обдоо
Зурагнууд
Бичсэн 10:10, 11/19/2008 Friska
Томилолтоор Сэлэнгэ явангаа хэдэн зураг дарлаа...сайхан байнаа хөдөө.
Сэлэнгэ мөрөн. Зайрмагтаад сайхан харагдаж байна лээ.
Гүүр:)
Ой
Намрын өнгө нэг иймэрхүү...тэр голд нь шаазгай нисч яваам.
За тэгээд ажлаар явж байж би зураг авий, зогсжээ гэлтэй нь биш бас их гэцүүм...
kkkk...
Бичсэн 04:22, 2008-11-19 donika
хэхэ дандаа б усгээр эхэлсэн угтэй огуулбэрт хэдэн уг багтах бол?
баяний бага банди байшингийхаа баруун буланд бааж байгаад багшдаа баригдаж банздуулаад бархирч барxирч болив...
хэхэхэхэххэхэххэ...14
НИЙТ БЛОГЧДИЙН ШИНЭ ЖИЛ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ гэнэ
Бичсэн 03:48, 2008-11-19 saihan
Зиа. Өчигдөр орой буюу 2008 оны 11-р сарын 18-ны орой нийт Монгол блогчидын шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай кийбоорд нэгт ахан дүүс цуглан хуралдан дараах асуудлуудыг хэлэлцлээ. 1. Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх комисс гэж байгууллаа. Үүнд: Сторми ноёнтон /Комиссын дарга/, Дэвдээхэй хатагтай /Нярав нягтлан/, Дэппсү хатагтай /менежер/, Хэрлэн хатагтай /менежер/, Эрка ноён /менежер/, Билгээ ноён /менежер/ нар томилогдлоо. 2. Хурлын шийдвэрээр тэр дороо 2008 оны 12-р сарын 20-ны 19.00 цагт "Сэлэнгэ" ресторанд хийхээр товлож захиалга өглөө. Уг газар нь тун дажгүй тохилог, боломжийн газар байлаа. Хөгжмийн дуугаралт, заалны хэмжээ зэрэг нь бидний зохион байгуулах арга хэмжээнд тохирно. 3. Шинэ жилийн хөтөлбөр байх нь зүйтэй гэж үзээд урьдчилсан хөтөлбөрийг дараахь байдлаар гаргалаа. Өөрчлөлт оруулах алтан санааг та нар нэмэрлэсүгэй :D Хөтөлбөр Нээлт Блогчидын холбооноос нийт блогчиддоо мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэн оргилуун дарс буудуулж цэнгүүн эхлүүлнэ. Булсара хамтлаг шинэ жилийн дуу дуулж мэндчилгээ дэвшүүлнэ. Мэндчилгээ (Сайтууд жижиг урлагийн номер ч юмуу жүжигчилсэн маягийн мэндчилгээ бэлдэж ирнэ) Хамтлаг, дуучид дуулнаа хажуугаар нь бүжиглэнээ. Хөгжилтэй байлгах үүднээс дуудлага худалдаа зарлах, Ханхүү Гүнж тодруулах, Шилдэг маск, Хамгийн өндөр ба нам блогчин шалгаруулах, Хэн хамгийн хурдан уугч вэ? гэх зэрэг арга хэмжээнүүдийг явуулан тус тусад нь урамшуулах болно. Арга хэмжээнүүдийг дуусахтай зэрэгцээд цэнгээнт бүжиг, диско бүжиг залганаа. За тэгээд Шинэ жилийн баяр тэмдэглэн өнгөрүүлж байгаа тухай гадаад дотоодод суугаа блогчин анд нөхдүүддээ интернэтээр мэндчилгээ дэвшүүлж өөрсдийн арга хэмжээний явцыг вэб камераар харуулах боломжтой байнаа. Заак үнэ хөлсний тухайд бол нэг хүнээс 30.000-хан төгрөг хурааж дараахь үйл ажиллагаанд зарцуулна. Үүнд: 1. 19.00 цагаас 24.00 цаг хүртэлхи рестораны төлбөр 2. Шинэ жилд оролцогчидын уух зүйлс, хөнгөн зууш, жимс ногоо төмс гээдайхгүй юу:P 3. За тэгээд хамтлаг дуучдад зарцуулах багахан төсөв. 4. Арга хэмжээний үеэр явагдах тэмцээн уралдаануудын шагнал урамшуулал. 5. Бусад жижиг зардал гэх мэт... Зарцуулалтын тухайд төлбөрийн тайланг дундын блог дээр дэлгэн талбих болноо. Үйл ажиллагаанаас шалтгаалан мөнгөнд хэмнэлт гарч үлдэгдэл үлдэх аваас хүмүүнлэг буяны ажилд зарцуулчихъя гэсэн санааг хэрэгжүүлчихмээр байна. За тэгээд 2008 дугаар оны 11-р сарын 25-ны өдөр тухайн газраа урьдчилгаа төлбөр төлөхөөр тохиролцсон тул оролцох блогчид кассын нярав Дэвдээхэйд 25-ны өдрөөс өмнө төлбөрөө гардуулвал ихэд сайн байна. Жич: Энэхүү төлбөр нь дараагийн арга хэмжээнд хамаагүй тул халаасны мөнгөтэйгээ ирнэ үү яана уу та бүхний мэдэх асуудал билээ. Урьдчилсан байдлаар нэг ширээнд 8-10 хүн суухаар бодож захиалга өгсөн бөгөөд хүний тоогоор пиво, ундаа мэтхэн ширээнд нэг шил гатуу юм, тээд хөнгөн зууш торт жимс ногоо, вино, эцэст нь оргилуун дарс. Аа бас нэг юм бий. Бид гаднаас оргилуун дарс, ширээ чимэглэх зориулалттай Виски ч юм уу авч очиж болох юм. Заак инкээд кийбоорд нэгт ахан дүүсийн саналыг нүдээ чилээн хүлээе. Аа тийм бас нэг юм бий... Кассын няравын утасны дугаар: 99829913 /Хажуу айлаасаа Дэвдээхэйг дуудуулж ярих/ :P
"Сайн хүн" Нацагийн Багабанди
Бичсэн 06:24, 2008-11-18 linux_bayara
Тэмүүлэлгүй бол хүн адгуус болж хувирна. Хүсэл тэмүүлэл хүний хөгжил дэвшлийн оньсыг хөдөлгөн, сайн үйлд хөтөлнө. Хүн үргэлж сайныг хүсч, сайханд тэмүүлэх төрөлх чанартай болохоор тэр. Сайн хүн болох хүсэл бол залуус та нарын амьдралын том зорилго, агуу их тэмүүлэл байх учиртай. “Хүн бүхэн хүн байгаасай гэж хүснэм”.
Хүн бүхэн хүн байж чаддагсан бол айх аюулгүй амар тайван, ичих зүйлгүй нүүр бардам, хулчийж хулганахгүй харц дээгүүр амьдрахсан. Сайн хүн гэдэг нь муу үйлийг биеэр үйлдэх нь бүү хэл бодол сэтгэлдээ төсөөлөхгүй амьдрах эгэл жирийн л хүн. Сайн хүн байхын тулд гайхалтай мэргэн оюун ухаан, гаргууд сайн мэдлэг боловсрол аль аль нь тэгтлээ зайлшгүй биш.
Хүнээ алдаагүй, хүн шиг хүн байхад л хангалттай. Хүн бүр алдар цуутан болж суу алдраа мандуулан мөнхжүүлж чадахгүй ч сайн хүн байж, алдар нэрээ дуурсган хүндлүүлж лавтай чадна. Хүн өөрийн бодол ухаанаа хэзээ ямагт сайн үйл рүү захиран жолоодож чадвал гайхамшигийг эс бүтээвч, гутамшигтай үл учирна.
