обдоо


Амьдарч байгаа энэ хорвоо дэлхийдээ , аж төрж байгаа орчиндоо, өөртөө байгаа юм бүхэндээ хайртай. Илүү элдэв зүйл хүсэхээсээ илүү өгсөнд нь баярлаж, талархаж явдаг даа .

Эхлэл | Хэрэглэгчийн мэдээлэл | Бичлэгийн сан | Найзууд


Ичиж байна

Бичсэн 06:18 AM, 2008-Jul-2

 

Нийгэмд болж байгаа үйл явдлыг хараад хуульч хүнийхээ хувьд жаахан тунгаамж хийчихмээр санагдчихлаа. Мэдээж ухамсар дорой хэдэн малнууд, учраа мэдэхгүй жаахан бацаанууд, архинд халамцсан бөбөөчид, хаанаас юм бэ нэг нэгнээ дуудаад үүнийг далимдуулж тонуул хийх гэсэн залуучууд бүгдээрээ л эрүүгийн хариуцлага хүлээх нь гарцаагүй.  Яахав дор хаяж 200-300 этгээдээр монголын шохон хахаж, залуу гэмт хэрэгтнүүдийн арми бэхжиж, батжих буйзаа. Угаасаа ингэж байж цаашдаа ийм жишиг тогтоож, нийгэмд хяналт тавьж чадна. Гол нь хариуцлага хүлээх, ял үүрүүлээд асуудал шийдчихгүй, Угаасаа манай эрүүгийн ялын бодлого урьдчилан сэргийлэх, цээрлүүлэх, хүмүүжүүлэх зорилгыг давхар агуулж байдаг. Тэглээ гээд энэ нөхөд хүмүүжчих нь юу л бол, гэлээ толгойг нь илээд өнгөрүүлчихвэл ахиад л даварна. Баасан авгайг тэгж давруулаа биз дээ. Гүндалайг улсын нууц задруулчихаад байхад нь тэгж давруулаа биз дээ айн? Хадгалаж зээлийн хоршоодийн хэргийг шийдсэн шигээ үүн дээрээ хүч хаямаар юм.. Төрийн төмөр нүүр яг одооо хэрэгтэй. Хайран сайхан залуу нас, хайран сайхан амьдрал……

Залуу үеийн ухамсар доройгоос гадна нийгмийн шаарууд энд  ихээр цугларсан нь улсын өмч хөрөнгөд хохирол учруулахад нөлөөлсөн байж болох юм. За тэгээд зурагтаар улиг болтол турхирсан, бусдыг уриалсан байдлууд, хуулийн байгууллагын хүчин мөхөс байдал, үхэр монголчуудын жинхэнэ үхэр зан үүнд ташуур өгөө биз…… Үхэр монголчуудын үхэр зан хөдлөөд  3-хан монголоо алчихлаа.  40-хөн цагдаагаа гэмтээчихлээ…..хужаа нар зүгээр байхад нь үхэр гэж нэрлээгүй байх. Жаахан жаахан охидуудь хүүхнүүд ямар нэг байр наадамд ирсэн аятай тэрүүгээр гүйлдэж, хүүхдээ дагуулсан эмэгтэй баясан инээж, эрэгтэйчүүд нь хөгшин, хөвөө ялгаагүй хаа тааралдсан газраа сүйтгэж байна.  Хувьсгалын жилүүдэд амаа үдүүлсэн мэт суусан ноомой нөхөд яагаа вэ. Хувийн телевизүүд үргэлж манай нийгэмд гай тарьсаар ирсэн. Яагаад тэр олон хохирогчтой ХЗХ-ны хэрэг гарсан билээ айн? Хэн зээлийн хоршоо “best of best” гэж сурталчилаа билээ айн? Яагаад хүмүүс ийм их хэнээтэй болчихов. Хүний тархийг зурагтаар хамгийн сайн угаадаг. Үүн дээр далимдуулаад нь бүгдийг нь хаачихмаар юм. Тэр балай өдөрт 2,3 сая төгрөг эзэндээ авчирдаг ТВ чаат , эрэклам залуучуудыг гэмт хэрэгт шууд уриалдаг бид мэддэг мөртлөө мэдээгүй юми шиг л байдаг.

Үүгээр нэмж хэлэхэд “Бусдын эд хөрөнгийг эвдэх гэмтээх”, “танхайрах”, “дээрэмдэх”, “хулгайлах”, “бусдын бие махбодийг гэмтээх”, “төрийн албан хаагчийг эсэргүүцэх”, доромжлох зэрэг гэмт үйлдэлдээ эдгээр “үхэр”-үүд дор хаяж 5-10 жилийн ял авцгаах биз. Цагдаагийн дарга уйлж байна. Хүний төлөө яваа ажлаа хийж яваа хүмүүс, алба хаагчид хохирох ийм нийгэмд байгаадаа би ичиж байна. Тэнд очсон байсан, гэмт хэрэг үйлдсэн залуусынхаа өмнөөс бүүр их ичиж байна. 

А.Намын дарга хүмүүс тэнэгтэцгээж ард түмнийхээ өмч хөрөнгөөр, амь насаар, улс орныхоо тусгаар тогтнолоор жинхэнэ шоу хийж байна. Эргүү мал тэр нусан таглаа Батбаатар гэх залуу Ерөнхийлөгчийн уулзалт дээр “ардчиллын үнэт зүйл” яриад эргүүтэж явах, наана нь ярих юм шийдэх асуудал байхгүй мэт аяглаж байгааг хараад ичив. Тэр бас залуу хүн ухаанд нь ухна үхчихэж. Залуусынхаа амьдарлаар шоу хийж байна. нөгөө “маарамба сор залж  байна” гэдэг шиг.

