Baltav

2007-Sep-7 - Санаачилга ба амжилт

Оршил. Санаачилга гэдэг нь өөрийн амьдрал ба орчин тойрон, нийгэмээ хөгжүүлэн дээшлүүлэх хүний хүсэл мөрөөдлөөс үүсэлтэй. Монголчууд бид асар баялаг оюуны өв хөрөнгөтэй ард түмэн билээ. Айлаас эрэхээр авдраа ух гэдэг шүү дээ. Хол газраас эрж хайх биш өдөр тутмын амьдралаа нарийн ухаанаар харж судлавал их зүйл гарах болов уу? Үүнийг бид туулж ирсэн түүхээсээ эхлээд энгийн ард ард түмний аж амьдрал, аман зохиол зэрэг бүхий л салбараас олж харж болно. Энэхүү эссэний авч үзэх гол санаа бол: “ Өнөөгийн залуучууд бид өөрсдийн амьдарч буй нийгэмдээ хэрхэн шинийг санаачилж ямар амжилтанд хүрч чадах вэ? гэдэг талаар юм. Хэдийгээр 13-р зуунаас хойш Монголчууд бид дэлхийн тавцанаа олигтой нөлөөтэй байж чадаагүй өдий хүрсэн ч агуу сэтгэлгээгээ хараахан гээгүй байна. Орчин үеийн залуучууд, тэр ду...
Холбоос

2007-Sep-7 - Хэл сурах амархан

Саяхан дэлхий дахины хэл шинжээчдийн их хуралд тавьсан нэгэн илтгэлд дэлхийн хүмүүс 2976 төрлийн хэлээр ярьж байна гэж дурджээ. Зарим хэлээр үй олон сая хүн ярьдаг байхад зарим хэлээр хэдэн арваадхан хүн ярьж байна. Хятад хэлээр хамгийн олон хүн ярьдаг бол англиар 450 сая хүн, энэтхэгийн хинди урду хэлээр 160 сая хүн, мөн 200 орчим сая хүн орос хэлээр ярьж бичиж байна. Гэтэл Оросын Коли хойг дээр суудаг Саами ястан гэж 1700-хан хүн байх агаад өөрийн хэл, бичигтэй аж. Ер нь үндсэн гэгдэх 13 хэлийг мэддэг байхад хоёр миллиард хүнтэй харилцах бололцоо өнөөдөр байна. Гэхдээ судлах хэлийг сонгохдоо хэлний хэр зэрэг дэлгэрсэнийг удирдлага болгож болохгүй, бусад хүчин зүйлсийг анхааран харах хэрэгтэй. Жишээ нь, орос хэлээр хамгийн олон ном зохиол хэвлэгддэг байхад англи хэлээр дэлхий дээр хамгийн...
Холбоос

2007-Sep-7 - 20:80

- Яагаад цөөхөн компани толгой эргэм амжилт олж, харин маш олон компани дампуурдаг вэ? -
Юуг буруу хийдэг учраас олон компани алддаг, юуг зөв хийсэн учраас цөөн компани амжилтанд хүрдэг вэ? Энэ цөөн бөгөөд амжилттай компаниуд ямар компаниуд байдаг вэ? Бид тэд нар шиг болж чадахгүй гэж үү? Үүнд хариулж чадах нэгэн бичигдээгүй хууль амьдралд үйлчилдэг байна. Энэ бол Паретогийн хууль буюу 80/20-ийн зарчим. Ямар ч салбарт ажиллаж байгаа хүмүүсийн 80 хувь нь хүссэн үр дүнгийнхээ ердөө 20 хувьд хүрдэг, харин ердөө 20 хувь нь хүссэн зүйлийнхээ 80 хувьд хүрдэг.
Үүнийг мөн 20 хувийн хүчин чармайлт нь 80 хувийн өгөөж өгдөг, харин 80 хувийн хүчин чармайлт нь 20 хувийн өгөөж өгдөг гэж тайлбарлаж болно.
Паретогийн хууль нь амжилттай, одтой яваа маш олон хүмүүст үйлчилдэг бөгөөд...