“Чамайг хорвоод анх мэндлэхэд эргэн тойрныхон чинь баярлан инээж байхад чи ганцаараа уйлж байсан. Харин хорвоог орхин одохын цагт эргэн тойрны хүмүүс уйлж байхад чи ганцаараа инээж байхаар амьдрах хэрэгтэй” гэсэн Энэтхэг ардын үг байдаг. Дорно дахины үг. Насан турш сайн үйлийг бүтээж, сайн хүн байж чадсан тэр эрхэм хүн л амьдралын ийм гэгээн зам мөртэй байх тавилантай.
“Жаахан хүүхдийг ичээж зовоогоогүй, эрэлхэг хүчтэнээс ч хулчийж зугатаагүй гэсэн сайхан нэрийг би хойч үедээ үлдээмээр байна” гэж Английн зохиолч Тоомас Хюүз бичжээ. Өрнөдийн хүний үг. Дорно, өрнө хаана ч төрсөн бай ялгаагүй бүгд сайн хүн байж, сайнаар дурсагдах амьдралын замыг туулах чин сэтгэлийн хүсэл мөрөөдөл нь адил ижил ажээ.
Сайн хүн гэдэг чинь чухам хэн бэ? “Ертөнцийн юм бүхнийг санаа сэтгэл буй болгож удирдана. Ер нь сайн санааг сайн үйл дагах нь сүүдэр эзнээ дагах лугаа”. Эрдэм ухаан энэ ертөнцийн гэрэл гэгээ болон гийгүүлж байдаг бол эерэг зөв санаа бодол энэ биеэс чинь гэрэл гэгээ болон цацарч, явах замыг чинь нар, сар мэт гэрэлтүүлнэ. Сайн санаа, зөв бодолтой байх нь сайн хүний түших хоёр багана, тулах бат тулгуур мөн. “Сайн санаа, сайхан сэтгэл гэдэг бол хэлгүй хүмүүс ч ярьж чадах, дүлий хүмүүс ч сонсч чадах хэл юм”. Санаа сайтай хүн – сайн хүн.
Эртний Герегийн нэгэн сэтгэгч “Хамгаас сайн үйл юу вэ?” гэдэг асуултыг өөртөө тавиад “Хийж байгаа ажлаа сайн хийх” гэж хариулсан байна. Хариуцсан ажлаа эзний ёсоор, тэгэхдээ сэтгэл зүтгэл гарган хийдэг хүн – сайн хүн, сайн үйл үйлдэж яваа хүн ажээ. Сайн үйлс нь сайн нэрийг үлдээдэг. “Хий ярихаас хийж үйлдэх нь чухал”. Бага ярьж, ихийг хийх нь бас л сайн хүний шинж билээ. Ажил, анхиагүй хүн аз жаргалыг хэзээ ч үл эдэлнэ. Ажил сайтай хүн – сайн хүн. Германы гүн ухаантан А.Шопенгауэрын хүмүүсийг гурван зиндаанд ангилж хэлсэн сургамжтай үг бий.
“Бусдад сайныг хүсдэг хүмүүс. Өөрт сайныг хүсдэг хүмүүс. Бусдад мууг хүсдэг хүмүүс”. Өөрт сайныг хүсэх нь хүний заяамал төрөлх араншин юм. Өөрөөсөө илүү бусдад сайныг хүсэх нь сайн хүний гэгээрсэн сэтгэлийн илэрхийлэл. Хүүхэд залуус та нар бусдад сайныг хүсдэг хүн болохыг туйлаас хичээ. Харин бусдад мууг хүсдэг хүн байж хэрхэвч болохгүй гэдгийг цаг үргэлж санаж явах хэрэгтэй. “Бусдын төлөө өөрийгөө зориулсан хүн хамгийн сайн хүн” гэж А.Линкольн тодорхойлжээ. “Бидний өдөр тутмын санаа, явдал бусдын тусын тулд чиглэх ёстой” гэж Дээрхийн гэгээнтэн айлдсан.
Настнаа хүндлэн дээдэлж, нялхасыг асран халамжилж байх нь сайн хүний ёс. Эцэг, үрийн элбэрэлийг сахиж, эрхмийн дээд нэрийг нь хугалахгүйг хичээж, хүний зэрэгтэй хүн болж, хөгшид өтгөсөө баярлуулдаг, алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий гэж удмаа энэрдэг нь монгол зан буюу. Аав, ээжийн ачийг ачаар хариулах шиг сайн үйл, буянтай үйлдэл үгүй. Аливаа хүн амьдралынхаа эх, эцэс хоёрт бусдын хайр элбэрэл, халамж асаргаанд байх тавилантай. Үүнээс бусад цагт өөрийн биеийг өрөөлийг энэрч хайрлахад бүрнээ зориулах нь таны эрхэм үүрэг.
“Чи амьд явах хэдий чинээ дуртай байгаа шиг чинь хүн бас төдий чинээ дуртай байгаа. Өөрийнхөө амьдралыг хайрладаг шигээ хүнийхийг бас тэгж хайрлах хэрэгтэй”. Монгол эхийн үрээ гэсэн сэтгэл хайр, энэрэлийн ноён оргил. Алаг үрээ айх аюулгүй, дутуу гуцуугүй, зол жаргалтай байлгахад юугаа ч хайрлахгүй зориулж байгаа эх хүний хайраас илүү гарах хүчтэй, ариун нандин зүйл нэгээхэн ч үгүй. Эхийн хайранд ойртож дөхөж чадахгүй ч элбэрэл журамт хайраар бусдыг хайрлаж явцгаа.
Хүнд тусархуу, өр нимгэн, өрөвч сэтгэлтэй байх нь сайны шинж. “Бусдын тус бүтвэл өөрийн тус бүтнэ”. Энэ бол гайхамшигт “Үүлэн зардас”-ыг бичсэн суут Калидасын хэлсэн үг. Монгол цэцэн үг шиг манайд нутагшсан хэллэг. Мэддэг, чаддаг бүхнээрээ бусдад тусалж бай. Мэдэхгүй, чадахгүйд тулаад ирэхийн цагт бусдын тус чамд ирнэ. Нүднээсээ нулимс дуслуулан уйлахыг зөвхөн хүн ч биш, хуурын хөг аялгуунд тэмээ мал ч хийж чадна.
Харин зовсон ядарсан нэгнийхээ төлөө нулимс дуслуулдаггүй юмаа гэхэд тус болж, өөд татахыг гагцхүү ухаант хүн л хийж чадна. Чадал хүч дордсон өтгөс, зүдсэн ядсан хөөрхийсийг өрөвдөн хайрлах нь өр нимгэн, өрөвч хүний нинжин сэтгэл. Гэхдээ л зөвхөн амаа хөдөлгөн өрөвдөж, сэтгэлдээ шаналан халаглах нь хангалттай биш, бэрхшээл хүндрэлийг нь нимгэлэхэд гараа хөдөлгөн туслахыг зайлшгүй үүргээ гэж үздэг байх хэрэгтэй. Хэлэх ярих нь сайхан, ялдам тусархаг авч, хийхээ болохоор хойш суугчид тус нэмэргүй, өрөөлийг гомдоодог цэвдэг сэтгэлтнээс нэг их дээрдэхгүй ээ. Уур уцааргүй, уян зөөлөн байх нь бас л сайн хүний зөв төрх. Уур биеийг зовооно, бусдыг шаналгана, бас гомдооно. Уур бол сэтгэлийн гаж илэрхийлэл билээ. Галыг гал унтраадаггүйтэй адил уурыг уур дийлдэггүй. Уурыг дарах бэлэн жор хүн бүрт заяасан байгаа. Энэ бол эрүүл саруул ухаан. Уурыг ухаан л дарна. Хорыг хороор гэж монголчууд ярьдаг ч нэг бурууг сөргүүлэн нөгөө бурууг тавьснаар зөв үүсдэггүй гэдгийг залуу хүн бүр санаж яв. Уурыг давж уурлаад сайнд хэзээ ч хүрэхгүй. Уурласныг уучилж чадах ууч сэтгэлтэй, уурын мөсийг хайлуулах уян зөөлний илчтэй байж сая уур уцааргүй орчинд амар жимэр, амгалан тайван амьдарна. Уурыг дарах бэлэн жор хүн бүрт байдгийн адил уурыг барих жор мөн заяасан байна. Энэ бол сэтгэлийн их амар амгалан. Амар амгаланг хор тайлах ерөндөг адил хэн нэгэн ачтан танд хайрлахгүй. Амар амгаланг хаа нэгтэйгээс худалдан авч чадахгүй. Мөнгөөр арилждаггүй олон зүйлийн нэг нь энэ. Сэтгэлээ барьж, өөрийгөө захирч, бусдыг хайрлаж байж амар амгалангийн жаргаланг эдлэх болно.
