2007-Aug-30 - Wisdom words 002
• Хүнд бэрхшээл зовлон л хүнийг одоо байгаа Хүн болгодог.
• Ямар ч юманд зөв шалтгаан зөв хандлага хэрэгтэй.
• Эртний нэгэн филисофич цаг хугацаа хамгийн мэргэн гэж хэлсэн. Бурхан яг л энэ аргаар хамгийн чухал зүйлийг шийддэг.
• Өөрийнхөө хувь тавилангаар бусдыг өргөх хэрэгтэй
• Хэрэгцээг хэрэглэж, сэтгэхүйг хөгжүүлж, урамыг өг. Үрэн таран хийх утга учиргүй наргин цэнгэх, тансаглах гурваас хол бай.
• Өөрчлөлтийн төлөө хүсэн тэмүүлж буй хүн аль хэдийн өөрчлигдчихсөн байдаг.
• Хүн амьдралдаа сахилга баттай байх, хүсэл мөрөөдлөө солих хоёрын аль нэгийг нь сонгох хэрэгтэй болдог.
• Залуу хүн амьдрал, урхи хоёрыг ялгаж сурах хэрэгтэй.
• Хүсэл байвал арга олдоно.
• Цэгцлэхийн тулд урах хэрэгтэй болдог
• Бизнесээр бизнес хийнэ гэдэг ухаалаг зарчим. Сая доллартай эхэлснээс сая шинэ санаатай эхэлсэн нь дээр
• Уужуу тайван зүрх сэтгэлтэй, алсыг харсан холч бодолтой байх хэрэгтэй. Уулыг харж ухаанаа сэргээдэг ноён нуруу, үгээ цэнэж үнэнийг өгүүлдэг ганц хэл, үйлс гаргаж итгэлээр амьдрадаг амьдрал
• Шатрыг сайн харвал хольж хамааралтай нүүсэн байдаг. Амьдралыг адилхан байх ёстой.
• Юмыг эхлэх амархан ч үргэлжлүүлэх хэцүү байдаг.
• Зөв юм хийдэг байх нь хангалттай биш зөв юм мэддэг байх хэрэгтэй.
• Агуу алдаж үзсэн хүн агуу амьдарч чадна.
• Хэцүү гэж халшрихдаа бүр хэцүүг нь сонгоход хүрдэг.
• Буруутгаснаар эрх мэдлээ алддаг.
• Эерэг байдлыг хүч бол агуу үр нөлөөг авчирдаг.
• Хүн ихэвчлэн өөрийгөө зөвтгөхийн тулд ярьж байдаг. Заримдаа юуг буруу хийснийг тэндээс нь амархан мэдэж болно.
• Бизнест таван мэдрэхүйг зэрэг ашиглах маркетинг хэрэгтэй. Үнэрлэх, харах, амтлах, сонсох, хүрэх.
• Өөрийгөө ялах нь өглөө эрт босохоос эхэлдэг.
• Сэтгэлийн мэдрэмжээ дагаад нэг хурдлаад нэг хойшоо суугаад байж болохгүй. Хол замыг нэгэн жигд хурдаар туулдаг.
• Лидер гэдэг бол хүмүүсийн дундах хүн юм.
• Өнгөрсөн арван жил суут удирдагч болно гэсэн мөрөөдлөөр зүрх сэтгэлээ тэжээж ирлээ.
• Стандарт.
• Хөдөлмөр+сэтгэлгээ=баялаг энэ гаргалгааг ерөөсөө мартаж болохгүй.
• Энэ өдөр хөдөлмөрлөөгүй бол маргааш гайхамшиг болно гэж хэзээ ч байхгүй.
• Хүнд хэцүү нөхцөл байдлын эцэст хүн чанар бурханлаг чанараа гээхгүй байх хэрэгтэй.
• Би алдаандаа хайртай. Түүнийг хайрлах хэрэгтэй шүү дээ
Дэлхийн суутнууд болон эгэл жирийн хүмүүсийн хэлсэн мэргэн үгс
Цаг үеийнхээ ач холбогдлыг зөв ухаарсан хүн чулууг алт болгохоос ч хавьгүй илүү гайхамшиг бүтээж чадна.
