libertari.mn | Форум
Блог хайлт:

"БИД ХАМТДАА - ГЭРЭЛ ЗУРГИЙН АГШИН"

Монголд анх удаа нэгэн зорилгын дор нэгдсэн олон хүний дүр төрхийг гэрэл зурагт мөнхлөх торгон агшинд та бүхнийг урьж байна. 

Нэг дор олон хүнийг цуглуулан гэрэл зургийн нэг агшинд багтааж, үзэл бодлоо илэрхийлж, бүтээл туурвидаг урлагийн чиглэл олон улсад байдаг. Монголд анх удаа ийм бүтээл туурвихаар гэрэл зургийн Гамма агентлагын захирал, нэрт гэрэл зурагчин С.Цацралт шийдвэрлэжээ. 

Ардчилсан намаас УИХ-ын сонгуулийн 25-р тойрогт нэр дэвшиж байгаа Хишигдэмбэрэлийн ТЭМҮҮЖИН-г дэмжигчид энэхүү өвөрмөц арга хэмжээг зохион байгуулна. Хэрэв Та хуульч Х.Тэмүүжин, түүний үзэл бодол, зарчим, хэрэгжүүлэх бодлогыг дэмжиж, түүний дуу хоолой нь таныг төлөөлөн УИХ-д дуугарч байх ёстой гэж үздэг бол, хэрэв та хуульч Х.Тэмүүжинг мэргэжилтнийх нь хувьд хууль тогтоох байгууллагад ажиллаж, Монгол Улсад шударга ёсыг бэхжүүлж, хуулийн тогтолцоог эрүүл, зөв болгоход мэдлэг боловсролоо зориулж чадна гэдэгт итгэдэг бол "Хүнээ мартсан нийгмийг бид хамтдаа өөрчилж чадна" цуглаанд нэгдэхийг урьж байна. 

Та энэхүү "БИД ХАМТДАА - ГЭРЭЛ ЗУРГИЙН АГШИН"-д оролцсоноороо нэр дэвшигч Х.Тэмүүжингийн үзэл бодол, үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн хамт, сонгуулийн сурталчилгаанд нь өөрийнхөө оролцоо, хувь нэмэрээрээ хандив оруулах боломжтой юм. 
Гэрэл зургийг Гамма агентлагийн чадварлаг гэрэл зурагчид мэргэжлийн өндөр түвшинд авах болно. 

Зураг авалтыг дэмжиж Монгол Улсын гавъяат жүжигчин Д.Сосорбарам, Баабар, шог зураач С.Цогтбаяр, дуучин Quiza нарын улс төр, урлаг соёлын төлөөлөгчид оролцох болно. Хэрэв Та эдгээр нэр хүндтэй хүмүүстэй хамт зургаа авахуулахыг хүсвэл, хэрэв Та нэр дэвшигч Х.Тэмүүжинтэй үзэл санаагаараа нэгдэхийг хүсвэл 2008 оны зургадугаар сарын 7-ний өдрийн 17 цагт Баянгол дүүргийн 4 дүгээр хороолол дахь Чингүнжавын гудамжинд байгаа Миний захын урд талбай дахь машины зогсоолд хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Монголд хамгийн олон хүн багтаасан, хамгийн анхны гэрэл зургийн нүсэр том бүтээлд дүрээ мөнхөлж, УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Хишигдэмбэрэлийн Тэмүүжинг дэмжиж байгаагаа илэрхийлж, шинэ урлагийн шилдэг бүтээлийг хамтран туурвицгаая. 

"Бид хамтдаа - гэрэл зургын агшин" арга хэмжээний үеэр нэр дэвшигч Хишигдэмбэрэлийн Тэмүүжингийн сонгуулийн сурталчилгаанд хандив өргөх худалдаа явагдана. 

Цаг хугацаан дотор түүхийг эгэл хүмүүс бүтээдэг. Бүтээсэн түүх нь харин хүмүүсийг эгэл биш болгодог. Эгэл хүмүүсийн эгэл бус агшинд нэгдэцгээе! 

2008 оны зургадугаар сарын 7-ны өдөр Чингүнжавын гудамжинд уулзацгаая. 

Холбогдох мэдээллийг 50106099 утсаар лавлана уу!


бичсэн: Tji | төрөл: 2008/6/6 өдөр 12:00
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (70) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Бичсэн: Tji 12:16, 2008/6/6 | Холбоос | |


Гоё шийдэлтэй санаанууд гаргаж байгаад чинь талархаж байна. Гадаадад байгаа хүмүүсээс хандив хүсэхэд paypal-гүйгээр явахгүй. Энэ асуудалд анхаарлаа хандуулаарай. Таны харьяалагдаж байгаа намын үзэл бодол, төлөвшил, боловсон хүчний нөөц нэг л биш байгаа ч хувь хүний чинь хувьд гар доорхи 10 хүний хамтаар танд саналаа өгөх болно. =d>
Бичсэн: J.m. 11:23, 2008/6/6 | Холбоос | |


Би ч бас санал нэг байна аа. Монголд байгаа манаи блогрууд маань таныг сэтгэл зүрхээрээ ч болтугай дэмжиж байгаа баихаа.