Бусдын зовлонг өр зүрхээрээ мэдэрч, сэтгэл зүрхээрээ хуваалцдаг, өрөөлийн жаргалыг хараад өөрийнх мэтээр баясаж чаддаг байх нь сайн хүний сайхан чанар. Жаргал, зовлон ээлжлэн байдаг нь хорвоогийн жам. Зовох цагт илэрсэн хүн чанарын хэмжээсээр нөхрөө таньдаг нь монголчуудын зан. “Аяа наран саран хэний үүдэнд гийгүүлэхгүй буй? Мандах доройтох цаг хэнд ирэхгүй буй” гэж ухаантны хэлсэнчлэн ядарч доройтох үе хүмүүнд ирэх нь үйлийн үр, заяа төөргийн учрал биз.
Зовлон надаас холуур өнгөрөг, намайг дайрахгүй бол аз гэж бодох нь мунхагийн гай. Бусдын зовлонгоор жаргал хийж цэнгэвэл бүр булай мунхагийн шинж. Сайхан бүхнийг хараад нүд хорсон атаархах бус, сэтгэл баясан таашаадаг байх хэрэгтэй. Хүний бүтээсэн сайн үйлсээр бахархаж, өөрөө хийсэн мэтээр догдлох нь ариун сэтгэлт хүмүүний гэгээн тунгалаг араншин мөн. Бусдын төлөө хийсэн сайн үйлэндээ баясан дэвхцдэг хүний үйлс заяа нь үргэлж дээшээ. Биед учрах зовлонг туулах бэрх хэцүү, бусдад тохиолдох зовлонг хуваалцахад амар хялбар гэж битгий бод. Бусдын зовлонг чин зүрхнээсээ хуваалцах сэтгэлтэй байвал өөрт учрах бэрхийг өлхөн туулах сэтгэлийн хат суудгийм. Тэнхлүүн явахад танигдсан хүний мөс тэвдэж явахад шалгагддаг юм шүү. Би жигтэйхэн сайн хүн гэж цээжээ дэлдээд хэрэггүй. Сайн, муу хэн болохыг олны ам аяндаа хэлээд өгнө. Туулан өнгөрөөж байгаа амьдралын зам чинь өөрөө зурайтал зураад, дурайтал бичээд үлдээнэ.
Залуу анд минь, хүний дээд, сайн хүн байж гарцаагүй чадна гэдэгтээ бат итгээрэй.
Шилдэг удирдагч
Бичсэн 06:05, 2008-11-18 linux_bayara
 Магадгүй та ямар нэгэн байгуулгын захирал болохыг хүсч байгаа бол, эсвэл энэ байр суурь руу амжилттай урагшилж байгаа бол танд зориулсан алт шиг үнэтэй стратегиуд байна… Энэ судалгаанд ирээдүйн лидер дарга нарын маш онцгой аргуудыг олж мэднэ.
1/ Шинэ санаа дэвшүүлэх
Алдаа гаргахаас айлгүй шинэ санаа дэвшүүлэх хэрэгтэй. Тиймээс Рожер Вон Оечийн “Дүрэм журмыг ардаа орхин шинийг санаачлагч бай” гэсэн үгийг санаж явахад илүүдэхгүй.
2/ Зөвлөгөө хайх
Зөвлөгөө авах гэдэг дээд удирдлагад байгаа хүний ажлын нэг хэсэг юм. Зөвлөгөө гэдэг нь юуг хэрхэн яаж хийх талаар мэргэжилтнүүдийн хэлэх үг юм. Хэзээ, хэрхэн, хаанаас зөвлөгөө авч, түүнийгээ хэрхэн ажил хэрэг болгох зэргийг мэдсэнээр зөвлөгөө авах туршлагатай болно. Зөвлөгөө авах нь ерөнхий захирлын хувьд онцгой чухал чадваруудын нэг юм. Ямар үед, хэнээс авч тухайн хүнтэй яаж зөв харилцахыг сурах хэрэгтэй.
3/ Компанийхаа бодлоготой уялдуулан шийдвэр гаргах
Тодорхойгүй нөхцөлд шийдвэр гаргах нь зарим нэгэн удирдлагын хувьд төвөгтэй сорилт болдог. Шүүмжлэл, бодол санаа, итгэл үнэмшил тань бүх нөхцөлийг дүгнэхэд нөлөөлдөг. Өөрийн бодлоо дагах гэж бүү оролд. Тодорхой бус байдлаас гарахад өөр зүйл ч хэрэгтэй болдог. Та удирдлагын хувьд, итгэлтэйгээр шийдвэр гаргахын тулд хэрэгтэй мэдээлэл байхгүй үед ч дарамтанд орохгүй байж сурах хэрэгтэй. Дарга хүний хувьд эхэлсэн ажилаа амжилттай дуусгахын тулд чадах бүхнээ хий. Ялагдаж болох талтайг ч хүлээн зөвшөөр. Энэ нь гайхалтай амжилтанд хүрэх арга юм.
4/ Зохион байгуулалт
Нэг хүн таваас найман хүн удирдахаас хэтрэхгүй байх хэрэгтэй. Зохион байгуулалт нь бүрэн болсон, туршлагатай дарга 12 хүнтэй багийг удирдах хэрэгтэй. Хэрэв тайлан гаргадаг хүмүүс нь шинэ, туршлагагүй бол 5-8 хүнтэй байна. Кеннет Лоуден ингэж хэлжээ: “Ерөнхий захирал хүн юу хийхээ шийдэх хүртлээ доорх хүмүүстээ юу хийхийг хэлдэггүй.”
5/ Байгууллагадаа шинэчлэл хийх
Ер нь шинэ байгууллага гэдэг өөрөө өөрчлөгддөг явц юм. Эхлээд өөрчлөлт хэрэгтэйг хүлээн зөвшөөрдөг. Дараа нь өөрчлөх шалтгаанаа жагсаана. Энэ бүхнийг хийсний дараа шинэчлэлээ хянах хэрэгтэй. Хийх шинэчлэлтийн нөхцөлийн дагуу зохион байгуулалт ч зохицох ёстой. Ерөнхий захирал шинэчлэлтийг хариуцна. Шинэчлэлтийн аргууд:
1. Ямар үед хийхээ мэддэг байх
2. Хэр зэрэг өөрчлөхөө тодорхойлох
3. Энд гарч ирэх сэтгэл санаа болон оюун ухааны өөрчлөлтийг мэдэх
4. Үймээн бага гаргуулах чадвартай байх.
Байгуулагадаа шинэчлэл хийхэд эдгээр зүйлсийг анхаарахаас гадна хүмүүсийн санал бодлыг мөн анхаарах хэрэгтэй. Хүмүүс шүүмжлэлтэй ханддаг учир эсэргүүцдэг. Ажлаа буруу хийж байна гэж үзэн цаад учрыг мэдэхгүй тул айдаст автан эсэргүүцэл үзүүлдэг. Шинэчлэлтийн дараа ажил нь хэвийн болно гэдэгт итгэдэггүй учир илүү муу зүйл болно гэж үздэг. Шинэчлэл дадсан зүйлийг нь өөрчилдөг тул хүмүүсээ илүү урамшуулах хэрэгтэй. Ер нь хүмүүс өөрт нь өөрчлөлтийг шууд тулгахад дургүй. Шинэчлэлтийн үед хүмүүсийн хоорондын харилцааг дэмжих нь эсэргүүцлийг багасган, хүлээн авахад нь ч хялбар болгодог.
