Үгс... 2007 таны оюуны хэрэгцээнд
"Үгс" таны цагийг гарздаж, нойрыг хүргэхгүй. Харин Монголын засаг төрд "гахайн хавдар" туссаныг хэрхэн оношлож анагаах арга санааг яаж гаргасныг мэдэж, ардчилал, эрх чөлөө, улс төр, үндсэн хуулийн уг чанарыг ойлгоход тань тусалж, сонирхолтой улс төрд Таныг дуудах болно.
Др. Проф Б.Чимид
Орчин үеийн ихэнхи хүн мэдээлэлдээ дарагдан түүнээ эмхэлж цэгцэлж чаддаггүй учраас зөв дүгнэлт өөрөө гаргаж чаддаггүй. Тун цөөхөн хэсэг нь мэдээллийг мэдлэгийнхээ хүрээг тэлэх багаж болгон ашигладаг, нийгмийн тийм хэсгийг нь боловсролтой гэж нэрийддэг. Иймдээ ч Элиот бичихдээ: Мэдээлэл дунд дарагдсан мэдлэг минь хаачив? Мэдлэг дунд дарагдсан ухаан минь бас хаачив? хэмээн сүүрс алдсан нь бий. Мэдээлэл дунд дарагдсан оюуныг чинь ухаж гаргахад "Үгс..." их тус болно.
Баабар
«"Бурхад хүнд атаархдаг" гэсэн үг хүн төрөлхтөнд шинэ цаг үеийг авчирсан гэдэг».
Энэ үгийг анх сонсоод учрыг нь сайн ухахгүй "хүн л бурхадад атаархаж, тэдэн шиг байхыг хичээж ирсэнээс бус, бурхад хүнд атаархана гэж үү? Тэгээд ганц үг ямар шинэ цагийг авчирав" гэж тоомжиргүйхэн, гайхан бодож билээ. Хожим эрх чөлөөний философи "либертари үзэл"-тэй танилцан "Бурхад хүнд атаархдаг" гэх үгийн гүн утгыг ойлгосноор, энэ үг хүн төрөлхтнийг өөрчилсөн шигээ намайг өөрчилж, "хүн байхын мөн чанар"-т суралцуулсан юм.
Бурхад бурхадынхаа зам мөрөөр явж, алдах ёсгүй гэсэн ганцхан л сонголттой бол харин хүн бурхныг дагах үгүйгээ өөрөө л сонгож, бурхнаас гадуур өөр зүйлд итгэж бас алдах эрхтэй байдагтаа бурхадаас илүү эрх чөлөөтэй аж. Эндээс "хүн мөн чанартаа эрх чөлөөтэй, тэрхүү эрх чөлөөнд нь бурхад атаархдаг юм" гэсэн үг гарчээ.
Тийм ээ, урд хүмүүс хүний амьдралыг бурхад мэдэж, захирдаг гэж итгэдэг байлаа. Энэ итгэл бидний хариуцлагыг хязгаарлаж байсан юм. Одоо хүмүүс өөрийгөө мэдэж, захирах ёстой гэсэн шинэ итгэл үнэмшил бий болсноор бид бурхдад нялзааж байсан хариуцлагаа өөрсдөө үүрэх болж.
Бурхнаас гадуур сонголт хийх эрхийн тухай энэ үг, хариуцлагаа өөрсдөө үүрэх сэтгэлгээ XVII-XIX зуунд оюуны тэсрэлтийг авчирч, хүн өөрөө өөртөө эзэн байх тэр эрх чөлөөг бий болгохдоо, хүмүүс бурхантай биш өөрсөдтэйгээ гэрээ хийн, бурхадын нэрээр бус өөрийнхөө нэрээр өөрсдийгөө удирдаж, өөртөө эрхэмсэг байх тэр чөлөөт нийгмийг төсөөлөх боломжийг олгосон билээ.
Чөлөөт нийгмийн тухай төсөөлөл өнөөдөр олон талаар бодит байдал болж, хүн төрөлхтөн шинэ эзэн хайх бус өөрөө өөртөө эзэн байхад /"хүн байх" мөн чанартаа/ суралцаж байна.
Харамсалтай нь өөрөө өөрийгөө мэдэх хүний энэ хүсэл мөрөөдлийг үл тоомсорлон, эрх чөлөөг бусниулагч Гитлер, Муссолини, Сталин нарын "чөлөөт нийгмийн дайснууд" одоо ч бидний дунд байсаар. Тэд одоо өмнөхөөсөө илүү ухаантай бас анир чимээгүй болсон. Гэхдээ тэд бидний эрх чөлөөнөөс аажим аажмаар хумсалсаар... гэмгүй сайхан царайлсаар... гагцхүү аятай боломж тохиохыг хүлээсээр л байна.
Харин бидний мэдлэг /боловсрол/ тэдний хувьд хамгийн аймшигт дайсан нь байдаг!
Засаг төрийг өөрчилж, өөрийн амьдралаа мэдэж, шийдэж болох таатай нөхцөлийг ардчилал өөрсдөд минь оноочихоод байхад, бид бүхэн хэн нэгэн тэвчишгүй дарангуйлагчдаас арай хийж салсан мөртлөө оронд нь өөр нэгийг суулгахыг л яараад байхаас, боолчлолыг тууштай үзэн ядаж, бүр мөсөн салах ёстой эсэхээ бүрэн шийдэж чаддахгүй л байх шиг...
Энэхүү эмхтгэлд орсон нийтлэлүүд нь янз бүрийн цагт бичигдэж, тэдгээр цагтаа хэвлэлээр дамжин уншигч Танд хүрч байсан хэдий ч дарангуй бодолтнуудад "дарангуйлагч" болох боломжийг нь олгохгүй юмсан гэх мөхөс ухаарлаар уншигч Тантай ахиад нэгэнтээ санал хуваалцахыг хүслээ. Таны таашаалд нийцэх буй заа.
Tji...
бичсэн: Tji | төрөл:

2007/5/3 өдөр 01:59
Холбоос |
Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (118) |
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Номын худалдаагаар алга байна ш дээ. Уул нь авах гээд хайсан юм.
Бичлэгрүү нэвтэр ч орох нь бичлэг болгон дээр өөр байгаад бас гарчиган дээр дарж орохгүй болохоор би бас гайхаад л сууж байна аа.
Та ямар нэг өөр юман дээр бичээд copy paste хийж тавиад байгаамуу? Нээрээ яагаад энэ цааш унших нь гарч ирэхгүй байнаа...
Загвар -> засах гэж ороод тэр кодон дотроос холбоос гэсэн бичгийг хайж олоод цааш нь унших, эсвэл бүтнээр нь унших гээд соличих. тэгвэл ойлгомжтой болох байхаа.
блогийнхоо хэлбэрийг жаахан янзалдаг юм билүү дээ. туслалцаа их хэрэгтэй юм шиг байна шүү
Зассан: Tji хэзээ: 5.8.2007 12:00
нээрээ номоо би одоохондоо худалдаанд гаргаагүй байгаа. 5 сарын дундаас гарганаа.
Худалдаанд гарахаас өмнө арын хаалгаар авч болох уу

Бас нэг ном авах ёстой байгаамсан даа уул нь

За тэр нөгөө цааш унших засагдсан шүү.
Цааш унших нь зүгээр болсон байна аа. Харин сэтгэгдэл энэ тэрийн байрласан байдал нь янз бүр бас гарчигнууд нь янз янз зайтай, гарчигаараа дамжиж орохгүй л байгаад байна.
Нээрээ Фриска, Хүү та хоёр ном авч болно шүү бэлэглье.
Фриска нөгөө номыг чинь мартаагүй ээ , харин авч амжаагүй байтал Ундаръяа гадагшаа явчихлаа. Удахгүй ирнэ гэсэн.
Зассан: Tji хэзээ: 5.8.2007 01:54
Хүүд баярлалаа. Гарчигаар дамжиж орохоос бусад нь бүгд засагдчихсан байна ш дээ.
гарчигаар дамжиж ордогийг хийгээд өгье. Тэрийг бол уг нь өөрөө загвар дээрээ тохируулж хийдэг юм.
wow бэлгэнд ёстой нугасгүйшд. баярлалаа баярлаа. хэзээ яаж авах уу

ёстой их баярлалаа.
Би бэлгэнд бас дуртай ш дээ. Үгс ном чинь Ардчилсан намын урд талын жижиг ТҮЦ-д байх шиг л байсандаа. тэр мөн үү.Мэдээлэлдээ би дарагдаж байна.
Аахаан тэрийг бас олоод харчихаж. Тиймээ, тэр мөн. Өөр бэлгэнд дуртай хүн байгаа юм биш биз. 10 хуруунд багтахаар бол өгч болно шүү. Харин хаанаас яаж авахыг нь яаж шийдэх үү.
