libertari.mn | Форум
Блог хайлт:

Зогсолт

Байз даа...

Түр хүлээ!

Би өөртөө зогсолт өгмөөр байна

Санаж байна

Сэтгэл яг ингэж анирдахад

Цаг ямагт намайг живүүлэх

Царцанги сүнстэй саарал хүмүүс урсч байсан

Тэдний хөггүй инээмсэглэл,

харц

бас царай

Энэ бүхэн урьд нь

Этгээд мөртөө зүүд шиг

Заавал өрнөж байсныг

... Тийм ээ

            Дүр эсгэх хуурамч харцнууд

            Дотроо халхалсан хиймэл үзэмжүүд

Тэнгэр минь хүлээ л дээ

Хэмжээс бүхэн цаг хугацаатайгаа зогсог

Хэрхэхийн тухай утга ч хийсэн одог

Бид нэг л замыг давтаад байна

Бийр будаггүй амьдралын цаг хугацаа

Бүгдийг "хүн" гэдэг хүүхэлдэй болгон наадаж байна

Бид орон зайн тоглоом болж

Бие мөхөс оюун зайд хүүрнэл болон хувирч байна

Авралт ухаарал чи зүүднээс минь сэрээгээд

Аянга буулган ниргээд өгөөч

Аан ...

            Ийм мэдрэмжийг аль эрт төлөвлөчихсөн байж

Зурсан зураг, заяа тавилан тэгээд надад

... үгүй ээ,

би энд л зогсолт өгмөөр байна

Зуурхан ч гэсэн

Бүх зүйлийн өнгө, хэмнэлийг умартан

Би өөрөөр ухаармаар байна

Өөрийгөө!

Байз хүлээ намайг...


бичсэн: Tji | төрөл: 2008/3/23 өдөр 10:15
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (43) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Дээр блогоо янзалж байгаад энэ шүлгийг алга хийчихсэн юм. Буцаагаад оруулчихлаа. Тэр үед бичсэн сэтгэгдлүүд нь алга болчихсон. Харамсаад л байгаа хэ хэ yho:bighug
Бичсэн: Tji 08:37, 2008/3/22 | Холбоос | |


хөөхвта бас шүлэг сонирходог байсан юмуу
Бичсэн: Зочин 09:52, 2008/3/22 | Холбоос | |


зогсох ч сайхан шүү yho:D==
Бичсэн: pupa_inn 12:17, 2008/3/23 | Холбоос | |


helehgyi l bj chadsangyi
ooroo minii meddegiig meddegsen bol tarhia tejee gej tarhind ach holvogdol ogohgyi l bsan bhdaa hoorhii hymyys jijighen ene tarhi chin dendyy ochyyhen bas buruu medremjyyd hymyyst hyrgedeg ouyn bileg ouyn uhaan gesen yydnees harval ih tsogts shdee
Бичсэн: byamba (зочин) 01:59, 2008/3/23 | Холбоос | |


хэ хэ энэ миний шүлэг бишээ. С.Эрдэнэболд гэдэг залуугын шүлэг. Одоо АНУ-д сурч байгаа. Надад таалагддаг болохоор би дуртай байдаг. Уул нь хайрын тухай шүлэг байсан юм. Би эзнээс нь зөвшөөрөл аваад философи өнгө аястай шүлэг болгоод 2003 онд номынхоо хавтасны ард талд байрлуулчихсан. Эртний шүлэг дээ. Цаашаа бас зөндөө үргэлжилдэг шиг санаж байна.
Шүлэг сонирхолгүй яахав. Шүлэг бичдэг хэд хэдэн ч найз байна.
Саяхан Батрэгзэдмаа гээд багын найзтайгаа уулзсан хоёр гоё шүлгийг мөр хэлж өгсөн. Шинэ шүлэгчийн мөрүүд гэсэн. Гайхалтай...

Уйлах хэрэггүй, дэлхий өөрөө эртний том нулимас юм болохоор...

Эхээс төрөөд уйлахдаа би ийм их гунигтай уйлж байсан гэж үү...
Бичсэн: Tji 03:03, 2008/3/23 | Холбоос | |


яагаа вэ, хө?
Чи минь яагаад л гэнэтхэн шүлэг тэрлээд унав даа;Аан, нээрээ чиний шүлэг биш гэл үү? За за гоё бнаа, гоё бн applause Жоохон гэнэн л юм шиг санагдав Гэхдээ хүний хамгийн том жаргал бол өөрөөс гарсан бүтээл л дээ Найзад чинь амжилт хүсье yho:)
Бичсэн: molor 04:30, 2008/3/23 | Холбоос | |


Манай оюутан байгаа юм аа. Хэе молороо чи жүжгийн зохиол бичдэг юм биш биз.
Бичсэн: Tji 06:27, 2008/3/23 | Холбоос | |


shuleg taalagdlaa. uuruu bichsen shuleg bval ta taviarai gej huseh bna.
Бичсэн: leo (зочин) 08:31, 2008/3/24 | Холбоос | |


xexexe
neg udaa bichij bsan. odoo neg rok duuriin tsomnol bicheed duusaj bn xo.yasan be?
Бичсэн: molor (зочин) 09:36, 2008/3/24 | Холбоос | |


Нэг жүжгийн санаа байна аа. Тэрийг их гоё хөнгөхөн гэхдээ уран бичих хэрэгтэй байна.

Бичсэн: Tji 09:55, 2008/3/24 | Холбоос | |


харин ээ
Чиний итгэлийг даах болов уу даа. Сая нэг баримтат кино бичээд дуусаж байна. Уг нь ч зүгээр шахуу л сууж байгаа. Яадаг бол хө? Нэг жүжиг хийж үзэхсэн гэж бодоол байгаа. Би чинь уран гоё үгэнд тийм ч их сүжиггүй хүн ш дээ. :-b
Бичсэн: molor (зочин) 06:19, 2008/3/25 | Холбоос | |


чамин гоё үгээр биш зүгээр л утгыг нь уран гаргуул л гэж бодсын. чи чадна. чамд байгаа авьяас чинь тэрнээс ч хэцүүг урнаар илэрхийлэх чадалтай ш дээ.
Бичсэн: Tji 12:51, 2008/3/26 | Холбоос | |


Thanks.
Itgej baigaad chini bayarlaj bnoo. Sanaag chini sonsood avahaas tatgalzax yun bilee. Sonirhoj bgaa bol minii utsiig manai blogiin duu naraas asuugaad holbogdooroi. Esvel molor gsn ID-gaar yahoo messenjert orood namaig bhku bol offline uldeechih. Ok? kiss
Бичсэн: molor 04:51, 2008/3/26 | Холбоос | |


WOW
Гайхамшигтай шүлэг байна. Авьяастай юм байна. yho;winking
Бичсэн: Ганаа 08:25, 2008/3/26 | Холбоос | |


molor unen uran setgej goyo bichne dee. ene shuleg chin hund yum bodogduulmaar yum.
Бичсэн: ganga (зочин) 10:12, 2008/3/26 | Холбоос | |


bichseer, yarisaar l bnuu
Бичсэн: Зочин 08:30, 2008/3/27 | Холбоос | |


Hi
eniig chin unshsan chin bur oor hun bolsnoo medlee. yumiig bodtoor n harj bas yamar ch tsag zavgui ajillahaar bur ooroso ch hondiirchdog yum shig bna. yagad ch yum yu ch bichij chadahgui bolohor humuusiin bichseniig harahar ataarhaj shuumjleh yumii n l olj harad bh yum. za za shal demii yum. tji-d
Бичсэн: ... 08:42, 2008/3/27 | Холбоос | |


hi
hun buhen uuriiguu tani shig medrehiig husdeg, tegeed yu hiihee uhaardag baigaasai. yho:)
Бичсэн: mgl (зочин) 03:23, 2008/3/28 | Холбоос | |


=d> гайхалтай...
уншаад 1ийг бодох шүлэү бн.
Бичсэн: Зочин 12:26, 2008/3/29 | Холбоос | |


