Baltav

2007-Sep-7 - Харх

Саяхан Мичиганы Их Сургуулийн профессор Н. Р. Ф. Майэр гэж хвний бвр 1949 онд хийсэн нэгэн туршилтыг уншаад гайхах ч шиг, ичих ч шиг, бвр “шооконд” орно гэдэг нь болж орхив. Уг нь хархны нерв хэрхэн барагддагийг взэх гэсэн туршилт юм санж. Эхлээд хархнуудыг торны хоёр хаалганы нэгээр харайн гаргаж сургажээ. Ингэхдээ баруун хаалгаар харайвал хаалга нь унаж хамрыг нь тас хавчина. Зүүн хаалгаар харайвал саадгвй агаад тавагтай хоол олж иднэ. Үүнийг сайн сурсных нь дараа нөхцөлөө сольж взжээ. Хоолыг нөгөө хаалганы ард тавьж, зүүн хаалгыг нь хамар хавчдаг болгосон байна.
Хархнууд шинэ тогтолцоог хвлээн авч чадсангвй. Хаалга руу харайх бвртээ аль хаалга нь хамар хавчаад, аль нь хоол өгөөд байгааг тогтоож чадалгвй эцэстээ “бууж өгч” ерөөсөө всрэхээ байчихжээ.

Туршилтын энэ шатыг Майэр двгнэхдээ “Харх сонголт хийхээс өлсөхийг илүүд взэж байна” хэмээв.
Үүний дараа хархнуудыг хвчээр “сонголт” хийлгэв. Цахилгаан цохиулах, агаарт дуутай тэсрэлт хийх зэргээр всрэхээс аргагвй болгоход хархнууд ахиад л зүүн хаалга руу всэрч байв. Майэр двгнэхдээ “Харх нэгэнт сурсан хэвшлээ нөхцөл байдал өөрчлөгдөхөд ч тавихгвй, харин ч улам бвр бэхжүүлж, хвчлэх тутам зүүн рүүгээ л всэрч байв... Нэгэнт л хэвшил болсон бол энэ амьтан өөр нөхцөлийг хвлээн авах чадваргвй” гэжээ .

Зүүн рүү всрэх хэвшил тийм хвчтэй юм бол дараагийн удаад хоолыг нь баруун хаалганы аман дээр, шууд тодорхой харагдахуйц байдалтай тавьж взжээ. Ингээд дахин хвчилтэл хоолоо харсан хархнууд цэлийтэл нээсэн баруун хаалга руу всрэхийн оронд тороо тойрон утгагвй гвйж, хамраа хумсаараа самардан, дагжин чичирч, кома-ны байдалд орсон байна. Сүүлдээ юунд ч сонирхолгвй болж, хоол идэхээ болин, агаараас дүүжлээтэй бөмбөг хөдөлгөн тоглодгоо ч байжээ. Нэг вгээр хэлбэл шийдэж чадахгвй асуудал мэдрэлийг нь хямруулсан байна.

Доктор Майэр хархны шийдэж вл чадах асуудал мэдрэлд нь нөлөөлсөн энэ явцыг хүүхдүүд болон насанд хврэгчдэд ч тодорхой шатанд адил болохыг өгүүлж байна. Тухайлбал, саяны туршилтыг базаж взвэл,
нэгд: байнга өгөгдөх тодорхой нөхцөлийг тодорхой аргаар шийдэж сурна,
хоёрт: нөхцөл байдал өөрчлөгдөж, өмнө сурсан сонголт асуудлыг шийдэж чадахгвй болоход гвнзгий “шоок”-нд орно,
гуравт: ямар ч шоок, хямрал, айдас байлаа ч хуучин сонголтоо вргэлжлүүлэн хийж, улам бвр бэхжүүлнэ,
дөрөвт: идэвхгвй болж, ямар ч вйлдэл вл хийнэ,
тавд: хвчээр сонголт хийлгэвэл аанай л зүүн хаалга руу всэрч хамраа хавчуулна, ингээд эцэст нь зөв сонголт нвднийх нь өмнө харагдсаар байтал түүнийг хвлээн авахын оронд уурлаж, айж, хямарч, сүүлдээ галзуурна.

Энэ чинь юу вэ, таминь! Танил двр зураг биш үү? Ёстой нөгөө Хэн бээ? Хэдэн он бээ? гэдэг л болж байх шиг. 49 оны хулгана уу, өнөөдрийн Монголчууд - бид үү? Юуны өмнө өөрийн бие дээр аваад взье. Монгол хэлээр алдаа ихтэй бичдэг сурагчдыг сайжруулахын тулд Монгол хэлний багш нар бид хэлзвй, дврэм сайн зааж, цээж бичиг их хийлгэх хэрэгтэй гэж вздэг. Дврэм, хэлзвйгээр бөмбөгдөх тусам сурагчийн хэлний сонирхол вгвй болж, улам муудна. Муудахаар нь мөнөөх дврэм, цээж бичгийг нь хоёр дахин нэмээд өгнө... Ингэсээр байж нэрээ ч бичиж чадахгвй шахуу сурагч төгсгөнө .

