2007-Feb-7 - Wisdom words 001
Цаг хугацаа бол авъяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм.
К. Маркс
Өөрийн болоод бусдын цагийг хайрладаггүй явдал бол соёлгүй, соёлын талаар ёстой нүдэн балай хэрэг...
Н. К. Крупская
Энэ өдрийн нэг цаг, ирэх өдрийн хоёр цагтай тэнцэнэ.
Т. Фуллер
Хамаг сайн сайхан бүхнийг тэжээн тэтгэгч халамжит эх бол цаг хугацаа мөн.
В. Шекспир
Урсан өнгөрч цаг хугацаа, өдөр хоногийг хүндэтгэ...
Хором бүхнийг хүндэтгэ яагаад гэвэл тэр чинь хэзээ ч давтагдашгүй...
Я. Корчак
Хэрэв амьдралд хайртай бол цагаа бүү дэмий үр
Амьдрал гэдэг чинь цагийн хэлхээ юм.
В. Франклин
...Аяа бас эрдмийг суралгүй элдвийг сурагч банди нар ичиг ичиг
Д. Равжаа
Үсэг ном сургалгүй эгэл балай болговол
Үзэлгүй сохор мэт ганц хүчин зарна.
Үлэмжид эрдэм номд боловсорвол
Өөр бусад алинд ч тус буян түгээнэ.
Н. Ишданзанваанжил
Аливаа хүн сурах чиглэхийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно.
Д.Сүхбаатар
Оюуны боловсрол бол хүний бас нэгэн эрх чөлөө юм.
Х. Рисаль
Эрлийг сургаар
Эрдмийг зүтгэлээр
Эр хүн биеэ эдээр чимхээс эрдмээр чим
Эхнэр хүмүүн биеэ өнгөөр чимхээс оюунаар чим.
В. Инжинаш
Ямар хүн муухай вэ?
Үл мэдэгч муухай
Д. Равжаа
Нарны гэрэл хурц болоход
Үүлгүй бол нэн сайн.
Насны багад эрдэм сурахад
Залхуугүй бол даанч сайн.
Д. Равжаа
Мэдлэг, гагцхүү мэдлэг л хүнийг чөлөөтэй агуу их болгодог.
Д. И. Писарев
Хөдөлмөр тэмцэл дунд залуу хүн өсөж хатуужна.
Ю. Цэдэнбал
Хэрэв хүн юу хүсээд байгаагаа мэдэж байгаа бол тэр нь хийх боломжтой бөгөөд уйгагүй хөдөлмөрлөж, зүтгэж чадвал яваандаа бүтэж л таарна.
/ Гёте /
Ажил хийвэл дуустал
Давс хийвэл уустал
Эрхийг сурахаар
Бэрхийг сур
Алтан бие мину амасу хэмээвээс
Аху төр мину алдаруузай
Бүтэн бие мину амасу хэмээвээс
Бүрэн улс мину сандруузай
/Чингэс хаан /
Танилтай бол талын чинээ
Танилгүй бол алгын чинээ
Зуун төгрөгтэй явснаас
Зуун найзтай яв
Хэнд эрдэм буй болбоос түүнд тус бий
Хэнд эе бий болбоос түүнд нөхөр буй.
Авах гээхийн дөрвөн мөрт шүлэг
Хүнд эх орноос хайртай эрдэнэ нэг ч үгүй.
Ц. Дамдинсүрэн
Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай
Монголын төлөө хэмээх сэтгэл манай зүрхэнд холбоотой
Өсөхөөс сурсан үндсэн хэл мартаж болшгүй соёл
Үхтлээ орших төрөлх нутаг, салж болшгүй орон мөн
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Д. Нацагдорж
Газар орноо хамгаалахад урсахгүй цус, үхэхгүй амь гэж байдаггүй.
Д. Сүхбаатар
Эх орноо хамгаалах үйлсэд эр бие, энэ нас хайрангүй.
Амарсанаа
Эх орноосоо урвагчийг хэн боловч хайрлах хэрэггүй хатуу шийтгэх хэрэгтэй.