Сайн байна уу. Би Японд сурдаг оюутан байна. Таны блогоор байнга орж өгүүллүүдийг тань уншдаг. Өгүүллүүд тань монголын тулгамдсан асуудлуудад либерал байр суурьнаас хандаж үндэслэгээтэй бичигдсэн болохоор монголчууд бидэнд ус агаар мэт хэрэгтэй. Тиймээс аль болох олон монголчууд уншаасай гэж боддог юм. Харамсалтай нь, интернэт хэрэглэгчдийг ажиглаад байхад монголчуудын олонх нь интернерийг өдөр тутмынхаа мэдээллийн хэрэгсэл маягаар ашиглаж хараахан хэвшээгүй байгаа юм болов уу. Интернетээр бус ном, сонин зэрэг хэвлэмэл байдлаар унших дуртай, эсвэл энэндээ дассан байх л даа. Тиймээс блогийн өгүүллүүдээ ном болгон хэвлэж байгаа нь хүдээ олжээ. Гэвч манайхан мөн ном худалдан авч уншдаггүй. Тийм болохоор хэвлэлтийн мөнгийг босгоод энэ номыг үнэгүй тараавал зохиогч та зөвшөөрөх болов уу. Тал талаас нь дэмжээд аль болох олон хувь хэвлэж тараавал зүгээр юм болов уу гэж бодох юм.
Энэхүү Үгс... номыг санхүүжилтийг нь олоод аль болох олон хувь хэвлэвэл Фиска, Хүү хоёр шиг баярлах тэр хэмжээгээр олон байна байх.
Хандив цуглуулаад үзэх юм уу?
Номоо ярьж байгаад уулзаад авчих уу?
Sain baina uu zaluusaa! Unuudur bid eh orondoo sain saihan amidrahiig husch baina. Eruul chiireg zaluus ni Solongosruu myanga myangaaraa duwen booliin zamaar amidarch, tolgoitoi tsowoo zaluus Americ bolon busad ulsad tsagaachlan zartsiin ajil hiij bidend eh orondoo ireeduidee itgel unemshiltei, muruudultei aidrahad hetsu baina. Hetsuu baigaagiin uchir ni unuugiin Mongoliin tur zasag shudarga ajillaj, erkh chuluunii engiin durmuudiig heregjuulj chadahgui baina. Bloomington USA
Temuujin bagshiin setgelgee bol ardchilald temuulsen zuw tuushtai shudarga huulich hunii uzel barimtlal gedgiig bi medne. Zaluusaa niigmee eruuljuuleh gesen Temuujin bagshiin alham boloh UGS-3 nomiig olnoor ni hewluulj ard irgeddee erh chuluunii medleg tugeeh ayan urnuulie. Bloomington, USA
Zaluusaa Temuujin bagshiin NOMIIG HEWLEH MUNGU BOSGOH AYAN urnuulie! Ene sanaliig demjin bidentei sain durara negdeh humuus doorhi hayagand handana uu?
hawriinod@yahoo.com
Bloomington , USA
ТЖИ багшаа Сайн байна энэ хумуусийн санааг дэмжиж байна шуу! Та дансбийхаа дугаарийг угуурэ
Харин үнэгүй тараахаар чинь дэмий биш үү, манайхан үнэгүй юманд нугасгүй гээ л уншихчгүй худлаа нээх 00 өрөө энэ тэрд тавькиж л авна даа аягүй бол. Үнэ нь ер нь боломжийн юм байлээ, үнэхээр сонирхож байгаа хүмүүс нь аваг л гэж бодож байна, сайн номнууд гүйлгээ сайтай байдаг шдээ, нэг бол үнийг арай багасгах, нэг бол борлуулалтыг харж байгаад ахин хэвлүүлэх тал дээр анхаарсан нь дээр байх гэж бодож байна.
Үнэгүй тараах утгагүй. Тодорхой хэмжээний үнэ цэнэтэй байх ёстой. Яагаад хүний оюуны хөдөлмөрийг, үнэ цэнэтэй зүйлийг үнэгүй тараах гэж байгаан бэ?
Гол нь үнэтэй зарж ашиг олох гэдэгтээ биш, бид хэрэгтэй зүйлсийг үнэ төлж авч сурах хэрэгтэй. Яахийн ТЖИ дараагийн номоо гаргана. дахиад л, fundraising хийх юм уу? Анхнаасаа үнэгүй аваад сурцан хүмүүс дараагийнхийг мөнгө төлөхгүй авахыг л хичээх байх.
Харин бид fundraising-ээрээ дараагийн номыг босгоход хандив өгч юу нь болохгүй гэж.
Эрх чөлөөний философи, иргэний боловсрол, улс төр, хууль гэх мэт зүйлийн тухай монголчууд өөртөө хэрэгтэй мэдлэгийг илүү их олоосой л гэж бодож байна. Бусдад боолчлогдоход тусалдаг өөрт ашиггүй мэдлэг итгэл үнэмшилээсээ салж, бусдаар тэжээлгэх гэдэг социалист толгойноосоо салбал бид маш олон зүйлийг бүтээж, олон зүйлийг өөрсөддөө ашигтэй эерэг болгон өөрчилж чадах байхаа.
Яг одоогоор номыг илүү олон хувь хэвлэж үнэгүй тараах тухай бодоогүй л байна. Гэхдээ олон хүн уншвал зүгээр байх шүү. Тэгээсээ ч гэж бодоод блог дээрээ байрлуулж дурын зочидод нээлттэй байлгахын оролдож байгаа л даа. Энэ номноос эдийн засгийн ашиг хараагүй ээ. Хүмүүс л өөрчлөгдөөсөө л гэж бодсон юм.
"Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа" гэдэг үгийг хэрэгжүүлэх гэж оролдож байгаа нь.
Ийм бодолтой хүн олон байвал бодож болох юм байна шүү. хэ хэ. Нээрээ тэр дээр солонгосоос юун баталгаа шаардаад байваа. баталгаа улс төрчид биш, хүчтэй, мэдлэгтэй иргэд л байдаг ш дээ. эрх мэдлийг хүнд биш хуульд, хүчийг эрх мэдэлтэнд биш иргэнд л шилжүүлэх хэрэгтэй. Учир нь улс төрчид нэг л хуульд захирагддаг. Тэр нь хүч хаана байна тэнд үйлчилдэг хууль. Хэрэв хүч улс төрчдөд байвал тэд хамгийн их эрх мэдэлтэй хүндээ л үйлчилдэг. Харин хүч иргэдэд байвал тэд иргэдэд л үйлчилэлж эхлэнэ.
Харамсалтай нь иргэд суль дорой байхын зэргэцээ эрх чөлөөг бусниулагч Гитлер, Муссолини, Сталин нарын "чөлөөт нийгмийн дайснууд" одоо ч бидний дунд байсаар. Тэд одоо өмнөхөөсөө илүү ухаантай бас анир чимээгүй болсон. Гэхдээ тэд бидний эрх чөлөөнөөс аажим аажмаар хумсалсаар... гэмгүй сайхан царайлсаар... гагцхүү аятай боломж тохиохыг хүлээсээр л байна.
Харин бидний мэдлэг /боловсрол/ тэдний хувьд хамгийн аймшигт дайсан нь байдаг! Би энд итгэдэг. Баталгаа гэдэг чи хүчирхэгжихээс өөр хаана ч байхгүй ээ.
Хүү нээрээ номоо ярьж байгаад аваарай.
Сэтгэгдэл бичсэн хүмүүст баярлалаа.
нээрээ хүмүүст уншуулбал зүгээр юм. даанч монголчууд бид ном унших, худалдаж авах зуршлаа гээчихсэн. Социйн үeд жаахан ч гэсэн байсан юм.
Энхбаярийн хэнд ч хэрэггүй номийг төсвийн мөнгөөр төрийн албан хаагчдад шахаад байхад бид өөрсдийнхөө мөнгөөр өөрсдөдөө хэрэгтэй зүйлийг ягаад дэмжиж болохгүй гэж. тэмүүжин өөрөө зөвшөөрвөл би лав мөнгө өгөхөд бэлэн байна. өөр бас ийм номнууд байвал хэвлээд номын сангуудад түгээдэг гэгээрлийн хөдөлгөөн өрнүүлж болдоггүй юм уу.
ядаж ирээдүй үeийнхнийхээ оюуныг коммунистуудийн савраас салгая.