Чанг Жу Жан /Хюндей бизнесс группын захирал/
Лидер гэдэг бол өөрийн тавьсан зорилгодоо хүрэхийн тулд хүмүүсийг ашиглаж байдаг хүн юм. Тэд боломж, хэнд ажиглагдалгүй хэвтэж байгаа шагналыг олж хараад түүнийг олж авахын тулд өөрийн эрч хүчээрээ урамшуулан дүрэлзүүлэн удирдаж байдаг.
Абрахам Залезник. Харвард И.С
Манлайлах гэдэг нь дүрэм журамыг дагахгүй гэсэн үг.
Абрахам Залезник. Харвард И.С
Жирийн ажилтан чинь танаас хавьгүй илүү ухаантай гэж бод. Тэдэнтэй илэн далангүй хүндэлж харьц.
- - -
Хэрэв та амьдралаа бүрэн амтлахыг хүсэж байгаа бол хэмнэх хэрэгтэй.
Бодо Шефер
Төлөвлөгөөгүй бол төлөвлөгөөнд орно.
- - -
Хүн хэрвээ хэрэгтэй зүйл бүтээж байвал баян болдог.
Бодо Шефер
Аз жаргалтай байх хоёр арга бий. Эхнийх нь хүслээ хорогдуулах, нөгөөх нь мөнгөө нэмэгдүүлэх. Хэрэв чи ухаалаг бол энэ хоёрыг нэгэн зэрэг хийнэ.
Бенжамин Франклин
Ялагдахгүйн тулд эсвэл ялахын тулд тоглох ялгаатай.
- - -
Олон том зорилгыг амархан гаргадагтай адил үүнд шаардагдах жижиг зүйлийг хянамгай бүрдүүлэх хэрэгтэй.
- - -
Бусад хүмүүс таныг түрхэн саатуулж чадах болох бол, харин та өөрийгөө үүрд зогсоож чадна.
Бодо Шефер
Баян болох хэцүү. Ядуу байх үүнээс хэцүү.
Бодо Шефер
Хүний зүрх өөрөө өөрийнхөө эзэн байхаар бүтээгдээгүй.
- - -
Бусдаас өөр байх хэрэгтэй. Эс тэгвэл бусдын авдаг шагналыг л авна. Чиний давуу тал бусдаас өөр байх.
Бодо Шефер
Дуугүй суух нь ярианы хүчийг нэмдэг. Цэцэн мэргэний дээд оргил нь чимээгүй байх.
- - -
Алдар хүнд эрх мэдэлтэй болсны дараа чамд муугаар хандаж байсан хүмүүст сайнаар ханд. Тэд ямар сайн хүн гомдоосноо мэдэж аваг. Хувь заяа хаашаа эргэхийг тааварлах арга байхгүй
- - -
Аз гэж байхгүй. Харин удаан хичээсэний үр дүн.
- - -
Эрх мэдэл хүний жинхэнэ мөн чанрыг харуулдаг.
Питтак /2х2=6/
Залуу наснаасаа мэргэн ухааныг л нөөцөлж ав. Түүнээс илүү найдвартай хөрөнгө гэж хаа ч үгүй.
Биант2х2=6/
Мөнхийн гоо сайхан бол амар амаглан юм.
Периандр2х2=6/
Аугаа их үйл хэрэг ямагт жижиг сажиг зүйлээс эхэлдэг.
Лаоз2х2=6/
Ухаантай хүн амьдралаа өег хангалуун байлгахын төлөө тэмцдэг. Түүнээс биш эд хогшил хураадаггүй.
Лаоз2х2=6/
Амар хялбар юманд найдах аваас гарцаагүй асар олон бэрхшээл учрах болно.
Лаоз2х2=6/
Үнэнийг нүцгэнээр нь харах дээр байдаг юм. Худал хуурмаг зүйл яахав, хувцастай л байдаг юм байгаа биз.
