүүс өнөөг хүртэл амжилтанд хүрсээр иржээ.
1960-1990 оны үед тус хуулийг сайтар &qуот;мөлжиж&qуот; ашиглан амжилт олсон компанийн нэг бол ИБМ. Тэд компьютер ачаалагдах нийт хугацааны 80 хувь нь нийт программын ердөө 20 хувийг ачаалахад зарцуулагдаж байгааг анзаарчээ. Ингээд маш том системийн өөрчлөлт хийж, программуудыг ачаалах нийт хугацааны 20 хувь нь нийт программын 80 хувийг ачаалдаг болгох зорилт дэвшүүлж ажилласнаар асар хурдтай компьютерийг бий болгосон юм. ИБМ-ийг дагаад Апплэ, Мичрософт компаниуд компьютерээ улам хямд бөгөөд жижиг оврын, ашиглахад тохиромжтой болгож улмаар компьютерийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан.
Яагаад энэ зарчим тийм чухал вэ
Энэ бол бидний хэвшсэн ойлголт, сэтгэлгээг өөрчлөхөд маш хэрэгтэй. Хамгийн наад зах нь, бид бүхий л хэрэглэгчдээ адилхан үнэ цэнэтэй, бүх ажил ижилхэн үр дүн өгдөг, орлогоор орж ирсэн бүх мөнгө ижилхэн, байгууллагын бүхий л ажилчид ижил хувь нэмэр оруулдаг,

эх бичлэг www.maranata.mn

Сэтгэгдэл бичих!

2008-Sep-25 -

Бичсэн: овсгоо (зочин)
Б.Гейтсийн f.a.z сэтгүүлд өгсөн ярилцпагаас
-Таны хувийн имиж цаг хугацааны хэрээр өөрчлөгдөж байсан. Эхлээд та залуу компьютерчин байсан, дараа нь ид шидийн үйлдвэрлэгч болж хувирсан. Удалгүй та өрсөлдөгчөө хайр найргүй түлхэн унагаадаг шийдэмгий бизнесмэн болсон. Харин одоо, буяны хүмүүнлэгийн сан толгойлох болсноос хойш хорвоо ертөнцийг улам сайн, илуү болгох чадвартай хүн болж хувирлаа?
-Хүн бүр бусдыг, хүрээлэн байгаа хорвоо дэлхийг өөр өөрийнхөөрөө хүлээж авдаг. Зарим хүмүүс намайг эн түрүүн маш баян хүн мэтээр хүлээж авдаг. Тэд хэнд ч ийм их мөнгө байх ёсгүй мэтээр боддог. Харин зарим хүмүүсийн хувьд би компьютерийг дэлхий дахинд түгээсэн хүн, тэд намайг гавьяатай гэж үнэлдэг. Гурав дахь хүмүүсүүд нь компьютертэй төдийлөн сайн “найзалж” чадаагүйгээсээ болоод намайг энэ бүх зүйлдээ буруутгадаг. Хүн бүр л янз бүрээр хүлээж авдагс байх. Хүмүүс намайг зөвхөн эерэгээр юм уу эсвэл сөргөөр хэзээ ч хүлээж авч байгаагүй гэж би бодож байна.
- Ган төмрийн хаан Эндрю Карнеги нэгэнтээ “Баян чигээрээ үхэж байгаа хүн гутамшигтайгаар үхэж байгаа хэрэг” гэж хэлсэн байдаг. Энэ алдарт хэллэг таныг буяны сан байгуулахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болов уу?
-Миний эхнэр Мелинда бид хоёр хөрөнгөнийхөө ихэнх хэсгийг сандаа зарцуулахаар шийдсэн. Би Карнегитэй санал нэгдэхгүй байна, бидний хөрөнгө мөнгө дуусах ёстой гэж ч бодохгүй байна. Гэхдээ энэ үг, хэллэгний санаа нь зөв гэж бодож байна. Өөрийг чинь баян болгож өгсөн нийгэмд чи хариу барьж авснаа буцааж өгөх хэрэгтэй. Гэхдээ үүнийг маш ухаалгаар хийх ёстой.
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Uuriiguu busdad taniltsuulah, shine medee medeelel shideh, tsugluulgaasaa nemeh

Найзууд



Энэ блогоос:
http://.blogmn.net