Энэ бүхний ард нь тэд үлдмээргүй байна. тэдэнд бас ял өгийлдөө. Үлдээгээд байдаг жишиг тогтчихсон учраас тэд одоо Галлерей, СӨТ,  МАХ намын байр шатсанд инээмсэглэн суугаа даа аягүй бол. Элбэгээг өчигдөр өглөө хүртэл гайгүй улстөрч гэж боддог байлаа. Намынхаа хагарлыг шийдчихэж чадахгүй, мөнгө амалсан ард түмнийг талцуулсан ажлыг тэр эхлүүлсэн. За тэр хагас мэдрэл бүр бүрэн мэдрэл байж ч болох Батзандан, Магнай Жагаа, Энхбат нарыг бол хэлүүлэлтгүй биз сэтгэцийг нь үзүүлээд шалгуулаад эрүүл байгаа юм бол эрүүгийн хариуцлага хүлээлгээд нийтэд учирсан эмх замбараагүй болгосон үндэслэлээр шоронд нь хатаамаар юм. Тэнэг залуучууд улс төрд орвол гай тарина. Гамшиг ч учруулна. Дээлийг нь нөмрүүлээд явуул. ….. ичиж байна..../obod/


Бичсэн Egel_setgel 06:34 AM, 2008-Jul-2

Би ч бас ичиж бна, Гэхдэ ТВ-г бугдийг хаахаар хэн нь хэн бэ? гэдгийг мэдэхэд хэцүү ,мэдэж чадку. Тэгэхлээр ганцxан Монгол ТВ бгаад бугдийг олон талаас харуулаад мэдээлэл хүргэж чадна гэдэг юу л бол.

Бичсэн хүү 06:45 AM, 2008-Jul-2

http://blogmn.net/xvv/2008/7/14969/ бодлоо бичсэн байгаа.

Цагдаа нарын авсан заавар энэ тэр маш муу байсан. Цагдаа нар нь чулуу шидэж байсан хүмүүсийн өөдөөс чулуу шидээд байсан... Ажлаа хийсэн ч зөв хийхийг нь бас зааж өгмөөр, тушаалыг тодорхой сайн өгч, офицерууд нь сайн удирдаж чадахгүй байгаа нь анзаарагдсан. Нийгмийн хэв журам сахиулж байгаа хүмүүс нь чулуугаар байлдаж байгаа хүүхдүүд шиг хоёр талаас чулуу шидэлцэж харагдсан.

Бас нэг хүн ингэж бичсэн байна лээ: Ер нь бол нэг хэсэг хүмүүс танхайрсан асуудал биш байхаа, олон хүн дургуйцлаа илэрхийлж харин дараа нь цагдаа нарын зүгээс резинэн сум, нулмис асгаруулагч хэрэглэж эхэлсэнээс хойш хүмүүсийн дургуйцэл дээд цэгтээ хүрээд намын байр луу дайрсан байх гэж би бодож байгаа.

гэсэн байлээ... Тодорхой хэмжээнд үнэний хувьтай... Хүчирхийллийг хүчирхийллээр ялдаггүй. Хамгийн гол нь эрт, тайван замаар арга хэмжээ авах боломж байсан, ядаж оролдож ч үзээгүй шүү дээ. Харин эцсийн дүнд энгийн иргэд (цэрэг цагдаа) нар нь хохироод л үлдэж байна yho:( yho:( yho:(

Бичсэн gereltuya 07:16 AM, 2008-Jul-2

Угаасаа буу дугарсан цагаас эхлээд тэнд тийм гэж хэлэхийн аргагүй байдал үүссэн. Гэхдээ цугларсан хүмүүс зарим талаараа ямар зорилготой цугларснаа ч мартчихсан ганц нэг үнэтэй архи, тамхины олзонд шунаад хувийн өмчийг үрэн таран хийсэн нв харамсалтай. Цагдаа нар эв дүй, ур чадвар гэх юмгүй. Тэднийг удирдлага чиглэл өгөх хүмүүс нь нөхцөл байдлыг зөв үнэлж, дүгнэж чадаагүй. Ер нь монголын цагдаа юунд ч бэлэн биш, түүхий гэдгээ харуулсан. Хамгийн сүүлд миний бодлоор энэ бүхэн мөнгө амласан сонгуулийн эцсийн үр дүн.

Бичсэн Legacy 07:28 AM, 2008-Jul-2

Цагдаа чигсэн хүн шүү дээ. 400 цагдаа эд эрхтнээрээ гэмтэж, зодуулж, нүд амаа бүлт цохиулаад нийгмийн хэв журам сахиулж байна гээд зүгээр хараад суухуу? Бүүр анхнаас нь цэрэг цагдаагийн хүчээр нам дарах байсан юм.
Харин ч их хүлээцтэйгээр харзанасан нь алдаа болсон. 300 гаруй ажиглагч сонгуулийн ажилтнуудын 92 нь Ху намынх 100 гаруй АН-ынх бусад нь бусад нам эвслийнх байсан байж сонгууль булхиатай боллоо гэж ард түмнийг турхирсан нь хэр үнэнд нийцэх вэ. Агуу их шунал ийм байдалд хүргэлээ шүү дээ. Яг юу хэлэхгээд байгаагаа тодорхой хэлээч. Одоо нөхцөл байдал эсрэгээрээ МАХН хохирогч болж харагдуулж байна. Энэ нь цаашлаад төрийн дэглэмийг хурцатгаж ардчилалын үнэ цэнэ үгүй болж байна. ТВ хаалаа гээд гонгинох юм байхгүй. Нийгэмд үүссэн хурцадмал байдлыг улам дэвгэхгүй гэж хууль эрх мэдлийнхээ хүрээнд хийгдэж байгаа асуудал. ТВ-нууд ч зөв зүйтэй гэдэгтэй эвлэрч дэмжсэн байдалтай байгаа. Монголд ялсан ардчилал Элбэгдөржийн байгуулсан гавьяа ч биш дэлхийн нийтийн чиг хандлага зүй тогтлоороо монголд ялсан байсан. Ардчилал нийгэмд үнэгүйдлээ. Эд хөрөнгө эвдлээ, хүн амьтныг алж хядлаа гээд хэн хохирох вэ? Лав л МАХН биш энгийн ард түмний татварын мөнгийг л сорж байна. Цаашлаад гадаадын хөрөнгө оруулагчид жуулчид жийрхэж зайгаа авна.