6/ Хурал бол захирлын ажлын нэг хэсэг нь юм.
Хурлаас өмнө хэлэлцэх зүйлээ гарган тараах шаардлагатай. Ингэснээр оролцох хүмүүс бэлтгэлтэй ирэх юм. Хурлын зорилго нь мэдээлэл өгөх, тайлбарлах байдаг бол хамгийн тохиромжтой арга нь эхлээд яриа хийгээд дараа нь санал асуулга хэлэлцүүлэх юм. Хурлыг удирдаж байгаа хүн болсон бүхнийг товч дүгнэх шаардлагатай.
Судлаачид хурал 60-90 мин үргэлжлэх хэрэгтэй гэжээ. Учир нь 90 минутын дараа анхаарал сарнидаг байна. Хэрэв хурал илүү урт үргэлжлэхээр бол хоёр өдөр хийсэн нь дээр бөгөөд тус бүрийнх нь зорилгыг тодосгох хэрэгтэй.
7/ Стратегийн төлөвлөгөө зохиох
Стратегийн төлөвлөгөө нь тактикаас огт өөр байдаг. Тактик гэдэг нь компанид тэр өдөр хийсэн зүйлс юм. Харин стратеги нь тухайн компанийн ирээдүйн төлөвлөгөө байдаг. Тактик нь өдөр тутмын шийдвэр байдаг бол стратеги нь илүү өргөн утгатай.
Төлөвлөнө гэдэг нь ямар нэг зүйлийг хийхийн өмнө ямар алхам хийхээ шийднэ гэсэн үг. Тиймээс ч төлөвлөгөөндөө ирээдүйг харах хэрэгтэй. Ерөнхий захирал болох та ч бас ирээдүйгээ төсөөлөн 2-3 жилийн цаадахыг харах хэрэгтэй юм.
Ирээдүйгээ төсөөлөх арга:
1. Өмнөх 5 жилийн ажлын судалгаа
2. Ажилтайгаа холбоотой өдөр тутмын асуудлаа нягтал
3. Судлаачдын таамаглалыг ч бас бодож үзэх.
Стратегийн төлөвлөх ажил компаний ирээдүйг тодорхойлоход чухалүүрэгтэй. Энэ байгуулага ирээдүйн нөхцөлд амжилтанд хүрч, хөл дээрээ зогсож чадах эсэхийг баттай болгох юм. Роберт Вүүд хэлэхдээ:”Ажил зарим талаараа дайн шиг бөгөөд стратеги нь зөв бол тактикийн алдаа гаргасан ч амжилтанд хүрнэ.”
8/ Сайн илтгэгч байх
Ерөнхий захирлын хувиар хийсэн яриа тань лидер хүний хувьд хэр нөлөөтэйг хэмждэг. Сайн төлөвлөөгүй яриа хүмүүст хүрч, нөлөөлж, удирдаж чадахгүй.
Эхлээд ярих зүйлээ цаасан дээр буулгаснаар эхэлнэ. Тойм бэлтгэх нь өөр нэг шат юм. Бичсэн зүйлээ уншаад найруулан бич. Тойм нь ярианы эх загвар болно.
Хүн бүхэн анхаарал тавин сонсохыг хүсч байгаа бол сонирхол татахуйц оршил бэлтгэ. Хүний анхаарал татах өөр нэг арга бол гайхал төрүүлэхүйц юм хэлэх юм. Нотолгоо баталгаагүй нэгэнд хүн итгэхгүй.
Чухал сэдэвт байгаа мэдээллийг гоёж чимэх нь сонсоход хялбаршуулан, хүлээн авахад бэлэн болгодог. Хөнгөн хошигнол ч хэрэг болж мэднэ. Яриагаа хүнд нөлөөлхүйц хүчтэйгээр дуусгаарай.
Хэлэх үгээ бичиж бэлдсэн бол унших дасгал сайн хийгээрэй. Үүний тулд толины өмнө зогсож яриараарай. Ингэснээр айдсаасаа салж чадна.
Илтгэлийн үед цааснаас харж уншиж байснаас, санаа авах тэмдэглэгээ, дүрс болон сануулах үг бэлтгэ. Энэ нь нөхцөл байдалд зохицуулан өөрчлөлт хийхэд тусална. Ярианы хэсгээ зөв, цэгцтэй бэлтгэхгүй бол хэчнээн сайн бичээд уншсан ч нөлөө үзүүлэхгүй.
9/ Онцгой чадвартай удирдагчийг сонгох
Зөв хүмүүсийг чухал байранд сонгох нь дээд удирдлагын гол үүргүүдийн нэг юм. Магадгүй компанийхаа хэд хэдэн хэсэгт хурдан шийдвэр гаргаж байсан байх. Харин хувийн сонголт хийнэ гэдэг хэцүү. Өөр асуудалд алдаа гаргахад дараа нь засаж болно. Харин удирдлага сонгохдоо алдаа гаргавал гамшиг болж болно.
Ер нь дээд шатны удирдлагыг сонгоход 3 шалгуур байдаг:
1. Ажлын чадвар
2. Хувийн зан чанар
3. Удирдах туршлага.
Үүнийг ашиглан удирдлагаа сонгоно. Хурдан дэвшсэн, онцгой ухаантай, хэцүү нөхцөлд тэнцвэр алддаггүй, ажиллах дуртай, ажлын амжилтаар дүүрэн, төлөвлөгөөтэй, асуудал шийдвэрлэх чадвартай хүнийг удирдагчаар сонгох ёстой.
10/ Онцгой чадвартай удирдагчийг бэлтгэх
Ерөнхий захирлууд төрөл бүрийн чадвартай хүнийг бэлтгэх үүрэгтэй. Онцгой удирдагч бэлтгэхийн тулд чухал үүрэг өгч, ажлаа хувиарлан, туршлага хуримтлуулахад нь тусал. Багшилж, сургалтанд хамруулж болно. Хамгийн чухал нь боловсролын үзүүлэлт юм.
11/ Хэсгүүдийн хоорондох зөрчлийг шийдвэрлэх
Ямар нэг байгуулагад зөрчил байдаг. Үүнийг шийдэхийн тулд хөнөөлтэй зөрчлийг багасган, бүтээлч байдлыг гаргах хэрэгтэй. Шийдвэр гаргахын өмнө доод хүмүүсийнхээ саналыг асуун, нэгтгэх нь чухал. Зөрчилтэй холбоотой хүмүүс уур хилэнгээ ил гаргахыг нь зөвшөөрч, хоёр талын хоёулаагынх нь хүлээн зөвшөөрөх арга замыг олж шийдвэрлэнэ. Ингэснээр аз жаргалтай, бүтээлч хамт олон болно.
12/ Хамгийн боломжтой, сайн тохиролцоонд хүрэх
Ерөнхий захирал хүн ярианы чадвартай, хоорондоо уялдаа холбоотой мэдээллийг хэрэглэдэг туршлагатай байх ёстой. Нөгөө талын уналтын хэрээр ашиг олох боломж байвал үүнийгээ та орхих ёстой. Асуудлыг ашиглах, эрч хүч, ухаан санаагаа цагийг нь олж хэрэглэх сэтгэлийн хөдөлгөөнөө барих нь энэ чадварын хэсэг юм.
13/ Харилцаа холбоо бий болгох
Имиж чухал бөгөөд байгуулагын хүмүүсийн таныг үнэлэх үнэлгээ болдог. Хүнд үлдээсэн төрх тань тэдний үүрэг, хариуцлагийг тодосгож өгдөг. Ерөнхий захирлын имиж нь сэтгэл булаам, хүчирхэг төрхтэй байна. Ер нь имиж бол таны хэлсэн, хийсэн бүхний үр дүн юм. Компаний тайлан бол компаний зорилго, ажлаа гүйцэтгэх илэрхийлэлийг харуулдаг. Энэ зорилгоо компаний елементүүдийн уриа болговол сэтгэл булаам чанарыг олж авна.
14/ Дээд шатныхаа хүмүүсийн ажиллах урамыг нь бадраах
Ажиллах хүслийг нь бадраах гол хүмүүс нь хамгийн ойр ажилладаг захирлын туслах, хэсгийн дарга, зөвлөх болон удирдлагын зөвлөл юм. Энэ хүмүүсийн ажиллах урмыг нь бадраах нь бусад хүмүүсийнхтэй ижил. Ажлаа хийлгэхийг бодож байгаа бол танд ажиллаж байгаа хүмүүсийн хэрэгцээг анхаар. Эндээс бүтээлч байх хэрэгцээ гарч болно. Мөн тэдний асуудал, уйтгар гуниг, ганцаар ажиллах гэсэн хүсэл гээд бүхнийг ойлгох хэрэгтэй.
15/ Мэдээллийн сүлжээг гаргаж ирэх
Чухал асуулт асуун, сайн сонсогч байж, хэзээ хэнээс асуух, юуг лавлахаа мэддэг байх нь хэрэгтэй.
*** *** Англи хэл сурах хялбар арга
Бичсэн 10:49, 2008-11-18 tomor
Арго багшийн гэрт амьдраад өдөр болгон гэрийг нь цэвэрлээд, оймсыг нь угааж өгөх хэрэгтэй. Өглөө болгон сэрээд амандаа гурван удаа Арго багшийн нэрийг хэлнэ. Арго багшийн зургийг хоймортоо тахих хэрэгтэй.
Сэдвээсээ хазайгаад Хятад хэл сурах аргууд ярчихъя. Өвөрмонголд хэд, хэдэн сургууль байна. Нэг жилийн Хятад хэлний бэлтгэл амьдрах зардалтайгаа 2150 орчим доллар дунджаар, дээр нь замын зардал, визний хураамж. Тайванд 1 жил 3420 орчим доллар, Вэйфанг хотод 4242 орчим доллар, Шанхайд хагас жил нь 4000 орчим доллар болж байна. Хүмүүсийн ярихаар Шанхай явах нь их ашигтай бололтой. (янз бүрийн ашигтай боломжууд, ажлын байр гараад ирэх магадлалтай гэх юм). Тэгэхдээ эхлээд Өвөрмонголд ядаж хүнтэй ярьдаг болчихоод дараа нь тийм газар руу зүглэсэн ч дээр юм шиг. Тайваны хувьд гэвэл засгийн газрын тэтгэлэг байдаг бололтой. Тэгэхдээ тэрийг нь мань мэт нь хаанаас ч олох юм бүү мэд. Сураг л дуулдаад өнгөрөх юм. Хятад улсад очиж (дайснуудын нутагт) сурч, дайснуудынхаа хэл, соёлыг сурах хүсэлтэй хүн байвал холбоо тогтоогоорой. Ямар ч тулаан, тэмцээнд дайснаа мэдэхгүй хүн ялагддаг. Тэгэхээр өмхий хужаа гэж нялцганаад байлгүй явж дайснаа судалцгаая. Дайснууд гэснээс хөөрхий тэд нар чинь бид нар шиг нэг их учиргүй дэлхийн үйл явдлыг сонирхоод, философидоод явдаг хүмүүс биш юм байна лээ, амьдрах гэж л ядаж яваа ногоочид юм байна лээ. Хөрштэйгээ зөв харьцаж чадвал зөв л үр дүн гарна, буруу харьцвал буруу л үр дүн гарна.
Бас нэг юм хэлэхээ мартах гэж байна. Хятадад хоригдож байгаа Монголчууд олон байдаг сурагтай. Үнэндээ хүний нутагт хаширсан боохой шиг амьдрах хэрэгтэй л дээ. Гар далайвал сүүлээ хавчаад зугтсан ч яадаг юм. Тэгэхдээ далайхаас нь өмнө алалцвал алалцая гэсэн маягтай байж байгаад яг далайнгуут нь зугтчих. Араас хөөвөл эргээд дайр. Тэгэхдээ шал худлаа аюул учруулахгүй дайрна. Тэгснээ гэнэт буцаад сүүлээ хавчаад зугт. Ингээд айгаад ч байгаа юм шиг, айхгүй ч байгаа юм шиг боохой зан гаргаад байхад ямар ч хар бүлэглэл байсан чамаас залхаад хаячихна. Хамгийн гол нь өөртөө алдах юм юу ч байхгүй гэдгийг харуулах хэрэгтэй. Нэгэнт өөрөөс чинь наалдуулаад авах юм байхгүйг мэдсэн бол чамайг зүгээр орхих нь ойлгомжтой. Миний энэ онолыг "боохойтох" гэж нэрлэдэг юм. Би сая зохиогоод өгчихлөө. За коммент үлдээгээрэй. Олон коммент үлдвэл дахиад гоё онолууд зөндөө гаргаж ирнэ шүү
Burn-E
Бичсэн 01:32, 2008-11-18 xvv
Wall-E-г үзсэн биз дээ? Үзээгүй бол заавал үзээрэй! Үнэхээр хөөрхөн хүүхэлдэй шүү... Би тэгээд бодсын гсн :P
Wall-E-г үзсэн хүмүүс байвал үүнийг үзээрэй. ;) :D Үзээгүй нь эхлээд Wall-E -г үзчихээд үзвэл зүгээр шүү ;)
SHINE BYTEEL
Бичсэн 20:15, 2008-11-17 DESI
Миний бас нэгэн шинэ бүтээл маань. Гэвч энэ бүтээл маань хэрэглээнд гарах хараахан болоогүй байгаа.
Нэгэн Электроникийн компанийн хүсэлтээр Эрэгтэй эмэгтэй хүний бугуйн хос цагны загвар хийлээ
шинээр нэвтэрч байгаа маш нарийн технологоор цагны зүү маань гэрэлтэж харагдах юм.
Энэ цаг хэдий титан гадаргуутай ч маш нягт ризен мериалаар хооронд нь бэхэлсэн болхоор ямар ч
хүний гарт таарах ба жирийн нэгэн бугуйвч мэт харагдах бөгөөд нүүрэнд наасан гоёмсог шигтгээг дарж цагаа тааруулж болно. Харин хийснийхээ дараа хараад байсан чинь DESI гэсэн миний лого жаахан том ч юмуу
жаахан багасгах хэрэгтэй юм байна даа гэж бодлоо.
За ямартай ч уг бүтээлийг минь хуулбарлан ашиглах болон хэвлэн нийтлэх бусад вэб сайт-д зохиогчын
зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно (IDD 08011-01117) Та бүхэндээ амжилт хүсэе санал бодлоо харамгүй
бичээрэй. Надад урам хайралдаг та бүхэндээ баярллаа.