Tji bagshiin oguulleguudiin baingiin unshigch gej helj bolno. Yunii omno zarim neg toorogdliig ooriin niitlel, oguulleguudeeree arilgan todorhoi bolgoj bdag tani bayarlaj yawdgaa ilerhiiley. Anhnii Ugs nom hewlegdej garaas tani awch bsnaa sanaj bn. Mon Ugs 2007 g hewleh gej bgaad tani bas talarhaj, setgegdel bichsen humuusiig Ugs 2007g hewleh zardaliig bosgoh sanal gaihaltai sanagdlaa, uchir ni mongolchuud bid nom hudaldan awch unshih ni howor, @ cafe orood medeelel awchih zaluus mon l howor. Zaluuchuud bid zardaliig bosgoh tal deer zugeer setgeliin hoorloor yariad demjeed ongoroh bish nuhatstai anhaarlaa handuulan herhen yaj hurimtlalaliig bii bolgoh tal deer yariltsah heregtei ym bolow uu. Herew bid ene nomiig hewleed mongol dayaraa unegui taraaj buh mongolchuudiin oyunii heregtsee bolgoj chadwal ...Tuner haranhuig zuhej suuhaar neg ch gesen laa asaatsgaaya
Сайнуу би таны бичсэн зүйлүүдийг бүгдийг уншсан. Таны Үг...2007 ном чинь хэдээр зарагдах юм бэ?
Үгс... 2007 номын үнэ 3500 байгаа. Өнөөдөр "Боловсрол" номын дэлгүүрт өгсөн. Тэнд зарагдаж байгаа. Худалдаанд гаргаж амжаагүй байтал 1/3 нь борлогдчихлоо шүү хэ хэ.
Бас Ашфордын "Чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд" гэдэг номыг орчуулж хэвлүүлсэн. Тэр их сайн ном. Чөлөөт нийгэмд хөтөчлөх сайн гарын авлага байгаа юм. Тэрийг сонирхоод үзээрэй.
Зассан: Tji хэзээ: 5.10.2007 01:02
Bi enetheg ulsad huuliar master hamgaalj bgaa oyutan bnaa. deerh Oyutan zochin gsn bichlegiig uldeesen. Tegeed deerh sanaliig demjij bui sanal negtei zaluuchuud negdeed yariltsah heregtei bn. Uuniig zohion baiguulah sonirholtoi hun bn uu?
Нээрээ бас үнэгүй гэчихээр үнэ цэнээ алдаад байгаа байж магадгүй л юм. Бас
http://www.gegee.net гээд ороод үзээрэй. бас үнэгүй нэг жижиг мэдээллийн хуудас гаргаж хэвлүүлж, гадуур үнэгүй тарааж байгаа юм... Ер нь 3500-аараа зарж байсан нь дээр байхаа. Харин хэрвээ зардал мөнгө цуглуулж босгож чадвал номоо радиа, ТВ болон бусад байдлаар залууст сурталчилж авч уншаарай. гэж сурталчилбал ямар бол? Хэрэггүй юманд мөнгө зарсан болчих юм болов уу. Хамгийн бага зардлаар энийг хийж болно. бас иймэрхүү байдлаар нэг нэгдээд юм хийгээд эхлэвэл цаашдаа бүгдээрээ өөр өөр олон юман дээр хамтран энд тэнд лаануудыг асааж болох мэт санагддаг...
Мааш зөв. Огт үнэгүй тарааж үнэ цэнийг нь алдуулж байснаас, үнэ цэнийг нь мэдрүүлтэл ажил зохион байгуулахад мөнгөө зарцуулийлдаа.
Хэд хэдэн хэлрүү орчуулаад сурч, амьдарч байгаа улс орнууддаа сурталчилж бид чадна. Тэгээд хандивийн мөнгөө орчуулгын хөлсөнд зарцуулий л даа тэгвэл арай үр бүтээлтэй санагдахийн.
Sain baitsaanuu zaluusaa. Bi uchigdur setgegdel bichsen Japand surdag graduate student bn. Deerkh khumuusiin kheldegchlen unegui taraawal khumuus tukhain zuiliin une tseniig dutuu unelekh geed bdag khandlaga bdag l da. gekhdee unegui taraakh tukhai iluu chukhal shaltgaan bas bn gej bodoj bn. Ene nomiin une tsene khun buriin dotoodod orshikh ter erkh chuluug ni iluu medruulekhed orshdog gej bodoj bn. Tiimees khun khezii ukhaantai ch khelekhees naash ukhaardaggui gedegchlen yamar negen baidlaar ene nomtoi taniltsakh ni khamgiin chukhal bn. Uunii tuld dans neegeed tuundee mungu bosgood unegui taraakh, gekhdee zugeer neg taraakh bus bas bid, erkh chuluund khairtai khumuus, ene talaar surtalchilakh kheregtei bolow uu. ene bol zugeer neg ukhuulga surtalchilgaa bish, kharin unet zuileeree negdsen khumuusiin khiij bgaa zuil uchir busad taraaj bgaa nom, materialsaas yalgaatai baikh.
Odoo bugdeeree pragmatik khandatsgaaya. Mungu yaj bosgokh uu? Mongold bgaa khumuus dans neej bolokh yum. tegeed ene talaaraa surtalchiliya. Dans neesnii daraa yamar neg khemjeegeer khandiw ugukh ene nomond bui erkh chuluunii uzel sanaag demjigch olon bgaa gedegt bi itgeltei bn. Jishee ni bi TJI bagshiig dans neekh yum bol 100 dollar khandiwlaya.
ERKH CHULUUG ERKHEMLEG, TUUNIIGEE KHAMGAALAGCH KHUMUUS DEER... Yagaad US, Europiin ornuud arai iluu erkh chuluutei bn gedgiin khariu yerduu l ene. Bi uursduu l khicheekh yum bol teden shig bij chadna. Neg american Professor 'Tuw azi dakhi erkh chuluuni tuw ni mongol' neg lecture deeree khelsen yum. Bid unekheer busad shiljiltiin ornuudiig bodwol iluu erkh chuluutei, amjitttai yawj bgaa bilee. gewch erkh chuluunduu ulam iluu sonor seremjtei khandakhgui bol bolokhgui ni gedgiin suuliin ued bolj bui uil yawdluud ulam ikheer medruulj bn. Tiimees erkh chuluuniikhuu tuluu temtsetsgeeye zaluusaa. Uund zoriulsan neg alkham bolgoj UGS 2007 nomond bui erkh chuluunii uzel sanaag busad mongolchuuddaa chadakh chineegeeree khuretsgeeye.
MONGOL BOL TUW ASIAN ERKH CHULUUNII TUW .... Ene zuwkhun manai ulsiin image tudii bus bidnii amidrald mun bodit baidal bgaasai gej khusnem.
Orchuulga khiiwel zugeer l dee. gekhdee khamgiin chukhal ni mongolchuuddaa khurgekh bolow uu. Erkh chuluunii gegeerel busad kheleer unshigchdad gekheesee bidend mash kheregtei bn. tegeed ch ene nom mongold tulgaraad bgaa asuudluudiig ikhewchlen khundsun bolokhoor mongolchuud uursuu taniltswal deer bolow uu
Номоо сайхан хэвлүүлээд тараагаад байвал зүгээр дээ. Одоо номыг чинь аль болох олон хүнд уншуулмаар байгаам даа. Ходоодоороо сонгууль өгдөг хүмүүст түгээхийн тулд жаахан филантропи хийвэл яасан юм бэ. Хэрэв номоо үнэгүй тараана гэвэл дэмжинэ шүү.
Номын талаар сэтгэгдэл бичиж санаачлага гаргаж байгаа хүмүүст бүгдэд нь баярлалаа. Японоос бичиж байгаа хүмүүс нь Азийн бэрхшээлийг бүр сайн гадрлаж байгаа бололтой.
Эрх чөлөөний уламжлал, чөлөөт нийгмийн туршлага байхгүй улс оронд иргэдийнхээ хандлагыг өөрчлөх, улс төрчдийг тэнгрээс нь буулгаж, амьдралын жирийн үнэнүүдтэй танилцуулхад гэгээрэл чухал гэдэгтэй үнэхээр санал нэг байна.
Ер нь "албадлагын засгаас гэгээрлийг засаг руу", "төрийн эрхээс, иргэний эрх рүү" гэдэг үйл явц надад их таалагддаг тийм ч учираас "иргэдийг хүчирхэгжүүлж, мэдлэгжүүлэх" үйл хэрэгт хошуу битгий хэл хуруугаа нэмэрлэхэд бэлэн шүү.
Номоо үнэгүй тараах асуудал дээр бодож л байна. Хэдий хэрийг хэвлээд ямар замаар тараах, хүмүүст хүргэхдээ ямар ойлголт өгөх энэ тэр гээд л. Мэдээж хэр олон хүн дэмжиж, хэвлэлтийн зардал нь хэдий хэр болохоос бас их шалтгаална аа.
Үнэгүй тараагаад яах юм үнэ цэнэтэй байх ёстой гэсэн саналуудыг ч бас эрэгцүүлж байна.
Монголчуудын ходоодонд биш толгойд нь хөрөнгө оруулахад дэлхийн өнцөг бүрт байгаа монголчууд та бүхний санаачлага, тусламж их хэрэгтэй байгааа шүү. Монголд байгаа бид мэт нь дотор нь удахаараа муу юмнуудтай нь нүд дасаад автчих гээд байгаа юм.