Танд амжилт хүсье.
Бичсэн: 300 11:43, 2008/6/6 | Холбоос | |


amjilt xusie
gerel zurag avna gedeg saixan sanaa bna. gevch bi temuujing demjdeggui.
Бичсэн: badka 12:07, 2008/6/6 | Холбоос | |


IP: 202.170.94.4 Дондог, Badka аль нь ч байсан надад амжилт хүссэнд баярлалаа. Хүн бүр дэмжих нь гол биш ээ. Гол нь хүмүүс өөрийнхөө итгэл үнэмшилтэй ойрхон сонголт хийгээсээ л гэж бүсэж байна. Хэн хэнийг дэмжихээ өөрөө л сонгог. Би эрх чөлөөнд дуртай. Тийм болохоор бусдын сонголт, чөлөөт байдлыг бас хүндэтгэх чадвартай. yho:bighug
Бичсэн: Tji 01:45, 2008/6/6 | Холбоос | |


Бүх талаар дэмжиж байна.
Дүү чиний "Үгс" цуврал 2 номыг уншиж, вэб сайтаар чинь байнга зочилж, телевизид өгсөн ярилцлагыг чинь байнга сонсдог. Бас өөрөө Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд амьдардаг, төрийн албан хаагчаар 26 дахь жилдээ, тэр дундаа хүний нөөц, удирдлагын чиглэлээр ажилладаг. Оюунлаг хүмүүсийн хэлж ярьсныг уншиж судлах бол миний хоби юм. УИХ-д нэр дэвшиж байгаа чинь маш зөв шийдэл болжээ. Их хурлын гишүүн гэдэг бол аж ахуйн ажил биш, бидний дуу хоолой болж, ард түмэн рүүгээ чиглэсэн, зөв хууль гараасай гэсэндээ зөв ярьж, зөв сэтгэдэг дүү чамайг байнга дэмждэг. Иймд гэрэл зургийн агшинд чинь очно, хандивын худалдаанд оролцоно, гэр бүлээрээ чамайг дэмжинэ. УИХ-ын гишүүн болсон хойно чинь дуу хоолойгоо дамжуулах болно. Баярлалаа. Амжилт хүсье.
Бичсэн: Urnaa (зочин) 03:22, 2008/6/6 | Холбоос | |


Ахмадын зөвлөлгөө
Анх удаа УИХ-д нэр дэвшихэд олон жил улс төрөөр явж, сайн болон муугаар олны танил болсон хүмүүсээс өөрийгөө илүү сурталчлах шаардлага тулгарна. Сурталчилгааны арга хэлбэрүүд чинь таалагдаж байгаа шүү. Чамд давуу тал байна. Чи хүн муулдаггүй, муу арга хэрэглэдэггүй, хүмүүсийн тархинд нийтлэг зөв бодлогыг л суулгахын төлөө явдгаараа бусад улс төрчдөөс ялгаатай. Чиний оюуны бүтээлийг хүн болгон уншиж чадахгүй. Хүссэн, сонирхсон, тархи оюундаа бясалгах чадвартай голдуу хүмүүс унших учир сонгогчдын нийтлэг давхаргад тохирсон сурталчилгааг бас хийх хэрэгтэй шуу. Бүх хүмүүсийг өөр шигээ оюунлаг гэж бүү бодоорой.
Бичсэн: Urnaa (зочин) 03:50, 2008/6/6 | Холбоос | |


Setgegdel
Сайн байна уу. хэдийгээр миний сонгуул тойрогт таний нэр байхгуй ч танийг сонгогдоосой гэж хусч бна. Намайг их сургуулийн оютан байх уед тасгийн охид, тэдний ангийнхан Тэмүүжин гэдэг багшийн талаар их яридаг байлаа. Ямар хун байдгийг ни хараагуй боловч тийм хун шиг шинэлэг сэтгэлгээ зоримог байдалтай хун болохсон гэсэн хусэл торж байсан Дараа ни харж бас яриаг ни сонсоод... энэ сэтгэлгээний хувид ядуурсан Монгол оронд маани нэг ч гэсэн хун эх орноо гэж зовж бгаад их таашааж блаа.
Улс тор бол амидрах нэг хэв маяг ч улсаа оод татахийн тулд хэн нэгний монгоний боол болж болохгуй шуу Тэмүүжин багш аа... Амжилт хусиэ.
Бичсэн: Munkh 05:20, 2008/6/6 | Холбоос | |


laughing
Бичсэн: Зочин 06:16, 2008/6/6 | Холбоос | |


Дэмжиж байна
Байгалийн дулаарал нүүрлэсэн энэ хэцүү цагт Тэмүүжин мэтийн залуус эх орноо авч явна шүү. Сүүлийн 15 жил Монголчууд минь Хямд Хятад бараа, Хандивлагч нарын тусламж, Алт зэсийн үнийн өсөлтийн ачаар гайгүй амьдарлаа. Одоо энэ бүгд байхгүй боллоо. Өөрсдөө хийх цаг ирлээ. Тэмүүжээ, Монголд нэмүү өртөг бүтээж байгаа бид нарын хүмүүст саад бологч авилгач түшмэлүүд, ард түмний нэрийг баригч "эх оронч" царайлсан юмнуудаас үйлдвэрлэгч нараа хамгаалаарай.
ИРГЭНИЙ ЭВСЭЛ-ЭЭС ЭХ ОРНОО ЦЭВЭРЛЭЕ.
Бичсэн: Энхболд 06:50, 2008/6/6 | Холбоос | |


Demjine
тэмүүжин шиг хумуус маш олон болтугай, би ч бас тан шиг болохыг хусдэг, одоо монгол орон хогжих дэвших цаг ни ирсэн. дээгүүр хулгай хийн иддэг тэдгээр луйгар, алхагар, сурталтай хумуусийг улдэн хоох цаг ни ирсэн гэвч одоо ард тумэн саналаа зов бодолтой, сэтгэлгээтэй тэр эх орноо зурхэндээ тээн авч явах чадалтай, зоригтой тийм л хумууст огох хэрэгтэй. энэ прорграмм хэрэглэж байгаагуй болохлээр их эвгүй юм. алдаа арвин байгаа байх. маргааш тэр арга хэмжээнд амжвал очих юмсан,.
Бичсэн: altangerel (зочин) 08:59, 2008/6/6 | Холбоос | |