бэлтгэлд гараад
Бичсэн 06:30, 11/17/2008 Friska
аая лак тамирчин аятай ярьсан...нээрээм чинь тэхдээ. бэлтгэлд гараад уджийнаа. 7 хоногийн 2 дахийн орой бүр зааланд бөмбөг хөөдөг болсон..байнга гүйгээстэй, амьсгаа өндөр хөлс гараад л. манай ажил дээр сагс, гар бөмбөгийн тэмцээн болох гээд. намайг оруулцан...гүй яахав 10 жилдээ овоо гавшгай явсаных бас жоохон юм үлдсийн байгааз, овоо тогложээн гэж компаний шигшээ багийнхан тоосийшт. тэгээд хөдөлгөөн дутагдаад байсан болохоор гүйгээд хөлсөө гаргаад байхад ооогт илүүдэхгүй. тэмцээн болоход 3 хоног дутуу...болсонтой холбогдуулан бэлтгэлийг эрчимжүүлж өнөөдрөөс эхлэн өдөр бүр 3 цагаар. сагс их гэцүү, бахардаад...залхуураад л заалны голд суучиж байгаам, яг тэмцээн дээр бол арай тэгэхгүй гэж найдаад байгаа...ээмэгтэйчүүд их ярвигтай тоглоноо, гар хуруу самардана, дайрна гэж таанк л гэсэн үг...дээр нэг дайруулж унасанаасаа хойш айхтар дайрдаг хүмсийн араас хөөцөлдөхөө больсон. өнөөдөр нэг хүүхэн бүр гар ураа хаячдаг байшт...хөөөе наа чэнь сагс биш бөмбөг булаацалддаг тэмцээн болкоодээн гэж жоол орилов...энэ янзаараа бүткүү ээ. эрчүүдтэй тоглохоор харин холбож молбоод учиртай байгаам. гар бөмбөг бол угаасаа гоё, би дуртай...ингэж бэлтгэл хийж байгаа дээрээ блогмнийхнээ спортод уриалан дуудаад, баг болий молий гээд байгаам...хаа холоос нээх хамт тоглочих ч юм шиг. гэхдээ яах уу дээ...чөлөөт цагаа өнгөрөөх сайхан арга ш дээ. пиав гүзээлж сууснаас тээ. тийн гэж хэлкүү л дээ, тэр хүнүүсийг ч би мэджээн. за за ингээд юугдэглээ, биен тамир мандтугай Вишт вишт 
*** *** KOMMENTУУД ИРСЭНД УРАМШААД ДАХИАД НЭГ ЮМ БИЧЛЭЭ
Бичсэн 04:19, 2008-11-17 tomor
Ерөөсөө залуучууд 10-р зиндаанд байгаа мөртлөө 1-р зиндааны охиныг авахад болохгүй юм байхгүй. Хамгийн гол нь зиндааг нь гүйцэж, дутуугаа нөхөх гэж л ёстой урд хормойгоороо хойд хормойгоо нөхдөг үлгэр шиг юм болох байх даа. Дор хаяж хөрөнгийн зиндаа нь дээгүүр байх хэрэгтэй. Хөрөнгийн зиндаа дээгүүр биш бол сайхан сэтгэл, өгөөмөр, халамжтай хандлага зэргээ бусад 10-уудаасаа хол илүү байлгах хэрэгтэй болно. Маш их бичил, ярвигтай хөдөлмөр хэрэгтэй. Зүгээр нэг куртик авч өмсөж болохгүй. Заавал онцгой өнгө, дизайн, чанар, зохицол хэрэгтэй. Ингээд бодоод байсан чинь 1-үүд нэг их хүсээд байх юм биш юм байна аа. Мань мэтийн арчаа муутай, залхуу нөхдүүдэд эгэл 9-үүд эсвэл 8-ууд л таарах юм шиг байна. 10-ууд гэхээр бас өглөө болгон царайг нь хараад цочих гэж бөөн зовлон. 8-ууд нь бас жаахан зиндаархаад яндаганаад болохгүй ээ. Ер нь 9-үүд л хаваасаг юм байна. Тэгэхдээ тэр 9-үүд нь бас эсрэг хүйсний 8-уудаа хараад унаж тусаад түрийгээ харж унаад хэцүүднэ ээ. Ерөөсөө өөрийгөө 8 гэж рекламдаж байгаад 9-үүдийг хулхидах нь л хамгийн зөв гарц юм байна. 
монголд германий виза мастер карт ашиглаж болдийн болуу?
Бичсэн 12:26, 2008-11-17 donika
за хо нэг дэх одрийн оглоо ёс журмаар ажилдаа ирлээ дараа н сургуули дараа н дараа н дараан... эсэн бусийн зуйлтэй эхэхэ. хагас бутэнд гувцаа угааж гуталаа солиж гэрээ цэвэрлэн домахозяика уургээ ухамсарлан пийв мийв уулзалт цэнгуун удэшлэг пааригуй аятай тохитой бие даалтийн ажил мажил...
гутал гэснээс хол даараад солидиймуу санаатай ганц нэг газраар орлоо.
гутал гувцас сонголт миний хувид гай газар дороос гахай модон дотроос гувцас гомсоос гутал эрээнээс байдийм болхоор... даанчдээ орсот байгаа хун байнадаа эмээгийн гутлийн чанарийг уздиймуу санаатай эрээний гутлаа голоод наасан. байдгуйн байлээ даанчдээ
-они откуда? 
-из пекин... из китая 
-туйий надаа байгаашд наа чин 
-а пройзводство?
-китай китай
зарим н намайг хужаа гэж бодсонуу яасан
-конэчно китай они...
нэнадо тогда басисадхуу? болиёо .
танай оросууд гуталаа хийхээ болициймуу? манай эмээд хийж огдог байсан л гэсийшд. арай аятайхан гоншоорлуугаа нарийссан хар байж болийшд туруундээ гаднаа дотроо устэй осгийндоо эрзээнтэй. яаагаад ногоо люда эгээ хийдийшд иван ах уллаал байсан.
-к сожилению...
-мне тожэ...
-ралф гэнуу орлоо цэнхэр дэлгуур.
манайх бугд орос морос загвар ногоо юушдээ яагаав яадаг ногоо юу
-аан тиймуу устэй унти байнуу? давай.
манай дорж ах хийдиймлдаа. цаа чин осгийг н ондор хийхээ мартчдийн. мани н омсохийм бол та нараас ялгаркушдээ бас ялгармаарээшдээ ондороороо. ойлгожооздээ?
-ооо тэгэлгуйдээ дорж сайну? гутлийхаа марцан осгийг майлээр явуул гэж хэлээрэй
-цаа чин мсг-р явуулцан гэсэн шдээ хурдан шуу гипер ертонц.
бонус: солилцоогоор ирсэн 3 герман монгол явий дэхуу гээдаахийн. тээд цаадуул чин асуугаадийна.
-надад гэрманий виза, мастер 2ула байна.
танай монголд ашиглаж болхуу?
монгоний машин солих болуу?
банк яадаг бол?
энд соличоод монготэй очдийму?
яахуу биднууд?
харин яадийн бол? мэддэг хун байвал хэлээд сураад асуугаад огооч?
плюс: герман гэснээс цаад ондор н аймар уудийн байлээ 7г уучаад ааахчгуйн би н гайхаад 2-гоо баркуда жоохон ичээд барчуул цаа чин
хэл мин тагнайгаа онооч
хол мин дэлхийгээ онооч!
*** *** za neg anhaaral tatsan yum bichchihie novsh gej
Бичсэн 06:15, 2008-11-16 tomor
Хүнд хөрөнгөний зиндаа байхаас гадна гадаад төрхийн зиндаа байдаг бололтой. 100 хүний дунд царай, төрхөөрөө яг 50-д зогсдог хүнийг 5-р зиндаа гэвэл 1-д зогсдог хүн 1-р зиндаа 100-д зогсдог хүн 10-р зиндаа болох жишээтэй. 10-р зиндааны хүн 9-р зиндааны хүн рүү, 9-р зиндааны хүн 8-р зиндааны хүн рүү, 8-р зиндааны хүн 7-руу гэх мэт хандарцгаана 。 Би нэг уйдсан охины түр зуурын зугаа болж байгаад хаягдаж үзлээ. Тэгээд бодоод байсан чинь тэр яахав 9-р зиндаа би 10-р зиндаа байсан байж таарч байгаа юм. Тэгээд муу хог чинь зиндаагаа мэдэхгүй 8-р зиндааны залуугийн араас гүйгээд намайг хаяж л дээ. Би ч яахав дээ бас муугаа мэдэхгүй өөрөөсөө царай, зүс илүү амьтан сонирхож байгаад хэмх хаягдаж байхгүй юу. Тэгэхдээ зиндааг нарийн тодорхойлох их төвөгтэй юм билээ. Анх тэр охиныг хараад миний зиндаанаас яав ч дээгүүр байхгүй гэж бодоод нэг их тоодоггүй байлаа. Тэгсэн чинь тэр охин намайг өөрийг нь тоохгүй байгааг анзаараад энэ надаас дээгүүр зиндааны залуу юм байна гэж андуурсан юм шиг байгаа юм. Тэгээд удалгүй намайг хайлаад өөрт нь унаад ирэнгүүт өө энэ чинь миний зиндаанд ч хүрэхгүй амьтан байсан байшд гээд хаячихгүй яахав. Тэгэхээр хүн ер нь өөрийнхөө зиндааг байнга телевизийн хуурамч бүтээгдэхүүний реклам шиг сурталчилж байх хэрэгтэй юм шиг байгаа юм. :)
шүлэгнүүд
Бичсэн 04:41, 11/16/2008 Friska
Гэгээлэг зүйл бичих гэсэн чадвар дутаад Өлзийтөгсийн шүлэгнээс зээлчлээ...өвөөгийнхөө гэсний оронд аавынхаа гэж байдаг юм, миний хувьд цээрлээд өөрчилчихлөө.