Зассан: Tji хэзээ: 5.10.2007 09:21
би бараг бүх нийтлэлийг унщлаа үнэхээр хүн бүхэн унщих хэрэүтэй
goyo nom boljee, nuurnii design, hemjee n ch gesen. unegui taraagaad demii baihaa da. unegui umiig hun ter hemjeegeer n l unelj avna shu de. harin fundraising hiigeed humuust ene nomiig l avaya getel n surtalchilabal iluu unshigdaj magadgui. Chimid bagshiin nom shig... Baabariin nomnii talaar udur tutmiin soninguud mun ch shagshiv da neg tiimerhuu...
нээрээ суртчилгааг нь эхлүүлээч.
Bi tanii blog ruu orj niitleluudiig chin bnga unshdag. Niitleluudee nom bolgoj gargasand chin bayar hurgey. Nomiig chin avj unshiig mash ih husej bgaa ch vietnamd surdag bolohoor bolomjgui bolchihood bn. Gehdee mongold ochihooroo zaaval avnaa harin duuschih bolov uu yah bol? Heden huvi hevlesen be?
Нийтлэлүүдээ ном болгож гаргасанд баяр хүргэе. Таны нийтлэлүүдийг бүгдийг нь уншсан ч компьютероос юм уншихаар нүд өвдөөд хэцүү байдаг болохоор төдийлөн анхааралтай уншиж ойлгоогүй санаанууд зөндөө байгаа байх. Тийм болохоор номыг чинь заавал уншинаа. Над шиг бодолтой хүн олон байгаа байх, тийм болохоор номоо аль болох олон хувилж олон хүнд хүргэсэн нь зөв байх. Үнэгүй тараах тухайд эхний ээлжинд хэвлэсэн ном чинь зарагдаад дууссаны дараа болсон нь дээр байхаа. Үнэхээр оюунаа цэнэглэе өөрийгөө хөгжүүлье гэсэн хүмүүс нь таны хөдөлмөрийг үнэлээд өөрийнхөө мөнгөөр өөрсдөдөө хөрөнгө оруулалт хийчихэг. Дараа нь ном зарж олсон мөнгөө бид мэтийн хүмүүсийн хандивын мөнгөтэй нийлүүлж байгаад хүмүүст эрх чөлөөний үнэ цэнэ, өнөөгийн нийгмийн бодит байдлыг таны номоор дамжуулан мэдрүүлье. Тгэсэн цагт өшөө олон хүн өөрийгөө хүчирхэгжүүлж улс төрчдийг өөртөө үйлчлүүлэг болох байх.
Улс төрчдөд ганц л хууль үйлчилдэг. Энэ бол "хүч хаана байна улс төрчид түүнд үйлчилдэг" гэх хууль. Хэрэв хүч төрд байвал улс төрчид хамгийн их эрх мэдэлтэй тэр хүнд л үйлчилж байдаг. Харин хүч иргэдэд байвал бүх улс төрчид иргэнд үйлчилж эхэлдэг.
Тиймээс мэдээлэлтэй, идэвхитэй, оролцоотой хүчирхэг иргэдийг бий болгох нь улс төрчдийг "бурхад" биш "үйлчлэгч" болгоход тусалдаг.
Зассан: Tji хэзээ: 5.12.2007 03:51
Unegui taraah bolson shaltgaan ni mongolchuud buhnii hurteel bolgoh zorilgotoi bh gj bodloo, uneleed zarahaar awaad unshidag ni howor, het d niitlel bolgood tawihaar bas l orood unshih ni howor tegeed l unegui taraah sanal garsan bhaa.
Тэмүүжингийн нийтлэлүүд хүмүүст заавал нэгийг бодогдуулна шүү
Номыг үнэгүй тараах эсэхийг шийдэхэд амархан шүү дээ. Хамгийн гол нь эхлээд хэвлүүлэх мөнгө босгох асуудал. Нэг данс нээгээд дэмжиж байгаа хүмүүс хүссэн хэмжээний мөнгөө нэмэрлэнэ үү гээд зар тараавал болмоор санагдана.
Гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монголчууд хэрэв ном хэвлүүлэхэд хандив өргөе гэвэл яаж тэдний хандивыг Монгол руу хүлээж авах вэ гэж нэг асуудал байна. Хүмүүс санаа оноогоо нэмэрлэх байх гэж найдаж байна.
Х. Тэмүүжин гэж хэн бэ? Түүнийг одоо Монголд хараад танихгүй хүн гэж бараг үгүй болжээ. Гэхдээ Та түүний мөн чанарыг танихыг хүсвэл энэ даруухан бөгөөд ухаалаг залуугийн бичсэн гайхамшигтай нийтлэлүүдийг уншаад үзээрэй. Монголын өнөөгийн улс төрийн хямралт байдлын уг сурвалж нь чухам юу вэ гэдгийг тэрээр маш оновчтой онож тодорхойлсон юм. Та энэ асуултыг улс төрчдөд тавибал нэг бол мэдээжийн гэмээр, нөгөө бол шууд шийдвэрлэх аргагүй үй түмэн зовлон тоочих биз. Тэгвэл Тэмүүжин энэ асуултад ганцхан үгээр хариулж байна. Энэ бол Э Х ЧӨЛӨӨ. Та эхлээд Э Х ЧӨЛӨӨ-ний үнэ цэнийг бүрэн ойлгох ёстой. Тэгээд түүнийг олж авахын тулд өөрийн өмнө тулгарч буй ХА ИУЦЛАГА-г ухамсарлах хэрэгтэй. Танд Тэмүүжингийн нийтлэлүүд тус болно.
Sain baitsgaana uu. Deerkh bichsen khumuusiin bichleguudiig unshlaa. yunii umnu Mongold bgaa khumuus dansaa neej, surtalchlakh kheregtei baikh. tegeed demjij bgaa khumuus bolomjooroo khandiw ugnu gedegt itgeltei bn. Gadaadad bgaa mani metiin khuwid dans neechikhwel mungu bas shiljuulj bolokh baikh gej bodoj bn.
Eswel gadaadad bgaa khumuus ni bgaa gazaraa ene nomiin talaar surtalchilgaa khiij khandiw tsugluulakh ayan urnuulj bolokh yum.
Биднээс урд хүн төрөлхтөн түүхийнхээ бүхий л хугацаанд хувь хүн бүрийн эрх чөлөө, үнэт чанарыг хүндэтгэдэг нийгэм рүү тэмүүлсээр иржээ. Энэ үйл явцад Сократ, Аристотел, Локк, Кант, Адам Стит, Жон оулс, Чимид зэрэг олон сэтгэгчид тус тусийн хувь нэмрээ оруулсны ачаар миний үе ийм эрх чөлөөт нийгэмд амьдрах боломжтой болсон. Энэ боломжоо бодит байдал болгох эсэх нь биднээс л хамаарна. Бид хэр зэрэг эрх чөлөөний үзлээр гэгээрсэн, түүнийхээ төлөө тэмцсэнээс л шалгаална. Тэгэхээр Монголчууд бидний эрх чөлөөний гэгээрэлд нэг ч гэсэн алхам болох болов уу гэж Үгс... 2007 номыг миний бие дэмжиж байгаа юм. Энэ өгүүллүүдийг уншаад өөрийн уг чанарт орших эрх чөлөөгөө улам илүү мэдэрдэг шиг бусад хүмүүс ч мэдрэх, ойлгох болов уу гэж итгэж байна.

Блогоор минь зочилж сэтгэгдэл бичсэн, тэр дундаа санаачлага өрнүүлсэн зочиддоо баярлалаа. Гэхдээ зочдын маань зарим нь намайг ичиж, улайтал бичдэг байна ш дээ. Уул нь шүүмжлэгч болон эсэргүйцэгч байвал бүр илүү сонирхолтой бас олон талаас нь бодсон шийдэл гарах байх гэж бодоод хүлээгээд байлаа.
Та бүхний санаачлагад ямар нэг байдлаар хариу хэлэхгүй бол үл тоосон, хүндэтгээгүй хэрэг болох байх гэж бас бодоод найз нөхдүүдтэйгээ ярилцаад хандивын данс нээхээр боллоо.
Энэ дансыг нээж эхний хандив болох 50 000 төгрөгийг өгөх санаачлага гарган, намайг шавдуулсан Отгоодоо талархаж байна.
Өнөөдөр өдрийн цайнаар Худалдаа хөгжлийн банканд дансаа нээчихээд дансны болон хандивын мөнгө хэрхэн зарцуулах тухай бүх мэдээллийг энд бичих болно.
Та бүхэнд дахин баярлсанаа илэрхийлье.
Зассан: Tji хэзээ: 5.14.2007 09:15
энэ чинь харин бодит алхам болж байна шүү.
Tiim uu?! tegvel ter dansnii talaarh medeellee, yaj mongo guivuulj boloh talaarh tailbartai ni blogtoo bairluulaarai!