Demjij bn
bi bayangol duuregt amidardaggui l de. gekhdee, kh.temuujing uikh-d songogdwol mongoliin khugjild khuwi eruul uur amisgal oruulj nemer oruulna gej boddog yum. tiimees, ochij demjine, khandiw urgunu. yer ni, songogchdiinkhoo khandivaar songuulid oroltsokh ene soyoliig ekhluulj bgaa ni ikh chukhal yum... kherew ner dewshigch bolgon ingedeg bol songogdsoniikhoo daraa khen neg ikh mungu ugsund baritsaalagddag yawdal bagasna bkh.
Бичсэн: Зочин 09:01, 2008/6/6 | Холбоос | |


Arliin ornoos...
paypal neewel zugeer gesen sanaag bichsen khun yag minii bodoj yawaa zuiliig bichjee. tiimee, gadaadad bga khumuus interneted ikh ordog, ter khemjeegeer tanii uzel bodoltoi ertnees taniltssan, songogdwol yu khiij chadakh we gedgiig chini meddeg gej boddog... minii khuwid ch mun adil als khol arliin orond bgaa ch tanii blog, mongol site-uudaar tanitai, khamgiin gol ni tanii uzel bodol, zuw khandlagatai taniltssan. tiim bolokhoor taniig songogdoosoo gej khusej bn, bas chadakhaaraa endees demjikhiig khusej bn. ali bolokh khurdan paypal neewel chadakh khemjeegeeree khandiw ugnu uu. minii adil olon olon khun bii gedegt ergelzekhgui bn. mongold songuulid mungu bish eruul setgelgee, zuw bodlogo yalaasai...
amjilt khusiye.
Бичсэн: Зочин 09:08, 2008/6/6 | Холбоос | |


За амжилт хүсэж байна. Идэж уудаг авилгаддаг гэсэн нэр зүүгээд байгаа төрийн түшээдээс үнээр залхаж байна шүү. Шинэ хүмүүсийг гаргаж тэднийг дэмжих цаг болсон гэж боджийн. Ялангуяа залуучуудын дэмжлэгийг илүү хүлээвэл зүгээр юмдаа. Хэрвээ мэдээж эдгээр шинэ хүмүүс маани "зөв" хүмүүс бол шүүдээ . yho:d==
Бичсэн: Guranz 11:25, 2008/6/6 | Холбоос | |


Амжилт
taniig songogdoosoi gej uneheer husch baina, shine uyeiin temuujin/chingis/, unendee mongoloo geh setgeliig tani hundetgej,demjihiig husch bnaa,ta bolbol ugluu bur ailaar yabj, mun udriinhuu hooliig egel bor gert idej, irgedtei oir ajilaarai,bi hed heden humuusiin songuulid tusalj baisan bolobch unendee ted amidralaas tasarchihsan, ard tumen hund hetsuu amidarch baigaag hobriin yum uzsen yum shig gaihaj, barits aldaj baihiig harsan,tanii heldeg chadaltai ni huuliig uraad gardag, chadalgui ni tuund orootsoldood uldej baina gedeg unen shuu,unuugiin niigem tiim l bna,yamartai ch bi baiguullagiinhaa bayangol duuregt baidag ajilchdiig tand sanal uguulehiig urialah bolno,magad 100 huniig urialj chadah baih.mun minii bas neg huselt bol busad namiig bitgii muulaarai, mun daisan gej buu haraarai.unendee daisan gej baigaa,dalan dabhart huu namiinhiig bulshilna gej baigaa ter humuusiig bii oilgohgui baina,hereb zee ter hun yalaad ih hurald garbal hussen ch huseegui ch hubisgalt namiinhantai todorhoi toogoor zeregtsene suuh l bolno,ter uyed uzen yadaad baival,daisan met baival bid hugjinu gej u? tiimees ursuldugchid gej haraasai,neg zorilgiin tuluu, gehdee uur uuriin uzel bodol, chadbaraaraa ursulduj baigaa gej setgeerei, bi taniig ingej harj chadah tiim zub bodoltoi zaluu hun gej itgedeg,bi uuruu ardchilsan namiin gishuun,gehdee gishuuniihee hubiar bus, harin zub huniig demjdeg, uzel bodliinhoo hubiar ingej zahij baigaag mini huleen abna gej naidaj baina, hundetgesen ........
Бичсэн: Peace 12:37, 2008/6/7 | Холбоос | |


Bi- khun, bid khumuus
''yug orhij, yug halj baij olj avsnaar ni uuriinhuu amjiltyg dugne''.zuv songolt hiitsgeeye.temuujing songoyo.
Бичсэн: Munguun 10:10, 2008/6/7 | Холбоос | |


Нийт блогчид, блог уншигчдад уриалах нь

Ардчилсан намаас УИХ-ын 25-р тойрогт нэр дэвшигч Хишигдэмбэрэлийн Тэмүүжингийн төлөө саналаа өгье. Тархиа тэжээе блог болоод Үгс номуудаараа бидний дунд эчнээ танил болж энгийн сайхан ухаант үгсээрээ оюуны хур буулгаж, шинэ эрх чөлөөт нийгэм байгуулах, монгол орны хөгжлийн замд тушаа дөнгө болоод байгаа бүхнийг уудлан илчилж гарц хайж байдаг,хүнээ мартсан нийгмийг хүнд нь ойртуулах, хууль нь хүнээ хамгаалж, хүн нь хуулиа дээдэлсэн нийгмийг цогцлоох мөрийн хөтөлбөрийг дэмжин шинэ залуу үе, хуульч, блогч Тэмүүжинг дэмжин түүний төлөө саналаа өгөхийг нийт блогчдод уриалж байна.

Миний саналыг дэмжиж уриалгад идэвхтэй оролцох блогчид компютер экспертүүд жижигхэн баннер хийж нийт блогуудад байрлуулах,блог сайтуудын нүүр хуудсанд зоож өгөх ажлыг ажил хэрэг болгож өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.