Пифагор2х2=6/
Хүний хийвээс зохистой ажлын утга учир гүйцэтгэлээс ирэх олз ашигт бус мөнөөхөн ажлын дотор гүнд оршино.
Күн2х2=6/з
Ноён нуруутай эр хүний ёс суртахуун салхи мэт, дорд сурталтай хүний авир өвс мэт. Салхи хаанаас байна. Тэр зүгт өвс хаашаа ч хамаагүй тонголзож байдаг.
Күнз2х2=6/
Юу ярьж буйг нь мэдэхгүйгээр хүнийг таних арга байхгүй.
Күнз2х2=6/
Хүн л замыг өргөсгөдөг. Харин зам хүнийг биш шүү.
Күнз2х2=6/
Ноён нуруутай эр хүн хонхтой адил. Цохихгүй бол дуу гарахгүй. Жинхэнэ эр хүн бол хоол биш аян зам боддог.
Күнз2х2=6/
Мэргэн ухаанд хамгийн ойр цэг бол аливаа юманд алтан дундаж байх юм.
Күнз2х2=6/
Эмэгтэйчүүд хийгээд дорд эрчүүдтэй харьцах тун хэцүү. Хэрэв тэдэнтэй ойртон дотносох юм бол үгийг чинь сонсохоо болино. Холдох юм бол зайлшгүй үзэн ядна.
Күнз2х2=6/
Ариун сурталт эр хүн авъяас чадвараа дутмаг байна гэж санаа зовохоос хүмүүс өөрийг нь таньж мэдэхгүй байна гэж санаа зовдоггүй.
Күнз2х2=6/
Ариун сурталт эр хүн нэн тэргүүнээ дараахь зүйлийн тухай бодож байдаг.
- аливааг тодорхой олж үзэхийг
- андуугүй зөв сонсохийг
- нүүр царайгаа ямагт урин тааламжтай харагдуулахыг
- хийж байгаа алхам бүр нь бусдад хүндэтгэл төрүүлэхүйц байхыг
- үг яриа нь үнэн голоос төрөн гарахыг
- уурлаж хилэгнэснээс хожим ямар үр дүн гардагийг зайлшгүй санаж явахыг
- ямар нэгэн завшаанолдох үе таарлаа гэхэд шударга ёсыг хэзээд баримтладаг
Күнз2х2=6/
Хуучирсан зүйлээс шинийг нээх авъяастай хүн л багш байж бусдыг сургах хэрэгтэй.
Күнз2х2=6/
Хэдийгээр өнгөрсөн үедээ очин шинээр эхэлж чадахгүй ч өнөөдөрөөс эхлэн цоо шинэ төгсгөлийг тавьж чадна.
- - -
Мэргэн хүнийг зэмлэ тэр бүр илүү мэргэн болно.
- - -
Дээвэр муутай байшинд дусаал амархан нэвтэрдэг шиг тэлэгдэж гэгээрээгүй ухаан бусдын эрхшээлд автах нь амархан.
Будда2х2=6/
Сайн нумыг татах хэцүү. Гэхдээ түүнээс тавьсан сум өндөрт нисдэг, гүнд хавдаг.
Мо Ди2х2=6/
Байгаагаасаа дээгүүр харагдана гэдэг ухаантайн шинж.
Сократ2х2=6/
Эр зориг хувь тавилангийн ямар ч цохилтыг юу ч биш болгож чаддаг.
Демокрит2х2=6/
Аливааг шийдэх хөшүүрэг бол зорилго биш, зорилгодоо хүрэх арга хэрэгсэл нь байдаг.
Аристотел2х2=6/
Номынхоо санд үргэлж шинэ номтой, зоориндоо ямагт бүтэн дарстай, цэцэрлэгтээ амьд цэцэгтэй бай.
Эпикур2х2=6/
Өчүүхэн гуниг үглээ. Их шаналал нам гүм байдаг.
Сенека
Зүүдээ ярихын тулд эхлээд сэрэх хэрэгтэй.