Ene chin estoi chuhal alham baina. Odoo humuusiin bodit huvi nemree oruulah gesen husel ni bielegdeh bolomjtoi bolloo shuu dee! Zaluuchuud aa, Temuujingiin Ugs nomiig ali boloh olon huvi hevluulj, olon Mongolchuudad hurgehiin toloo baga ch bolov ooriin huvi nemree oruulaya! Bas ene medeelliig ooriin orshin suuj amidarch baigaa gazruudiin busad Mongolchuud bolon Mongold elegtei buh humuust hurgie! Way to go!!!!!
ТиЖи-гийн ном гаргасан явдалд баяр хүргэе.
Үнэгүй тараах асуудал дээр эсрэг байр суурьтай байна. Үнэгүй зүйл үнэ цэнэгүй байдлаар тархинд байрших гээд байдаг. Иймд номын танилцуулга, брошурийг нэг А4 хэмжээтэй цаасан дээр өнгөтөөр хэвлүүлээд номынхоо гол гол хэсгүүдээс ишлэл татаж хорхойг нь хөдөлгөөд номын дэлгүүрээс авч үргэлжлэлийг нь уншаарай гэсэн мессежийг тараах хэрэгтэй гэж бодож байна.
Мөн сонин, ТВ, радиог үүнд ашиглах хэрэгтэй байх.
Ямар ч гэсэн үнэгүй байж болохгүй байх. Харин номын танилцуулга, яриа гм олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж оролцсон хүмүүст хямд үнээр (at least 1000төг, 500төг) худалдан авах боломж олгох гм Promotion хийж болох юм.
Номондоо хандив цуглуулж байгаа тухай, дансны дугаар, оролцогцдыг ийм вэб хаяг дээр сурталчилна гм хавчуурга буюу addendum номондоо хавсаргавал зүгээр юм.
1000 төгрөг байхад бол хүн аваад уншина гэж бодож байна. 1000-аар авахгүй хүн бол үнэгүй аваад ч уншихгай хаях л хүн байх байх. Заавал үнэтэй байх хэрэгтэй гэж бодож байна. Бага боловч үнээр авсан бол тэр юм бас тодорхой хэмжээнд үнэ цэнэтэй байх байхаа. Харин хандиваа цуглуулаад 2500-гаа Тэмүүлэнд үлдэхээр тооцвол болж байна.
За номоо аваад хуудсыг нь имэрч байгаад санал шүүмж юм байвал бичнээ. С-ээс уншсанаас гараараа бариад уншихаар арай л ондоо байгаад байдаг...
Дансаа нээгээд хэлнэ гэсэн. Хүлээгээд байгаа шүү.

Sain baina uu, Bi Bolgar ulsad surdag oyutan bn aa. Tanii nomnii huuchin hevleliig unshij uzsen. Ene nomiig iluu olon humuust hurgeh heregtei sanagdsan. Herev nomoo unegui taraahaar hevluuleh, esvel dahin hevluuleh tohioldold tanii uzel bodliig demjdeg humuus niileed baga ch gsn hurungu oruulalt hiinee. Unshsan hun burt negiig bodogduulah chashiisen nom...
Энэ номыг үнэлсэн үнээс нь доошлуулж үнэ цэнэгүйдүүлж болохгүй.
Хандив өргөх хүмүүс хэдий өргөн хүрээтэй байхыг мэдэхгүй болохоор хэдий promotion маягаар үнийг нь багасгаад олонд хүргэнэ гэдэг маш буруу management. хаямдарсан хэмжээгээр олон хүн хүртэнэ гэдэг худлаа. Хандив өргөх хүмүүс тэр мөнгөнийхөө хэмжээгээр үнэлсэн үнээр нь тодорхой тооны ноогдох номоо аваад ах дүү дотны найзууддаа бэлэглэх журмаар авсан нь дээр. Хожим хойно энэ ном үнэ цэнээ алдахгүй сайн талтай. 100$ хандивлах хүмүүс 30-35 номыг зохих үнээр нь авна гэдэг том хандив. цаашлаад 30 гаран найз нартаа оюуны хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. гадаад байгаа хүмүүс ч шийдэхэд амархан. мөнгөө хандивлаад ноогдох номоо найз нөхдийн утасны дугаартай өгөхөд хангалттай. тэд нар нь очоод авчихна. 2, 5 ,10, 20, 30 хүн бүр сэтгэлээрээ чадлаараа худалдаад авчихвал болчих бишүү.
Тжи ах шүүмжлэл гэсэн юм яриж байна. Энд нэг нөхөр алд дэлэм шүүмжлэл тавьжээ. бодвол таны лекцийг сонссон бололтой. Аймаар урт болохоор нь би уншиж амжсангүй дараа тухтай унший.
http://72.14.253.104/search?q=cache:g5Bmyt5Dyn0J:sanamj.blogsource.com/+%D0%A2%D1%8D%D0%BC%D2%AF%D2%AF%D0%B6%D0%B8%D0%BD&hl=en&ct=clnk&cd=37&gl=us
энд Тжи ах болоод дэмжигч оютан залуус санаа оноогоо хуваалцаарай. Би дараа орж сонирхоноо.
Легаси
нээрээ хандивын данс нээх гэж байгаа гэсэн байсан, нээсэн бол мэдээллээ энд байршуулаарай. энэ блогийг дэлхийн олон газар суугаа монголчууд уншдаг юм байна. Байгаа газар орныхоо сайн сайхнийг мэдэрч, ардчилал хүний эрх чөлөө жинхэнэ ёсоор амьдрал дээр хэрэгжихийг биеэрээ мэдэрсэн монгол хун бухэн монголийн залуучуудад нэгийг бодуулж ногоог ухааруулах энэ номийг олон хувиар хэвлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулах гээд тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна!
номоо гар дээрээ аваад, ажлын тсагаар computer дээрээ биш, амралтын тсагаар гэртээ уншихаараа зад шүүмжлээд өгнө өө.
Та бүхний сэтгэгдэл, саналыг уншаад номтой холбоотой тодрхой үйл ажиллагааны санал боловсруулах шаардлагатай юм байна гэж бодлоо. Хандивын мөнгийг яаж, хэрхэн зарцуулах, юунд зориулах энэ тэрээ тодорхой болгож, мэдээлэл нь ойлгомжтой нээлттэй байхгүй бол шүүмжлээд байгаа төр шигээ болж магад гэж бас санаа зовлоо.
Өнөөдөртөө амжаад энэ талаархи шинэ бичлэгийг энд байрлуулна аа.
Одоо санаанд орж байгаа нь номыг дахин хэвлэх, сурталчилах, эрх чөлөөний асуудлаар лекц унших гэсэн 3 хэсэгтэй байдаг юм уу гэж бодож байна.
Лекц, ярианд ирсэн хүмүүст хөнгөллтэй үнээр борлуулах, бас Легасигийн хэлсэн шиг номон бэлэг найз нөхдийн дунд өрнүүлэх гэх мэт байж болох юм. Намар нэг том лекц зохион байгуулбал яах бол ч гэж бас бодож байна. Энэ талаар та бүхэн бас санаа оноогоо хэлээрээ.
Одоогоор эхний мэдээ.
Хандивын данс:
Худалдаа Хөгжлийн Банк
452 457 417
Зассан: Tji хэзээ: 5.16.2007 07:01
Dans neej boditoi alham hiisend bayarllaa. Negent dansnii dugaar neegdsen bolohoor odoo olon hun, orgon huree hamrahaar ene talaarh medeelliig herhen huregh talaar bas bodoltsoh heregtei ym bolow uu, tiim uchiraas zaluuchuud demchigch blogchid bugd ene medeeg tugeetsgeey

Amjilt husii zaluusaa!
Номоо авсан баярлалаа. Уншиж байгаа

баярлалаа баярлалаа ажилд чинь өндөр амжилт хүсье!!
номоороо хэзээ лекц унших вэ. лекц уншина гэж байна гэж сонссон юм. ном гоё болсон байна лээ. амжилт.
Үгс ... номыг дэмжиж байгаа хүмүүс шүүмж, хэлэлцүүлэг өрнүүлбэл зүгээр байна. Энэ ном бол зөвхөн нэг хүний л үзэл бодол шүү дээ. Харин түүнийг тойроод өөр олон янзын үзэл бодол мөргөлдөж байвал зүгээрсэн.