Д. Сүхбаатар
Нэр хугарснаас яс хугарсан дээр.
Өөрийн боловсролыг дээшлүүлэхийн төлөө бүх хүчээ шавхах шиг хүнд нэр төртэй сайхан юм юу байх билээ.
Сен Семон
Хэлбэл няцаж болохгүй
Хийвэл буцаж болохгүй.
Үнэн юм үнэндээ сайхан
Үнэгэн малгай өвөлдөө сайхан.
Итгэлийг олоход үнэн хэрэгтэй
Эндүүг халахад шударга хэрэгтэй.
Энэ бие хэврэг
Эрхэм нэр мөнх.
Ажилч хүний алдар мөнх
Ачит эхийн гавьяа мөнх.
Төрхмөө голсон хүүхэн муу
Төрлөө голсон хөвгүүн муу.
Хийгээгүй байж хөөрөх муу
Хийсэн гэж бардамнах муу.
Хурц хутга гарт халтай
Худал үг өөрт халтай
Орчин үеийн багш бол багш төдийгүй байнгын сурагч байх ёстой.
И. Франко
Чихину чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билэгт түмэн юугаан бишрэн магтмуу би
Б. Ренчин
Аливаа юмыг бага гэж чамлаж болохгүй. Аливаа юм багаас их болж, нимгэнээс зузаан болдог. Бичиг зохиолын нэг хоёр үг хэдийгээр бага ялимгүй боловч тэр үгнээс түмэн утга цацарч болдог.
Д. Сүхбаатар
Яруу найраг-сэтгэлийн хөгжим.
Ф. Вольтер
Зовлон туулаагүй бол жаргалын аяс мэдэхгүй.
Зовохгүйгээр хүн болохгүй
Турахгүйгээр мал болохгүй.
Баян эрхэм явахад бүгдээрээ садан
Барагдаж хоосроход бүгдээрээ дайсан.
Өргүй бол баян
Өвчингүй бол жаргал
Элбэг тариа тарьсан хүн өвөлдөө жаргалтай
Эрдэм сурсан хүн эцэстээ жаргалтай.
Тамхи татах тагнайн жаргал
Танилтайгаа уулзах сэтгэлийн жаргал.
Өөдлөх хүнд санах, сэрэх, хэмнэх гурав
Уруудах хүнд унтах, идэх, мартах гурав.
Зовлон ирвэл чинийх зоос олдвол минийх гэх.
Мэдэж явбал эрдэм
Мэнд явбал жаргал.
Алдахын зовлон
Онохын жаргал.
Өглөө эрт согтвол нэг өдрийн зовлон
Өөдгүй эхнэр авбал нэг насны зовлон.
Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас
Тэвдүү явахад тэвнээр тусалсан дээр.
Бусдын төлөө өөрийгөө зориулсан хүн хамгийн сайхан хүн
А.Линкольн
Хүний сайхан гэдэг бол дотроо гэрэлтдэг бөгөөд сайхан хүн гэдэг бол
ариун сэтгэлээр гэрэлтсэн хүнийг хэлдэг.
Ч.Лодойдамба
Хүн хүн чанараа алдвал араатнаас долоон дор.
Р.Таагүр
Хорвоогийн гайхамшиг нь хүн, хүний гайхамшиг нь ухаан.
А.Гамильтон
Хүнийг хүндэтгэнэ гэдэг бол өөрийгөө хүндэтгэнэ гэсэн үг.
Д.Голсуорси
Хүнд хүн шиг байхаас өөр зорилго байх ёсгүй.
Л.Шефер
Хүн бол дор бүрдээ бүхэл бүтэн боть ном юм. Гагцхүү түүнийг хэрхэн уншихыг таны таалал мэдтүгэй.
Ц.Чэннинг
Хүн байгалийн хуулийг зөрчихгүй бол байгаль хүнээс хүнийрхэхгүй.
А.И.Герцен
Yнэнийг хvндэтгэнэ гэдэг оюун ухаанаас vргэлжид суралцана гэсэн vг
,,,
Тvvх гуйвуулагчдыг хуурамч зоос vйлдвэрлэгчдийн нэгэн адил цаазалбал тарна.