Холбоос

2007-Sep-7 - Харх

Саяхан Мичиганы Их Сургуулийн профессор Н. Р. Ф. Майэр гэж хвний бвр 1949 онд хийсэн нэгэн туршилтыг уншаад гайхах ч шиг, ичих ч шиг, бвр “шооконд” орно гэдэг нь болж орхив. Уг нь хархны нерв хэрхэн барагддагийг взэх гэсэн туршилт юм санж. Эхлээд хархнуудыг торны хоёр хаалганы нэгээр харайн гаргаж сургажээ. Ингэхдээ баруун хаалгаар харайвал хаалга нь унаж хамрыг нь тас хавчина. Зүүн хаалгаар харайвал саадгвй агаад тавагтай хоол олж иднэ. Үүнийг сайн сурсных нь дараа нөхцөлөө сольж взжээ. Хоолыг нөгөө хаалганы ард тавьж, зүүн хаалгыг нь хамар хавчдаг болгосон байна.
Хархнууд шинэ тогтолцоог хвлээн авч чадсангвй. Хаалга руу харайх бвртээ аль хаалга нь хамар хавчаад, аль нь хоол өгөөд байгааг тогтоож чадалгвй эцэстээ “бууж өгч” ерөөсөө всрэхээ байчихжээ.
...
Холбоос

2007-Sep-7 - О.Дашбалбар: Тэнгэр шиг бай

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр ш...
Холбоос

2007-Aug-30 - Wisdom words 002

• Хүнд бэрхшээл зовлон л хүнийг одоо байгаа Хүн болгодог.
• Ямар ч юманд зөв шалтгаан зөв хандлага хэрэгтэй.
• Эртний нэгэн филисофич цаг хугацаа хамгийн мэргэн гэж хэлсэн. Бурхан яг л энэ аргаар хамгийн чухал зүйлийг шийддэг.
• Өөрийнхөө хувь тавилангаар бусдыг өргөх хэрэгтэй
• Хэрэгцээг хэрэглэж, сэтгэхүйг хөгжүүлж, урамыг өг. Үрэн таран хийх утга учиргүй наргин цэнгэх, тансаглах гурваас хол бай.
• Өөрчлөлтийн төлөө хүсэн тэмүүлж буй хүн аль хэдийн өөрчлигдчихсөн байдаг.
• Хүн амьдралдаа сахилга баттай байх, хүсэл мөрөөдлөө солих хоёрын аль нэгийг нь сонгох хэрэгтэй болдог.
• Залуу хүн амьдрал, урхи хоёрыг ялгаж сурах хэрэгтэй.
• Хүсэл байвал арга олдоно.
• Цэгцлэхийн тулд ура...
Холбоос

2007-Feb-7 - Wisdom words 001

Цаг хугацаа бол авъяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм.
К. Маркс

Өөрийн болоод бусдын цагийг хайрладаггүй явдал бол соёлгүй, соёлын талаар ёстой нүдэн балай хэрэг...
Н. К. Крупская

Энэ өдрийн нэг цаг, ирэх өдрийн хоёр цагтай тэнцэнэ.
Т. Фуллер

Хамаг сайн сайхан бүхнийг тэжээн тэтгэгч халамжит эх бол цаг хугацаа мөн.
В. Шекспир

Урсан өнгөрч цаг хугацаа, өдөр хоногийг хүндэтгэ...
Хором бүхнийг хүндэтгэ яагаад гэвэл тэр чинь хэзээ ч давтагдашгүй...
Я. Корчак

Хэрэв амьдралд хайртай бол цагаа бүү дэмий үр
Амьдрал гэдэг чинь цагийн хэлхээ юм.
В. Франклин

...Аяа бас эрдмийг суралгүй элдвийг сурагч банди нар ичиг ичиг
Д. Равжаа

...
Холбоос

Миний тухай

Uuriiguu busdad taniltsuulah, shine medee medeelel shideh, tsugluulgaasaa nemeh

Найзууд