Монголчууд бид улс төрөөр маргах эрх чөлөөтэй болоод удаагүй байна. Тиймдээ ч улс төрийг бодитойгоор харах ухаанд хараахан суралцаагүй байх шиг. Улс төр гэдэг угаас бохир зүйл. Түүнийг цэвэр байлгана гэвэл хэтэрхий гэнэн хэрэг болно. Улс төрчид хэзээ ч үнэн сэтгэлээсээ түмний төлөө үнэгүй ажиллана гэж үгүй. Улс төрийг бодитойгоор харах гэж үүнийг л хэлэх байх. Ингэж ойлгоогүй учраас улс төр ямар бохир заваан байгааг уудлан илчилж, муу муухай үгээр бичиж байгаа болгоныг бишрэн гайхаж, "зөв зүйтэй" хэмээн уухай хашгирцгаах хандлага хүмүүсийн дунд ихээхэн түгээмэл байх шиг байна. Үгс... ном одоогийн хүмүүсийн энэ "эрэлт хэрэгцээн"-д тун сайн нийцэж байгаа бололтой. Эсвэл уг номыг хүмүүс буруугаар хүлээж авч байгаа ч байж магадгүй.
Улс төрчдийг байнга шүүмжилж, хардаж сэрдэж, өөрсдийхөө төлөө ажиллуулахын тулд дарамтлаж байх нь иргэн бүрийн эрх мөн. Энэ бол өөрөө улс төрийн нэг хэсэг нь. Харин улс төрийг задлан шинжилж, бодит үнэлэлт дүгнэлт өгнө гэдэг бол тусдаа асуудал. Үүнийг Баабарын хэлснээр боловсролтой тэр дундаа "судлаач" хүмүүс хийдэг бололтой юм. Үгс ... ном улс төрийг энэ өнцгөөс нь харж чадсан байна уу? Тийм ч юм шиг, үгүй ч юм шиг. Зарим сонирхолтой санаанууд байна л даа. Гэхдээ массыг уриалан дуудсан, ухуулсан өнгө аяс цухалзаад байх шиг. Үүнийг нь иргэний нийгмийн үүрэг улс төрд чухал байр эзэлнэ гэсэн цаад санааг илэрхийлж байгаа юм болов уу гэж зөвтгөх тал байж болох юм.
Бусдыг шүүмжлэх амархаан. Тэгээд яах ёстой юм бэ гэсэн асуулт зайлшгүй гарч ирнэ. Улс төрийн аливаа тэмцэл, маргааныг ардчиллын "хэвийн" үйл явц мөн үү эсвэл ямар нэг авторитар элемент агуулж байна уу гэсэн хоёр зүйлийн алин болохыг зөв тодорхойлж баймааж нь жинхэнэ судалгаа болно. Үгс... номноос уншигч та ийм асуултын хариуг хайж олоосой гэж бодож байна.
Үгс ... нои уншихад үнэхээр нойр хүрэхгүй ном. Гэхдээ дээрх асуудлын нарийн зааг ялгаа нь сайн харагдаж өгөхгүй байх шиг байна. Мэргэн уншигч та тунгаан болгооно биз дээ.
Үгс... номонд орсон нийтлэлүүд бичлэгийн хувьд тун сонирхолтой, хүний анхаарлыг татахуйц болжээ. Харин өмнөө тависан асуудлаа хэрхэн шийдвэрлэж байгаа арга зүй нь чухам ямар болж вэ? Нэгд, Монголын өнөөгийн улс төрийг авч үзэхдээ тодорхой эзэнгүй, хзэээ, хаана болсон нь мэдэгдэхгүй, барьцгүй, бодит баримт нотолгоогүй зүгээр л "дарангуйлагч" "эрх чөлөөний хулгайч" гэх мэт үгээр илэрхийлсэн хэтэрхий ерөнхий санаанууд нэлээд оржээ. Хоёрт, Монголын улс төрийн үйл явц, түүний хувьсал өөрчлөлтийг чухам ямар логикоор авч үзээд байгаа нь тодорхой бус байна. Коммунист дарангуйлагчдаас салаад нэг хэсэг эрх чөлөөг мэдэрч эхэлж байтал тэр ололт маань аажим аажмаар алдагдаад байна аа гэсэн санаа гаргасан байна л даа. Энэ хэр үндэстэй вэ? МАХНамын дангаар ноёрхох байдлыг халснаар, олон намын тогтолцоо бий болсноор шууд эрх чөлөө бий болсон гэвэл арай ч үнэмшилгүй болох биз ээ. Эрх чөлөөт нийгмийг байгуулах маш урт удаан үйл явц үргэлжилж байна шүү дээ. Сүүлийн үед чөлөөт сонгууль, олон намын тогтолцоо бий болсноор бүх юм сайн сайхан болчихдоггүй юм байна аа гэдгийг л харин улам сайн ойлгож эхэлж байгаа ийм л үйл явц шүү дээ. Гуравт, Монголын ардчилсан өөрчлөлтийн ололттой талыг сайн гаргаж өгөхгүй дан ганц сүүдэртэй талыг нь онцлоод байхаар хийсэн дүгнэлтийн баланс алдагдах талтай байж магадгүй.
Иймэрхүү сул талууд ажиглагдаж байна. Хүмүүс саналаа нэмэрлэхийг хүсье.
Сэтгэгдэл бичсэн хүмүүс магтаал сайшаалын үг урсгахаас биш номын гүнд нь орж санал бодлоо хэлэх нь цөөн байх шиг. Тэмүүжин энэ байдлыг хөндөж тавихгүй магтаал сонсох "дуртай" юм уу гэмээр чимээгүй нэг хэсэг байснаа ашгүй нэг нь "хамаагүй дөвийлгөж" бичсэнээс болж гэнэт сэрсэн мэт "зарим нь намайг ичиж, улайтал нь бичиж байна" гэж зөв дуугарлаа. Үнэхээр одоо энэ утга учиргүй магтаал сайшаалаа түр хойш нь тавьж шүүмжлэл рүүгээ орцгооё хүмүүс ээ: Зарим нэг хүмүүс эхлэлийг нь тавьж байх шиг байна. Үгс... номыг Библи болгохгүй шүү та минь ээ.
Номыг уншаад өөр өөрийнхөө өнцгөөс харж эрүүл шүүмж өрнүүлж байгаа зочиддоо баярлалаа. Үнэхээр "Үгс" номонд орсон нийтлэлүүд сонинд зориулан бичигдсэн болохоор бодлогын анализ, судалгааны өгүүлэл шиг статистик тоо болон кейс энэ тэрийг дурьдаагүй бас гарц, шийдлүүдийг тодорхойлоогүй л дээ. Шинжлэх ухааны эсвэл бодлогын судалгаа шиг юм бичвэл цөөн тооны уншигчид л сонирхож уншихаас, олон нийт рүү тэр санаа нь нэвтэрч чадахгүй болов уу. Мэргэжлийн сэтгүүл дээр бол тийм судалгааны бичвэрийг хэнд ч гологдохоогүйгээр биччих нь шүү би харин.
Үгс номон дахь нийтлэлүүд нь монголын нийгэмд байгаа асуудлыг эргэлзэж харах, эрх чөлөө, хувь хүнийг эрхэмлэх үзэл, чөлөөт нийгмийн зарчмуудтай холбоотой ойлголтуудыг тодруулах, тэдгээрийг гажуудуулж буй үзэл санаа, хандлагуудыг өөрчлөхөд хувь оруулчих боловуу гэсэн зорилгоор бичигдсэн.
Товчоор хүмүүст нийгмийг харж буй цонхыг нь бас ийм ч байж болно гэж л мэдрүүлэх гэсэн юм. Бодит байдал дээр энгийн иргэд ямархуу нөлөөтэй цонхоор орчноо харж үнэлж байгаа нь бас хэцүү л санагддаг юм. Эрх чөлөөний мэдрэмж төрөлхийн гэдэгтэй би санал нэгддэг. Харин эрх чөлөөний боловсролд суралцахгүйгээр эрх чөлөө нь бодит ертөнцөд өөрт нь ашигтай, эерэг орчныг бий болгож чаддаг гэдэгт би итгэдэггүй. Зарим хүмүүс энэ боловсролгүй амьдарч болно гэж боддог юм билээ. Иргэний боловсролын чиглэлээр олон зүйл бичиж, ярилцах хэрэгтэй байх аа. Энэ асуудлаар АНУ-аас ирчихээд нэг юм бичнээ.
Ер нь би тэгэж бүгдийг шийдэж, бүгдийг мэддэг аугаа ихийн дэмийрэлтэй баагий биш болохоор Үгс.. номоор бүх юмыг хамж шийдэх зорилго тавиагүй, тавьж чадах ч үгүй. Тэр дундаа олон нийтэд зориулсан ийм номон дээр судалгааныхаа аргачлал, үр дүнгүүдийг судлаачийн бичлэгээр бичээд байвал харин эсэргээрээ хэний ч ойлгодоггүй тэнэг хэлээр юу ч бичээд байгаа юм гэдэг нэр зүүж магадгүй шүү. хэ хэ.