Бичсэн Зочин 08:09 AM, 2008-Jul-2

Тэнд очсон хүмүүс ганц Элбэгдөржийн уриалгаар тэнд очоогүй байхаа.

Анхнаасаа эвээр шийдэх боломжтой байхад яагаад зэвсгийн хүчээр нуга дарах гэж? Хэрвээ тэгсэн бол би ч бас өчигдөр буудуулж болох байсан...

Уг нь би бол нэг ч чулуу шидээгүй шүү дээ. Яагаад Ерөнхийлөгч нь, ерөнхий сайд нь гарч ирээд ард түмнээ тайвшир, хуулийн дагуу зохицуулна гээд хэлчихгүй бүтэн 10-аад цагийн турш энийг хэдэн цагдаа аваачиж зогсоочихоод хараад суугаад байсан юм бэ?

ene bol teneglel

Бичсэн DESI (зочин) 08:13 AM, 2008-Jul-2

ээ нээрээ ичиж үхэхнээ бид энд блогоороо дамжуулж юм бичээд юу ч олж долоохгүй ээ яагаад гэвэл бид нар шиг боловсролтой үнэхээр монголийнхоо төлөө юм хийж бүтээх гэсэн залуучууд нэг ч байхгүи бна лээ шдээ. жинхэнэ хийж байгаа бүтээж байгаа бид нар шиг залуучуудийн нэр хүндийг гутаан доромжилсон үйлдэл боллоо. арайч дээ. Энэ замбраагүи яавдалийг гаргасан тэр муу новшнүүд ямар олуулаа юм бэ эмх замбраагүй ийм бузар булай юманд монголчууд ямар их хөөрдөг юм бэ. Арай ч дээ тэр малнууд үнэхээр монголынхоо төлөө юу хийсэн юм бэ үнэхээр монголын төлөө зүрхтэй байсан бол богд ууланд мини түимэр гараад бид тэнд сайн дураараа очоод улаан гараараа гал унтрааж байхад тэр олон залуучууд хаана байсийн. мэдээж баранд янхан тэврээд л сууж байсан биз. бид нарт хүн хүч хүрэхгүй хамтдаа сайн дураараа түймэр унтраах нэг ч залуу олдохгүи л байсан шүү дээ. ээ монгол хүний нэр хүндийг уландаа гишигсэн хар новшнууд юу ч ойлгох тэнхэлгүй хар малнууд учираа мэдэхгүй бацаануудийг. найзуудаа ухамсартай монгол залуучуудаа бүгдээрээ ийм бүдүүлэг архичид танхай балмад новшнуудтай тэмцэх ухаалаг тэмцэлд уриалж бна яадийн тэр балиар архидалт янхандалтийг хөөрөгдөөд байгаа нөхдүүдийг тэр баарнийх ни гадаа өвгөнтийн хөндийтэй ни тэгшлээд өгий. тэр шидээд байгаа чулуугаар ни тархийг ни хаг цохий л доо яадийн

Бичсэн Egel_setgel 08:13 AM, 2008-Jul-2

тэгж хэлэнгүүт ни тэр улангассан согтуу хөлчүүү хүмүүүс тараад явах байсан гэж үүү?

desitei sanal niiljiine

Бичсэн Egel_setgel 08:20 AM, 2008-Jul-2

тэр хотын хог түүж мод тарьхад тэр хүмүүс бгаагүй дээ. тийм ухамсаргүй юмнууд одоо тараа бид сонгуулийн талаар авч хэлэлций гэхэд за тэгий гээд тарж бүүр явкуушд.

Бичсэн desi-d 08:32 AM, 2008-Jul-2

Энд тэр хүмүүс буруугүй ч юм шиг. Зохицуулах боломж байса. Хамаагүй ингэж болохгүй байхаа? Тэр үед харин ёстой энэ ТВ радионууд уриалаад, намууд нь зохицуулаад энэ залуусыг цуглуулсан бол тэд очоод унтраахгүй байсан гэж шууд хэлж чадах уу? гэж асуумаар байна. Тэнд энд уулзаад, очиж унтраацгаая гээд хөдөлгөөн гарсан бол би ч очих байсан... Үнэхээр түймэрт би ч бас сэтгэл гаргаж очоогүй. Энд боловсролгүй ард түмнээс ичихээсээ өмнө зөв зүйтээ эвээр зохицуулж чадаагүй засаг төрийн удирдлагуудаасаа ичиж байна...