Сенека2х2=6/
Олон номтой байна гэдэг чухал зүйл биш, гол нь сайн номууд байх хэрэгтэй.
Сенека2х2=6/
Зарим ажил үйлсийн аугаа их нь хэмжээндээ биш цагаа олсондоо байдаг.
Сенека 2х2=6/
Он цагын эрхээр муу чанарууд нь элж, сайн чанарууд нь цэцэглэдэг тийм л хүний сэтгэлийг зөв сэтгэл гэнэ.
Плутарх2х2=6/
Гар зангах бүрийг минь яг давтдаг нөхөр надад хэрэггүй. Тэртэй тэргүй сүүдэр маань үүнийг чамгүй сайн гүйцэтгэчихнэ.
Плутарх2х2=6/
Аугаа их жанжин өөрийн зориг чадварт найдаж дайнд оролцдогоос биш эсрэг талынхаа урвахыг хүлээдэггүй.
Плутарх2х2=6/
Гентэй хүн гэдэг нь 99% хөлс 1% онгодтой хүнийг хэлнэ. Гуравдахь хүчин зүйл бол эерэг хандлага юм.
Максвел
Хүмүүс алдаа гаргангуутаа хийх гэж байсан зүйлээ больчихдог ба тэд амжилтанд хүрэхэд ямар ойрхон байснаа мэддэггүй нь жинхэнэ алдаа юм.
Томас Эдисон
Хүмүүний хамгийн сүүлийн эрх чөлөө бол бидэнд өгөгдсөн ямарч нөхцөл байдалд хандлагаа өөрөө сонгор эрх чөлөө юм.
Виктор Франк
Өрөвдөнө гэдэг хүмүүний биед заяасан нэгэн сайхан чанар. Өөрийгөө өрөвдөнө гэдэг харин хамгийн төлөв бус зан чанар байх, энэ бол сэтгэл хөдлөлийн мөлхөө өвчин ба бодит байдлаас биднийг тасалж булингартуулдаг.
Еүжин Петерсон
Амьдралын хамгийн гунигтай зүйл бол хүмүүс өөртөө хэлэх биш өөрийгөө сонсдогт байгаа юм.
Мартин Лоид Жонес
Сайн номыг уншаад дуусахад сайн найзаасаа салсан мэт байдаг.
- - -
Хамгийн ашигтай цорын ганц амралт бол шинэ хүч, энергийг сэлбэн хуримтлуулах явдал юм.
Джим Рон
Лидер хүн өөрийн дотоод зөрчилийг зохицуулахад суралцаж байх ёстой. Учир нь тэдний хувь заяанд эрс нөлөөлдөг учраас тэд суралцах ёстой.
Джим Рон
Хэрэв цаасан дээр л төлөвлөгдөөгүй бол өөрийн ажлын өдрийг хэзээ ч бүү эхэл
Джим Рон
Зарим хүн маш бага ном уншдаг. Энэ чанараараа тэдний бодол санаа нь тогтвортой биш байдаг.
Джим Рон
Амжилтын төлөө хөөцөлдсөний хэрэггүй. Харин сэтгэл татам дур булаам бие хүн болох хэрэгтэй.
Джим Рон
Хэрвээ та өмнөө тавьсан зорилгоо биелүүлэх гэж ажиллаж байгаа бол зорилго чинь, сайтар төлөвлөж боловсруулсан төлөвлөгөө байгаа бол төлөвлөгөө чинь танд ажиллаж эхэлж байна гэсэн үг.
Джим Рон
Амжилт бол өдөр тутам мөрдөгдөж буй хэд хэдэн энгийн дүрэм журамаас хэтрэхгүй зүйл. Харин бүтэлгүй явдал бол өдөр бүр давтагдаж байгаа ердийн хэдэн алдаа юм.
Джим Рон
Нэг дусал эрүүл ухаан бүтэн чингэлэг сургаалиас үнэтэй.
- - -
Бүх юмыг өөрчлөх цорын ганц арга бол өөрийгөө өөрчлөх.
Джим Рон
Таны гэр бүл таны хайр дурлал бол таны арчилж байх ёстой цэцэрлэг чинь юм.