Ийм мэдрэмжийг аль эрт төлөвлөчихсөн байж... энэ мөр их таалагдлаа... *Зуун жилийн ганцаардал дээр Урсула байсхийгээд л цаг хугацаа, үйл явдал бүгд давтагдаад байна уу даа гэж сэрхийгээд байдаг шиг заримдаа хэн нэгний инээгээд өнгөрчихсөн инээдээр инээж, хэн нэгний догдлоод, эсвэл гуниад өнгөрчихсөн тийм мэдрэмжийг давтаад л байгаа юм шиг санагддаг. магадгүй ингэж мэдэрч байгаа минь ч давтамж байж болож юм. нөгөө талаар ийм мэдрэмжийг аль эрт төлөвлөчихсөн юм шиг мэдрэмж төрнө. энэ нь юуны тулд амьдраар байгаа юм бэ? гэсэн асуултыг үүтгэж, ардаа хоосон зай үлдээнэ. тийм л давтагдсан, эсвэл төлөвлөгдсөн мэдрэмжийг ахин дахин мэдрэхгүйн тулд зурхай, эсвэл мэргэ төлгийг бий үзэн яддаг. yho:(
Бичсэн: tagtaa 03:23, 2008/3/29 | Холбоос | |


Харин тийм ээ, зарим даа би өөрийнхөө хүсэл, өөрийнхөө бий болгож болох замаар биш хэн нэгний төлөвлөчихсөн замаар яваад байгаа юм шиг. Гайхшрал, үзэн ядалт, уур уцаар, баяр баяслыг бүгдийг нь тэр надад төлөвлөгөөнийхөө дагуу мэдрүүлээд байгаа юм шиг. Тэрийг нь мэдээд өөрчлөе гэхээр тэр өөрчлөлт нь хүртэл дахиад л түүний тоглооом юм шиг санагдах үе байдаг юм. Хувь заяагаа өөртөө эзэмшиж, өөрөө өөрийгөө мэдэж чадахгүй олон зүлйигй энэ амьдрал гэдэг урсгал дунд зөнгөөр нь урсгахад хүрэхээр тэвчихын аргагүй сонин мэдрэмж дотор минь асаж, сэтгэл хоосорч, өөрөө үгүй болох шиг л болдог шүү.
Бичсэн: Tji 06:10, 2008/3/29 | Холбоос | |


Гэхдээ түүнийг өөрчилж, өөрөө өөртөө эзэн байж чадна гэж итгэдэг гэж байгаа хэ хэ nerd
Бичсэн: Tji 06:12, 2008/3/29 | Холбоос | |


харин тиймээ... Энд л хүний хоёрдмол шинж, салаа утга нь байх шиг байгаам. нэг зүйлд итгэнэ, түүнийхээ үгүйсгэлд өөрийгөө алдчихгүйн тулд ч юм уу, итгэл үнэмшлээ баллачихгүйн тулд бас итгэнэ. би ч бас хэн нэгний төлөвлөгөөний дагуу амьдраад байна уу гэж сэрхийдэг, энэ мэдрэмж маань ч бас төлөвлөгөөний нэг хэсэг ч юм билүү гэж бодохоор зайлшгүйн өмнө хүчин мөхөсдөх шиг санагддаг. тэгэхээр нь өөрөө өөртөө эзэн байх гэдэг мундаг зорилгоо нөгөө бодлынхоо өмнөөс сөргүүлэн тавина. Юуны тулд ч юм бэ дээ? амьдралд итгэл алдарчихгүйн тулд юм болов... yho:-S
Бичсэн: tagtaa 01:55, 2008/3/30 | Холбоос | |


taalagdaj baina aa. 

Эхээс төрөөд уйлахдаа би ийм их гунигтай уйлж байсан гэж үү... 

Ene ih taalagdsan shuu. tv-eer sonsson.

Hed honog blog-iig tani uhaj sudlahaar shiidsen.

Бичсэн: lobe22 01:14, 2008/3/30 | Холбоос | |


medehguim daa!! iim tsartsangi humuusiin dund amidralugaasaa iim baidiin shdee gej medemhiireh iim humuusiin dund hichneen davchdaad buh ym tuluvlugdsun ym shig sanagdaaad hashgirahaas uur ym hiij chadahgui baigaadaa uur hurch baina! odoogoor uur hurch bachuurch bachuursandaa uilahaas hetrehgui baigaa ch dandaa iimeeree baihgui eee!! yaho:-w
Бичсэн: uka (зочин) 08:38, 2008/3/30 | Холбоос | |


дахиад л гоё сэтгэгдлүүдээр дүүрч..
Бичсэн: bayasum 09:28, 2008/3/30 | Холбоос | |


Зогсолт...

Тэмүүжин өөрөө өөртөө түр зогсолт өгсөн үү, эсхүл хувь заяа нь тийм тохиргоог бүрдүүлсэн үү бүү мэд, өчигдөр багшыгаа 25 суваг ТВ-ээр харлаа.  2 үгнээс бүрддэг, орон гэргүй нэг нөхөр байдаг даа Алтантүрүү гэж. Тэрэнтэй хамт. /Алтантүрүү дажгүй залуу шүү, гэхдээ хэтэрхий гунигтай ярих юм, хүү.. хаа... л гэж, эмгэнэл илэрхийлж байгаа мэт/



5 жил оюутан байхдаа ямар багшынхаа ар гэр, амьдрал ахуйг нь сонирхож байсан биш. Сонирхолтой байсан шүү, жишээ нь Тэмүүжин багшынд сандал, ширээ гэж байхгүй юм байна, би өөрөө гэртээ тэгж суудаг болхоор газар сууж, хоол унд идэж уудаг нь хамгийн их таалагдсан. Мөн, том хүүхдийнх нь таавар, тааврын хариуг эзэн нь хэлэх гэж тулгамдаж байсан нь.. ер нь гэр бүлийн амьдрал, хүүхдийн хүмүүжил зэрэг нь таалагдсан шүү. За, тэр ч яахав, манай багшын хэлэх дуртай үгсийн нэг нь "Би бүгдэд таалагдах албагүй" гэдэг болхоор. 



Би бусдын нэгэн адил том том ярих гэж байгаа юм бишээ, гэхдээ л хэлмээр санагдлаа...



1. Тэмүүжин энгийн л зүйлийг тайлбарлаж, илэрхийлэхдээ хэтэрхий нухацтай хандаж, чухалчилдаг. Чухал биш ч чухал зүйлс амьдралд олон тохиолддог ч тэр болгоныг тайлбарлана, "чухалчилна" гэвэл таны нас гүйцэхгүй. Хувь тавиланд итгэ, зарим "чухал" зүйлсийг орхи.

2. Би ч гэсэн бүгдэд таалагдах албагүй, үүнтэй санал нийлэх хүмүүс зөндөө л бий. Жишээ нь, атейст үзэлтэй мөртлөө атейст гэдэг үгийг мэддэггүй хүмүүс зөндөө бий, либерал үзэлтэй мөртлөө либерал гэдэг үгийг мэддэггүй хүмүүс зөндөө бий, эрх чөлөөг эрхэмлэдэг эрх чөлөөний тухай их л боддог мөртлөө эрх чөлөөний хууль гэж юу болохыг мэддэггүй хүмүүс зөндөө бий... Тиймээс заавал бусдад зарлан тунхаглах албагүй зүйлс гэж байдаг. Заавал бусдад сонсгох албагүй зүйлс гэж байдаг.

3. Ямар ч "дон" хүнд өвчин болдог. Гэхдээ өвчин байгаа болхоор эм-тан мэдээж байгаа. Ажил хийх, хөдөлмөрлөх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, цаас зүсэх, блогоо бичих, багшлах, улс төржих, унтах, инээх, бодох.... энэ бүх зүйл хязгаарлагдмал, учир нь Бурхан л бүх "хязгааргүй"-г өөртөө шингээсэн байдаг. Энэхүү хязгаарлагдмал зүйлсийг хязгааргүй мэтээр ургуулан бодож, донтовол өвчин болох юм. Гэр бүлдэйгээ, хүүхдүүдтэйгээ ихэнх цаг хугацааг өнгөрүүлж, хамт байх нь тэр донгоос өөрийгөө эмчлэх хамгийн зөв арга.



Асуулт, та ямар шашин шүтдэг вэ? "ямар" гэж асуух нь буруу байж болзошгүй, та шашин шүтдэг үү? 

Бичсэн: muslim 09:48, 2008/3/30 | Холбоос | |


Сэтгэгдэл
Би бараг л шашингүй үзэлтэй юм шиг байна лээ. Гэхдээ бүх юмыг 100 % гэж тооцож болохгүй байх. Буддын философи надад маш их таалагддаг. Хүн бүр бурхан болох чанартай, хувь заяа зөвхөн чиний үйлийн үр гэх мэт нь үнэхээр либертари хандлагатай шүү. 
Нээрээ бас уулсын оргилд гараад байгалийг дээрээс нь харахад дотор нэг зүйл сэрээд байгаа юм шиг бодогддог шүү. Итгэл бишрэл дотор минь асаж ариусгах ёстой мэдрэмжүүд бие эзэмдэх энэ тэр болохоор шашны тухай бодоход хүрдэг ч, чухам хаанаас үүсэж, хэн хэрхэн тайлбарлан, сургасаж, сурталдсан ямар шашнаар амьдралынхаа асуултуудад хариу олж байгаа билээ гэж бодоход хариу нь гардаггүй юм оо. Харин мухар сүсгийг үзэн яддаг.   хэ хэ


Зассан: Tji хэзээ: 3.31.2008 12:29
Бичсэн: Tji 02:24, 2008/3/31 | Холбоос | |


bi yu ch medehguigee l medne... sokrat
би 1 л юм огт ойлгохгүй юм. Би шашингүй үзлийг эрхэмлэдэг. гэхдээ эргэн тойрон бүгд л шашны зан үйл.. Саяхан манай хайртай ах маань өнгөрлөө. Миний хувьд ламд очиж алтан хайрцаг нээх ном тарни унших гээд тэр зан үйлд нь итгэхгүй байдаг. гэтэл би тэднийг хийхгүй л бол бусдад хатуу сэтгэлтэй гэх мэтчилэнгээр дуудуулна. Яг ингээд бодоод байхаар ер нь яах ёстой юм бэ. Зүгээр л сэтгэл дотроо тэр хүнийг нандигнан хадгалах нь надад чухал болохоос учир нь олдохгүй ном уншуулах нь утгагүй мэт.. ганданд очихгүй байхаар салах ёс хийхгүй ч байгаа юм шиг. Яавал миний бүх амьдрал шашнаас огт хамааралгүй болох бол.....
Бичсэн: no one 06:48, 2008/3/31 | Холбоос | |


Би лав шашингүй үзэлтэй гэж боддог. Гэхдээ би материалист биш л дээ. Сүнс г.м зүйлүүдэд итгэдэг юм. Зарим зүйл дээр бас мухар сүсэг ч гэсэн амьдралаас урган гарсан зүйлс байдаг болохоор итгэвэл тэр нь биелдэг Very Happy

http://blogmn.net/xvv/2008/3/12576/

Яг л ийм байдаг л гэж бодогдоод байгаа юм happy
Бичсэн: хүү 09:32, 2008/3/31 | Холбоос | |


Мухар сүсэг

Би үргэлж энэ асуултыг бусдаас асуух дуртай, учир нь хүн бүрийн ертөнцийг үзэх үзэл нь надад сонин санагдаж, асууж, хариулт авмаар санагддаг. Тэгвэл би өөрийгөө бусдаас олох ч юм билүү, гэхдээ хүнээс биш үзэл бодол, сэтгэлгээнээс би өөрийгөө олохыг хүсэж энэ асуултыг асуудаг..,
 
"Би бараг л шашингүй үзэлтэй" гэдэг хариулт надад таалагдсангүй ээ. /надад заавал таалагдах ёсгүйг би ойлгож байгаа / Ингэж хариулсан хамгийн анхны хүн Tj байлаа. Хүмүүс өөрийнхөө үзэл бодлын төлөө тууштай байх нь надад таалагддаг юм.