,,,
Мэргэд ухаантай ч бол ганцаардвал өнчирнө.
,,,
Тоогvй тvг тvмэн цэрэг мориноос
Төр ёсыг мэдэх нэгэн мэргэн нь дээр
,,,
Ухаан муу хvн хvн учирсан бvхний vгиг дагадаг
,,,
Хvн дvvрэн жаргалтай байхын тулд алдарт эх оронтой байх хэрэгтэй
,,,
Ядуурах нь залхуурсны шан хөлс мөн
,,,
Цагийг хий дэмий vрэгчид л өдрийн богинохонд гоморхож суудаг
,,,
Эгнэгт баатар байж болдоггvй харин эгнэгт хvн шиг байж болно
,,,
Олонхи ухаан мулгуу, дvйнгэчvvд архинд ташуурсан эцэг эхийн vр сад байдаг
,,,
Бялдууч хvн өөрийгөө ч өрөөлийг ч хvндэлдэггvй
Ухаантай хvнд нэгэн чанар бий тэр нь тэнэгvvдтэй эвсэн нийлж чаддаггvйд оршино
Хэрэв хvнд л vйлчлэхгvй бол оюун ухаан гэдэг хичнээн аймшигтай билээ.
,,,
Бага зvйлд хэтэрхий автсан хvн их зvйл бvтээх чадваргvй болчихдог.
,,,
Хvнлэг байх эсэх нь зөвхөн биднээс өөрсдөөс шалтгаална.
,,,
Мэргэн ухааныг өөрөөсөө гадуур хайна гэдэг мунхралын дээд.
,,,
Бусармаг явдлыг хараад дуугvй байна гэдэг та тvvнд оролцож байна гэсэн vг.
,,,
Жинхэнэ хvнлэг хvн л хайрлах ч, vзэн ядах ч чадвартай байдаг.
,,,
Бусдын тухай хов шивнэж суугаа хvнийг бушуухан гэрээсээ хөөж гарга.
,,,
Хvн хэрхэн өөрийгөө vнэлж дvгнэнэ, тvvний vнэ яг тийм байдаг.
,,,
Хvн өөртөө таалагдаж байж л бусдад таашаагдаж чадна.
,,,
Хvн юу ч ярьсан өөрийн замаар яв.
Vнэн vг тэр даруйдаа vзэн ядалтыг төрvvлдэг.
,,,
Юу ч хийхгvй байх гэдэг бол маш хvнд ажил юм.
Сэдэшгvй юмыг сэдэж
Сээрнийхээ махыг барах
Бодошгvй юмыг бодож
Богтосныхоо махыг барах
Сохор vхэрт худаг бvv vзvvл
Согтуу хvнд архи бvv vзvvл
Сохор нохой дvйвээнээр
Соотон халтар чимээнээр
Сохор нохой дvйвээнээр
Соотон халтар чимээнээр
Сvvнд нь хуруугаа дvрсэнгvй
Сvрэгт нь уургаа дvрсэнгvй
Сvvнд халсан хvн
Тараг vлээнэ
Сайн явдалтын
Бvтээл их
Саар явдалтын
Хөнөөл их
Сайн эмийн vр нь
Гэзгэн бие нь намдуухан
Гэдсэн бие нь нарийхан
Шивэгнэж хэлэвч дуулна
Чимхэж өгөвч цадна
Сайн явахад садан олон
Саар явахад дайсан олон
Сайн морь гэгч эмээлэндээ биш
Сайхан зvс гэгч дээлэндээ биш
Сайн сэтгэл талыг тойрно
Муу сэтгэл биеийг тойрно
Сайн болж гэвэл
Би хийсэн гээд
Саар болж гэвэл
Тэр хийсэн гэнэ
Сайн хvнд тал олон
Муу хvнд ял олон
Сайн явбал vртэй болдог
Шалиг явбал яртай болдог
Сайн хvн санаагаараа
Сайвар морь явдлаараа
Сайн хvн зөвшөөгч
Сайн морь хатираач
Сайн явах санааных
