Б.Баабар
Цагаан сараар золговол жилдээ багтаж vхэх гэнэ. Золголтоо хорин дөрвөн цагаар зөрvvлж орхивол шvv дээ. Нарийн эд байгаа биз? Гэр бvлээрээ гайтай 24 цагийг нь зөрvvлж орхивол голомт нь цайрах аж.
Улсаараа ийм зөрvv гаргавал… еэ ванд лхам минь, аягvй бол дэлхий сөнөх бололтой. Энэ бvхнийг ягштал мэддэг хэд энэ талаар зурагтаар ярьж ард тvмнээ сэрэмжлvvлж байна. Хариуд нь шар улааныг тунаруулсан бvлгийнхэн гарч ирж зад эсэргvvцэв. Харин ч эхний хэдийн зааж өгсөн өдөр золговол гай барцад болох гэнэ. Vvнийг маш олон төрлийн шинжлэх ухаан баталсан аж. Шинжлэх ухаан ярьж байх хооронд нь Эйнштэйний нэр хэд хэдэн удаа хавчуулагдаад амжив.
Хvн төрөлхтөн хэдийнээс эхлэн цаг хугацааг тоолж эхэлсэн юм, бvv мэд. Лавтай эртний вавил...