2008-1-14
Буриад
Өнгөрөгч амралтын өдрүүдийг нутгынхантайгаа хамт өнгөрүүллээ.
Хэнтийн Өндөрхаанд төрж өссөн, сурч боловсорсон, ажиллаж амьдарсан хүмүүс цугласын.
Халх, буриад, дөрвөд, үзэмчин янзан бүрийн л гаралтай улс байна.
Тэдэн дотроос буриадуудынхаа талаар жаахан тодруулж бичмээр санагдав.
Буриад хүмүүс хэзээний ажилсаг, амьжиргаатай, боловсрол мэдлэг сайтайгаараа алдартай хүмүүс.
Бас дээрээс нь их үндсэрхэг, нэгнээ хамгаалах зөн совин өндөртэй.
Ямар сайндаа манай нэг мөрдөн байцаагч найз ямар ч хэрэг төвөг гарсан буриадууд нэгнээ гэрчлэх дургүй, "ёстой мэдкүү", "хараагүй", "үзээгүй", "сонсоогүй" гээд гүрийгээд байдаг хачин улс шүү гэж хэлж байсныг санах юм.
Түүнээс гадна цөс ихтэй, нанчилдаан, хутга шөвөгний асуудлаар будлиантай ч гэж ярьдаг.
Манай хошин урлагын Икс Түцийнхэн буриадуудын талаар хөөрхөн тоглолт хийсэн байдаг (Онон, Одончимэг, Аглуу 3 чинь бараг 3-уулаа буриад юмуудаа)
Одоо бодоод байхад би буриад хүүхнүүдэд талтай хандаад байдаг юм байна. Анх 22 дөнгөж хүрч байхдаа буриад бүсгүйтэй суучих дөхсөн юм байна. Тэд үнэхээр их ажилсаг, нямбай, цэвэрч улс байдаг шүү. Нэг гэм нь ааштай байж магадгүй...
Харин их шулуун шударга хэлэх гэснээ шууд хэлчихдэг зан давамгайлдаг юм шиг санагддаг.
Харин зарим нэг буриадын "...Чингис хаан бид 2 нэг аймгийн, нэг сумын, нэг багийн улс штээ..." гээд хөхөрч суудаг нь жаахан марзан санагдаад байдын...
хэхэ гаихалтаи ажилсаг шудрага улсууд
Тийм шүү дээхнэ үедээ мэдлэгтэй боловсролтой улсууд нь буриад гаралтай хүн их олон байсан гэгддэг, чадвартай, сэтгэлээрээ улсууд. Миний хамгийн сайн найз буриад гээд бодохоор... гсн хэхэ
39 онд буриадууд хамгийн их хэлмэгдсэн, Ренчин гуай бас Чойном чинь буриадууд дунд өссөн гээд бодохоор арай л ондоо хүмүүс юм шиг байдаг юм... Ажилсаг нь үнэн бахархмаар. За ингээд сайн дээр нь зогсоё
Нээрээ буриад охидуудын тал дээр би бас тийм билүү гсн хаха за үгүй юм байна.. бүгдэнд нь ллл...
Р.Чойномын буриад шүлэг санаанд орж байна. эцсийн эцэст буриадууд л халх түмэн халуун элгэн монголчууддаа европын соёлыг өвөртөлж ирсэн шүү дээ. буриадууд хамгийн гол нь шударга үнэн үгтэй муухай ааштай хүмүүс байдаг.
хээрийн гөрөөхөн наснаймны
хээтэй торго шиг намтарсоо
арилшгүй мөрөө үлдээсэн
аяа миний буриад
хөөе ээв буриөдуудын талаар ярьц байгаа юм бол юун одноо онон бэ, балай юм... Галсансүх, Одгэрэлүүдээ яриачээ... хэнтийн яруу найргийн дэг сургуулийг хүртэл гаргаад монголын яруу найрагт мин дэлбэлчихээд байгаа хүмүүсээ хэнтийнхэн огт мэдэхгүй юм. харамсалтай... дамбын одгэрэл биш, батжаргалын одгэрэл шүү.... хэ хэ...
галсансүх гэж хэнхэг буриадыг дагаад галзуу юм шиг хэрэн хэсэж явна даа... гэжввв yaho:-w yaho:-w yaho:-w
би лаввввв хавын халх
очигдорхон Дорнодын Дашбалбарынхантай сууж жаахан уулаа, Баяндун Цагаа овоо гээд хэд хэдэн буриад сум бий л дээ бүгдээр нь явж үзсэн тэгээд би хувьдаа буриадуудыг хаминган болон Сонгоол гэж хоёр хуваадаг байсан нь бас буруу болж таарах янзтай үүх түүх их сонслоо....
зиа мэндэээ!
Галсансүх тэр орой ирсээн.
Болор цом авсан шүлгээ уншсан.
Яагаав нөгөө Бурханд хэлэх зөвлөгөөгөө...
Харин нөгөө Батжаргалын Одгэрэлийн тухайд бол аав Батжаргал нь тэр орой ирсэн...
Буриадуудын тухай ярихдаа Галсансүх найзыгаа оруулж магтах гэснээ жаахан санаа зовчихсиймаа ...
yho;)
кэ кэ буриад гэснээс би дорнодийнх ч гсн бас буриад биш шдээ... орби буриад бсимо? буриад хумуус гоё нүдтэй,,,, гоё дуулдаг хүмүүс бдий шт
харин муухай ааштай ч гж үнэн бх шүү,,, мэдкү муу санаатай гэдийн бн лээ....
Яаж энэ халхууд шиг ааш сайтай, аядуу зөөлөн яриатай болох вэ?
Яаж энэ халхууд шиг ааш сайтай, аядуу зөөлөн яриатай болох вэ?
Сэтгэгдэл бичих