Шашин болгонд авах ёстой зүйлс их л байдаг, жишээ нь таны бичсэнчилэн Буддын философид либертари хандлага байдаг шиг Исламын философид ч мөн адил либертари хандлага байдаг, тодруулбал, "Би өөрийнхөө замаар, чи өөрийнхөө замаар, харин бид бие биеэндээ саад болох ёсгүй" гээд. Би үзэл бодлоо хуваалцаж, таниас асуулт асууснаараа "таны замд" саад болсон гэж бодохгүй байна.

Шашин шүтнэ гэдэг бол "мухар сүсэг" мөн гэж үү. /Бүх юмыг 100 % гэж тооцож болохгүй. Tj/ Жишээ нь, Буддын сургаалиудыг ч юм уу ямар нэгэн тарни-ийн утгыг нь ойлгохгүйгээр амандаа уншаад л байвал, энэ л жинхэнэ мухар сүсэг байх. Харин түүний агуулгыг нарийвчлан судлаж, ойлгож, амьдралдаа хэрэгжүүлвэл  энэ бол мухар сүсэг биш ээ. 

Жишээ нь та сүүлийн сэтгэгдэлийнхээ "инээмсэглэлийг " оруулахдаа мөргөж байгаа хүний дүрсийг оруулсан юм шиг байна л даа /энэ дүрс/.  Та мухар сүсэг гэдгийг ойлгуулах үүднээс энэ дүрсийг оруулсан байх. Гэхдээ Та юуны өмнө яагаад ингэж мөргөж байгаа юм бол оо гэж асуувал өөр хэрэг. Шууд л ингэж мөргөж байгаа нь мухар сүсэг гэвэл өрөөсгөл болно биз дээ. Ер нь юмс, үзэгдэлийг урьдчилан асууж, судлахгүйгээр оюун дүгнэлтэнд хүрэхийг л "мухар сүсэг" гэж ойлгож болох байх.

Тийм ээ, ингэж шууд дүгнэлтэнд хүрэхийг л мухар сүсэг гэнэ.  Та хэрвээ  "намаз" буюу Исламын өдрийн 5 удаагийн мөргөлийн талаар асуувал би өөрийнхөө чадах чинээгээрээ тайлбарлаж болно. Би танд энэ бол мухар сүсэг биш гэдгийг ойлгуулж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа шүү. Учир нь "бид" мөн адил мухар сүсэгийг үзэн яддаг юм. 

Алхамдулиллах...

Бичсэн: muslimongolia 03:08, 2008/4/1 | Холбоос | |


Улс төрийн байр суурь, амьдралыг үнэлэх үнэлэмж, асуудалд хандах хэм хэмжээ гээд олон зүйл дээр би хатуу зогсож, үзэл бодолдоо итгэл үнэмшилтэй байж чаддаг. Шинжлэх ухааны хэрэглэгч, түүний ололтыг ашигладаг судлаач хүн хувьдаа оюуны хат, мэдлэгийн бодит байдлыг илүү чухалчилдаг. Тийм болохоор би шашинд нэг их итгэлтэй ханддаггүй. Гэхдээ энэ нь шашныг үгүйсгэгч гэсэн үг биш. Би аль ч шашинд хүндэтгэлтэй ханддаг. Шашин өөрөө үзэл санаа, зан үйлийн хувьд маш сайн боловсрогдсон соёл байдаг болохоор үгүйсгэх, үл хүндэтгэх ямарч боломжгүй ээ. Харин мухар сүсэг . Энэ бол шашинтай холбож адилтгах арггүй ухааных нь нүд бүрэн анисан харанхуй мунхаглалууд шүү дээ.
Би тэгэж л боддог юм. Мухар сүсэг, итгэл бишрэл хоёр их ялгаа заагтай ойлголтууд гэж би хувьдаа итгэдэг. Энэ тухай ярилцуул их зүйл бичих хэрэг болох юм шиг байна аа. Дараа завтай үедээ орж ирээд ярилцая аа.
Бичсэн: Tji 04:58, 2008/4/1 | Холбоос | |