Джим Рон
Санаа хэрэгжих цаг нь л болсон бол түүнийг ямар ч арми байгаад зогсоох аргаггүй.
Виктор Гюго
Хэрвээ та үхсэнийхээ дараахан л мартагдаж алга болохыг хүсэхгүй байгаа бол уншаад уншаад ханамгүй ач холбогдолтой зүйл бичих эсвэл бичээд бичээд баршгүй зүйл бүтээж хийх хоёрын аль нэгийг нь сонгож хийх хэрэгтэй болно.
Бенжамин Франклин
Мянган жаргал нийлээд ч ганц зовлонгийн үнэ цэнийг гүйцэхгүй юм.
- - -
Бид ашиглах ёстой зүйлээ үрэн таран хийж, үрж орхих зүйлээ ашигладагаас л хүн төрлөхтөний хамаг гай зовлон ундарч байгаа юм.
Августин 2х2=6/
Би өөртэйгөө бишгүй л зөрчилдөж байлаа, гэхдээ үнэн мөнөнтэй хэзээ ч зөрчилдөж байсангүй.
Монтэнь2х2=6/
Зорилгоос буцаах зам мянга байдаг. Харин түүн рүү хөтлөх зам ганц.
Монтэнь2х2=6/
Бусдад жаргалтай хандсан нь бус, өөрөө өөртөө сэтгэл дүүрэн байгаа нь жинхэнээсээ аз жаргалтай.
Монтэнь2х2=6/
Хүн өөрөө ямар байна зохиол нь тэр хэмжээнээс илүү гарна гэж байхгүй.
Монтэнь2х2=6/
Ямар нэгэн юмын чин үнэнээр мэднэ гэдэг түүний шалтгааныг мэдэж авна гэсэн үг.
Монтэнь2х2=6/
Сэтгэлээ дэлгээд ярьчихдаг найз нөхөдгүй хүн өөрийнхөө зүрхийг урж иддэг.
Бэкон2х2=6/
Юмыг төгс хийе гэвэл, юуны түрүүнд бэлтгэл нь уг ажилаасаа хэцүү байх ёстой.
Бэкон2х2=6/
Хүрч болохгүй зүйлээс холын юм үгүй. Нээж болохгүй зүйлээс илүү эрдэнэ гэж үгүй.
Бэкон2х2=6/
Хамгийн сайн өшөө авалт бол мартах. Дайсныг өчүүхэн үнс тоосонд нь булчихаж буй явдал.
Грассион2х2=6/
Саруул ухааны мөрдлөгө
- аж ахуйн анхдагч дүрэм бол бусдад хэрэгтэй байх
- өөрөөсөө илүү хүнийг ялахаас зайлсхийх
- аргаа өөрчил
- ямар ч юманд амь тавин найдах хэрэггүй
- азтай тоглоомоос цагыг нь олж хөндийр
- цөөнхитэй хамт сэтгэж олонхитой хамт дуугар
- ухаалаг зоригтой бай
- хүлээж чаддаг бай
- өөрт байгааг гамна
- шийдэмгий бай
- шинэчлэгдсээр бай
- ойр орчиндоо тэвчээртэй бай
- өрсөлдөөнд бүү хутгалд
- цаг үетэйгээ тэрсэлдэлгүй амьдар
- хөндлөнгөөс харж суухын урлаг
Грассион2х2=6/
Хорин насанд мэдрэмж хаанчилдаг. Гучин насанд авъяас, дөчин насанд ухаан.
Грассион2х2=6/
Нэг тийш ороход олон хүн угтаж авах нь гол нь биш. Хэн ч хаашаа ч аятайхан орчихож чадна. Гол нь чамайг явахад тэд харамсаж байвал л боллоо. Явж байгаа хүмүүст тийм аз тэр бүр тохиодоггүй. Баясан угтаад тоомжиргүй угтан нь олонтоо.
