jagaa-н танилцуулга

[ холбогдоогүй ]
Нэр: Батчулуун Жаргалсайхан
Хүйс: Эрэгтэй
Мессенжерийн нэр: jagaa_b2005 (Yahoo!)
Байрлал: Наран сумын төв, Дундгол , Говь-Алтай, Монгол

Миний тухай:
1979 онд Алтай хотын 10 жилийн II дунд сургууль, 1980 онд НАХЯ-ны ЦТДС-ийн бэлтгэл курс, 1985 онд Волгоград хотноо ЗХУ-ын ДЯЯ-ны Мөрдөн Байцаалтын Дээд Сургуулийн Криминалистикийн факультетийг хуульч-эксперт криминалистаар мэргэшсэн эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. 1985 оноос цагдаагийн байгууллагад ажиллаж криминалистикийн мэргэжилтэн, криминалистикийн шинжээч, ахлах шинжээч, Цагдаагийн академид ахлах багш, тэнхимийн эрхлэгч зэрэг ажлыг хийж, 1998 онд БНЭУ-ын Шинэ Дели хотноо “Advanced fingerprint science & komputers” сэдвээр мэргэжил дээшлүүлсэн. 1986 онд “Сааданд туссан сумны хошуу илрүүлэгч” хэрэгсэл зохион ШБОС-ын гэрчилгээ авч, 1998 онд “Криминалистикийн техник” сурах бичгийг зохиож хэвлүүлсэн бөгөөд 2005 оноос орчуулга оролдож 2007 онд “Шээрлок Хоолмсын тухай үгүүллэг” орчуулгын ном, “Час улаан судалбар зураг” хадмал орчуулга (Англи-Монгол) ном, “Артур Конан Дойлын Монгол дахь орчуулгын тухай цухас үгүүлэхүй” шүүмжийг “Утга зохиол урлаг” сонинд хэвлүүлсэн бөгөөд эрдэм шинжилгээ, судалгааны 15 бүтээл бичиж туурвисан. 2007 оноос НЦГ-ын Эрэлч нохойн албаны үнэрийн лабораторийн эрхлэгчээр, 2009 оноос мөн газрын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хэргийн газрын үзлэгийн чиглэлийн ахлах мэргэжилтнээр ажиллаж, “Гэмт хэргийг нотлоход криминалистикийн үнэр судлалыг ашиглах боломж” сэдвээр судалгааны ажил хийж байна.

Дуртай номнууд:
детектив

Дуртай дуунууд:
ардын

Бичсэн нийтлэлүүд: 24 Нийтлэл
Бичсэн сэтгэгдлүүд: 4 сэтгэгдэл
Бүртгүүлсэн: 2009-03-02

Миний сонирхол, хобби: (1)
ном шагайх

jaga-н блогууд:

Б. Жаргалсайхан
Хааяа нэг ганц 2 иймэрхүү юм бичихээр хэвлэж өгөх газар хайх гэж төвөг болох юм.