мэдлэгийн бодит байдлыг илүү чухалчилна гэдэгт санал нийлж байна. Гэхдээ...
Шашины уламжлагдсан зан үйл, сургааль болон олон олон бичмэл, бичмэл бус эх сурвалжуудыг "бодит биш" мэдлэг гэж миний хувьд үзэхгүй байна. 
Амьжилт хүсье багшаа. /хувь заяа зөвхөн чиний үйлийн үр/ Энэ Буддын сургаалийн "үйл" гэдгийг заавал "муу үйл" гэж ойлгож болохгүй. /манайхан заавал энэ үгийн "үйл" гэдгийг "муугаар" шууд тусгаж авдагийг ойлгодоггүй юм/  "Сайн үйл"-ийн үр дүн мэдээж гэрэлтэй "хувь заяа" байна. Таны хувь заяа "тийм", гэрэлтэй байх болтугай. Inshallah та амьжилтанд хүрнэ. Дараа энэ талаар зав гаргаад  ярилцъя.

Бичсэн: muslimongolia 06:04, 2008/4/1 | Холбоос | |


ТАНЫ БЛОГООС "ХАЙР" ҮНЭРТЭХ НЬ ҮҮ.
НЭГЖЭЭД НЭГЖЭЭД ЮУ Ч ГАРАХГҮЙ НЬ ҮҮ?
БИЧЛЭГҮҮДЭЭР ЧИНЬ ОРООД ШИНШЛЭЭД Л ЯВЖИЙНА.
МОЛОР ЭГЧИЙГ ТАНИНА. ИХ АВЪЯАСТАЙ ШҮҮ.
ТА ӨӨРӨӨ ШҮЛЭГ БИЧЭЭЧ ДЭЭЭЭ.
Бичсэн: ТАРЧЛААН 03:08, 2008/4/3 | Холбоос | |


Би өөрийгөө Буддын шашинг шүтдэг гэж боддог байсан. Гэтэл бурхны сургаал, Буддын шашны холбогдолтой зарим нэг ном зохиол уншаад үнэндээ би чинь өөрийн шүтдэг гээд байгаа шашныхаа талаар юу ч мэддэггүй, зүгээр л мухраар шүтдэг /Гандан гарч ном уншуулдаг, лам дээр очиж аврал гуйдаг/, "шүтдэг" гэж ч хэлж боломгүй байдлаар ханддаг байснаа ойлгосон. Буддын философын чиглэлийн номуудыг уншаад шашны талаар нүд маань жаахан нээгдэж, ямар агуу гайхамшигтай болохыг нь багахан ч гэсэн ухаарсан. Яг одоо бол би ийм тийм шашин шүтдэг гэж хэлж чадахгүй.
Бичсэн: Ганаа 12:52, 2008/4/7 | Холбоос | |


хэлбэрдэлтээ гэж
хүн болгон шүлгийг янз бүрээр ойлгож хүлээж авдаг байх. Би дээрх шүлэгнээс нэг л юмыг ойлголоо. энэ бол хэлбэрдэлт. Бид зөвхөн хэлбэрдэлтээр л амьдарч байна. Агуулга хэлбэр хоёрын ялгааг ухаарахгүй байх шиг. Хэлбэр нь сайн байвал агуулга нь аяндаа гараад ирчдэг юм шиг л санах юм. Хаа сайгүй хэлбэрдэлт. хэлбэрдэлт ихэсвэл бид яг л хүүхэлдэй л дээ. Хэлбэрдэлтэнд зогсолт өгье. Агуулга...
Бичсэн: dadido 03:10, 2008/4/7 | Холбоос | |


