obod
Доржоогийн болчимгүй явдлууд ¹1
Бичсэн: 12:49 AM, 2008-Aug-29
Зараагийн хэдэн банталт уншчихсан чинь зүрх хөөрчихлөө байна… /http://3apaa.blog.gogo.mn/entry/ff8080811c034c10011c078d623c00c5 /
Нэг ийм явдал болдог юм байнаа. Манай нэг найз байх эхнэргүй буг болж байгаа нөхөр л дөө...Удаж байгаа гэж ярих юм биш. Эхнэр олж өгөх гэж хэрдээ л дайн болно…. Хэдэн найзуудаараа нийлж аваад л их зураг төөрөг гаргана. Гэтэл гэнэт нэг нартай өдөр мань Доржоо эхнэрийнхээ найз хүүхэнтэй танилцуулах юм болов оо. Тэгээд л нээх өдөр судраа товлоод л мань эрийг госчоом пиджаакийг нь гашраалгуулаад л сүйд болж болж л гарцгаажээ. Доржоо ч эхнэрээ, эхнэр нь найз хүүхнээ дагуулаад л эгээл зуучлах алба... Баарны ...
1 нэг нас хүрчээ …. Obod
Бичсэн: 07:23 PM, 2008-Aug-27
1 нас хүрчээ. Обод… хөлд орж байгаа хүүхэд яаж алхдаг билээ?. Эх барьж авсан блогмн дээ баярлалаа. “Идэж өмсөх зүүхээр” блог ямар дутаана гэж байх биш дээ. Хаяадаа тулга тойрсон бичлэг хийсээр нэг жил өнгөрчээ. Хов жив ч гэх хэцүү авах ч юмгүй бичлэг бичсээр нэг жил өнгөрчээ. Яасан ч хурдан юм. Блогоосоо авах гэхийн ухаанаар хандаад их юм сурсандоо. Олон сайхан танилтай, найзтай, нөхөдтэй болжээ….
Би энэ бүхнээс юу олж авав…..?. Мэдээж би хамгийн баян хүн болсон... Өөрийгөө өөрчилж чадсан… нийгмийн идэвхээ сэргээлээ… ядаж санаагаа илэрхийлж, бичиж сурлаа. Ухаарал хайрласа...
Хэрүүлийн бузар
Бичсэн: 10:48 PM, 2008-Aug-25
Хэрүүлийн бузар гэж нэг юм байх...
Автобусанд ороход 2 хүн хэрэлдэж байв. Бүүр хашгирч гуугачаад л үнэн аймаар. Хараалын үг баруун солгойгүй чихний хажуугаар урсана… Ажил дээр очиход дарга албан хаагч хоёр хэрэлдэж байна. “Чи зайл”, “чи яв”, “үх чи” гээд л хараалын бус “эелдэг үгс” чихний хажуугаар урсана. Блог руу орно хэн нэгний бичсэн юман дээр баахан хэрүүл “Чи болиоч” “яваач чи” “битгий тоо” “миний үзэл бодол чамд ямар хамаатай юм” гээд...
Би яамаар байна гээч.... ?
Бичсэн: 12:47 PM, 2008-Aug-20
Би яамаар байна гээч.... ?
Зуслангийн эсвэл байшингийн тагтан дээр халуун цай ч юм уу кофе уугаад, шиврэн орох бороог ажин, бага зэргийн уйтгартай хөгжим сонсоод элдэв зүйлийг эргэцүүлэн, дув дулаахан ноосон цамц өмсөөд , дүүжин сандал хөдөлгөн суух тэр мөч надад хамгийн сайхан байдаг. Энэ үед хайртай хүн /эсвэл хайртай болох/ маань дэргэд байвал за тэгээд л эрхэлж дуусахын гайхамшигийг үзүүлэх байсан биз. Яг одоо би тэгмээр байна......... бороо гэж.... хүн бүрийг л гэгэлзүүлэх юм дaа... /Obdoo/ ...
....zygeer shahuu...
Бичсэн: 01:33 PM, 2008-Aug-16
За тэгэхээр ийм байна. Хүнд хэцүү үе бол боломж завшаан гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх. Хамгийн хэцүү үед бүх боломжоороо мэрийдэг хүн амжилтанд хүрдэг. Тийм ч учраас энэ чанарыг би өөртөө би болгомоор байна. Хүн том болох тусмаал бэрхшээл дунд сөгдөх юм даа. Бэрхшээл гэдэг улигт зовлонгүй бол бид хэн ч биш. Нэг ийм утгатай эртний үг байдаг ч би яг таг хэлж мэдэхгүй байна. Өнөөдөр таны хувьд хүйтэн өдөр байлаа ч магад дараа нь хамгийн дулаан өдрүүдийн нэг юм шиг байх болно гэсэн үг л дээ. Мэрийгээд шаналаад л энд тэнд юмаа амжуулах гээл гүйж байх тэр өдөр хамгийн хэцүү юм шиг байсан ч магад жаргалтай өдрүүдийнхээ нэгэнд та үүнийг бүртгэж авч болох юм.
