Олимпийн аваргадаа итгэж болноо

бичсэн: tavantsagarigusa , 2008-8-27,06:16

 

Хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн зуны Олимпийн XXIX наадамд манай Монголын тамирчид одтой сайхан наадаж, ихэр алт, ижил мөнгөн медалийг эх орон, ард түмэндээ авчирсан билээ. Аливаа сайн зүйлд атаархагсад, хорсогчид дандаа байдаг болохоор Азербайжаны зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр, тэр ч байтугай Залуучууд, Спортын яамны сайд нь хүртэл  “Монголын анхны Олимпийн аварга Н.Түвшинбаярыг “допинг” хэрэглэсэн нь шалгалтаар нотлогдсон. Тэгэхээр түүнд ялагдсан манай тамирчин мөнгөн медаль авах болно” гэх мэтээр элдвээр гүжирдсэн. й

Хэдийгээр энэ үгийг манайхан үл тоож, огтхон ч эргэлзэхгүйгээр Олимпийн аваргадаа итгэж байгаа болов...

[унших...]
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

МОНГОЛ ХОЁР БОКСЧИН ОЛИМПИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ

бичсэн: tavantsagarigusa , 2008-8-22,08:51

МОНГОЛ ХОЁР БОКСЧИН ОЛИМПИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ

 

Зуны олимпийн XXIX наадмын боксын тэмцээний хагас шигшээ тоглолтууд өнөөдөр болж байна. Манай хоёр боксчин хагас шигшээд шалгаран үлдсэнийг Та бүхэн сайн мэдэж буй.

48 кг-ийн жинд ОУХМ , Ази тивийн аварга Пүрэвдоржийн СЭРДАМБА мөнгөн медалийн төлөө Кубын боксчин, Пан Америкийн аварга Ямпьер Эрнандестай “тулалдахаар” эхлээд рингэнд гарлаа. Кубын бокчсноос манайхан дутах юмгүй , ялах бүрэн боломжтой гэдгийг З.Энхзориг маань харуулсан. Тиймээс ч Сэрдамба маань сайхан зоригтой тулалдлаа. Эхний раундад манай хүн нэг оноо салгаж, 1:0-ээр хошуучилсан. Харин хоёрдугаар раундад хоёр боксчин бие биенээсээ хоёр хоёр оноо авлаа. Гэхдээ манай ...

[унших...]
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

О.ГҮНДЭГМАА МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

бичсэн: tavantsagarigusa , 2008-8-13,12:13

“Бээжин-2008” Зуны олимпийн XXIX  наадмын эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгал дөнгөж сая өндөрлөв. Монгол Улсын гавьяат тамирчин Отрядын Гүндэгмаа урьдчилсан буудлагад Олимпийн рекордыг давтан, нэгээр финалд шалгаран, Монголчууд бид ч Олимпийн анхны аваргаа “өлгийдөн” авахаар догдлон хүлээж байлаа. Финалын буудлагад БНХАУ-ын тамирчин, 2006 оны дэлхийн аварга Чэн Янь тун сайн буудаж, манай тамирчны өмнө орон, Биднээс алтан медалийг маань “булаан” авлаа. Ийнхүү Гүндэгмаа дөрөв дэх Олимпоосоо мөнгөн медалийг Эх орондоо авчирч, Олимпоос медаль хүрсэн 16 дахь монгол хүн, хоёр дахь олимпийн медальт монгол бүсгүй, анхны мөнгөн медальт эмэгтэй тамирчин болж, Бээжингийн тэнгэрт алтан соёмбот далбаагаа мандууллаа. Монголы...

[унших...]
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ОЛИМПИЙН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ-VIII.09

бичсэн: tavantsagarigusa , 2008-8-9,10:41

 

ОЛИМПИЙН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ-VIII.09

 

 Өнөөдөр буюу наймдугаар сарын есөнд  “Бээжин-2008” олимпийн наадмын анхны медальтнууд тодорч эхэллээ.

 

БУУДЛАГА: Эмэгтэйчүүдийн урт бууны 10 метрийн дасгалд манай Зоригтын БАТХУЯГ оролцов. Урьдчилсан буудлагад тэрбээр 394 (98+99+100=97) оноо авч 47 тамирчнаас 22 дугаар байр эзэллээ. Хэрэв Батхуяг дөрөв дэх оролдлогоо 100 оносон бол  нийлбэрээр 397 авч (шигшээ буудлагад наймдугаар байраар шалгарсан Францын тамирчин 396 оноо авсан) финалын наймд шалгарах боломж байлаа.

