LIBERTARIAN SUMMER SESSION
Мэдэхгүйгээс бүү ай, харин хуурамч мэдлэгээс айж бай. Хорвоо дээрх муу муухай бүхэн түүнээс үүдэлтэй байх нь олон.
Монголын Либертари Сан, Нээлттэй Академиас хамтран "Либертари зуны сургалт"-ыг оюутан залуусын дунд гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
Либертари зуны сургалтаар та хувь хүнийг эрхэмлэх үзэл, хувийн өмч, зах зээл, ардчилал, эрх зүйт ёс, хязгаарлагдмал засаг гэх зэрэг чөлөөт нийгмийн үндсэн зарчимуудтай танилцаж, эрх чөлөөнд суралцсан таван өдрийг Либертари үзэл санаатай хамт өнгөрүүлэх болно.
Энэ удаагийн сургалт 2007 оны 7 дугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд "Дуган хад" амралтын газар болно.
Либертари зуны сургалтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг
99106099, 99822416 утаснаас авна уу!
Сургалтын хөтөлбөр
2007.07.18 /Лхагва гараг/
08.30 - 09.00 Бүртгэл
09.00 - 10.30 "Дуган хад" амралтанд очих
10.30 - 11.00 Байрлах
11.30 - 13.00 Танилцуулга хичээл: Нүүр хагарцгаая
Бидний дүрэм /Spontaneous order/
13.00 - 14.30 Өдрийн хоол
14.30 - 16.00 Хэрэглээний логик
16.00 - 16.10 Цайны завсарлага
16.10 - 17.00 Эрх чөлөөний философи ба Жонатаны зарчимууд
18.00 - 20.00 Оройн хоол
21.00 - 23.00 Танилцах үдэшлэг J
2007.07.19 /Пүрэв гараг/
09.00 - 10.00 Өглөөний цай
10.00 - 11.20 Иргэний боловсрол
11.20 - 11.30 Цайны завсарлага
11.30 - 12.50 Иргэний нийгэм
13.00 - 14.30 Өдрийн хоол
14.30 - 16.00 Тэгш эрх
16.00 - 16.10 Цайны завсарлага
16.10 - 17.00 Туслах хичээл /Урлаг ба либертарианизм/
18.00 - 20.00 Оройн хоол
21.00 - 23.00 Оройн хөтөлбөр J
2007.07.20 /Баасан гараг/
09.00 - 10.00 Өглөөний цай
10.00 - 11.20 Хувийн өмч, чөлөөт зах зээл
11.20 - 11.30 Цайны завсарлага
11.30 - 12.50 Ардчилал
13.00 - 14.30 Өдрийн хоол
14.30 - 16.00 Шударга ёс
16.00 - 16.10 Цайны завсарлага
16.10 - 17.00 Туслах хичээл
18.00 - 20.00 Оройн хоол
21.00 - 23.00 Оройн хөтөлбөр: Зочны цаг J
2007.07.21 /Бямба гараг/ Орчинтой танилцах аялал хичээл
09.00 - 10.00 Өглөөний цай
10.00 - 13.00 Аялал хичээл
13.00 - 14.30 Өдрийн хоол
14.30 - 17.00 Аялал хичээл
18.00 - 20.00 Оройн хоол
21.00 - 23.00 Оройн хөтөлбөр J
2007.07.22 /Ням гараг/
09.00 - 10.00 Өглөөний цай
10.00 - 11.20 Эрх зүйт ёс, хязгаарлагдмал засаг
11.20 - 11.30 Цайны завсарлага
11.30 - 12.50 Хүний эрх
13.00 - 14.30 Өдрийн хоол
14.30 - 16.00 Дүгнэлт хичээл
16.30 - 17.30 Буцах бэлтгэл
17.30 Хот руу буцах L
бичсэн: Tji | төрөл:

2007/7/10 өдөр 03:02
Холбоос |
Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (25) |
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сонирхолтой сургалт байна. Төлбөртэй юу.
Нээрээ нэг зүйл мартсан байна ш дээ.