Блог бичигч, уншигч Легаси.
Бичсэн: Just me (зочин) 07:03, 2008/6/9 | Холбоос | |


tanii turiin tushee bolox sungaand chini amjilt xusie
сайн байна уу? манайх танай тойрог биш ч гэлээ манай гэр бул танийг дэмждэг shuu танид амжилт xusie.
Бичсэн: narantuya 04:50, 2008/6/9 | Холбоос | |


Блогоор минь зочилж сэтгэгдэл үлдээн, бас дэмжиж, итгэл нэмсэн та бүхэнд баярлалаа. yho:bighug yho:d==
Бичсэн: Tji (зочин) 05:18, 2008/6/9 | Холбоос | |


Сэтгэгдэл
Өө зурагнаас жоохон хоцорчихож. Ер нь интернетээр сурталчилгаа хийхэд туслая гэж бодлоо. Легасигийн хэлснээр баннер энэ тэр хийе, миний хувьд blogmn.net dusal.net сайтуудаар таны сурталчилгааг байрлуулъя. Бас бусад веб сайтууд блогуудад бас сурталчилгаа хийе.
Нэг ч гэсэн үнэний төлөө явдаг, ард түмнийхээ сэтгэхүйгээр сэтгэж чаддаг, бүгдийн дунд энгийн байж чаддаг тань шиг хүмүүс энэ сонгуульд сонгогдоосой.
Дээр бас тэр Урнаа гээд эгчийн хэлдэг нээрээ үнэн гэж бодож байна. Бүх хүмүүсд хүрэх өөрийн сурталчилгаа, давуу талуудаа хүмүүст сайн хүргэх хэрэгтэй болов уу. Боломж гарвал бас хандив өгөх болноо.
Дээр хүмүүсийн хэлснээр олон улсын credit card-тай бол Paypal-д бүртгүүлээд холбоосыг нь блогтоо байрлуулчихвал дэмжиж байгаа хүмүүс хандив өгөх боломжтой болно. Блогийн загвар дунд холбоос оруулах болон ер нь компьютертэй холбоотой юу ч байсан надад хандаж болно шүү. Чаддаг юм байвал бүх талаар туслах болно.
yho:D==
Бичсэн: хүү 05:23, 2008/6/9 | Холбоос | |


me
Сонгуулийн суртчилгааг ч амар хийддэггүй юм шиг байна. Зарим нь сайн танихгүй юм чинь дэмжих нь ч хаашаа юм гэж байна. Зарим нь шулуухан баннерийг нь блогтоо байрлуулбал хэдэн төгрөг өгөхийн гэж байх шиг байна. Өдөрт ядаж 50 хүн ордог бол яах вэ бас. 5 хүн ч ордоггүй блог үнэд орох гэж...Сонин сэтгүүл, тв, том том мэдээллийн сайтууд хэр зэрэг үнэрхэж байгааг эндээс төвөггүй ойлгогдохоор. Цаг төр цөвүүн болж, өнгө мөнгөний үнэртэй сонгууль монголын ирээдүйг атгаж байна даа. Тэгээд л нэг их төр засгаа муулсан бүлт бүлт блогууд. Хүү ядаж блогмн дээрээ суртчилгаагаа хийж Тэмүүжинг дэмжихийг бодоорой. Нэг хүн баяжиж магадгүй гэж хардахаасаа өмнө хэн бидний итгэл найдварыг дааж чадах вэ гэдгийг түрүүлж бодож сонголт хийж сурмаар. Үнэхээр Тэмүүжинд олон хүн итгэж байгаа хэдий ч мөнгөтэй хүмүүс саналыг бол мөнгөөр зодоод аваад гараад ирэх магадлал өндөр байна. Залуу хүний замын хүзүү урт. Амжилт хүсье.
Бичсэн: Зочин 05:43, 2008/6/10 | Холбоос | |


amjilt huseye
сонгуулийн компанит ажилд чини амжилт хусэе зутгээд байгаарай. дэмжиж явдаг шуу. нээрээ жоорж орвэл ийн анимал фармийн монгол орчуулга байхгуй биз? байвал олж тавиж огооч. эзнээ солисон ни гэдэг нэрээр хэвлэгдэж байсан гэсэн? либэртари узлийн талаар бас дэлгэрэнгүй мэдээлэл байвал уншина шуу. блогоор чини орж, их оло зуйлийг уахж ойлоо. хэхэ улам илуу олон гоё гоё зуйлс бичиж тавиарай. баабар ах бид 2 танийг их ажигладаг шуу хэхэ наргиа байлаа... yho;)
Бичсэн: Chinee4747 08:28, 2008/6/10 | Холбоос | |


Амжилт хүсье
Үзэл бодол чинь үнэхээр таалагддаг шүү та хамгийн түрүүнд гараад энэ хог болж буй хэнд ч хэрэггүй зүйл цээжлүүлдэг сургалтын системийн талаар нэг юм бодоорой...
Бичсэн: Ганаа 01:26, 2008/6/11 | Холбоос | |


Заавал гарна шүү
Ард түмнийхээ төлөө ганц ч болов үнэтэй үг хэлж чадах тань шиг залуус олон болоосой... Та өөрийнхөө сурталчилгааг хороололын том дэлгүүрүүдийн ойр хавьд их тавиараа миний хувьд таныг энүүхэндээ дэмжиж байгаа шүү нэг үгээр хэлвэл таны төлөөх сайн дурын ухуулагч гэхүүдээ хэхэ за та заавал гарах ёстой шүү
Бичсэн: зочин 01:33, 2008/6/11 | Холбоос | |


zurag n haana bgaan?
Бичсэн: Зочин 11:32, 2008/6/11 | Холбоос | |


Амжилт шүү!
Өөрийг чинь дэмжиж байноо.
Бичсэн: Wolf 09:30, 2008/6/11 | Холбоос | |


amjilt
amjilt husie. yalaad ih hurald orj uls orhiihoo toloo ih zuil hiigeeree. uragshaa =d>
Бичсэн: Зочин 11:18, 2008/6/12 | Холбоос | |