[унших...]
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ОЛИМПИЙН ТОСГОНООС МЭДЭЭЛЖ БАЙНА-5

бичсэн: tavantsagarigusa , 2008-8-9,10:40

 

ОЛИМПИЙН ТОСГОНООС МЭДЭЭЛЖ БАЙНА-5

 

Зуны Олимпийн XXIX наадмыг сурвалжилж буй “ТАВАН ЦАГАРИГ”-ийн тусгай сурвалжлагч Ж.ОТГОНЦАГААН, Ж. БАТМӨНХ  нар “Бээжин-2008” Олимпийн тосгоноос мэдээлж байна.

 

Бээжин супер, Лондон ?

 

“Бээжин-2008” олимпийн наадмын нээлт тасархай сайхан болсныг хамт үзсэн ҮОХ-дын мэргэжил нэгтнүүд шагшин магтаж байлаа. Стивен Спилбергийн оронд ажилласан Хятад үндэсний боловсон хүчин, киноны алдарт найруулагч Жан Юй Моу, түүний туслах Жан Жи Жан, Чен Вей Яа&nb...

[унших...]
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

АМЕРИКУУД МОНГОЛООС ХОЁР ДАХЬ ОЛИМПИЙН АВАРГЫГ “ТӨРҮҮЛЛЭЭ”

бичсэн: tavantsagarigusa , 2008-8-8,05:12

АМЕРИКУУД МОНГОЛООС ХОЁР ДАХЬ ОЛИМПИЙН АВАРГЫГ “ТӨРҮҮЛЛЭЭ”

 

Хэдхэн хоногийн өмнө Америкийн спортын нэр хүндтэй “SPORTS ILLUSTRATED” сэтгүүлийн редакц “Бээжин-2008” Олимпийн наадмын спортын 38 төрлийн, 302 цогц медалийн эзэд хэн хэн болох талаар өөрсдийн таамгыг дэвшүүлсэн билээ. Үүний дотор Монголын тамирчин , боксын 54 кг-ийн жинд тоглох Э.Бадар-Ууган алтан медаль, жүдогийн 60 кг-ийн жинд зодоглох Х.Цагаанбаатарыг хүрэл медаль авна гэснийг манай спорт сонирхогчид “амны бэлгээс ашдын бэлгэ” хэмээн хүлээн авсан. Тэгвэл өнөөдөр буюу Зуны олимпийн XXIX  наадмын нээлт болох өдрийн (08.08.2008) ...

[унших...]
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

БОКСЧИД МААНЬ ХААНАХЫН ХЭНТЭЙ ТААРАВ?

бичсэн: tavantsagarigusa , 2008-8-8,10:53

“Бээжин-2008” Зуны Олимпийн ХXIX наадмын боксын тэмцээний сугалаа өнөөдөр өглөө боллоо. Энэ удаагийн олимпод манай дөрвөн “ширэн бээлийтэн” оролцож байгаа бөгөөд урьд өмнөх Олимпийн наадмаас манай боксчдоос гавьяат тамирчин Нэргүйн Энхбат 1988 оны Сөүлийн олимпоос, гавьяат тамирчин Намжилын Баярсайхан 1992 оны Барселоны олимпоос тус тус хүрэл медаль авч байсан билээ.

48 кг-ийн жинд ОУХМ, Азийн аварга Пүрэвдоржийн СЭРДАМБА эхний тулаанаа наймдугаар сарын 13-ны оройн 19.15 цагаас Угандын боксчин Рональд Серготай хийнэ. Түүнийг ялбал дараа нь Испанийн Хосе Линарес-АНУ-ын Луис Янес нарын хэн хожсонтой нь учраа таарна. Сэрдамба маань хоёрдахь учраагаа ялсан тохиолдолд ...

[унших...]
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

МАНАЙ ЖҮДОЧДИЙН УЧРАА ТОДОРХОЙ БОЛЛОО

бичсэн: tavantsagarigusa , 2008-8-7,09:46

МАНАЙ ЖҮДОЧДИЙН УЧРАА ТОДОРХОЙ БОЛЛОО

 

“Бээжин-2008” Зуны олимпийн XXIX наадмын жүдо бөхийн тэмцээн наймдугаар сарын 9-15-нд Бээжингийн Шинжлэх ухаан , Технологийн Их сургуулийн спортын ордонд болох бөгөөд Монголын багаас хамгийн олон тамирчин оролцох спортын төрөл юм. Тиймээс ч манайхан жүдогийн тэмцээнд анхаарлаа ихээхэн хандуулж, найдлага ч их тавьж байгаа. “Цагаан өмсгөлтнүүд” маань өмнө нь Олимпоос нэг мөнгө, гурван хүрэл медаль авчирч байсан түүхтэй.