Сургалт төлбөртэй! Зах зээлийн нийгэмд үнэгүй юм гэж үгүй хооно

Нэг хүний зардал 100 000 төгрөг болж байгаа. Үүнээс 50 000-ыг нь оролцогч өөрөө гаргана. Үлдсэн 50-ийг нь сангаас гаргаж байгаа. Бид ном борлуулсан орлогоосоо зуныхаа сургалтын зарим зардлыг гаргадаг уламжлалтай юм. Либертари сангийн номноос авч байгаа хүмүүс энэ сургалтын зардлыг гаргалцаж байна гэж хэлж болох байх.
Сургалтын бүртгэл долдугаар сарын 16-17 өдрүүдэд МУИС-ийн Хууль зүйн сургууль дээр 306 тоотод 10.00-18.00 цагийн хооронд явагдана.
Зассан: Tji хэзээ: 7.15.2007 09:52
мэргэжил нас хамааралтай юу
энэ тухай юу ч мэдэхгүй байсан очоод мэдэж болхуу
Мэрэгжил боловсрол хамаагүй ээ. Харин насны хувьд 17-гоос дээш байвал зүгээр. Ирээд тодруулж болно.
Либертари зуны сургалтанд өнөөдөр, маргааш хоёр МУИС Хууль зүйн сургуулийн 306 тоотод өдөржин сууж бүртгэж байгаа шүү, сонирхож байгаа хүмүүс яарахгүй бол одоогоор тал хүн нь бүрдээд байна.
Sain baitsgaana uu? Libertari surgaltaa tasraltgui yawuulj bgaad ta nartaa bayar khurgiye. Boldogson bol surgaltdaa oroltsmoor l bn. Oroltsokh bolomjtoi khumuust ene bolomjiig buu aldaarai gej zuwlukh baina. End oroltssonoor erkh chuluut niigmiin mun chanar khiigeed khuwi khun ta uurt ugaas bui erkh chuluu, tuundee khaldakhgui baikhiig busdaas, turuus shaardakh erkh, ene shaardlagiig tani bodit bolgokhod tusladag erkh zuit yos, ardchilal zereg olon chukhal sedwuudiin khureend erkh chuluunii yertuntsuur ayalakh bolno.
50-хан мянган төгрөгөөр өчнөөн олон хоног тансаглуулаад тархи толгойг нь цэнэглээд амраачхын байна. Зарим нь бараг гэр бүл болоод буцах нь байшд. Азтай бөгөөд завтай хүний очдог л газар байна. эсвэл хоол унаа байраа өөрсдөө даах юмуу? тийм байсан ч очдог л газар байна.
Либертари зуны сургалт амжилттай боллоо.
Бид 35-уулаа таван өдөр эрх чөлөөний үзэл бодлын үндэслэлүүдээр ярилцаж, уул хадаар хэсэж, байгалын сайханд татагдаж, өөртөө эзэн байх зан чанарт суралцлаа.
Дуган хад үнэхээр гоё байлаа. Тэр хавьдаа хамгийн өндөр гэж хэлж болох хадан дээр бас гарлаа. Сүрдмээр юм байна лээ.
Legasy ойрд ярилцсангүй шүү. Сонин сайхан юу байна. Би компьютерийнхээ ард тэр бүр сууж чадахгүй гадаад ертөнцийнхөө гүйж хариадаг ажилд дарагдаад байна даа.
Hi guys! last year i went to the Hureltogoot for this summer session.and it was cool. i've rebornt since i've been there. i fell that before i went to there i was so selfish and my views and opinions were so old. i really realized. so i want to tell my appreciate for Open academy and also my love aunt Temuujin. Best wishes all for you!
Ийм сайхан юм болоод өнгөрсөн юмуу. Мэдсэн бол явдаг байжээ. Уунээс хойш чиний блогоор шагайж байя. Сонирхолтой юм бн. Өө, тийм...Заяад зориулаад 100.000 төгрөг хандивласанд чинн маш их баярласан шуу.Бас номийг чини хэрэг болгож уншсан. Бараг бухэлдээ таалаггдсан, гэхдээ зарим нэг санаа зөрөх, санал солилцох юм гарсан. Тэгж байгаад чамд амласан ёсоороо номоо өгнөө.Молор /блогмн.нэт/
Тэгсэн ш дээ. 5 өдөр эрх чөлөөг ойлгодог, хүндэлдэг хүмүүстэй ярилцаж, бас олон авьяастай хүмүүсийн дуу хуур, хөгжил наадам дунд амрах шиг гоё юм алга. Байгал нь бас сакаа.