амжилт хусиэ дэмждэг шуу
Бичсэн: Зочин 08:36, 2008/6/12 | Холбоос | |


нээрээ энэ арга хэмжээнд оролцсон шдээ ! гоё болсоон ! дэмжиж бугуйвч авсан ч даанч ажлЫн шаадрлагаар зүүж болохгүй нь дээ за за юутай ч амжилт! Дэмжиж байгаа шүү!
Бичсэн: uka 01:40, 2008/6/13 | Холбоос | |


Амжилт хүсье. yho:)
Бичсэн: dadido 09:17, 2008/6/13 | Холбоос | |


Buguivch aa?
тийм юм тарааж өгсөн юм гэж үү? самууруулагч байна да чи?
Бичсэн: agii 01:48, 2008/6/14 | Холбоос | |


butehgui zuil amlahaa boli
irgen burt say tugrug uguj chadahgui uchir n ene 4 jildee bagtahgui shdee uhaantai hun baij jaahan bolomjtoi yum yariach bii boloogui mongiig taraaj ehleed baih yumaa unen bizdee
Бичсэн: batuka 09:25, 2008/6/15 | Холбоос | |


Amjilt husii
Багшдаа их үйлсийн аянд нь амжилт хүсье.

Мөн нийт сонгогчдод хэлэхэд бусдыг мунхруулж бэлэнчлэх сэтгэлгээг дэлгэрүүлэх авилгач нарыг биш, мөн бусдыг уруу татаж нийгэмд эмх замбараагүй байдлыг үүсгэдэг, үймүүлэгч нарыг биш Тэмүүжин багш шиг зөв чиг бодолтой хүмүүсийг сонгохыг уриалъя.
Бичсэн: шавь нь 09:54, 2008/6/15 | Холбоос | |


тань шиг хүмүүс монголын улс төрд ус агаар мэт хэрэгтэй байна.амжилт хүсэе. =d>
Бичсэн: өлзий 06:16, 2008/6/17 | Холбоос | |


Амжилт хүсье
Англид байгаа болохоор очиж зураг авахуулж чадахгүйдэ харамсаж байна. За ямар ч байсан амжилт хүсье дэмжиж байна
Бичсэн: ээбээ 06:57, 2008/6/18 | Холбоос | |


Amjilt husie!
мэдлэг чадвараа зөв хэрэгтэй зүйлд ашиглаарай
Бичсэн: ES 03:16, 2008/6/19 | Холбоос | |


одоогийн нийгэмд өөр шиг чин хүн үнэхээр хэрэгтэй байна. Гол нъ улс төр гэдэг муухай зүйлд цэвэр явна гэдэг хэцүү түүнийг даван туулах хэрэгтэй.
Бичсэн: Дэмжиж байна. 04:28, 2008/6/19 | Холбоос | |


amjilt husie, oyunlag uhaalag baidag chin baharhaj bna. tanig demjij bna.bayangol duurgiin irgen
Бичсэн: oyunaa (зочин) 04:46, 2008/6/19 | Холбоос | |


Хувьсгалт намынхан - Хууль зөрчөөд байна аа
Дундговийн сумдад Р.Рашийн сурталчилгаанд албаны машин унасан төмөр замын дарга нар сурталчилгаа хийн албаны ажил царгалдуулж байна. Дэрэн суманд 83-95 УБН саарал албаны жийп унасан хөгшин авгай сурталчилгаа хийж хууль зөрчиж байна болимоор юм.








Бичсэн: Зочин 04:00, 2008/6/20 | Холбоос | |


hi
энэ бутэхгүй э 100000 төгрөг тоглоом биш ээ хэрвээ энэ мөнгийг өгөөд эхэлбэл жижиг дунд үйлдвэр сүйрэх болно. энэ бол үнэн
Бичсэн: admin (зочин) 09:46, 2008/6/20 | Холбоос | |


Harj l baiya
Харж л байя. Чамайг хэр итгэлтэй хүн гэдэгийг. Хэн ч сонгуулийн өмнө сайхан ярьж чадна. Гарсан хойноо яадагийг ч бас сайн мэднэ. Чи бид бүгдийн өмнө авилгал ууж идэх болон аливаа асуудалд холбогдвол сайн дураараа огцорч чадна гэж хэлж чадах уу?
Бичсэн: ganbaa (зочин) 01:47, 2008/6/21 | Холбоос | |


ТУЛЬТРАА БАЦААН
МОНГОЛЫН ТӨР ЧАМ ШИГ ТУЛЬТРАА БАЦААНААР ДУТААГҮЙ.
Бичсэн: Зочин 03:51, 2008/6/24 | Холбоос | |


demjigch
Танд энэ өдрийн мэнд хүргье,Монголд ийм сэтгэлгээтэй залуус улам олон болох болтугай, Бид яагаад төрсөн газар шороон дээрээ аз жаргалтай, сэтгэл амгалан амьдарч чадахгүй байна аа, нийгмийн оюун санаа бохирдож, өөр аугаа юм байхгүй мэт мөнгийг шүтэж, хүн хүнээ хайрлахаа больж байгаа энэ цаг үеийн эмгэнэлийг арилгах тийм үе ирж байгаа гэдэгт итгэхийг хүсч байна.Таны яриаг сонсохоор нээрээ бид чинь ямар их хоцрогдож байна аа гэхээс дуу алдаж байдаг. Эрх барьж буй намууд хэзээ ч чиний, миний санаа бодлыг хэрэгжүүлж байсан гэж үү? Тэд биднийг улам харанхуй бүдүүлэг, ядуу байлгах тал дээр харин ч бүүр амжилттай ажилласан байна шүү дээ. Үгүй ээ, түүхийг дахин давтах хэрэггүй ээ, Таныг ялалт байгуулж тэдний чихэн дээр шинэ үеийн харанга дэлдэх болно гэдэгт бүрэн итгэлтэй байгаа шүү.
Уучлаарай, харамсалтай нь би танай тойрогт амьдардаггүй.Гэвч таныг үргэлж сонсож явах болно. Танд болон таны багт чин сэтгэлээсээ амжилт хүсье.