Бичсэн Hvsliinjiguur 08:33 AM, 2008-Jul-2

Энэ бүхнийг анхнаасаа зохион байгуулалтайгаар явуулсан гэж би бодож байгаа.  Урьд нь хэдэн ахмадууд жагсахаар, бас энээ тэрээ юм болохоор тэд гарч ирээд уулзаад л саналыг нь сонсоод шаардлагыг нь авч байсан хирнээ. МАХН-н өөрсдийнх нь байр руу дайраад байхад хэнч юм хэлээгүй. Таг байсан. Тэгснээ аль өдөр тарааж болох байсан юмыг тараахгүй, байраа шатаалгахыг хүртэл хүлээгээд /шөнө харанхуй болох хэрэгтэй байсийн/ тэгээд онцгой байдал зарлах нэрээр дайны байдал болгоод зэвсэг бариад зугтаж яваа хүмүүсийн ар нуруу руу буудаад, Бүх ТВ-г хааж нэг ТВ-н мэдээгээр ард олны тархийг угаагаад...
Аль талаас нь бодож үзсэн хэнд нь энэ бүхний эцэст дэндүү их ашигтай байсан вэ гэдгийг л бодож үзэх л асуудал.
С.Баяр даргийн болон бусад хүмүүсийн мэдэгдлийг харахаар НАМ НАМ гээд байхийн. Нам нь тэгээд тэдний бурхан нь юуу хаашаа ийн.
Тэр муу нам л нүднээс зайлаг цаашаа.
Эцсийн эцэст ардууд л хохирч байгаа байхгүй юу. Тэр доргисон хэдийг хэн тоохийн бүгдийг ободийн хэлснээр хэд хэдэн жилийн ял өгнө. Тэгээд гол харж ЗБ-сан хүмүүс нь цэвэр үлдэнэ.
Сая Элбэгдорж МҮТ-р ярилцлага өгч харагдсан. Зөв юм ярьж байна лээ. Хэн ч үүрээр ачигдаад зодуулаад бэртээд буудуулаад явсан хүмүүсийн ардаас юм хэлэхгүй байгаа.
Өчигдөр Ийгл ТВ шууд бүгдийг нь хачиргүй дамжуулаад байсан учраас ганцхан тэднийг хааж болохгүй байсан учраас өөрсдийнхөө гарын доорх ТВ-с бусдийг нь хааж орхисон. ҮҮгээрээ хүн ардынхаа бодох ярих эрхийг нь хааж байгаа шд. Энэ бүхэн болохгүй ээ. Ичиж байна. Олон жилийн соц арга барилаар тархиа угаалгасан хүмүүстэй адил бичиж байгаа хүмүүсийн  өмнөөс бас ичиж байна.  Сайн бодож үзвэл ямар ч логикоор бодсон энэ бүхнийг аягүй бол МАХН зохион байгуулсан байгаа даа.

Бичсэн Egel-d 08:34 AM, 2008-Jul-2

тэнд яг ямар хүмүүс байсныг мэдэж байна уу?

Ер нь явахгүй байсан байлаа ч яагаад оролдож үзэж болохгүй байсан гэж? Яагаад анхааруулж болохгүй байсан гэж?

Бичсэн Legacy 08:34 AM, 2008-Jul-2

Ийм босож хашгирдаг чинь цоо шинэ юм биш шүү дээ. Өнгөрсөн он жилүүдэд Магнай Батзандан гэх хүмүүс гарч ирснээр иймэрхүү тэмцэл байнга л болж байсан. Юу юугүй үймэээн самуун ингэтлээ хурцадна гэж боддоогүй биз. Намжих байх гэж арай ардчилсан байр сууринаас хандсан байх гэж тааж байна.

Элбэгдөрж ийм мэдэгдэл хийж яаж чадаж байна. Ёстой ой гутмаар. Төрийн том намын дарга хүний амнаас ийм өмхий үг яаж гарч байнаа. Ард түмнийхээ сонголтыг хүндэтгэнэ гээд сонгуулийн дараа мэдэгдэл хийсэншд. Урьдчилсан дүн гарахад их хугацаа байсан. Өмнө тэр булхайгаа яагаад дэлгээгүй юм. МАХН АН болон бусад намуудын 200 гаруй ажиглагч, сонгуулийн ажилтнуудыг худалдаад авч чадахуу? Тэгвэл урвагч нараар багаа бүрдүүлсэн намын даргын бас л буруу байна шүү дээ. Өнгөрсөн сонгуульд 2 нам чадлынхаа хэрээр бас их санал будилуулсан баримт нь толгой эргэмээр олон хуудас. АН маш ихээр будилаан бас л тарисан. Бараг засгийн эрхийг авах хэмжээний суудал аваад яалаа. Эвслээ тарааж хаяад засгийн газраа огцруулаад бүтэн 4 жил ажил хийлгэхгүй хурал хаяж гүйсэн. 1996 онд үнэмлэхүй ялалт байгуулаад 3 засгийн газрын унагаж хаяад төрийг самууруулсан. Аргаа бараад арт түмэн бараг 100% МАХН 2000 оны сонгуульд саналаа өгсөн. Ардчилсан намын ялалт гээд ярихаар Энхсайхны нэр л явдаг. Огцорсон унасан, сандал ширээний тэмцэл, алиагаа алдсан бүх л муухай үйлдлийн ард Элбэгээ явж байдаг. Элбэгээгийн засгийн газрын үед Зориг хэрзгийгээр алагдсан. Юунд энхийн цагаан тагтаа худлаа гошгирч байдгийн бэ? Ардчилсан нам ялсан тохиолдлууд дандаа олон нам эвсэж нэгдсэний ач байсан. Сая бүгдийг нь жийгээд дангаараа ороод будаа болгоно гэсэн хэдэн жижиг намууд нь суудлыг нь хуваалцаад аль аль нь байнд ч үгүй, банзанд ч үгүй хоцорч байна. Ард түмэн тэгтлээ сохроогүй байна. АН хүчтэй лидэрүүдийг сонгоод л гаргаад ирсэн. Өөр юу хэрэгтэй вэ. Аль нэг нам олонхи болж энэ төрийн ажил, хөгжил дэвшлийн нэн хариуцлагатай үед улс орноо урагш нь залмаар байна шүү дээ.

Ц.Элбэгдорж: Ардчиллыг сонгосон ард түмэндээ баярлалаа
wednesday, july 02 @ 10:26:20 gmt+8

Өчигдөр 12 цаг өнгөрч байхад Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж намынхаа байранд мэдээлэл хийлээ. Тус намын хурлын танхимыг хэвлэлийнхэн дүүргэж, баг­тах­гүй байлаа. Хаалгаар орж ирэхдээ "Сайн байцгаана уу" гэж мэндэлсэн Ц.Элбэгдорж дарга "Ардчил­лыг гэсэн ард түмнийхээ саналыг хүндэтгэж бахархаж байна. Ард түмний сонголтод хууль бус өөрч­лөлт, зохио­мол мэс засал хийсэн жам ёсны ялагд­лаасаа айсан эрх баригчдыг хараад ой гу­таж байна. Ард түмэн дахин дөр­вөн жилийн турш ядуурал, гуйланчлал, хулгайч, авли­гачтай байхгүй гэж энэ сон­голтоо хийсэн. Ард түмэн өнөөгийн авлигач тог­толцоог өөрчлөх гэж сонгол­тоо хий­сэн юм.
Дахиад өнгөр­сөн дөрвөн жилийнх шиг ха­руусал дагуул­сан төр засаг үзэхгүй гэж сонголтоо хийсэн. Энэ мууд­сан мах шиг болсон эрх ба­ригчдын багийг хуулах гэж сон­голтоо хийсэн. МАХН мууд­­­сан мах шиг болсон өөрс­­дийгөө угаасан бүтээл­гээр хулдсан байгаа. Эрх баригчдын багийг авбал мууд­­сан мах шиг байгаа. Авлигач, авлигач байлаа гэхэд тэднийг ард түмнээ хуурдаг, басам­жилдаг, доромжилдог шатан­даа хүрсэнд гутаж бай­на. Монголын найман хүн тутмын зургаа нь, 10 хүн тутмын долоо нь, монголчууд гэр бүлээрээ, ах дүүсээрээ ардчиллыг ду­гуйллаа. МАХН харин 10 тут­мын долоон хү­ний саналыг өөрчлөн луй­вар­даж чадлаа. МАХН нь ард түмний маань саналыг өөр­чилж чадна, ард­чиллыг хүсч байгаа ард түм­нийг минь өөрчилж чадахгүй. Зурга­дугаар сарын 29-30-нд шил­жих шөнө Монголын түү­хэнд хар толбо үлдээлээ..." хэмээн өгүүллээ. Ардчилсан на­мын бүртгэж, тэмдэг­лэс­нээр 29-30-нд шилжих шөнийн 01 цаг хүртэл санал тооллогын дүнгээр Ардчилсан намын нэр дэвшигчид байнга ялж явж. Шөнийн 03 цаг гэхэд Ардчил­сан намынхны сана­лын тоог наад зах нь 3000 хүний са­налаар гүйцэж түрүү­лэхгүй бол давж гарахгүйд хүрсэн байсан тухай ч тэр­бээр хэлж байв. Гурвуулаа гарахаар тойрогт ичсэн нэ­рэндээ нэ­гийг нь үлдээж, хоёулаа га­рахаар тойрогт нэг ч Ард­чилсан на­мын хүнгүй болгож луй­вард­лаа. Улс орон даяар санал тооллогын эхний гурван ца­гийн дүнгээр 46 хүн гарахаар бүртгэгдсэн. Хөдөө орон ну­тагт бол санал тоолло­гын явцад эхний тав, зургаа, до­лоон суманд Ардчилсан нам ялаад эхлэхээр нь МАХН шууд саналын хуудас хийж, тэнд ажиллаж байгаа хүмүү­сийг худалдаж авсан. Энэ бүхний­хээ төлөө эрх ба­риг­чид нойр­гүй хонож байгаа ч ард түмний хурц хараанаас үлдэж чадах­гүй гэв.

Ц.Элбэгдорж цааш нь "Са­­налыг дахин тоолох, буд­лиа­ныг гардсан хүмүүст Эрүү­­гийн хариуцлага тооцох ёстой гэсэн хоёр шаардлага тавина. Бид ард түмэнтэйгээ хамт байсан шигээ байна. Хууль бус шийдвэрийг зог­соохын төлөө ард түмэнтэй­гээ хамт тэмцэнэ. Ард түмэн сонгууль болох 29-ний өдрөөс өмнө зөв сонголтоо хийчих­сэн бай­сан..." хэмээн хэл­сэн. Түү­нийг хэвлэлийн хур­лын тан­химаас гарсны дараа Чингэл­тэй, Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн Б.Бурмаа, Б.Мөнх­­туяа нар бас өөрс­дийнхөө тойрогт болсон буд­лиа­ны талаар мэдээлсэн. Эцэст нь ардчиллыг дэмжсэн сонголтоо баталгаажуулж, дахин ирж гарын үсэг зураач ээ хэмээн ард түмнийг уриалж байгаагаа мэдэгдлээ.

Бичсэн Egel_setgel 08:43 AM, 2008-Jul-2

өчигдөр шууд дамжуулж байсанийг үзсэн.согтуу хүмүүс олж харсан.бодвол дюти фрийгээс олсон унэтэй архи уугааз. гэнэт олдож гэнэт ууж хөөрч нтр.


сонирхогч их байсан гсн. найз нөхдөөсөө сонссон. тэгж үймэээн хийж бгаа нь ямар ч бсан ихэнх нь ашиг хонжоо хулгай хийчийи гсн царайтай хүмүүс бсн гэж хэлсэээн .

ene bol teneglel2

Бичсэн DESI 08:45 AM, 2008-Jul-2

Хэрвээ тийм л эх орончид юм бол тэр хятадийн элчингийн гадаа очоод хуули бус үилдэл хийж байгаа хятадуудийг нутагтаа эргүүлэн татах шаардлага тавиад тэр эхнэртэй чини охинтой чини унтаад байгаа хужааг хөө л доо. очоод жагсий гээд санаачлаад очиход 40-50 л залуу ирсэн ш дээ тэр монгол газар дээр давраад байгаа гадаад новшнуудийн эсрэг жагсий нутгийн ардуудад бэлчээрийнх ни газарийг эргүүлж авч огий ард түмэндээ бодит тусламж үзүүлий гэхэд тэгий гээд хөдөө хамт явах бас л 40-50 аадхан залуус ирсэн шдээ биднийг дэмжих өөрсдийгөө эх оронч гээд байгаа нэгч улс төрч нэгч иргэний эвсэл бидэнд гар сунгаагүй сонсоогүй бидний дэмжиж ганц ч үг дуугараагүй. ядаж хүлээж аваад уулзаагүй шүү дээ. монголчуудаа зөв тэмцэл хийх хэрэгтэй тэр Батзандан Магнай нар шиг битий тэнэглээчээ тэд чини бас л ялгаагүи худалч луйварчид ш дээ. тийм л тэнцэл хийх юм бол зов шийдвэр гаргаад өөрсдөө энэ урд ни зогсоод зохион байгуулаад байдал хяналтаа алдсан ч гэсэн хажууд ни хараад зарим нэг хүмүүсийг ни тастаж аваад тийм тэнэг алхам хийхэд ни хөөрөгдөхгүй байж болох байсан биз дээ. хэрвээ ард түмний хүүхэд л юм бол яагаад ард түмнээ тийм байдалд оруулаад хаясан юм бэ хаашаа зугтаагаад явсийн хэнээс айсийн муу новшнууд. тэр ардчилал гээд хуцаад байгаа шулсээ үсрэгсэн Элбэгдорж гээд новш талбай дээр өөрийгөө сурталчилаад зогсож байхийн оронд очоод ард түмнээ тайван байж замбраагүй байдлийг дэвэргэхгүй байхийг уриалхгүи яасан юм юу ч хийгээгүи биз дээ. тэр баяралсан хар хэрээ бас тэр ордноосоо гарч ирээд эв зүйгээр шийдий гээд ард түмэндээ уриалаад хэд гурван үг хэлэх ни яасийн үнэхээр тэр луйвар хийгээгүи л юм бол их л удаж толгойгоо хаглуулна биз дээ. тийм олон цагдаагийн хамгаалалт гантс муу баасний харийг хамгаалаад гарчих байлгүй дээ. хэлэх хараалийн ыг ч олдохгүи бна

Бичсэн хүү 10:22 AM, 2008-Jul-2

Yamar ch niigemd iimerhuu buhimdaltai jagsaal tsuglaan iimerhuu baidlaar tugsdug. Uuniig erh barigchid medej baimaar. Tsag tuhaid ni arga hemjee avaagui ted odoo busad ruu buruugaa chihej suuna. Hen yasan ch baij bolno, henii ch buruugaar ehelsen baij bolno. Gol ni ted avah yostoi arga hemjeegee avch chadalgui tuuh dursgaliin unetei zuils, ard tumnii erhemledeg zuilsuug ustguulchihlaa.. Gehdee bi end buu shiidem barij huch heregleh heregtei gej heleegui. Taivan zamaar, eveer shiideh bolomiig gants ch hailgui 10 tsag garan huleej shunu bolgoj baij buu shiidmeer shiidej, medeelliin heregsleluudiig haasan ni uursudduu ashigtai bolgoh gesen ni ilt haragdaj baina. Esvel buur uursnuu ch zohioson baij medeh… End olon orond garch baisan kommunistuudiin tuuh davtagdchihlaa daa crying(
Энэ хүнтэй санал нэг байна. Дээрх сэтгэгдлийг өөр газраас шууд копидсон.

ЯАГААД ТЭР ХҮМҮҮС ЗҮГЭЭР СУУСАН БЭ? Дараа нь яг легасигийн бодож байгаа шиг хүмүүст бодуулж, сөрөг хүчнээ дарж авах гээд юу ч хийлгүй харж суусан гэж бодож байна.

ТЭНД МАГАДГҮЙ ТЭНЭГ БҮДҮҮЛЭГ АРХИЧИН ХЭСЭГ ХҮН ЦУГЛАСАН БАЙЖ МАГАДГҮЙ. ЭЛБЭГДОРЖ, ЭСВЭЛ МАГНАЙ, БАТЗАНДАН АВААЧСАН Ч байж магад. Гэхдээ тэднийг орилсны төлөө өнөөг хүртэл орилсоор ирснийх нь төлөө, Засгийн газрын ордон руу лооль, өндөг шидэж байхад нь ч ийм хэмжээний хүн цуглаж байгаагүйээ. Энд эхнээсээ хульхидсан бас зохицуулж чадаагүй МАХН хамгийн их буруутай! Хэрвээ тийм биш байсан бол тэд яагаад болиулж болоогүй юм бэ? Юу хийгээд 10 гаран цаг суусан юм бэ? Энд хариулаач Легаси.

Бичсэн ugi (зочин) 10:34 AM, 2008-Jul-2

http://www.mglvideo.com/#

энэ хуудсаар ороод мэдээ узээрэй.