Бусдын мөр зүрхэн дундуур зурайвч
Буй биеэрээ хүрэлцэн өнгөрснийг минь ариулах,
Бурхнаас надад заяасан дэндүү их ганцаардлаас
Булааж авсан амраг минь!
Хаа эртийн дуртгал цээжний гүнд хөндүүрлэн
Харах нүдний нэгтээ өчигдрийн бороо тээглэвч
Халуунаар сунгасан гар дээр чинь манан дундаас өндийж
Хайр сэтгэлийн нөмөрт ахин дахин төрнөм
Үглээ бяцхан охин шиг өвөр дээр чинь суугаад
Үлгэр шиг бага насаа эргэж нэг үзнэм
Үхэлд булаалгасан өвөөгийнхөө* хайрыг нэг амснам
Үнсэлт бүрийн чинь тоогоор хэн нэгнийг уучилнам.
нэгэнт шүлэг бичсэнийх Г.Лхагвадулам гэж яруу найрагчийн номноос таалагдсан хэдийг оруулчихья.
Дардан гэлээ ч харанхуй байж мэдэх замд чинь
Дандаа биш ч гэлээ үнэнчээр гэрэлтэх
Хамгийн тод биш ч гэлээ амь тавьдаггүй
Хагархай бүрхүүлт чийдэн байюу л гэсийм.
Шүлгэнд живмээр
Хүйтэн шөнө ирдэггүй
Цээжний хөндүүр...
Миний зүрх үү, чинийх үү?
Үснийхээ гогцоот үзүүрээс
Өрөөлийн үнэрийг нэг нэгээр нь тайлавч
Үнэрлүүлсэн гэзэг хүндрээд л
Өөр юугаа чи надад үлдээчихэв?
Өрөө нэхэх мэл амьдралд
Өгөх юм дууссан
Үлдсэн бүхнээ өөр нэгэнд л
Үнэнээ хэлэхэд чамд л.
Сэтгэлийн мухар мэт халаасны чинь гүнд
Сэрүү татуулах бодлоо атгавч
Хүсэл чинь ханачих вий гэхдээ
Хүлээлгэмээр санагдаад л...
Хурдалж буй тэрэгний дугуйг илж
Хуурай навч борооноор хайх
Хуучирсан сэтгэлийнхээ гүнд
Худал, нойтон бодолтойгоо зогсоод
Дөнгөж аньсан шархныхаа
Шүүрхий хэсэгт хүслээ нааж
Дөрвөн улирлын зааг дахь
Тэнгэрийн зүг гунигаа хуваалцана.
Эрвээхэй зүүд номноос.
бүсгүй минь
Бичсэн 11:56, 2008-11-15 arius
бүсгүй минь
бүрэнхий үдшийн цагаар болзоонд бүү яваарай
бүхий л сэтгэлээ зориулсан байлаа ч тэр учрал
бүдэг бадагхан дурсамжаас хэтрэхгүй ээ.
гандуу бүрхэг цагаар л учрах амраг гэдэг
галын дөлнөөс халуухан янаг ч гэлээ
гараас чинь хөтлөж сэтгэлд чинь дулаан нэмж
ганцхан чинийх л байж чадахгүй шүү дээ.
найз минь
намуухан дөлгөөн аашаа гээн дарвиж
нар нуугдсан шөнөөр бүү зугаалаарай
насны хань бус зуурдын амраг л энэ үед
наалинхай загнаж сэтгэл үймүүлдэг юм.
гэгээн өглөөгөөр чамайг л үгүйлэн сэрж
гэнэт цэцэг барин ажил дээр чинь ирж
гэргий минь болно гэж итгэсэн хүн
гэнэтийн шөнийн болзоог чамаас нэхэхгүй ээ.
санал нийлж байна уу?
Openoffice.org 3.0 Монгол хэлээр + Алдаа шалгагч 100% ҮНЭГҮЙ!
Бичсэн 15:28, 2008-11-14 xvv
ОпенОфис.орг 3.0 хувилбар монгол хэлээр гарлаа! УРА!
Монгол хэлээр ярьдаг бичдэг бүх хүмүүст зориулан ОпенОфисын хамгийн сүүлийн хувилбар 3.0-г монгол хэл дээр гарлаа.

Windows, Linux болон Unix үйлдлийн системүүд дээр одоогийн байдлаар гараад байгаа. Mac дээр хараахан гараагүй байгаа юм байна.
Татаж авах хаяг: http://mn.openoffice.org/about-downloads.html
Орчуулгын хувьд OpenMN багийнхан хийсэн бөгөөд нэгтгэсэн засварыг зөвхөн автоматаар хийсэн байгаа тул алдаж оносон зүйл байвал таа веб саит руу нь орж мэдэгдвэл цаашдаа олон олон хүнд тусламж болж мөн дараагийн хувилбарыг гарахад та алдаагүй програм хэрэглэх болно гэдгийг санаарай.
Бас мөн энэ ажилд та гар бие оролцох бүрэн боломжтой юм.
Тусламжийн хэсгийг орчуулах боломжтой хүмүүс бидэнтэй холбоо барихыг хүсье! Веб саитын хаяг: http://mn.openoffice.org Одоогоор тусламж дээр ганцаараа ажиллаж байгаа Эрдэнэчимэг эгчид энэ дашрамд талархал илэрхийлье. Удахгүй би дайрч орноо.
Бусад маань ч анхаарал хандуулна байх хэмээн найдаж байна. хэмээн OpenOffice багийн ахлагч С.Бадрал урьсан байна шүү!

ОпенОфис.оргийн энэ хувилбар дээр монгол бичгээр бичих боломж (босоо байрлалаар) өмнөхийн адил орсон ба харин дүрмийн алдаа шалгагч үндсэн пакетад биш өргөтгөл маягаар орсон болно. Энэ нь ОпенОфис.орг бүх дүрмийн алдаа шалгагчийг өргөтгөл байдлаар оруулах болсонтой холбоотой билээ. Гэхдээ та монгол хэлний дүрмийн алдааг хаа нэгтэйгээс татаж авах шаардлагагүй. Түүнийг хамт багцалсан. Харин та зөвхөн суулгах л хэрэгтэй.
Өргөтгөл удирдлага руу ороод үндсэн програмын лавлах доторх openoffice.org3/share/extension/install дотор dict-mn.oxt гэсэн өргөтгөл байгаа. Түүнийг сонгон суулгана уу. Хэрвээ та одоо Монголоос өөр хэл дээр OpenOffice програмыг хэрэглэж байгаа бол монгол хэлний дүрмийн алдаа шалгагчийг http://extensions.services.openoffice.org/ хаягаас татаж аваад ашиглах боломжтой.
Энэ сайхан ажлыг сайн дураараа бүтээж, олон олон хүний хүртээл болгон зүтгэж буй OpenMN багийнхандаа Dusal.net -ын зүгээс ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсье!
Мэдээний эх сурвалж: http://bolorcms.com/badaa/index.php?/archives/95-Mongolian-version-of-Openoffice.org-3.0-is-available-now.html
нууц амраг байх ёстоймуу? эрчуудэд?...