yho:bighug
Бичсэн: Magi 07:18, 2008/6/24 | Холбоос | |


Сайн байна
Иргэний нийгмийн талаар нийтлэл бичээрэй. Улс төртэй ямар хамааралтай байдаг талаар
Бичсэн: Зочин 12:50, 2008/6/25 | Холбоос | |


асуулт байна
Таныг ялалт байгуулаад гараад ирээсэй, гэж ямар олн хүн хүсч байгааг харж байна уу? Харин Танд ганц асуулт тавъяа: Та яагаад Ардчилсан намыг сонгосон вэ? энэ намын нэр хүнд навс унаж байна шүү дээ!!! Та ялалт байгууллаа гэхэд нөгөө л намынхаа хийрхсэн бодлогыг хэрэгжүүлэгч болчихийг үгүйсгэх аргагүй. Иймээс таны нөгөө нам төвтэй нийгмээс татгалзах нь зүйтэй энэ тэр яасан? худлаа л юм байна :-b
Бичсэн: зочин 06:55, 2008/6/25 | Холбоос | |


Itgel daana gedeg l yunaas ch chuxal
temvvjin taniig demjij baina
Бичсэн: Ariunbold (зочин) 01:47, 2008/6/26 | Холбоос | |


С.БАЯР, Ц.ЭЛБЭГДОРЖ ХОЁРЫН ХАЛЗ ЯРИЛЦЛАГА БҮРЭН ЭХЭЭРЭЭ http://bayar.blog.banjig.net/ САЙТ ДЭЭР БҮРЭН ЭХЭЭРЭЭ ГАРСАН БАЙНА
Бичсэн: Зочин 12:23, 2008/6/27 | Холбоос | |


АН-ын дарга даанч дээ. Ийм хариуцлагатай цаг мөчид намынхаа нэрийг балчигт хутгах юм даа.
Тэмүүжин ах минь та гарах нь гарцаагүй боллоо. Нам чинь рэйтингээ ихээр унагаасан увайгүй үйлдэл ихээр хийлээ. Улс орны аливаа асуудалд намын байр сууринаас биш үнэнч шударгаар зүтгэхийг хүсэж байна. Сонгогч бидний хувьд 2 том нам алалцан тэмцэлдэж байхыг харахаас илүүтэй эвлэлдэн нэгдэж хамтийн зөв шийдвэрээр төрийнхөө ажлыг явуулаасай гэж хүсэж байна. Ирээдүй хойч үеийнхээ төлөө аливаа үнэн мөнийг ялгаж, төрөө чагнах нь бидний үүрэг юм. Танд амжилт хүсье.
Бичсэн: me 03:06, 2008/6/27 | Холбоос | |


Таны ухаалаг яриаг сонсоход аливааг арай өөрөөр харж хандлага маань ч өөр болдог. Одоо та том сорилтын өмнө байгаа болохоор цаг зав багатай, олон зүйлийг бодож тунгаагаад л... ер нь бэрхшээлтэй ч юм шиг байгаа л байх даа. Нэр дэвшигч өдийд ямар байгааг би мэдрээ л байна л даа. Тандаа амжилт хүсье.Зорьсон зорилт тань биелнээ.Ард түмэн гэдэг өөрсдөө ухаантныг бий болгодог. Тиймээс ухаалаг сонголт хийнэ гэдэгт итгэлтэй байна.
Бичсэн: Munguun 03:03, 2008/6/28 | Холбоос | |


Miny khelsen unen gedeg ni notlogdono.
Таны ухаалаг яриаг сонсоход аливааг арай өөрөөр харж хандлага маань ч өөр болдог. Одоо та том сорилтын өмнө байгаа болохоор цаг зав багатай, олон зүйлийг бодож тунгаагаад л... ер нь бэрхшээлтэй ч юм шиг байгаа л байх даа. Нэр дэвшигч өдийд ямар байгааг би мэдрээ л байна л даа. Тандаа амжилт хүсье.Зорьсон зорилт тань биелнээ.Ард түмэн гэдэг өөрсдөө ухаантныг бий болгодог. Тиймээс ухаалаг сонголт хийнэ гэдэгт итгэлтэй байна.
Бичсэн: munguun
Бичсэн: Munguun 09:38, 2008/6/28 | Холбоос | |


бид 2 эндээсээ дэмжиж байгаа шүү. сонгуулийн дүн яасан бол гээд л чих тавиад сууж бн. амжилт хүсье.
Бичсэн: life (зочин) 01:14, 2008/6/30 | Холбоос | |


Bayar hurgie
Юу ч гэсэн тэмүүжиндээ Баяр хургэе. Олонх болж чадаагуй ч гэсэн ардчилсан намийг дэмжигчид маш олон бсан. узуулээд угуурэй Тэмүүжин.
Бичсэн: Munkhuu (зочин) 10:06, 2008/6/30 | Холбоос | |


Тэмүүжин ахад баяр хүргэе.
Бичсэн: Me 12:08, 2008/7/1 | Холбоос | |


Баяр хүргэе
Би хэдийгээр МАХН-ын гишүүн боловч таныг манай тойргоос сонгогдсонд баяртай байна. Та үнэхээр бага зардлаар сонгуульд ялж болдгийг харууллаа.
Ер нь Баянголынхон нам гэж туйлшрахгүй зөв хүмүүсээ сонгосон гэж бодож байгаа.
Амжилт хүсье!
Бичсэн: Эрдэнэболор 01:23, 2008/7/1 | Холбоос | |


Сэтгэгдэл
4-н жилийн дараа хийсэн бүтээснийг тань харж байж баяр хүргье дээ...