HM

Бичсэн DESI 11:04 AM, 2008-Jul-2

ТВ радио нам бол зүгээр л мөнгө харж хөдөлдөг шдээ үнэхээр богд ууланд гарч байгаа түимэр унтраах гэсийн зарлаад огооч гэхэд бүх тв-үүд цаг байхгүй гээд зараар явуулчих мөнгөө төлөөд гээд зогсож байвал яахийн чи арай гэж мсжээр хэдэн залуу дагуулаад явсан харин тийм хачин новшийн юмнуудийг шуурахай мэдээг ээд хэдэн цагаар ни цацаж бна шд.

zochdod

Бичсэн obod (зочин) 11:05 AM, 2008-Jul-2

nuhdud;
turiin tuluu hulgana gej;
uur hyreed buhimdaad baigaa bol 'huursun tymen' gedeg nom olj unshihiig zuvluj bna

Бичсэн Legacy 11:31 AM, 2008-Jul-2

Хүү-д
Яагаад эртхэн арга хэмжээ аваагүй юм бэ гэж асуугаад байнауу? Нийгэм ямар уридагчийг хүлээж байлаа. тэгээд сонгуулиар сөнөх шахсан намыг аваад гараад ирлээ. Ямарч хамаагүй арга, ямарч хамаагүй үнээр сонгуульд гарч ирэх нь аль ч улс орны парламэнтийн практик. Баяр ямар их үнэ цэнээр сонгуульд олоны итгэлийг хүлээж гарсан билээ гэдгээ бодоод ч, дипломатчийнхаа ёс зүйг бодоод ч ард түмний юуны өмнө коммунизмийн дарангуйлал үнэртүүлээд хэрэггүй гэж бодсон байх магадлалтай, 2-рт өдөөлт өөрсдийнх нь эсрэг сөрөг намуудаас гарсан болохоор эсрэг цохилт болгохоор өөрсдийг нь буруутан болгохоор харагдуулах гэсэн намын эрх ашиг явж байсныг үсүйсгэх аргагүй. Ингэж өөрсдөө хавханд гүйж ороод байгаа болохоор хариуцлага сөрөг намууд дээр л бууна шүү дээ. Одоо нөгөө тэмцэлд турхирсан хүмүүс үхсэний тэмцэл байхгүй сүүлээ хавчаад зугтаачлаашд. Энэ нь эргээд нийгмийн уур амьсгалыг өөсөддөө таатайгаар хандуулах үндэс болсон. Би ийм юм болж эхэлж байна гэдгээс эхлээд нэүс.мн-ээр наадуулаа хүчнийхнийг дайчлаад усаар шүршээд хөөгөөд явуулаачээ гэж зөндөө бичиж байсан. Чулуун зодоон болоход цагдаа нар ард түмэн рүүгээ бас чулуугаар нүүлгэсэн хүүхэд шиг гэж бичиж байсан. Юу юугүй дарах оролдлого хийсэн бол эндээс үймээн дэгдээгчид хожиж коммунист дэглэм тогтоолоо гээд нийгмийн сэтгэл зүй шал өөр болох байсан нь ойлгомжтой. Эцэст нь Элбэгдөрж муухай мэдэгдэл хийснээс бүх зүйл үүдэлтэй. Ийм юм болохыг тэд хүсээгүй байж болно. Ардчилсан намынхан даргадаа гомдох хэрэгтэй.

Бичсэн bube 11:45 AM, 2008-Jul-2

хэхэ юу хэлэх гээд юу бичээд байгаа юм бэ? энэ лэгас гэж хун? али хучинийг дэмжээд байгаа юм бэ? би хувид Хуутэй санал нэг байнаа.

ai medehgui

Бичсэн ugi (зочин) 12:27 PM, 2008-Jul-2

намуудийн худал пиарт бүү хууртаарай. уурлаж бухимдсан, туйлдаа хуртэлээ бухимдсан ард тумний мини нэг хэсэг л ийнхуу босож бна гэж ойлгоод сууж байгаа. Зугээр хэлээд, хусээд, саналаа хэлээд яваа ард тумнээ энэ төр засаг сонсдог билүү? тэмтсэх арга ни магадгуй будуулэг ч юм шиг санагдаж болно, гэхдээ хэзээ нэгэн тсагт ийм тэмтсэл гарах л байсан. онлайн ТВ-ээр зөндөө л харлаа, дандаа архичин согтуу хумуус биш л бна ш дээ, бидний л нэгэн адил залуус харагдана. ганц МНТВ-ээр л мэдээлэл цацаж ард иргэдийн сэтгэл зуйд эсрэгээр нүөлөөлж байхийг угуйсгэхгүй, тэдэнд жагсагчдийг буруугаар ойлгуулахийн тулд шүү. эрдэмтэй, боловсролтой гээд бгаа хумуус уунийг бас бодолцсон л байх, тэгээд л саналаа бичсэн блгуй дээ.

Бичсэн Legacy 12:37 PM, 2008-Jul-2

хуу гэж ху нам юмуу? хэнийг дэмжих нь чиний итгэл үнэмшил. би хүүгийн асуултад хариулж байна. яг үнэндээ тэгтлээ ч их цаг алдаагүй. Сеx-ны дарга Баттулга дөнгөж Батзандан, бие даагч нарын жагсаж ирсэн иргэдийн шаардлагыг хүлээж авч боломжтой бүх арга хэмжээг авна гэж хэлээд явуулсан юм байна шүү дээ. Магнай залгуулуулаад дагуулаад МАХН-ын байр луу явж үймээн дэгдээж эхэлсэн байна. МАХН байранд чадлаараа хамгаалалт авч ажилласан байна. Заавал Баяр гарч ирж толгойгоо хагалуулах хэрэгтэй байсан юмуу? Юу юугүй чулуу, гал дөл болсон байна шүү дээ. Аль нэгэн хэвлэл мэдээлэл нэг талд үйлчилж болно. Баримт нотолгоотой видэө бичлэгийг хараад эрүүл бол тэгтлээ самуурахгүй байлгүй дээ.

Yahnav dee

Бичсэн buka 01:51 PM, 2008-Jul-2

Нийгмийг ийм болтол удирдсан гаруудыг тэгэд яах вэ айн?

Бичсэн Legacy 02:04 PM, 2008-Jul-2

http://zuuniishuudan.news.mn/content/1071.shtml
хурцадмал байдлыг дэвэргэж ардчилал ард түмний нэрийг барин арьсаа хамгаалж байна.

ийм болтол удирдсан гаруудыг ард түмэн яллана. Бүтэн 7 хуудас сэтгэгдэл 100% элбэгдөржийг хараан зүхэж байна. Ядаж эдний дотор ардчилалыг дэмжигч нэг ч хүн байгаагүй гэвэл эндүүрэл. энд илт нүдэнд дээр болоод өнгөрсөн байдлыг сэрүүн сэтгэдэг хүмүүс бухимдлаа тайлах замаар илэрхийлж. ард түмний сонголт Баяр Элбэгдөрж 2-ын халз тулаанаар цэвэр шийдэгдсэн шүү дээ.

Сэтгэгдэл

Бичсэн хүү 02:21 PM, 2008-Jul-2

Дунд орж явсан хүний бичсэнийг уншаад, хэн энэ бүхэнд буруутай вэ? гээд өөрөөсөө асуугаад үзээрэй. Энд байна:

http://blogmn.net/xvv/2008/7/14969/?#c27731

Доор нь байгаа Ажиглагч гэдэг хүний сэтгэгдлийг бас уншаарай. Өөр Легасид хэлэх үг алга. Өөр өөрийнхөө өнцгөөс харцгаая. Тэр олон хүнийг мэдэхгүй. Би энд Элбэгдоржийг өмөөрөөгүй л юмсан. Би ч тэрнийг буруутгаж байна. Гэсэн ч илүү буруутай нь? Яг өчигдөрийн явдалд буруутай нь хэн байваа?

Бичсэн Legacy 02:31 PM, 2008-Jul-2

Юмыг хожуу ч гэсэн ухаарах байлгүйдээ. Гэхдээ чиний үзэл бодол, итгэл үнэмшлийг би үгүйсгэх эрх байхгүй. Буруу ч зөвч үзэл бодолдоо тууштай байдаг чинь сайн шүү. Иргэний Зориг намын мэдэгдлийг уншаад боловсролтой хүн ямарч голч мэргэн байдгийг нэг анзаараадхаарай. Иргэний эвслийн ЭНХБАТ-ын мэдэгдэлтэй харицуулаад нэг үз дээ. Элбэгдөржийн дээрх мэдэгдлийг сайн унш. Монголын ард түмэн аюултай нөхдүүдэд итгэл өгч сонгоогүйд талархаж байна.

Иргэний зориг намын мэдэгдэл pdf Хэвлэ Имэйл
wednesday, 02 july 2008

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн урьдчилсан дүнтэй холбоотойгоор зарим улс төрийн хүчин эсэргүүцлээ илэрхийлэх үйл ажиллагаа эцэстээ сэтгэлийн илтээр заналхийлсний улмаас төр засгаас тусгайлан арга хэмжээ авахад хүрлээ.

Танхайрагсад болон цагдаагийн хооронд үүссэн мөргөлдөөний явцад хүмүүс бэртэж гэмтэх төдийгүй амь үрэгдэхэд хүрсэнд Иргэний Зориг нам харамсан гашуудаж байна. Амь үрэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсдөд чин сэтгэлийн харууслаа илэрхийлье.

Эвдрэл, хагарлаас ашиг хонжоо хайгчид ард түмний сэтгэл зүйгээр тоглохыг оролдож буй энэ цаг үед иргэн бүр улс орон, нийгэм, гэр бүл өөрсдийнхөө өмнө хүлээсэн хариуцлагаа тогтоосон онц байдлын үеийн журмыг зайлшгүй бөгөөд түр хугацааны арга хэмжээ хэмээн үзэж хүндэтгэн мөрдөхийг Иргэний Зориг Нам уриалж байна.

Монгол Улсын Их Хурал төрийн дээд байгууллагын хувьд өнөөгийн хямралт байдлыг хууль, эрх зүйн боломжуудыг ашиглан гэтлэн давах, цаашид хурцадмал байдалд хүргэлгүй асуудлыг хуулийн хүрээнд, тайван замаар шийдвэрлэх ёстой гэсэн байр суурийг Иргэний Зориг Нам баримталж байна.


Бичсэн ugi (зочин) 09:57 PM, 2008-Jul-2

http://www.eagle-tv.mn/ deer video bichleguud baina

нэр:   
веб: 
Манах: Мэйл:
Гарчиг:
Сэтгэгдэл:


happysadwinkingbig grinbatting eyelashesbig hugconfusedlove struckkisspartytonguehappyblushingbroken heartsurpriseangrysmug
coolworriedwhew!devilcryinglaughingstraight faceraised eyebrowrolling on the floorangelnerdtalk to the handsleepyrolling eyeslosersickdont tell anyone
not talkingclownsillypartyyawndroolingthinkingdohapplausenailbitinghypnotizedliarwaitingsighphbbbbtcowboy[илүү]
 


{ Өмнөх хуудас } { Дараагийн хуудас }


Энэ блогоос:
http://.blogmn.net