Zogsoltiin tuhai
Сайн байна уу багшаа, Зогсолт шүлгийг өөрийнхөө блог дээр байрлуулж ухаалаг залуусын анхааралд хүртээж байгаад баярлалаа. Бяцхан түүх өгүүлье. 2003 оны хавар Тэмүүжин багш “Үгс-2” номоо хэвлүүлэхдээ арын нүүрэн дээр нь энэ шүлгийг тавьсан юм. Шүлэг бол арай өөр байсан. Багш санал тавиад “Зогсолт-1” шүлгийн бас нэг хувилбар болох “Зогсолт-2” шүлгийг хийсэн юм. Яг үнэнээ хэлэхэд “Зогсолт-1” нь цэвэр мэдрэмж, санаандгүй хөврөлөөс ургасан, “Зогсолт-2” нь зорилтот шалтгаанаар төрсөн юм. Багшийн блогийн сэтгэгдэл дээр “Зогсолт-1” шүлгийг нь тавимаар санагдлаа.
Бичсэн: Хавар 11:32, 2008/4/17 | Холбоос | |


ZOGSOLT-1
Яг энэ уруул
Яг энэ харц
Яг энэ хөшиг
Энэ бүхэн урьд нь тохиолдож байсан
Бүх зүйл давтагдал мэт санагдах тэр мөчид...

...Байз даа
Би өөртөө зогсолт өгье
Санаж байна
Яг тийм
“Сар яг ингэж гэрэлтэхэд
Чи гарыг минь атгасан шүү дээ”
Энэ бүхэн урьд нь
Этгээд мөртөө өрнөж байсан
Чиний харц
Бас уруул
Чимээгүй дотносол тань ийм байсан
Хүлээ,
Хүлээ л дээ
Хэмжээс бүхэн цаг хугацаатайгаа зогсог!
Бид нэг л замыг давтаад явна
Бийр будаггүй амьдралыг
Цаг хугацаа арчин
Бидний “хүн” гэдэг хүүхэлдэй болгон наадаж байна
Үзэг цаас, гашуун давамгай онгод
Үе агшин бүгд урагш хойш хэлбэлзэнэ
Бид орон зайн тоглоом болж
Бие мөхөс оюун зайд хүүрнэл болон хувирна
Амраг минь чи
Гарыг минь атгалгүй
Часхийтэл нь чимх!
Аан!...
“Ийм мэдрэмжийг аль эрт төлөвлөчихсөн байж”
Зурсан зураг, заяа тавилан гээчид
Би зогсолт өгмөөр байна
Зуурхан ч гэсэн байз л даа
Байз!
2003.02.04 (Дурлалын гэрээ номоос)

l-)
Бичсэн: Хавар 11:33, 2008/4/17 | Холбоос | |


гоё шулэг бна таалагдлаа дэмждэг шуу амжилт
Бичсэн: uvurkhangai 07:20, 2008/6/2 | Холбоос | |


Борооны тухай
http://www.sarantenger.blogspot.com


Борооны тухай бодлын тухай, бал шиг амтын тухай, барьж буй байшингийнхаа тухай, байж болох бүхний л тухай
Бичсэн: SARANTENGER 12:36, 2008/6/3 | Холбоос | |


hi
зогсолт 1-2г өөрийнхөө блог дээр тавиж болно биз дээ?
Бичсэн: caola 05:30, 2008/8/31 | Холбоос | |


болно оо. энэ блог дээр байгаа бүх зүйлийг эх сурвалжийг нь заагаад хэрэглэх нь бүх хүнд нээлттэй. yho:bighug
Бичсэн: Tji 09:30, 2008/9/2 | Холбоос | |


dajgvi shvv
yr saak gej heleh heregtei ym bna
wow
Бичсэн: G84 10:06, 2008/9/2 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
нэр:   
веб: 
Манах: Мэйл:
Гарчиг:
Сэтгэгдэл:


happysadwinkingbig grinbatting eyelashesbig hugconfusedlove struckkisspartytonguehappyblushingbroken heartsurpriseangrysmug
coolworriedwhew!devilcryinglaughingstraight faceraised eyebrowrolling on the floorangelnerdtalk to the handsleepyrolling eyeslosersickdont tell anyone
not talkingclownsillypartyyawndroolingthinkingdohapplausenailbitinghypnotizedliarwaitingsighphbbbbtcowboy[илүү]
 

Танилцуулга

Зургийн цомог

Архив



Энэ блогоос:
http://.blogmn.net