Найз маань надад үүнийг ярьсан юм. Доржоо гээд 10 жилдээ бол үнэн баавартай сайхан хүнд гар байсан гэнэ. Өөрөө бол чадах юмандаа үнэн баавартай, чадахгүй юмандаа бол ёстой миа, яс юман дээрээ юу ч чаддагүй тийм нэгэн гар байжээ. Ангиараа маргалдаж муудалцахад жижиг биетэй дийлэх нөхөртэйгээ маргалдаад пэнзийдэг гэнэ. Тэгээд харин жинхэнэ зодоон болоход алга болчихдог гэнэ.
Нэг удаа автобусанд Доржоотой явсан ангийн хэдэн нөхөд тэнд байсан атамануудтай муудалцан гар зөрүүлж. Автобусаар дүүрэн хүмүүс орилж, хашгараад л бөөн юм болж л дээ. Манай хэд ч сэхээ авсан чинь нөхдүүд зодоонд дийлдэж байна гэнэ....
RICHMAN
Бичсэн: 03:43 PM, 2008-Aug-6
RICHMAN
Урьд нь би хэзээ ч ийм олон найзтай байгаагүй. Одоо бол би хамгийн баян хүн. Бүр хамгийн баян хүн шүү. Нэгхээн жилийн өмнө би нэт , блог, за тэгээд л бичлэгь чат, мессенжэр, сэтгэгдэл энэ тэрээ гэж мэддэгүй байлаа. Тогтмол хүрээнд уулздаг хэдэн найзтай, алба амиар харьцдаг хэдхэн танилтай байлаа. Меесенжэр интернэт гээч зүйлийн тухай өчүүхэнч ойлголтгүй 27_ насны босгыг алхсан нэгэн эр байлааа. Одоо бол би өөрийгөө нээтгүйгшээр, блогггүйгээр, блогчидгүйгээр , VimO найзуудгүйгээр, Монголхүүхэдийн нөхөдгүйгээр, Амьдрах хүслэнгийн андуудгүйгээр төсөөлж чадахгүй болж.. Үүнээс илүү баян юм гэж юу бай...
МОНГОЛ ХҮҮХЭД САНААЧЛАГА
Бичсэн: 01:57 PM, 2008-Aug-4
МОНГОЛ ХҮҮХЭД САНААЧЛАГА
ЗҮРХ СЭТГЭЛЭЭ ДАГАСАН НЭГДЭЛ
Аливаа зүйлийг хийж бүтээхэд санал санаачлагаас гадна хамгийн гол нь ямар баг бүрдсэн байна вэ гэдэг их чухал.
Тэгвэл Монгол Хүүхэд санаачлага маань сэтгэл нийлсэн, асар богинохон хугацаанд бие биеэ сайтар ойлгож чадах залуус юм. Ихэнхи хүмүүс блог гэдэг юу болохыг ойлгодоггүй, мэдэх нэг нь цагийн зугаа гаргах нэг хэрэгсэл мэтээр ойлгодог. Магадгүй энэ тийм байж болох ч блог ертөнцөөс бүтээлч, хамт олонч, бие биеэ ойлгодог найзууд төрж, хамтран ажиллах түншээ олон ажиллах блог гэсэн нэгэн хүчирхэг хүрээлэн бидний нийгэмд гарч ирээд байгааг хүлээн зөвшөөрөхг...
ТАМ
Бичсэн: 11:21 AM, 2008-Aug-1
Там
Там хаана байдаг вэ? Диваааажингийн шатны доод талын хонгилд уу ? Эсвэл кинон дээр гардаг тогоо шатсан аймшгийн царай зүстэй нөхдүүдээр харгалзуулаад халуун тосонд дунд хэвтдэг юм уу? Ямар юм болоо ? Тамын тухай хүн бүр л өөр, өөрийн бодолтой таамагтай байх… зарим нь нэгэн нь тамд очиж үзсэн ч байж магадгүй. Гэхдээ жинхэнэ амьд там манайд бий. Бүр манай улсад азийн цагаан дагинад бий… ард түмний маань дунд бий.