90-өөд оноос бид өөрсдийгөө шинэ нийгэмд орж, ардчилсан улс болсон гэж вздэг. Внэн хэрэгтээ взэл бодлоо илэрхийлэх эрхээ л хангалттай эдэлж байгаа болохоос хуучин нийгэмд боловсорсон хвмүүс ажлын арга барил, шийдэлд хврэх замаа огт солиогвй билээ. Харин ч мөнөөх хархнуудын адил улам бвр бэхжүүлсээр байна. Үүнд зөвхөн Ху намынхан бус өөрсдийгөө ардчилсан гэж вздэг боловч цаанаа аймшгийн коммунист сэтгэлгээтэй улс бвгд хамарна. Зөв шийдэл нвдэнд нь харагдсаар байтал буруу звгтээ чиглэсээр байгаад хэзээ нэг нийгмээрээ кома –нд орох юм бол доо, хөөрхий.

Засгийн газар муу ажиллавал огцруулж шийднэ гэдэг хачин “сонголт” хэзээ бий болчихов оо? Эхний засгийн газар муу ажиллахаар огцруулна, дараагийнх илүү муу ажиллахаар дахиад л огцруулна. Огцруулж сурсан бвр бвлэг хвмүүс ч байх шиг. Шинэ нөхцөл байдал өөр шийдийг шаардсаар байтал сурсан зангаараа нэг жилийн дотор бвр гурав, дөрөв огцруулаад хаячихдаг. Огцруулаад байдал дээрдэхгвйг мэдсээр байж, өөрөөр хэлбэл хархныхаар бол “хоол нь нвднийх нь өмнө ил байсаар байхад” буруу звтгэнэ.

Харх ч яах вэ, өөрийнх нь мэдрэлийн хэмжээнд хоёр хаалга бол внэхээр шийдэж вл чадах асуудал. Харин хийсвэрлэх сэтгэлгээ нь асар өндөр хөгжсөн хвмүүн бид яагаад учраа ололцож дөнгөхгвй байна вэ? Нэн ялангуяа Их хурлын эрхэм гишүүд та бвхэн чинь жирийн мань биш, бвгд л зууны манлай, гавьяат улс төрч, эдийн засагч, хуульч, багш улс биз дээ?

Харханд ч тэр, хвнд ч тэр асуудлыг шийдэж чадахгвй байгаа гол хвчин звйл нь хуучин хэвшлээ орхиж вл чадах явдал болж байгааг Майэрийн туршлагаас бид харсан. Хулганад хөөрхий бяслаг л бол бяслаг, хавханд ч байсан хамаагвй, харин оюун ухаант хвмүүн бид хуучин хэвшлээ эгээ л хархны адил улам бэхжүүлэх нь юу сан билээ?

Төгсгөлийн оронд: Бас нэг сонин звйл уншлаа. Биологичид амьд явахын төлөө амьтдын тэмцлийг хоёр ангилдаг юм байна. Нэгд: интэрспэчифич буюу звйл хоорондын тэмцэл. Бар амьд явахын тулд гөрөөс барьж идэх гэх мэт. Хоёрт: интраспэсифич буюу звйл доторх тэмцэл. Жишээ нь: амьд явахын тулд хархнууд нэгнээ барьж иддэг аж. Хоолоо олж идэхийн тулд хвн бас хвнээ “иддэг” шүү дээ. Их хуралд сонгогдохын тулд, өөрөөр хэлбэл “хоолоо олж идэхийн тулд” татвар төлөгчдийн мөнгийг зуу, зуун саяар нь хорооно гэдэг амьд явахын төлөө нэгнээ идэх хархнаас ялгаа байна гэж үү? Матрикс кинон дээр Смит гэж програм Морфеузыг байцааж байхдаа хөлсийг нь арчин хамарт нь внэрлүүлээд хвнийг бактеритэй звйрлэн айхтар хэлдэг дээ. Түүн лугаа звйрлэн бодох нь ээ, бид чинь ерөөсөө харх л юм байна шүү дээ.

М. Саруул-Эрдэнэ (Индианагийн Их Сургууль)
Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Uuriiguu busdad taniltsuulah, shine medee medeelel shideh, tsugluulgaasaa nemeh

Найзууд



Энэ блогоос:
http://.blogmn.net