Шүүмж илүү ихийг бичээрэй. Шүүмж их байх тусам асуудалд бодитой хандах үүд хаалга нээгддэг юм. Харин миний хувьд хуульч болоод тэр юм уу, энэ бараг мэрэгжлийн өвчин биз дээ. Хуульчдыг соёлтой хэрүүлчид гэдэг билүү. Хүнтэй маргах үед л тархины маань бүх эд эс ажилаад үг хэл олшроод, ухаан бодол уралцаад эхэлдэг юм. Нээрээ expert thinking байх ч бас гоё шүү. Би хувьдаа судлаачид, тэр дундаа бодлогын судлаачид expert thinking байхаасаа гадна сайн complex communication чадвартай байх ёстой гэж боддог.
Зассан: Tji хэзээ: 5.25.2007 01:37
Үгс... номны үнэ цэнэ хэр зэрэг хэлэлцүүлэг өрнүүлж чадах эсэхээс хамаарна. Юуны өмнө Тэмүүжин нэг шинэ булан нээгээд тэндээ зөвхөн хэлэлцүүлэг явуулахаар зохион байгуулбал зүгээр байна. Хэлэлцүүлгийг сэдэвчилсэн хэлбэрээр явуулбал зүгээр болов уу. Хамгийн түрүүнд анхаарал татаж байгаа нэг сэдэв бол "хувь хүнийг дээдлэх үзэл." Тэмүүжин номондоо энэ үзлийг нэлээд хамгаалсан байр суурьтай байгаа. Энэ талаар өөрийн бодлыг хуваалцъя. Хувь хүнийг дээдлэх үзэл ардчилал, зах зээлтэй хамт манайд нэгэнт орж ирээд, ажил хэрэг болоод явж байгаа. Хуучин тогтолцооны үед хувь хүнийг "улс, нийгмийн төлөө" гэсэн үзлийн дор дарж, боомилж байсныг халах, өөрчлөх зайлшгүй шаардлагын үүднээс ийм шилжилт хийгдэж байгаа. Аливаа үзэл ер нь нэг тал руугаа хэт хазайж, туйлшрахаар болохоо байдаг. Хувь хүнийг дээдлэх үзэл бол хувь хүний биеээ даах боломж, бололцоонд тулгуурладаг. Гэтэл нийгмийн бүх гишүүд ийм шаардлагыг хангаж чаддаггүй. Наад зах нь тахир дутуу иргэд, өнчин хүүхдүүд, өндөр настнууд гээд хэн нэгэн зайлшгүй анхаарал тавихыг шаардаж байдаг хүн амын эмзэг хэсэг байна. Эндээс төрийн халамжийн бодлого гарч ирнэ. Тэмүүжин халамжийн бодлогыг эсэргүүцээд байгаа юм шиг ойлгогдож байна. Халамжийн бодлого бол байх ёстой зүйл. Харин түүнийг оновчтой явуулахад хамаг учир байгаа юм. Жишээ нь, хүүхдүүдэд баян, ядуугаар нь ялгахгүй хавтгайруулж мөнгө тарааж байгаа бол оновч муутай л бодлого байх. Тэмүүжин энэ талаас нь асуудлыг хөндөж тавьжээ гэж ойлгож байна.
Хувь хүнийг дээдлэнэ гэдэг нь хэт амиа хичээсэн, ёс суртахуунгүй зан байдлыг дэвэргэх гэсэн санаа лав биш байх. Хамтач үзэл хүчтэй ноёрхож, улс орны хөгжлийн нэг хүчин зүйл болж байгаа жишээ ялангуяа Азийн зарим оронд ажиглагдаж байгаа. Вьетнам байна. Японд ч энэ үзэл мэр сэр ажиглагддадг. Тиймээс амь амиа даана гээд хэдэн тийш хараад суух биш бас эв нэгдэлтэй байж, үйл ажлаа уялдуулж байх шаардлага бас нийгэмд зайлшгүй гардаг юм байна.
Зах зээл бол хувь хүний эрх чөлөө, хариуцлагад тулгуурладаг эдийн засгийн тогтолцоо. Энэ үзэл олон улсын хөгжлийн үзэл баримтлалд саяхан болтол давамгайлж байлаа. Тэгвэл одоо энэ үзлийг эсэргүүцэх хандлага ажиглагдаж эхэлж байна. Учир нь хувь хүний аж ахуй эрхлэх эрх чөлөө гэдэг бол үйл ажиллагаа явуулахад гадны нөлөө, саад учрахгүй байхыг хэлж байгаа. Гэхдээ энэ бас тэр бүр хангалтгүй гэж үзэх болсон. Юу юу ч үгүй үгээгүй хоосон хүнийг ийм эрх чөлөөтэй гэж үзэх үү? Хэцүү л байх. Наад зах нь боловсрол, мэдлэгтэй байж гэмээ нь хүн эрх чөлөөгөө жинхэнэ утгаар хэрэгжүүлнэ. Нобелийн шагналт нэрт эдийн засагч Амартиа Сэн негатив эрх чөлөөний нөгөө талд позитив эрх чөлөө гэж байх ёстой гэж бичсэн байдаг.
Та бүхэн санал бодлоо хуваалцана гэж найдаж байна. Хэлэлцүүлэгь идэвхтэй оролуохыг хүсье.
Тэмүүжин шүүмжлэлийн хариуд нэмэлт тайлбар бичсэн нь сонирхол татаж байна. Судалгааны өгүүлэл бус, нийтлэл ч гэсэн бас барьцтай байх хэрэгтэй байх аа. Эрх чөлөө гэж хүний төрөлхийн мэдрэмж гэж байна. Гоё хэлжээ. Гэхдээ уг мэдрэмж нь хэт дураараа авирлах, бусдыг үл хүндэтгэх, ёс суртахуунгүй байх гээд "буруу" тийшээгээ хөгжихийг үгүйсгэхгүй. Эрх чөлөөний мэдрэмж нь эрх чөлөөгөө "зөв" эдлэх ухамсартай хамт төрдөггүй байх аа. Иймд эрх чөлөөний философийг сурталчлахдаа түүнийг дангаар нь магтан дуулах биш бусад ойролцоо утгатай ойлголтууд, хольж хутгаж болзошгүй бусад төсөөтэй үзэл бодлуудаас нарийн зааглаж өгөх нь зүйтэй байх. Энэ утгаар нь нийтлэл ч гэсэн барьцтай, эргүүлж мушгихад амаргүй, ньюансыг нь нарийн гаргаж бичсэн байхыг хэлэх гээд байна. Тэгсэн байвал ач холбогдол нь улам бүр нэмэгдэх нь дамжиггүй билээ.
Зочинтой санал нэг байна. Эрх чөлөө, анархи байдал хоёр ялгаатай гэдгийг сануулахгүй бол маш олон хүн эрх чөлөө, дур зорго хоёрыг хольж хутгадаг. Эрх чөлөө өөртөө цаг ямагт хүлээцтэй байдлыг /toleration/ дагуулахыг шаарддаг гэдгийг ойлгуулж, "чиний эрх чамтай адил эрх чөлөөт бусад хүмүүсийн эрхээр хязгаарлагдана" гэдгийг ойлгуулах нь эрх чөлөөний боловсролын асуудал. Энэ боловсрол дан ганц үүгээр хязгаарлагдахгүй л дээ. "иргэний нийгэм, ардчилал, хувийн өмч, зах зээл, өөрөө аяндаа бий болсон дэг журам, эрх зүйт ёс, тэгш эрх, шударга ёс, энх тайван" гэх мэт олон ойлголтын тухай олон олон сэдэв байна.
Хөгжил судлалаар бичдэг олон аналитекүүд дотороос сүүлийн үед барууны загвар, либерал хөгжлийн бодлогыг шүүмжилдэг үзлүүд моод болоод байгааг би хүлээн зөвшөөрнө. Тэр дундаа Амартья Сэний үзэл маш их сонирхол татаж эдийн засгийн хүрээнд paradigm shift бий болгож буй нь анзаарагддаг. Үнэхээр хүмүүсийн өөрсдий нь чадамж /capability/-аас маш олон зүйл шалтгаална гэдэгтэй маргах зүйл алга.
Монголыг аваад үзэхэд: хүмүүсээ 70 жил өмч байх ёсгүй, мөнгөтэй хүн муу гэж бэлдчихээд, гэнэт зах зээлийн нийгэмд мөнгөтэй хүн амьдрана та бүхэн эрх чөлөөтэй гээд халаас хоосон, чөлөөт нийгэмд амьдрах ямарч төсөөлөлгүй, мөнгө олох чадваргүй иргэдээ гараан дээрээс түлхичихээр юу болох вэ? Мэдээлэлтэй, шийдвэр гаргах эрх мэдэлтэй хэсэгт нь баялаг шилжээд нөгөө хэд нь учраа олохгүй, боломжоо ашиглаж мэдэхгүй, well-being гэдэг байхаа өөртөө эерэг нөхцлийг бий болгож чадахгүй ядуу байдалд улам бүр орж эдийн засгийн бүтэцийн ялгаварлалд бүр их л хүлэгдэхэд хүрч байна. Үнэхээр 1990 оноос хойш улс төрчдтйг "өмч хувьчлалаас хувь хүртсэн хүртээгүй гэж хуваах нь аль нам гэснээс илүү амар" гэж хэлдэгтэй санал нэгдэнэ шүү. Сүүлийн үед энэ үг "уул уурхайгаас хувь хүртдэг хүртдэггүй" гэж хэлэгдэх болж, хүртсэн нь олигархи, хүртээгүй нь шударга улс төрч гэгдэж байх шив. Харин иргэд нь чадвахийн хувьд сул хэвээрээ, ядуугаараа.
Амартья Сэний хүний хөгжлийн үзэл санаа надад таалагддаг. Гэхдээ олон талаас нь харахад Монголд Амартья Сэн болон түүнтэй адил /гэхдээ үндэслэлүүд нь зарим талаараа өөр л дөө/ аналитекүүдийн авч үзсэн хүчин зүйлүүд бүгд тэдний үнэлсэн шиг үйлчилж байна уу.
Монголд соёл, шашин, эдийн засгийн уламжлалт факторууд нь энэтхэг, зүүн өмнөд ази гэх мэт улс орнууд шиг асуудлыг тодорхойлогч нөлөөтэй байж чадах уу. Энд судалгаа хэрэгтэй.
Хөгжлөл судлалаар аваад харчих тоо, баримт манаад одоогоор хангалттай бүрдэж чадахгүй байна. Өнөөдөр монголд үзүүлж байгаа доноруудын хөгжлийн туслалцааг судалж, бодитойгоор эрэгцүүлсэн дотоодын шинжээчдын судалгаа байхгүй, хийгдээгүй байна. Энэ сэдэв бол миний Үгс номоос хамаагүй өргөн, ул суурьтай судалгаа шаардсан зүйл л дээ.
Нээрээ дээр хэлсэн саналын дагуу би нэг бичлэг нэмлээ. Гэхдээ өөрийнхөө бичсэн зүйлийг биш Найжель Ашфордын Эрх чөлөөг тайлбарласан бичлэгийг байрлуулая. Позитив эрх чөлөөний хэсэг нь Амартья Сэнийхээс эсрэг байр суурь илэрхийлсэн байгаа.
Зочинд баярллаа.
Зассан: Tji хэзээ: 5.25.2007 03:21
Эрх чөлөө гэж нэг их ид шидтэй зүйлийн тухай маш олон талаас нь бичиж байна л даа. Гэхдээ үүний цаана нийгмийн тогтолцооны байж болох олон хувилбарын нэгийг л барьж аваад тэрнийгээ цорын ганц зөв зам мэтээр бичээд байна. Нэгэнт олон хувилбар байгаа хойно сонголтын асуудал гарч ирнэ. Манайд аль нь илүү тохирох вэ гэж асууна гэсэн үг. Миний ойлгож байгаагаар Америк маягийн liberal capitalism, Европ маягийн welfare capitalism гэсэн хоёр сонголт лав бий. Эдгээрээс гадна олон янзын дундаж хувилбарууд байж болох л доо. Тэмүүжингийн сонголт бол либерал хувилбар. Үүнийг Монголд илүү тохирно гэдгийг яаж нотолж байгаа юм бол? Манайх үнэндээ энэ зам руу гадны шахалтаар орсон болохоос алийг нь сонгох вэ гэж ард иргэдээсээ асууж өргөн яриа хэлэлцүүлэг хийснийг би л хувьдаа санахгүй байна. Либерал хувилбар тохирох газраа шууд үр дүнгээ өгдөг, тохирохгүй газраа асар олон хүний амьдралыг золиослодог болох нь Польш, Оросын жишээн дээр харагдлаа гэдгийг энэ хоёр улсад зөвлөгөө өгч, ажиллаж байсан эдийн засагч Jeffrey Sachs хэлсэн байдаг. Манайд Оростой адил хувь тавилан тохиолдсон байхыг үгүйсгэхгүй. Маш ээдрээтэй асуудал нэг нийтлэлийн хүрээнд лав шийдэгдэхгүй. Тэмүүжин trickle-down effect гэсэн ойлголтыг хөндөж тавьж байна. Нийтлэг томъёолол ёсоор ядуурлын асуудал зах зээлийг хөгжүүлснээр шийдэгдэнэ, ядуурлыг шууд арилгах арга хэмжээ авах шаардлагагүй гэсэн санааг илэрхийлдэг. Гэтэл энэ онол сүүлийн үед эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Тодорхой тоо баримт, эдийн засгийн анализ дээр тулгуурласан дүгнэлтүүд гарч байгаа. Хэдийгээр нийтлэл ч гэсэн, зөвхөн өөрөө зөв гэж үзсэн үзэл бодлоо гаргаж таьж байгаа ч гэсэн өөр бас эсрэг үзэл бодлыг тооцож, үгүй дээ дурдаж байхгүй бол хүмүүст буруу ойлголт өгөх аюултай. Үнэнийг гуйвуулсан мэт байдалд хүрэх эрсдэлтэй.
Монголд өнөөдөр эрх чөлөө боймлогдож байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ эрх чөлөөг асуудлын төвд аваачиж тавих нь хэтэрхий хийсвэр, амьдралаас тасархай болж магадгүй юм. Өнөөдөр бидэнд хамгийн их дутагдаж байгаа юм юу вэ гэвэл policy debate бодлогоор маргах явдал гэж би хэлнэ. Эрх мэдэлтнүүд бүхнийг дураараа мэдэж шийдэж байгаа бол тэдний бодлогыг үндэслэл, тооцоо муутай гэж харуулж нотолж болдог, тэрнээсээ эрх баригчид ичдэг ийм л соёл бий болгох хэрэгтэй юм шиг ээ. Үнэхээр хэн ч гэсэн тэнэг гэж хэлүүлэхийг тэгж харагдахыг хүсэхгүй шүү дээ. Оюунлаг, боловсролтой хэсэг нь ийм зүйлийг шаардаж, түүндээ өөрсдөө идэвхтэй оролцдог болох л хэрэгтэй байна. Ийм боломж, эрх чөлөө Монголд бий юу гэвэл бий. Ганцхан идэвх санаачлага л дутагдаад байгаа юм.
Ээдрээ төвөгтэй асуудал хөндөгдөөд ирэхээр "энэ миний номноос давсан" том асуудал гэхчилэн бултаж болохгүй байх аа. Бид маргааны явцад учраа олох л хэрэгтэй шүү дээ. Хэдийгээр нийтлэлийн түүвэр ч гэсэн, бүхнийг шийдэж хариу өгөх гэж амбицлаагүй ч гэсэн шинэ сэргэг маргааны сэдэв суурийг тавьж өгөх гэсэн оролдлого хийсэн бол түүнийгээ хамгаалах хэрэгтэй. Тэр үзэл баримтлалын суурь нь, эхлэлийн цэг нь чухал байна л даа. Жишээ нь, эрх чөлөөний боловсрол чухал юм бол түүнийг дэмжих нь зүйтэй. Гэхдээ энэ маань яг нүдээ олж уу гэдгийг бас эргэлзэж харах нь бас зүйн хэрэг билээ.
Эрх чөлөө гэсэн ойлголт өөрөө хоёр талтай, бас маргаантай байгааг Тэмүүжин хэллээ. Тэгэхээр энэ ойлголт маань иргэний боловсролын гол сэдэв болгож тавихад хүндрэлтэй байж магадгүй байна. Эрх баригчид эрх чөлөөг боймлохоос гадна өөрсдөө хамгийн шилдэг нь, хамгийн ухаантай нь гэж боддогт бас их зовлон байгаа юм. Тэдний энэ дэмиийрлийг зогсоох арга нь тэднээс дутуугүй ухаантай, сэтгэж боддог, юм уншдаг хэсэг нь тэдэнд хүчтэй няцаалт өгч, олны нүдэн дээр сайн унтрааж өгдөг болмоор байгаа юм.
Сонирхолтой хэлэлцүүлэг өрнөж байх чинээ. Яг ийм хэлэлцүүлэг тутаад байсийн.
Энд зочиноор орж бичээд байгаа хүмүүс бүртгэлтэй болоод ID-тай болчихвол зүгээр биш үү, харилцахад амар байх.
Нэг хүн л бичээд байгаа юм шиг санагдаад байна.
Дээр нэг зочины санаасаас Монголд welfare capitalism тохирно гэж үзээд байгаа юм шиг бичсэн байна. Яагаад? манайх welfare capitalism-аар хөгжөөд байгаа орнуудтай нийтлэг ямар нөхцөлтэй юм бол, бидэнд илүү тохирно гэдгээ тайлбарлаад өгөөч!
Миний сонсоноор Европын welfare capitalism-н дагуу бодлогоо тодорхойлж байсан Герман гэх мэт улс орнууд сүүлийн үед үүнээ