Мэдээж сургалтууд оролцогчдоосоо сайн үнэлгээтэй, сэтгэл ханамж өндөртэй байхаар бүр ч илүү сайхан байлаа.
Сургалт явуулж, залуучуудад Либертари үзлийг таниулсан Эрдэнэбат, Батсуурь, Өнөрбаяр, Номингэрэл, Амундраа болон зочноор хүрэлцэн ирж маш инээдтэй бас ухаарал хайрлахуйц онигоо сонирхолтой яриа өрнүүлсэн Э.Бат-Үүл ахдаа баярлалаа.
Оролцогчдын маань байр хоолны зардлыг гаргаж, сургалтыг ивээн тэтгэсэн Монголын Либертари Сангийн тэргүүн /Алтан тарай ХХК-ын захирал/ Цэнгүүн танд баярлалаа.
Нээрээ мартах шахлаа Молороо номоо аваяаа. Үзэл бодлоо хуваалцаж, санаа оноогоо солилцох бол үнэхээр дуртай шүү. Тийм зүйлд зав гаргахдаа ч сэтгэл харам биш байдаг юм

Ийм сургалттай амралт их сонирхолтой бас зорилготой болохоор их үр дүнтэй юм аа. Надад их таалагдсан. Энэ зун хамгийн зөв зарцуулсан мөнгө, цаг 2 бол миний хувьд өнгөрсөн 7 хоногт явсан Либeртари зуны сургалт боллоо.
Сургалтыг зохион байгуулсан хүмүүст баярлалаа.
Ayumshigta ataarhmaar surgalt bolj, az taaraagui ni haramsaltai, ai ene minii burhan uu, ahiad ahiad geseer baigaad ter uyed mungu duusgachihdag, ёстой нэг ааягуу байна даа
Сургалтанд хамрагдаж чадаагүй нь жаахан харамсмаар зүйл болжээ. yho:(
Үнэхээр гайхалтай сургалт болсон амарсан шиг амарч сурсан шиг сурсандаа сургалт богинохон байсан хэдий ч үр бүтээл өндөр байсан дахиад явах юмсан хэхэ.
Нээрээ тэр Маф гээд тоглоом их сониролтой байсан шүү.Дахиад тоглох боломж гараасай хэхэ.
=d> bayar hurgiy ene unheer goy surgalt bolson bololtoi. iim zorilgitoi ur buteeltei surgalt ulam olon boloosoi. bi zaaval daraa zun yavnaa
yostoi goy surgal gej sanagdlaa. bi daraa jil zaaval yavnaa. blog ch goy yum. uunees hoish togtmol orj bna. ulam gsonirholtoi shine medeelluud taviatai. amjilt husiy
нэг асуух зүйл байна . 2008 оны зун энэ сургалт явагдах болов уу хэрвээ тийм бол багш нар нь ямар хүмүүс явах бол? Боломжтой бол хэлж өгөөч.
yho:)
manai toirogt tanaas oor songoh hun oldohgui yuma.busad 3 chini mya yuma.4 temuujin baihgui yum baihdaa ahamd.itgej bainaa tand
manai toirogt tanaas oor songoh hun oldohgui yuma.busad 3 chini mya yuma.4 temuujin baihgui yum baihdaa tanai namd.itgej bainaa tand.ta bol tasarhai garna mash olon hun demjij bna lee taniig
би анх 2 жилийн өмнө энэ сургалтын талаар олж мэдээд үүнд явахыг маш их хүсдэг байсын тэгээд яг явж чадах боломж олдох үед хайртай дүүгээ сургуульд орж чадсаны бэлэг болгон сургалтанд явуулсан юм. түүнийг сургалтнаас буцаж ирээд ахдаа баярласан харцтайгаар сургалтан дээр болсон бүхнийг ярьж өгөх нь би өөрөө явснаас илүү байсан. Би тэмүүжин багшийг арай очихгүй байх гэж бодсон олон хичээлийг багш заасанг сонсоод сэтгэгдэл өндөр байлаа.
Сэтгэгдэл бичих