Сайхан явах болгоомжных
Сайн хvн нэг vгтэй
Сайн морь нэг явдалтай
Сайн хvний vг
Сарын хvнс
Саар хvний vг
Тэр өдрийн садаа
Сайн эр зарганд унасан
Цагаан морь шаварт унасан
Хоёр адил
Сайн нь муугаас айдаг
Муу нь vхсэнээс айдаг
Сайн хvн
Нэрдээ хайртай
Муу хvн
Биедээ хайртай
Сайн эр аманд гашуун боловч
Өвчинд тустай
Шудрага vг чихэнд аягvй боловч
Явдалд тустай
Санаа нь дэлхий
Чадал нь мэлхий
Санаа нь тэнгэрт
Салтаа нь цасанд
Санаа нь хярд
Бие нь бэлд
Санаа муут яван хатна
Сарьсан багваахай наранд хатна
Сурахад бvv залхуур
Сургахад бvv халшир
Сумаа харваад
Нумаа нууна
Сонин дээрээ соохолзох
Сониноо буурахлаар гоохолзох
Сvмд vгvй лам
Сvрэгт vгvй бух
Сvvдрээ харж гоё
Нөхрөө харж засар
Санах нь сарнаар
Явах нь нарнаар
Салах гэдэг
Самуурахын тэмдэг
Сайрхах гэдэг
Доройтохын нэр
Сагсуурч байгаад осолдов
Сандайлж суугаад ойчив
Сагсуугийн аманд салхи
Салангийн хуруунд бэх
Саруул тал байвч шавры нь мэд
Сайхан янаг байвч санаагий нь мэд
Санасаар байгаад
Саарал болох
Бодсоор байгаад
Буурал болох
Санааны хирийг хэлэлцэж арилгана
Савны хирийг угааж арилгана
Ааш зангийн номхон нь дээр
Адуу малын тарган нь дээр
Адууныхаа хирээр исгэр
Хөнжлийнхөө хирээр жий
Айл хэсэхэд дуртай хvн
Гараа хаяламтгай
Архи уухад дуртай хvн
Сахлаа ирмэмтгий
Айл бассан хvн
Немгенеер орно
Адуу бассан хvн
Амгайчилж унана
Албал мах
Алдвал бах
Албал ахадна
Алгадвал багадна
Аргы нь олбол
Арсланг ч нэг vнэг дийлнэ
Ажлыг сурвал
Уулыг ч нэг хvн нураана
Анхны юм амттай
Шинэ юм шимтэй
Амттай юманд
Ам олон
Адтай юманд
Авхаалжтан олон
Архи арван гурван жолоотой
Ах дvv нар нэг жолоотой
Архи гэхлээр арааны шvлс
Ажил гэхлээр оройны vс
Авахдаа авхай
Өхдөө хувхай
Азрага унавал
Гvv хусарна
Ач хэлбэл
Тус харина
Аяны хvн таяг чирч
Адуучин хvн уурга чирнэ
Авьяас байвал бичээд бай
Аялгуу байвал дуулаад бай
Аз хvv ирвэл
Ёоз хvvгээр цохино
Алгуур аялбал замаа туулахын шинж
Авираа засвал цэцэн болохын шинж
Алтыг дагавал шар халдана
Амрагийг дагавал янаг халдана
Согтууд цаггvй
Сохорт өдөргvй
Эмэгтэй хvний эзлэх байр суурь бол өндөрлөг дээр харин дэлхий ертөнц
тvvний хөл дор байх юм
,,,
Унших гэдэг бол бусдын толгойгоор бодно гэсэн vг
,,,
Олныг биш харин их унш
,,,
Өчигдөрийг мартаж болохгvй
тэр чинь маргаашийн багш
,,,
Өнөөдөр шиг хол юмгvй яагаад гэвэл
тэр эргэж ирэхгvй одно.