Өнөөдөр жүдо бөхийн барилдааны техникийн зөвлөгөөн болж, сугалаа хийгдлээ. Жүдо бөхийн тэмцээний урьдчилсан барилдаан өдрийн 12 цагаас эхэ...

[унших...]
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

“БЭЭЖИН-2008”-ийн ЭРГЭН ТОЙРОНД

бичсэн: tavantsagarigusa , 2008-8-7,04:50

 

 

“БЭЭЖИН-2008”-ийн ЭРГЭН ТОЙРОНД

 

Зуны олимпийн ХХIХ наадмын нээлтийн ёслолын ажиллагаа эхлэхэд ганцхан хоног үлдлээ. Хүн төрөлхтний аугаа их баяр наадмыг үзэхээр сэтгэл доглон, тэсч ядан хүлээж буй спортын хорхойтнууддаа “хоолны өмнө шийр зугаа” болгон бичл хэдэн мэдээг хүргэе.

 

Сүлд дууг ямар хэл дээр дуулах вэ?

 

“Бээжин-2008” Олимпийн албан ёсны сүлд дуу  нээлтийн ёслолын ажиллагааны үеэр анх удаа олны соно...

[унших...]
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ОЛИМПИЙН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ-VIII.07

бичсэн: tavantsagarigusa , 2008-8-7,01:48

Зуны олимпийн XXIX  наадмын хөлбөмбөгийн тэмцээн Олимпийн нээлтийн ёслолын ажиллагаанаас хоёр хоногийн өмнө буюу өчигдөр “гэзэгт” хөлбөмбөгчдийн тоглолтоор эхэлснийг бид мэдээлсэн. Өнөөдөр (08.07) эрэгтэйчүүдийн хэсгийн эхний тоглолтууд явагдлаа. “Бээжин-2008” Олимпийн хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн тэмцээнд урьдчилсан тэмцээнээс шалгарсан шилдэг 16 баг өрсөлдөж байгаа.

“А” хэсэгт Аргентин, Автрали, Серб, Кот д’ Ивуар

“В” хэсэгт Холланд, АНУ, Япон, Нигери

“С” хэсэгт Бразил, БНХАУ, Бельги, Шинэ Зеланд

“Д” хэсэгт Итали, Камерун, Хондурас, БНСУ –ын багууд о...

[унших...]
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ОЛИМПИЙН ТОСГОНООС МЭДЭЭЛЖ БАЙНА-4

бичсэн: tavantsagarigusa , 2008-8-6,12:41

 

 

ОЛИМПИЙН ТОСГОНООС МЭДЭЭЛЖ БАЙНА-4

 

Зуны Олимпийн XXIX наадмыг сурвалжилж буй “ТАВАН ЦАГАРИГ”-ийн тусгай сурвалжлагч Ж.ОТГОНЦАГААН, Ж. БАТМӨНХ  нар “Бээжин-2008” Олимпийн тосгоноос мэдээлж байна.

 

“Их цэрэг” Юань гүрний нийслэлд хөл тавив

 

Монголын Олимпийн багийн хамгийн олон хүнтэй төлөөлөгчдийн хэсэг өчигдөр эртний Юань гүрний нийслэлд хөл тавьж, Олимпийн тосгоныг “дайлаар мордов”. Энэ хэсэгт а...

[унших...]
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ОЛИМПИЙН ТОСГОНООС МЭДЭЭЛЖ БАЙНА-3

бичсэн: tavantsagarigusa , 2008-8-6,12:40

ОЛИМПИЙН ТОСГОНООС МЭДЭЭЛЖ БАЙНА-3

 

“ТАВАН ЦАГАРИГ”-ийн тусгай сурвалжлагч Ж.ОТГОНЦАГААН,

Ж. БАТМӨНХ нар “Бээжин-2008” Олимпийн тосгоноос мэдээлж байна.

 

Алтан соёмбот туг Бээжингийн тэнгэрт мандлаа

 

2008 оны наймдугаар сарын дөрөвний өдрийн 15.00 цагт Монголын баг Замби улсын төлөөлөгчдийн хамт “Бээжин-2008” Олимпийн тосгонд алтан соёмбот төрийнхөө далбааг албан ёсоор мандууллаа. Эхний ээлжинд олимпийн тосгонд хүрэлцэн ирээд байгаа хөнгөн атлетик, хүндийг өргөлт, бу...