Тэр болтол төөрсөн ард түмэн болон төгс бодит үнэний төлөө тэнхээ чадлаарай тэмцэж байхыг өөрөөс чинь хүсэж байна !
Бичсэн: Дарс 01:32, 2008/7/2 | Холбоос | |


arai ch dee
Сайн байна уу?

би таний толоо саналаа өгсөн жирийн нэг Баянгол дүүргийн иргэн хүн байна. гэхдээ би одоо энэ бүх аймшигт зүйлийг хараад сэтгэл зовж энэ Монгол улсад 2 хүүхэд мин санаа зовох зүйлгүй амар тайван амьдрах байх гэж бодсон үгүй байж. Танийг би ардчлалыг дэмждэг зөв бодолтой зөв хүн гэж бодоод саналаа өгсөн надад тэр 1000000 төгрөг хэрэггүй ээ. Би өөрийнхөө чадлаар энэ мөнгийг олж чаднаа. гэхдээ одоо би ардчиллийг дэмжсэндээ одоо харамсаж байна. Буун дуу гарч байгаагуй эх оронд миний ардчиллийг улаандаа гишгэж жирийн иргэдийг нохиод баридаг модоо болгосон хүн Элбэгдөржийн намийг дэмжсэндээ харамсаж байна. Дахин сонгуул өгөх тохиолдолд би дахин танд итгэж ардчиллииг дэмжиж чадахгүйнээ. Уучлаарай.
Баянгол дүүргийн иргэн,
Энхболд овогтой Жаргал yaho:phpbb
Бичсэн: jargal (зочин) 06:28, 2008/7/3 | Холбоос | |


Харамсаж байна Жаргалаа
Та эрх чөлөө,ардчилал хоёрыг зүгээр цаасан дээрх нэрс дугуйлаад бүтдэг гэж бодвол алдаа шүү. Элбэгдоржийг өмөөрөх гэсэн юм биш. Хүчирхийллийн бус аргаар гэж ярьж байхыг нь бид МҮОНТВ ээр харсаншд. Элбэгдорж дуугүй суусан бол ёстой жинхэнэ шившиг байх байсан. Наад байшин шатдаг үйлдэл чинь 1933 оны Гитлерийн Рейхстагийг шатаагаад коммунистууд руу чихдэг аргыг санагдуулж байна. Санагдуулж байна шүү. Юу ч гэсэн Санал зассан, оруулсан, шатаасан бүх нөхдүүдэд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй юм шиг эрх зүйчийн дипломтойн хувьд. Хувь хүний хувьд ХУ нам ч арай дэндсэн дээ. Хуулийн үндэс, төрийн үйл ажиллагааны хязгаар бол хүний эрх. Эрх чөлөө, Ардчилалыг ингэж л төсөөлдөг юм байна л даа. Яасан хямдхан, хулчгар ардчилал, эрх чөлөө, санал вэ ЖАРГАЛаа.
Бичсэн: dadido 01:32, 2008/7/5 | Холбоос | |


Жаргал гуайд бас буруу өгч болохгүй л дээ. Чи өөрөө 4 өдөр Монгол телевизийг үзээд үз л дээ. Гипноздуулсан юм шиг л болно. Харин ардчилсан нам гэдэг утгаар нь биш ардчилсан үзэлтэй, эрх чөлөөг хүсдэг хүмүүс нь энэ бүх балиар зүйлийн төлөө үнэнийг бичлэгтэй, баримттай сөхөн гаргаж ирж хүмүүсийн нүдийг нээж өгөх ёстой байхаа. Тэмүүжин ахыг ч гэсэн тэгнэ гэж найдаж байна. yho:(
Бичсэн: хүү 04:11, 2008/7/5 | Холбоос | |


Сэтгэгдэл
Eagle TV-ээр лав нэлээд хэдэн будилааныг гаргаж байсан. Нэг бүүр инээдтэй юм гарч байсан. хэхэ Нэг нөхөр цоожтой, лацтай байх ёстой байсан саналын хайрцагтай өрөөг конкурс өгөх гэж явсан хүүхэд санаандгүй татсан чинь "яагаад ч юм бэ?" онгойчихсон гээд л гарч байгаа юм даа хаха инээдтэй, бас нэг эмэгтэй нэг тоог нэмж хасаж бодох гэж 3 цаг бодсон гэсэн? Тийм юм байж болох уу? Хүүхдээс тооны шалгалт авч байгаа юм уу хаашаа юм? Тооны машин хэрэглэж болохгүй гэчихсэн юм уу? Сонгууль гэж ийм юм болж өнгөрсөн байхад Элбэгдорж үнэнийг нь хэлсэндээ яахаараа буруутай болоод байгааг нь би л хувьдаа ойлгохгүй байгаа юм. Элбэгдоржтой доржгүй хүмүүс очиж жагсах л байсан гэдгийг Жаргал эгч та ойлгох хэрэгтэй. Та ч бас тэр нэвтрүүлгүүдийг үзсэн байхаа.
Гэхдээ би энд яг МАХН булхай хийсэн гээгүй шүү. Хэн нь ч хийсэн байсныг мэдэхгүй ямар ч байсан булхайтай болж сонгуульд нэр дэвшсэн зарим хүмүүс ард түмнийг мэхлэхээр оролдсон. Үүнд мэдээж хүмүүс бухимдана, би ч бухимдсан... Зарим нэг тойрог нь мэдээж гайгүй байсан байх л даа.. Гэхдээ их олон тойрог дээр будилаан болсон. Хөдөөгүүр бол хүний нүднээс далдуур юу ч хийж болно гэж бас хардаж байгаа...
МАХН-ы хувьд тэр жагсаалыг эвээр шийдчих боломж байхад юу хүлээгээд бүхэл бүтэн өдөржин юу ч хийлгүй чимээгүй сууж тэр олон хүнийг хохьроож, байшин барилга шатаалгаваа? Яагаад эртхэн арга хэмжээ авсангүй вэ??? Гайхаад барахгүй юмаа. Тэрийг л би ойлгохгүй байгаа юм confused
Бичсэн: хүү 04:23, 2008/7/5 | Холбоос | |


таныг дэмжиж байлаа. Ялсанд баяр хүргэе. =d> =d> =d> yho:party yho:party yho:party
Бичсэн: Tugs (зочин) 12:20, 2008/7/6 | Холбоос | |


Би нэг зүйлийг их гайхсан. Би залуу хүнийхээ хувьд өгсөн санал маань хулгайлагдсан гэж сонсоод, Сүхбаатарын талбай дээр жагсахаар очсон. Миний адил олон залуус надтай адил шалтгаанаар очсон байсан. хэн ч биднийг ир гэж хэлээгүй гэдгийг би батлаж чадна. харин зарим нэг хүн мөнгө өгсөн мэтээр жүжиг тавьж байгаа нь гайхалтай. Байдлыг эхнээс дуустал ажиглаж байлаа...
Яагаад нөхөр Баяр гараа хумхиад зүгээр суугаад байсан юм бэ? энэ асуултанд маань хариулчих ганц ч болов хүн байгаа болов уу?,
Тэмүүжин багшаа та энэ болсон үйл явдлын талаар ямар бодолтой байгаагаа тайлбарлаач гэж таныг дэмжиж явдагийнхаа хувьд хүсэх байна.
Бичсэн: Leo (зочин) 02:49, 2008/7/7 | Холбоос | |


Юунд ч үл гутрах, Юунаас ч үл айх,Юуг ч хийж бүтээх залуу нас минь.
Бичсэн: Munguun 04:07, 2008/7/8 | Холбоос | |


Юунд ч үл гутрах, Юунаас ч үл айх,Юуг ч хийж бүтээх залуу нас минь.
Энэ блогоор аялаад сэтгэл сэргээд хамаг гуниг хойно хоцорлоо. Ихэд баяртай байна. Залуусаа гутарч сууна гэдэг нь лав бидний ажил биш юм байна. kiss
Бичсэн: Munguun 04:21, 2008/7/8 | Холбоос | |


Уучлаарай андуураад буруу зураг дарсан байна.
Бичсэн: Munguun 04:31, 2008/7/8 | Холбоос | |


bayar hurgiye
Сайн байна уу? Тэмүүжинээ
Сонгуулд амжилт гаргаж ялалт байгуулсанд баяр хургэе. Манай гэр булийнхэн чамайг бугдээрээ дэмжиж, итгэл хулээлгэж, сонголоо. Танай гэр булийнхэнд болон Жагаамаа эгчид баяр хургэе. Амжилт хусэе.
Бичсэн: delgerma 10:06, 2008/7/8 | Холбоос | |


либэртари сангийн үэбийг унших гэтэл саш рохгы байхийн яж ызэх бэ
Бичсэн: ariuna (зочин) 02:23, 2008/7/13 | Холбоос | |


Баяр хүргье...
хөдөө, гадаа амраад ирсэн чинь бас ч гэж сонирхол татахаар мэдээллүүд байна аа байна, БАГШДАА АМЬЖИЛТ ХҮСЬЕ. Таны хүссэн боломжийг БУРХАН *НӨХЦӨЛДҮҮЛЛЭЭ*, одоо үйлдэл буюу *шалтгааныг бүрдүүлэгч нь* ямар алхам хийхийг харъя, ИНША...Х. nerd
Бичсэн: muslimongolia 12:19, 2008/7/24 | Холбоос | |


unen yalna
дэмжиж байгаа шүү...........Элбэгдорж гишүүнтэй хамтран олон зүйлийг өөрчилж чадна гэж найдаж байгаа шүү...........ард түмэнд сэтгэлээ зориулах түшээ хэрэгтэй байна..........амжилт...... big hug
Бичсэн: Gerelt-od 02:06, 2008/10/11 | Холбоос | |


хаа сайгүй анхан дунд шатныхан гэж ялзарсан новшийн юмнууд зөндөө байна Эд нарыг одоо яадийм байгаан. Энэ балиар хуурамч юмнуудыг байсан цагт бүгдээрээ төөрсөөр л байхийм шиг байна. Хэн нь хэн гэдгийг нь таних ч арга байхгүй. Яамаар ч юм дээ? Балиар юмнуудад уур хүрээд зэвүү ч хүрээд таньд хэлий гэж бодсийн даанч мсгр.т та алга байна. Ингэж толгойгоо өвтгөж байхаар холуур явж байсан нь ч дээр юм уу даа!!
Бичсэн: uka 07:45, 2008/11/12 | Холбоос | |


Либетари сангийн веб сайт ердөө нээгдэхгүй юм бас либертари лекц дахин явагдах уу?
Бичсэн: Мөнхзяа (зочин) 10:37, 2008/11/16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
нэр:   
веб: 
Манах: Мэйл:
Гарчиг:
Сэтгэгдэл:


happysadwinkingbig grinbatting eyelashesbig hugconfusedlove struckkisspartytonguehappyblushingbroken heartsurpriseangrysmug
coolworriedwhew!devilcryinglaughingstraight faceraised eyebrowrolling on the floorangelnerdtalk to the handsleepyrolling eyeslosersickdont tell anyone
not talkingclownsillypartyyawndroolingthinkingdohapplausenailbitinghypnotizedliarwaitingsighphbbbbtcowboy[илүү]
 

Танилцуулга

Зургийн цомог

Архив



Энэ блогоос:
http://.blogmn.net