Маргааш шиг ойрхон юм байхгvй
яагаад гэвэл тэр ирж явна
,,,
Yнэнч дурлал аливаа ачааг vvрч явахад тусладаг
,,,
Хэрэлдсэний хойно ухаардаг хvнийг сэцэн гэнэ
,,,
Хvнийг танихын тулд тvvнийг хайрлах хэрэгтэй
,,,
Мэргэн ухааныг өөрөөсөө хайна гэдэг бол мунхарлын дээд
,,,
Шинжлэх ухаан батлан vзvvлдэг бол
Сэтгvvл зvйн урлаг нотлон vнэмшvvлдэг юм
,,,
Хамгийн сайн хамгийн хямд гэдэг бол хамгийн зөв сонголт биш
,,,
Өгvvлэхийн тулд бичдэг болохоос бус
батлахын тулд биш
Хэл бол хvний сэтгэхvй юм. Хэл сурна гэдэг тухайн хэлээр өөрийнхөө онцлог тvвшинд сэтгэж сурахыг хэлж байгаа юм
Yнэнийг булагч хvрзнээс л худлыг хутгагч
шанага төрсөн / М.Дэмчиг /
,,,
Чоныг бид чоно гэдэг
Чоно биднийг бас чоно гэдэг гэнэ /М.Дэмчиг /
,,,
Чалчаа хvн бол хэн хvний уншиж болох
дугтуйтаа захидал мөн
Бэхэндээ ус нэмэх нь болоогvй найрагчийн тэмдэг / В Гетё/
,,,
Мэсний шарх эдгэрдэг
vгний шарх эдгэрдэггvй /Д. Равжаа /
,,,
Атаа бол хvний сэтгэлийн дотор нуугдсан хөө болой /А Бакиханов /
,,,
Бялдууч хvний хэлэнд бал
Сэтгэлд нь хор байдаг / М.В Ломоносов /
,,,
Yгсийн цамхаг дээр тугаа хатгалаа
Yзvvрийг нь очир алмасаар билvvдэн засаж
Yзгээ бэхэндээ дvрлээ / Низами /
,,,
Хоёр сэтгэлт эргийг эр бус,эм гэлтэй
Нэгэн сэтгэлт эрийг, эр бус эрдэнэ хэмээлтэй /Алтан товчоос /
,,,
Төрсөн царайн сайхныг торгон хувцасаар чимэвч
Дотроо ухаангvй бол тvрхэж зассан хөрөг мэт
,,,
Чин сайн эрдэмт хvн чоно хонь хоёрыг
нэгэн онгоцонд услах мэт / Оюун тvлхvvрээс /
,,,
Yнэ хямдруулсан барааны дэлгvvрт
чанарын тэмдэгийг худалдаж байна /М.Дэмчиг /
,,,
Монголын хэмээх нэр ертөнцийн чихнээ дурсгалтай
Монголын тул хэмээх сэтгэл
Манай зvрхэнд холбоотой / Д Нацагдорж /
,,,
Зөөлөн өвс vvрэндээ зөөх шувуу шиг
Зvрх сэтгэлийнхээ уй баярыг
Хvмvvст нэг нэгээр өгнө / Д Нямсvрэн /
,,,
Хvн төрвөл нэгэн vе
Өвс ургавал нэгэн намар / Инжиннаш /
,,,
Мянган хvний сэтгэлийг хөдөлгөхөд
чамд нэг л дусал бэх хангалттай
,,,
Ном надад хаан ширээнээс ч илvv vнэтэй /В.Шекеспир/
,,,
Сайн номыг анх уншихад шинэ танилтай учирсан мэт болдог
Хуучин номоо дахин унших нь
Хуучин нөхөрөө дахин vзэх шиг болдог / Ф.Вольтер /
,,,
Муу хvн гэгч эрдэмгvй бол
Дээрээ шvдтэйгээс биш
Yхэр лугаа адил / Оюунтvлхvvрээс /
,,
Нойр гэгч биеийг тэжээх бөгөөтлөө
Унтаж хэтэрвэл өвчин болно /В.Инжиннаш/
,,,
Нийгмийн баялагийн эцэг нь хөдөлмөр
Эх нь байгаль мөн /К.Маркс /
,,,
Секс бол дvр эсгэх урлаг
,,,
Мэдэхгvй бол ирээдvй, мэдвэл төгсгөл.
,,,
Тэмцэхийн тулд амьд байх хэрэгтэй.
,,,
Хайр амьд хvнд л хамаатай.
Толь хэрэв огт vгvйсэн бол тэр надад дурлах байсан.
,,,
Эгэл амьдрахыг хvсэж байгаа бол энэ дэлхий тохирохгvй. Тэгэхээр өөр гарaг руу ниссэн нь дээр.
,,,
Бурхан минь! Яагаад бvхний буруутан эрдэмтэн мэргэд, агуу суутнууд байдаг байна аа.
,,,
Эргэж харахаасаа өмнө таа. Эс бөгөөс зугт.
,,,
Дуугvй сууна гэдэг уучилж болшгvй хэрэг. Тийм хvмvvсээс л болгоомжлох хэрэгтэй.
,,,
Шvлэг бичихэд заавал нэр хэрэггvй.
,,,
Зураачаасаа зураг нь илvv чухал.
,,,
Айдас бол биелэлийн оршил.
,,,
Амьтай бvхэн хор
Амьгvй бvхэн хутга
,,,
Эхнэр болгон саальчин.
,,,
Хvмvvнлэг гэж хvн хvнээ идэхгvйг л хэлнэ. Бусад нь эрх чөлөө.
,,,
Янхан бол эрх чөлөөний тэмцэгч.
,,,
Сэтгэл нийлэхээ болиход алхаа нийлэхээ больдог.
,,,
Хийхээсээ өмнө бодох хийснийхээ дараа бодох ганцхан ялгаатай. Энэ бол амжилт.
,,,
Хvний биед бөөс яаж бий болдог тvvн шиг л дэлхий дээр бид тэгж бий болсон. Хvн амьтан цөм дэлхийн бөөс. Тэгхээр бөөс харь гаригаас чам дээр буугаагvй, чи гурилаар зуурч хийгээгvй шиг...
Хvн бөөснөөс vvссэн.
,,,
Сонингоор сайдын ширээн дээр суусан ялааг алах нь чухал.
,,,
Чоно хvнийг *чоно* гэж л боддог.
,,,
Сэтгэлд байхгvй зvйл чинь орчлонд ч байхгvй.
,,,
Мөнгө зээлдvvлэхээс зээлэх нь хялбар.
,,,
Чи vхсэн хойноо л бууны сумнаас айхаа болино. Харин хэл амнаас илvv их айсаар л байх болно.
,,,
Цас хайлах гэж ордог.
,,,
Би мэдэхгvй чадахгvй зvйлдээ л шаналдаг. Байхгvйд бол огт vгvй. Гэтэл одоо мэддэг чаддаг зvйлдээ шаналах боллоо...
,,,
Урмаар дутаж амьдарснаас усаар цангаж явсан нь дээр.
,,,
Хэзээ нэгэн цагт хvн vхэх нь vнэн. Хэзээ ч юм дэлхий ертөнц сөнөх нь магад. Гэтэл яагаад уран бvтээлчид нойр хоолоо хугаслан, ганцхан амь амьдралаа золиослон мөнхий бvтээл тууривсаар байна вэ?
,,,
Хоолыг удаан биш хурдан ид. Учир нь хэн ч удаан идэж чадна.
,,,
Мөнхийн рашаан олох тухай толгойгоо гашлагахаасаа өмнө
Мөхөж буй дэлхийгээ аврах тухай эхлээд гараа хөдөлгөх хэрэгтэй
,,,
Усыг ганцхан уухаас гадна долоож хөхөж болно.
,,,
Орчлонд би байгаа цагт тэр байж л таараа.
,,,
Завхайрлыг хориглох нь бодгал чанарын эсрэг гэмт хэрэг.
,,,
Хайрыг ганцхан гэж яригчид бол жинхэнэ худал жvжиглэгч хvмvvс.
,,,
Баяр гунигийнх ялгаагvй нулимс шорвог байдаг.