Грассион2х2=6/
Хялбархан ажлыг хүнд мэт бодож, хүндийг хялбархан мэт бодож хий. Эхний тохиолдолд итгэл чинь дэмий мохохгүй. Удаах тохиолдолд зүрх алдахгүй. Ажлыг гүйцэлдүүлэх хамгийн зөв зам бол урьдаас түүнийгээ хийчихсэнд тооцох явдал юм.
Грассион2х2=6/
Олонх хүний яваад байгаа зам ямагт эргэлзээтэй.
Грассион2х2=6/
Латериал сэтгэлгээ нь
- таамаглал дэвшүүл
- зөв асуулт тавь
- бүтээлчээр хандах чадвар
- логиктой хандах чадвар
Паул Слоун
Жижиг, хурдтай ухаалаг бизнесс
Ганбаатар
Нэг боломж хаагдсан ч өөр боломж нээгдэх арга зам болдог.
- - -
Капиталыг энергитэй адил зөвхөн оюун ухаандаа нээн олж, удирддаг болдог учир үргэлж нууцлаг байдалд байжээ.
Эрнанда дэ Сато
Амьдралын тулалдаанд хэн чадалтай нь ялдаг биш, хурдан нь түрүүлдэг биш харин хэзээ нэгэн цагт чадна гэж боддог тэр хүн л байдаг.
- - -
Хамгийн авъяастай хуульчид хууль бол амьдралд үйлчлэхэд зохиогдсон болохоос бусад өөр зорилгогүй гэдэгт итгэдэг.
Эрнанда дэ Сато
Буруу зам сонгосон ч засаж чаддаг нь залуу хүн бус уу?
Мён сон хатан киноноос
Ном унших үедээ... надад ойрхоноос дэлхийн улиран одох түүхийг ярьж өгөх эмтэрсэн зүрх сэтгэлтэй хүмүүсээс урам зориг авч чаддаг.
Чарльз Свиндол
Ямар түнэр харанхуй вэ гэж шүүмжилсэнээс жижигхэн лаа асаасан нь дээр.
Тэмүжин
Бенжамин Франклиний мэргэн үгс
- Хөдөлмөрч бус хүн хэзээ ч агуу байгаагүй юм шүү.
- Баялаг бол түүнийг эзэмшигчиих биш харин түүнээс таашаал авагчийнх юм.
- Залхуучуудыг унтаж байхад нь газраа хагалаад ав.
- Өнөөдөр хийж чадах юм аа маргааш гэж бүү хойшлуул. Жижиг цохилтоор том нарсыг цохиж унагаана.
- Зээллэг авах нь гашуудал авахтай адил.
- Хэзээ ч сайн дайн муу энхтайван гэж байгаагүй.
- Төмөр, очир, өөрийгөө мэдэх гэсэн маш хатуу гурван зүйл байдаг.
- Хэрэв хүн хүслийнхээ хагасыг нь олсон бол хүндрэлээ хоёр дахин нэмдэг.
- Тэнэгийн зүрх амандаа ухаантны ам зүрхэндээ.
- Үг авдаггүй хүн тус авч чаддаггүй.
- Ажил хэргээ хөтөлж чадвал өөрийг чинь бас хөтөлж чадна.
- Сайн хийсэн нь сайхан ярьснаас ямагт дээр.
- Мэдлэгт оруулсан хөрөнгө ямагт өндөр хүү төлдөг.
- Хичээнгүй чармайлт сайн сайхны эх.
- Хүнийг хөдөлдөггүй, хөдөлдөг, хөдөлгөдөг гэж гурав ангилж болно.
- Эрч хүч дайчин чанар бүх саадыг даван гарна.
- Ямар нэгэн шалтгаанаас биш, сонирхолоос үүдэж яривал итгүүлж чадна.
- Худаг хатчихаар л усны үнэ цэнийг мэддэг.
- Хэрэв та үнэхээр баян тансагийг хүсэж байвал шургуу хөдөлмөр,хэмнэлт гэсэн хоёр үгийг л сана. Эдгээр нь мөнгө цагийг алийг нь ч дэмий үрдэггүй. Гэхдээ хоёуланг нь сайн ашигла.
- Дэлхий дээр хамгийн ухаалаг асуулт бол Миний хийж чадах хамгийн сайн арга аль нь вэ?
Та намуухан ярьж ихийг бүтээ. Та хол явах болно.
Теодор Рузвельт
Удирдагч хүний нүд гараасаа хавьгүй их зүйл бүтээж чаддаг байх хэрэгтэй.
- - -
Давшгүй өндөр уул гэж байхгүй давъя хэмээвээс давюу. Гатлашгүй өргөн далай гэж байхгүй гатлая хэмээвээс гатлюу.
Суут Чингис хаан
Сурах хамгийн эхний аргазүй бол залхуурахгүй байх юм.
- - -
Тайван цагт хөлс сайн урсвал дайны цагт цус бага урсана.
- - -
Би сэтгэж байна. Тэгэхлээр амьд байна гэсэн үг.
Демократ/цмнт/
Өчүүхэн салхины ч чигийг заадаг хөнгөмсөг дарцагтай адил байж яасан ч байж болохгүй.
Жек Лондон/цмнт/
Шулуун замаар мөлхөж яваа хүн гажсан гүйгчийг ч гүйцдэг.
Фрэнсис Бэкон/цмнт/
Буурьтай хүнд олон санаа байдаггүй. Маш олон шинэ зүйл бодож олдог хүн хэзээ ч буурь суурьтай байж чаддаггүй.
Пол Валери/цмнт/
Ариун сурталт хүн хэн бүхэнтэй зохицож амьдрадаг. Дорд хүн л өөртөө тохирох хүнийг хайдаг.
Күнз/цмнт/
Хүний үйл хөдлөлийг ажиглаж, хийж байгаа алхам бүрийнх нь шалтгаан руу өнгийж, зав чөлөөтэй цагыг нь сонирх. Тэгэхэд тэр тийм оньсого шиг санагдах уу даа.
Күнз/цмнт/
Нэгэнт өөрийгөө олж авсан хүн орчлон дээр дахиж юуг ч гээдэггүй. Нэгэнт доторх хүнээ таньсан бол өрөөл бусдыг ч төвөггүй ойлгодог.
Стефан Цвег/цмнт/
Мэргэн ухааныг өөрөөсөө гадуур хайна гэдэг мунхарлын дээд.
Хятадын эртний зүйр үг /цмнт/
Их бага өгөхдөө гол нь биш цагыг нь олж өгөх хэрэгтэй
- - -
|
|
Сэтгэгдэл бичих!
|
2007-Aug-30 - Сэтгэгдэл |
| Бичсэн:
Tsoom |
| meddeggui, sonsoogui ug zunduu bna sh dee, bayarlalaa |
| Хоблоос Засах
|
2007-Sep-6 - Үнэхээр гоё үгүүд байна... |
| Бичсэн:
Unuruu (зочин) |
Би бас афоризмууд цуглуулах дуртай. Ном уншаад хэрэгтэй гэсэн үгүүдээ бичиж авдаг. Хэрэг болох үе их гардаг шүү. Харин одоо нэг дор ийм олон сайхан үгстэй болчихлоо. Танд маш их баярлалаа.
<br /> Жич: Энэ бичдэг гар чинь их дажгүй юмаа. Татаж авдаг юмуу...= . |
| Хоблоос Засах
|
2007-Oct-26 - Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе |
| Бичсэн:
Bi (зочин) |
Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.
Олон хүмүүст урам өгч ухаарал хайрласан бас мэдлэгт хөрөнгө оруулсан бичлэгүүдэд тань баярлалаа. |
| Хоблоос Засах
|
2007-Oct-26 - Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе |
| Бичсэн:
Bi (зочин) |
Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.
Олон хүмүүст урам өгч ухаарал хайрласан бас мэдлэгт хөрөнгө оруулсан бичлэгүүдэд тань баярлалаа. |
| Хоблоос Засах
|
|
Миний тухай
Uuriiguu busdad taniltsuulah, shine medee medeelel shideh, tsugluulgaasaa nemeh
Найзууд
|