[унших...]
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ОЛИМПИЙН ТОСГОНООС МЭДЭЭЛЖ БАЙНА-2

бичсэн: tavantsagarigusa , 2008-8-6,12:39

“ТАВАН ЦАГАРИГ”-ийн тусгай сурвалжлагч Ж.ОТГОНЦАГААН,

Ж. БАТМӨНХ нар “Бээжин-2008” Олимпийн тосгоноос мэдээлж байна.

 

 

БҮЛ НЭМЭВ

 

Монголын Олимпийн баг бүл нэмсээр байна. Өнөөдөр хүндийг өргөлтийн ганц дайчин Н.Баярмаа бүсгүй багш Б.Гансүхийн хамт, буудлагын Ц.Мөнхзул дасгалжуулагч Б.Алтанцэцэгийн цуг Олимпийн тосгонд ирсэн бол жүдо бөхийн багийн “толгойн сэргийлэх” М.Бөхбат мөн үүрийн таван жингээр өмнөд хөршид нэвтэрч амжжээ. Ийнхүү 1972 оны Мюнхений олимпийн жүдогийн  эрэгтэйчшшдийн шигшээ баг, 1992 оны Барселоны олимпийн эмэгтэй жүдочдын “торгон ж...

[унших...]
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ОЛИМПИЙН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ-VIII.06

бичсэн: tavantsagarigusa , 2008-8-6,12:36

ЗУНЫ ОЛИМПИЙН XXIX НААДАМ ЭХЭЛЛЭЭ

 

БНХАУ-ын Бээжин хотноо болох Зуны Олимпийн XXIX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа наймдугаар сарын наймны найман цагаас (орон нутгийн цаг) эхлэх бөгөөд харин “Бээжин-2008” Олимпийн наадмын уралдаан тэмцээн өнөөдөр (VIII.06) эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээнээр эхэллээ. Ер нь аль ч олимпийн хөлбөмбөгийн тэмцээн Олимпийн нээлтээс өмнө эхэлдэг уламжлалтай юм. Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээнд урьдчилсан тэмцээнээс шалгарсан 11 баг, мөн зохион байгуулагч орон БНХАУ гээд нийт 12 орны шигшээ баг гурван хэсэгт хуваагдан тоглох бөгөөд хэсэгтээ нэг, хоёрдугаар байр эзэлсэн багууд, мөн хамгийн сайн үзүүлэлттэй ...

[унших...]
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ОЛИМПИЙН ТОСГОНООС МЭДЭЭЛЖ БАЙНА

бичсэн: tavantsagarigusa , 2008-8-1,11:47

Энэ сарын 8-24 –ний өдөр болох Зуны Олимпийн XXIX  наадам эхлэхэд тун бага хугацаа үлдлээ. “Бээжин-2008” олимпийн наадмыг албан ёсоор сурвалжлах  “ТАВАН ЦАГАРИГ”-ийн тусгай сурвалжлагч Ж.ОТГОНЦАГААН, Ж.БАТМӨНХ  нарын  Олимпийн тосгоноос бэлтгэсэн мэдээллийн анхныхыг та бүхэнд толилуулж байна.

 

Анхны хоёр

 

Хулгана жилийн хуран сарын 30-ны өдөр Монголын багийн анхны хоёр төлөөлөгч (МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, “Таван цагариг” сонины тусгай сурвалжлагч Ж.Отгонцагаан, Монголын багийн эмч Ч.Насанбат) өмнөд хөршийн нийслэлийг зорьж, Монголын &ld...

[унших...]
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Э.Бадар-Ууган олимпийн аварга болж, Х.Цагаанбаатар хүрэл медаль зүүнэ

бичсэн: tavantsagarigusa , 2008-7-28,03:48

 

Америкийн спортын нэр хүнд бүхий “Спортс иллюстрэйтед” сэтгүүлийн редакц ийнхүү таамаглаж байна. Тус сэтгүүлийн өнөөдрийн (2008 оны долдугаар сарын 28) дугаарт “Бээжин -2008” Олимпийн наадамд хаанахын хэн гэдэг тамирчин алт, мөнгө, хүрэл медаль авахыг спортын төрөл, зай тус бүрд нэгбүрчлэн гаргасан таамаглал нийтэлжээ. Нийтдээ спортын 38 төрлийн, 302 цогц медалийг зүүх тамирчдын тоонд Монголын хоёр ч тамирчны нэр багтсан байна.