Бичсэн 12:36, 2008-11-14 donika
3найз охин уулзжийн одоо ч бусгуй болжээ. найз залуутай болцгоосон л гэнэ аймар дотно мотно л гэнэ. ааахаха тиймээ тиймуу хооох ямар аймарийн
ааан тэгсиймуу хэзэээ?
ёоооё хэхэхэ тэгдийм байлээ
за мэдкуйэээ мэдку за яахавдээ болийшд
тиймуу? тэгээд? 5-6
хааааах яаааж
яааж байдийн. тэгсэн гэсэн
хахаха ямар худалч нохор вэ? тийим биш байхаа яаагад тэр тэгээд хаана байгаан
ааан хаха тэгсэн гэнууу
оооо хооорхийдооо
эээээ зайлуул за тэр тэгнэээ
гуйэээ тэгдэг гэсэээн тиймууу хэзэээ?
яагаавдээ ногоо юуу
юуушдээ тийин юуу.... яриа орножийжээ.
нэг найз хэлжийн
хоооое тэр нуууц мууц заавал эр хун бурт байдийн байхдааа?
байдаг гэсэээн цаадуул чин майр заваан гэсэн
боооож ухмээрийн
тэгвэл яадийн адилхан л байшд
эмэгтэй хун уугаараа дутдийн
хнннн зссссссс яадийн адилхан узэлцнээ хо.
яааждээ муухайшдээ тэрийг биш оорийгоо хоролжийн гэсэн угшд
юу гэждээ юун хор мор адилхан амидарнаа хо..
гуйээ гэхдээ сонийимаа...
би тийм юм бодмооргуй байна бидний дунд тийм юм болку
за яахавдээ хо итгэл байвал индуун дээр цай чанаж
сэтгэл байвал сэлуургуй завиар далайг гаталсан гэсэн шуу цаад чин...
гуйээ гэхдээ яахавдээ хоорхий унэхээр хол байгаа байнга уулзах боломжгуй нохцолд цаадуулийгаа ганц нэг яахад н буруутгаад яахавдээ сэтгэл н л дагаад явчку бол. хоорхийдоо тэд чин эр улс шдээ
заааа яшигдааа тэсээд гурийгээд гуйгээд ирж чадку бол тэр чигтэээ л байх хэрэгтэй
зайл гэж хэлнэ гэжийн нэг н.. гэхдээ л эр хунийг уучилж байж хажуудаа насан уурд авч явах хэрэгтэй тэхгуй бол цаадуул чин майр эмзэг наасан эмэгтэй хунээс уян зоолон тэднийг чин эмэгтэйчууд н уучилдаг байх хэрэгтэйн гэсэн. зааа товог товог унэхээр тэр тал дээр бол чадку зайл л гэнэ.
ааасан муухайин
хэн би юу?
гуйээ эрчууд за мэдку мэдку....
жинхэнээсээ яадийн бол?
iPod-оо яаж засах вэ?
Бичсэн 11:03, 2008-11-13 xvv
iPod чинь ямар нэгэн байдлаар асахгүй байна уу? Хэрхэн засах вэ? гэдэг асуултанд хариулах гээд үзье.
Хэрэгтэй зүйлс:
1. USB компьютерт залгадаг залгуур. (Хуучны iPod-уудад Firewire залгуур байж болно)
2. Интернетэд холбогдсон компьютер.
3. iTunes програмын сүүлийн хувилбар суусан байх.
Хамгийн эхлээд таны iPod ямар загвар вэ?
Ямар ч байсан Restore хийгээд нэг үзэцгээе:
1. Компьютертээ ipod-оо залгана.
2. Menu товчийг голын товчтой зэрэг хэдэн секунд үргэлжлүүлэн дараад ipodоо унтрааж асаана.
3. Дөнгөж асангуут нь цаг алдалгүй голын товчийг тоглуулах (play/pause) товчтой зэрэг хэдэн секунд үргэлжлүүлэн дарахад диск горимд (disk mode) шилжих ёстой.
4. iPod-ы тань дэлгэц дээр Do not disconnect гэсэн бичиг гарч байвал холбогдсон гэсэн үг.
5. Холбогдсон бол iTunes-ээ нээгээд ipod дээрээ дарж байгаад restore товч дээр дарж restore хийнэ.
Ингээд л iPod чинь үйлдвэрээсээ анх авсан шигээ болно. Харин restore хийхийнхээ өмнө хэрэгтэй мэдээллүүд байгаа бол компьютер рүүгээ хуулж авах хэрэгтэй. Хэрэв диск рүүгээ орохгүй байгаад дээр нь үнэхээр хэрэгтэй мэдээлэл юм байгаа бол эхлээд өөр аргуудаар тэд нарыгаа авсаны дараа restore хийх хэрэгтэй. Үүний тулд устсан файл сэргээдэг програмуудаас ашиглаарай. Тэгэхгүй бол restore хийхэд iPod дээрх бүх зүйл устаж үйлдвэрээс анх гарсан юм шиг болдог.
Хэрвээ энэ арга амжилтгүй болвол ямар ч гэсэн iPod-ыхоо юу эвдэрснийг шалгах гээд үзье:
1. Menu товчийг голын товчтой зэрэг хэдэн секунд үргэлжлүүлэн дараад ipodоо унтрааж асаана.
2. Дөнгөж асангуут нь цаг алдалгүй голын товчийг буцаах ( |<< ) товчтой зэрэг хэдэн секунд үргэлжлүүлэн дарахад тестийн горимд шилжих ёстой. Энд та эд ангиудаа нэг бүрчлэн шалгах боломжтой.
Хамгийн их эвдэрдэг зүйл бол хатуу диск байдаг. Хатуу дискийг шалгахдаа:
IO->HardDrive гэж ороод доторх хоёр сонголтоор хоёулангаар нь шалгаарай.
Ингээд шалгаж дууссаны дараа menu товчийг дарж үндсэн цэс рүү шилжээд Reset сонголтоор iPod-оо дахин ачааллана. Хэрэв тестийн дүн iPod хэвийн гэж гарвал та дээр заасан аргаар Restore хийхэд л бүх зүйл хэвийн болно гэсэн үг. Харин эд анги асуудалтай бол та засварын газар очихоос өөр аргагүй болсон гэсэн үг.
Асуух зүйл байвал сэтгэгдэл үлдээгээрэй
iPod 5g, 5.5G хямдхан аргаар зурагтанд холбох
Бичсэн 02:31, 2008-11-13 xvv
Apple-ын өөрийнх нь холбогч кабле Монголд тэр болгон олддоггүй. Олдсон ч үнэтэй байдаг. Тэгвэл таньд нэгэн нууц арга зааж өгье. Үүний тулд таньд жирийн камерны A/V холбогч залгуур байхад л болно.

TV гаралт болон сигнал, өргөн дэлгэц эсэх зэргийг тохируулна. TV Out-ыг Ask дээр тохируулсан нь илүү тохиромжтой. Бас АНУ, Японд биш бол TV signal -ыг PAL сонгоорой.

За гол хэсэг нь энд байна. Та залгууруудыг дээр харагдаж буй өнгөөр зөрүүлэн залгах хэрэгтэй. Учир нь Apple-ынхан улаан каблеаар видеог дамжуулжээ (стандарт нь шар байдаг). Ингээд шар цагаан дууны гаралтыг мөн зөрүүлж залгаснаар бүх зүйл болж байгаа нь тэр. ;)
Асуухаар тохируулсан учир одоо видео тоглуулахад таниас TV гаралтыг асаах эсэхийг асууна. Нэгэнт залгачихсан тул одоо TV On.

Тоглуулж байна.
Зурагт болон iPod-ныхоо дууг тохируулаад тэгээд үзээж байж дээ ;-) Ингээд ямар ч DVD тоглуулагч таньд одоо хэрэггүй боллоо :D
Эх сурвалж: http://www.macdevcenter.com/pub/a/mac/2005/11/18/video-ipod.html
{ Ємнєх хуудас
} { Дараагийн хуудас
}
|