,,,
Сэтгэлдээ хэн нэгнийг алснаас амьдрал дээр алсан нь нvгэл багатай байж ч магадгvй. Эсвэл уучил.
,,,
Хvн ихэнхдээ биен дотроо байдаггvй.
,,,
Инээж, идэж ууж, унгаж, зvрх цохилж, ярилцаж, ширтэлцэж байна гэдэг амьд байгаа хэрэг биш. Vхэж байна л гэдэг амьд байгаа хэрэг.
,,,
Хvн болгон л нисэхийг хvсдэг.
,,,
Yнэгvй юм гэдэг vнэ хvндгvй байдаг.
,,,
Амьдрал бол хобби.
,,,
Өлссөн хvн зvрхээ иддэг.
,,,
Алт хараад баярлаж байна аа гэдэг тvvнийг талх болгож харж байна гэсэн vг. Ухаант хvнд баяр хvргэе.
,,,
Хулганд тавьсан хавханд муур орж болно.
,,,
Амттай хоолтой дэгээнд биш аятайхан өнгөтэй хоолтой дэгээнд загас орох нь элбэг.
,,,
Бурханы хамгийн суут бvтээл бол эмэгтэй хvнээс гаргаж авсан эрэгтэй хvн.
,,,
Миний амтыг шумуул л мэднэ.
,,,
Унтсан эмэгтэй бvрийнхээ ядаж нэрийг нэрийг санаж байгаа бол тэр журамт эр мөн.
,,,
Худал бол итгэл.
,,,
Сайхан муухай гэдэг зодох зодуулах шиг л зvйл.
,,,
Шvлэг бичихэд зав хэрэгтэй.
,,,
...Yхэхэд дэлхий баярлана.
,,,
Эр хvний мөрөөдөл бол орчлонгийн бvх сайхан хvvхний ...
,,,
Чин шудрага явснаас vхсэн нь хялбар аж.
,,,
Айж нэг, ичиж нэг, дурлаж нэг орчлонд жинхэнээсээ дулаацаж болно.
,,,
Татгалзахаас зөвшөөрөх нь хаялбар. Дараа нь арга олдож л таараа.
,,,
Толь бол миний хөрөг.
,,,
Над дээр загас сэлж, шувууд зэллэнэ.
,,,
Гоо сайхан бол бэлгийн сулрал.
,,,
Бусдаас дор бас дээр байх боломжгvй.
,,, Өдөр өдрийн минь инээд нулимс, өрөөлийг бvv бvдрээсэй хэмээхдээ хэлж буй миний бvдэрсэн чулуу, олзыг олуулуу гэхдээ өгье гэсэн сэтгэл минь энэ билээ.
, , ,
Уран зохиол бол нулимс инээд гэсэн хоёр туйл өөд тэмvvлсэн сэтгэлийн давалгаа.
, , ,
Өдөр бvхэн шинэ юм эхэлдэг хvн тал хомоол уугиж дуусахыг эс vзнэ.
, , ,
Өөрийгөө магтана гэгч толинд туссан дvрсээ vнсэхтэй ялгаа юун.
, , ,
Шvлэг уншаагvй өдөр сэтгэл дарах хумхийн тоос зузаан.
, , ,
Өчигдөрхөн сvvдрээсээ бусгаж явсан адуу өнөөдөр зэлvvд талын дунд сvvдэртэйгээ ханьсан бараантана.
, , ,
Амар сайхан жаргаж төгссөн vлгэрийн vргэлжлэл бол амьдрал.
, , ,
Гуниг гутрал гэгч гал ус мэт зөөлнөөр мөлхөн ирж итгэл зоргийн ирмэгийг хvлхэнэ.
, , ,
Тэр ойд энэ жилийн сvхний иш, хойтон жил гөлөглөх нахиа аль алин нь бий.
, , ,
Ном
|
|
Сэтгэгдэл бичих!
|
|
Миний тухай
Uuriiguu busdad taniltsuulah, shine medee medeelel shideh, tsugluulgaasaa nemeh
Найзууд
|