            Тухайлбал боксын 54 кг-ийн жинд Монголын Энхбатын Бадар-Ууган  Олимпийн аварга болж, ОХУ-ын тамирчин , дэлхийн аварга Сергей Водопьянов (С.Водопьянов өнгөрсөн ...

[унших...]
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

“Улаан жигүүрүүд”-ийг “гороолсон” гурав хоногийн тэмдэглэл

бичсэн: tavantsagarigusa , 2008-7-28,09:54

“Улаан жигүүрүүд”-ийг  “гороолсон”

гурав хоногийн  тэмдэглэл

 

...Би хар багаасаа л хоккейн Зөвлөлтийн шигшээгийн улаан фэн байлаа. Цагийн эрхээр юм болгон өөрчлөгдөн, ЗХУ задран унаж, олон арван хоккейчид нь далайн чанад руу одсон юм. Ялангуяа Детройт хотын багт “Оросын тавт” хүртэл бий болж байсныг та бүхэн мэдэх буй заа. Хуучин ЗХУ буюу “Улаан машин”-уудыг санагдуулам улаан хувцастай, бас тэгээд “ах нар” олон тоглодог болохоор нь Детройтын “улаан жигүүрүүдийг” нэг л мэдэхэд дэмждэг болло...

[унших...]
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Монголын олимпийн найдварууд хэн, хэн бэ?

бичсэн: tavantsagarigusa , 2008-7-19,04:20

 

Монголын олимпийн найдварууд хэн, хэн бэ?

 

Наймдугаар сарын 8-24-нд БНХАУ-ын Бээжин хотноо болох зуны Олимпийн 29 дүгээр наадам эхлэхэд тун бага хугацаа үлдлээ. Дэлхий нийтээрээ нүдээ билчээж, чих тавьж , анхаарлаа хандуулж  байгаа “Бээжин-2008” Олимпийн наадамд  Монголын 29 тамирчин, буудлага, жүдо, бокс, чөлөөт бөх, хөнгөн атлетик, хүндийг өргөлт, усанд сэлэлт гэсэн спортын долоон төрөлд оролцох юм.

 

 “Таван цагариг-Америкт” сэтгүүл  энэ удаа “Бээжин-2008” олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчдаа танилцуулж байна. Мөн удахгүй Монголын тамирчдын тэмц...

[унших...]
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: tavantsagarigusa , 2008-7-19,04:08

 

Ц.ДАВААЦЭРЭН: Олимпийн медалиас атгаад алдсан даа харамсдаг

 

 

Энэ өдрүүдэд Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний 60 жилийн ойг  тэмдэглэж байгаа билээ. Олимп, дэлхий, тивийн болон олон улсын тэмцээнүүдэд Монголынхоо нэрийг мандуулж, Төрийнхөө далбааг өргүүлж явсан манай олон боксчин Америкт амьдарч байгааг та бүхэн мэдэх байх. Тэдний нэг болох ОУХМ Цэен-Ойдовын Даваацэрэнтэй хийсэн ярилцлагыг толилуулья.

 

НЭРИЙН ХУУДАС: Цэен-Ойдовын ДАВААЦЭРЭН. 1971 онд Улаанбаатар хотноо төрсөн. Нийслэлийн 10 жилийн 51 дүгээр...

[унших...]
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ЮУН СОНГУУЛЬ, ЮУН НААДАМ, НААНА ЧИНЬ “ЕВРО-2008” АЙСУЙ

бичсэн: tavantsagarigusa , 2008-6-3,10:28

ЮУН СОНГУУЛЬ, ЮУН НААДАМ, НААНА ЧИНЬ “ЕВРО-2008” АЙСУЙ

 

Хөлбөмбөгийн их баяр “Евро -2008” тэмцээн зургадугаар сарын 7-29-нд Швейцарь, Австрийн найман хотод эхлэх гэж байна. “Хөгшин” Европын хөлбөмбөгийн тэргүүн багийг тодруулах 13 дахь удаагийн тэмцээнд оролцох 16 шилдэг баг хэдийнээ “уяа сойлго” нь жигдрэн жагсаад байна. “Ширэн бөмбөг”-ийн хорхойтнууд ч таавар, таамгаа уралдуулж, өөр хоорондоо санал  нийлэхгүй аваас бооцоо, мөрий тавьж эхэллээ.  Америкт амьдран суугаа монголчууд маань “ЕВРО-2008”-ын бүх тоглолтыг шууд(LIVE) үзэх боломжтой бөгөөд “...

[унших...]
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих