обдоо


Амьдарч байгаа энэ хорвоо дэлхийдээ , аж төрж байгаа орчиндоо, өөртөө байгаа юм бүхэндээ хайртай. Илүү элдэв зүйл хүсэхээсээ илүү өгсөнд нь баярлаж, талархаж явдаг даа .

Эхлэл | Хэрэглэгчийн мэдээлэл | Бичлэгийн сан | Найзууд


Эцэг хүний гар

Бичсэн 06:03 PM, 2008-Jun-18

Надтай хамт хуучин ажилладаг байсан залуу үүнийг надад ярьж байсан юм. Эцэг хүний гар зөөлөн байдаг гэнэ. Үрээ хэзээ ч гэмтээдэггүй гэнэ. Саяхандаа … нэгэн улсын начин өндөр настай хүний хүү архинд орсон эр байж. Хааяа гэрээсээ юм туучихна хөөрхий аавынхаа чихийг халууцуулдаг тааруухан л эр юмсанж. Мань эр нэг удаа хөөрхий настай болсон аавыгаа “нас барсан” хэмээн Бөхийн холбоон дээр очиж уйл унжин байж итгүүлж чадсан төдийгүй бүүр хэдэн зуун мянган төгрөг “ажил явдалд нь хэрэглэнэ” гээд аваад алга болж. Орой хэрд бөхийн холбооныхон “талийгаачын” гэрт очиж л дээ. Эмгэнэл илэрхийлэх гэж тэр шүү дээ. Гэрт нь ороод ирсэн чинь аав нь болкоон дээрээ тарваганы арьс элдээд “амьд” сууж байж. Бөөн үймээн шууугиан болж настай хэдэн бөхчүүд ч цус харвахаа дөхөж бусдыгаа нилээн сандаргаад авчээ. 

Аав ч санаагаар унаж хөөрхийй ихэд эмзэглэжээ. Хэдэн хоногийн дараа өнөөх сайн эр хамаг мөнгөөрөө ууж наргиад дуусчихсан юу ч болоогүй юм шиг инээд алдаад ороод ирж. Үрийнхээ хэнэггүй сэтгэлд уурласан аав нь хүүгээ бүүр том орос цэргийн зэс шанагаар тархин дундуур нь татаад авч гэнэ. Мань эр ч арагшаа ухаан алдаад унаж. Сүүлд харахад том зэс шанага хонхойчихсон харин смайн эр яагаач гүй байсан гэнэ лээ. Хэрэв өөр үед, өөр хүн цохисон бол газар дээрээ үхэх байсан биз. Эцэг хүний гар ийм л хоргүй байдаг гэнэ.. .. Дээхнээд л аавыгаа амьд сэрүүн ахуйд хааяа нэг тоосоо гүвүүлснээ санаж байна. ..олуулаа хоол идэж суулаа. .. яагаад ч билээ би нээх тэнэг зан гаргаад “Ёох анх удаагаа цадтал идлээ.” гээд хэлээд тавьчихсан чинь аав маань уурлаад “хэзээ бид нар чамайг хооосон хонуулсан юм” гэж ирээд сайн тоос гөвж билээ. Тоосоо гөвүүлсэн хэд хоногтоо барцад арилаад хамаг юм бүтээд үнэн сайхан байдаг байлаа.  Эцэг хүний гар зөөлөн байдаг гэнэ лээ. Үрдээ бүүр ч зөөлөн байдаг гэнэ лээ…. /Obod/


тийм шүү

Бичсэн mongolxvv 10:09 PM, 2008-Jun-20

нээрээ л барцад арилах шиг л болдиим

gegeen com

Бичсэн Gegeen Pty Ltd 03:38 PM, 2008-Aug-13

баларсан юм хэхэ. laughing

nandin

Бичсэн Зочин 05:54 PM, 2008-Aug-13

унхээр сэтгэл ходлогчихлоо би эмэгтэйлдээ хэзээч аавийнхаа гарийн амтийг амсаж байсангуй гэхдээ бодоод узсэн чин унхээрл эцэг хуний гарийн амт цаанаал оор байдаг байх гэж бодогдож бна манай ах нар харин амсаж байсан байх манай нэг ах бас аавийн багжний цэпний цоожийг эвдээд багжаар н юм хийцэн аав их л уурлаад ахийн онжигонд сураар ороолгоод ах маани хашаа даваад зугтаж бсан тэрнээс хойш ах маани дур мэдхээ болисон
эрөн этсгийн гар зоолон байдаг байх аа
yaho:cowboy

Бичсэн хүү 03:16 AM, 2008-Aug-14

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг сурталчилаж болохгүй шүү нөхөөр tongue Ер нь аав нар яаж зодсон тусгал нь хүүхдэд нь зөөлөн тусдаг байхаа love struck
Хурд хамтлагийн Аавдаа би хайртай дууг захиалж болох уу yho:bighug

Бичсэн Зочин 12:03 PM, 2008-Aug-14

not listening

Бичсэн za bi 04:20 PM, 2008-Aug-17

laughing love struck

Бичсэн gereltuya 10:18 AM, 2008-Aug-18

Эцгийн хайр зөөлөн гарыг хайрлаж байгаарай хүмүүсээ. Уулга алдахдаа хүртэл ээжээ гэж дууддаг ч эцгийн хайраар дутахын цагт энэ хорвоо хамгийн утгагүй санагддаг байх.

нэр:   
веб: 
Манах: Мэйл:
Гарчиг:
Сэтгэгдэл:


happysadwinkingbig grinbatting eyelashesbig hugconfusedlove struckkisspartytonguehappyblushingbroken heartsurpriseangrysmug
coolworriedwhew!devilcryinglaughingstraight faceraised eyebrowrolling on the floorangelnerdtalk to the handsleepyrolling eyeslosersickdont tell anyone
not talkingclownsillypartyyawndroolingthinkingdohapplausenailbitinghypnotizedliarwaitingsighphbbbbtcowboy[илүү]
 


{ Өмнөх хуудас } { Дараагийн хуудас }


Энэ блогоос:
http://.blogmn.net