"Сан Антонио спэрз" NBA-ийн нэгэн эринийг эзэгнэж чадах уу?
бичсэн: tavantsagarigusa , 2007-6-13,08:00
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2006-2007 оны улирлын плей-оффын шувтаргын тоглолт эхэлж, аваргын алтан цом, алмаазан шигтгээтэй бөгж, хамгийн гол нь алдар хүндийн төлөө "Сан Антонио спэрз"-"Кливлэнд кавальерс" багууд өрсөлдөж байна. Энэ жилийн плей-офф шуугиан, дуулианаар дүүрэн болж байгаа. Улирлын тэргүүн баг, лигийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртсэн Дирк Новицкийн "Даллас",өнгөрсөн жилийн аварга , од Шакийн "Майами" зэрэг юм дуулгана гэж байсан багууд эхний даваанд л "цолгүй бөхчүүдэд" өвдөг шороодон , хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалж, сэтгэлийг гонсойлгосон бол тэднийг өчиггүй буулган авсан "Голден стэйт уорриорз", "Чикаго буллз" багууд ихээхэн ирээдүйгээ харуулсан. Канадын легионер Стив Нэшийн " Фи...
yaho:cow boy