…….. онд болсон хэргийн талаар л даа. Хэрэг, хэрэг гэхээр битгии нээх гайхаараа эмэгтэйчүүдийн хорих ангид хоригдож байгаа тэнд төрсөн эх хүний хийсэн үйл, аймшигт явдал юм шүү.. /&...
Эмэгтэйчүүд.... бас .. бус
Бичсэн: 11:43 AM, 2008-Jul-16
Нүүр, амнаасаа, биенээсээ гэрэл гэгээ цацруулаад л өлсөж цангасан хэн нэгэнд ус түгээж байгаа юм шиг явах нь амьдарлын гол утга учир ч байж мэднэ. Ийм байх чинь хамгийн сайхан юм тээ. Хүмүүс энэ хорвоо дэлхий дээр нэгнийгээ ээжийгаа аавыгаа, эмээ, өвөө, эгч, ах, дүү нараа, амраг нэгнээ, харсан нэгнээ хайрлаж, дурлах гэж ирдэг. Би нэг хүнтэй танилцсан.Ядаж байхад дурламтгайг хэлэх үү. Аймааар гоё нүдтэй гэж байгаа Хавьд тийм гоё нүдтэй хүн хараагүй гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Хэзээ ийшээ ирэхийг нь хэлж мэдэхгүй байна. Ямартай ч ахиад нэг хүнтэй танилцсан. Энэ чинь харин их зүгээр юм. Сайхан эмэгтэй хүнтэй танилцаад явах чинь. Цээжин дотор бяцхан хөдлдөг ажилсаг э...
Наадмын өнгө
Бичсэн: 11:59 PM, 2008-Jul-9
Наадмын өнгө
Наадам эхлэхэд ердөө нэг хоног үлджээ. Бага байхад ээж аавыгаа дагаад л албаны машинд суучихаад стадион хүрч…. Улаан ус, хуушуур эргүүлээд л юу үзэж багаагаа сайн ойлгохгүй байж тэмдэглэлт үйл явдал гэдэгт эргэлздэггүй л байж …
Хурдан морины уралдаан үзээд л Алдар толгой, Айдсын даваа …. Хүй 7 худаг дээр түрүү жил нэг хуушуур 1000 төгрөг хүрсэн гээд л бодчих… урт цуваа үүсч оочирлосон хүмүүс нохойн мах ч байж мэдэх зүйлийг их амтархан имдэж шороогоор даруулж гашраана. Зарим нэг нь “7 худагтай юм гэнэ лээ штээ хатаж үхлээ яах гэж худлаа ярьсан юм” гэж...
NON STOP
Бичсэн: 08:17 PM, 2008-Jul-9
Ёстой их хийх юм гарч ирээд л ар араасаа хөврөөд л үнэн аймаар. Бас дээрээс нь наргих завтай гэж байга. Уулзалт хийх ч завтай гэж байгаа .. утнах зав харин байхгүй юм. Тайлан, судалгаа бичсээр энэ 6 сарыг барлаа. Цаасанд умбасаар энэ 6 сарыг барлаа…. Томилолтоор явсаар 6 сарыг барлаа… хавсарч ажил хийж үзлээ, хэн нэгэнд хаягдаж үзлээ, наргиж үзлээ, тэнэж үзлээ, энэ жилийн хийх юмныхаа бараг 60 хувийг хйичих шиг л боллоо. Усанд норлоо, урвайж үзлжээ Уругвай шиг боллоо , Парвайж дарвайсаар Парагвай шиг боллооо.. Дэнгийн эрвээхэй шиг дэрвэлзээд дэргэдэх нөхрөө ч гомдоочих дөхлөө.. хачин их ажилтай жил байна…11 сарын наана ажлаа амжуулчихвал даруухан төрсөн өдрөө тэмдэглээд хэсэг ...
HERO
Бичсэн: 06:36 AM, 2008-Jul-7
БААТАР
Хүүхэн эргүүлдэг, найз эмэгтэйтэй болдог баатар эр Obod …. Баатар ч гэж дээ хөөний эр…. Утасных нь дугаарыг мартсанаас болоод эгээтэй л delete-лэгдсэнгүй. Төд удалгүй нөгөөх бүсгүй маань надад нүүр өгөхөө байж тэгэсгээд энэ явдал эцэс болов. Сайндаа ч мартаагүй юм, автоматаар гар утсан дээрээ хадгалсаны гай. Утсаа хаячихсан хэрэг..
Уг нь сайхан, хөөрхөн хүүхэн л дээ. Ухааныг нь ухамсрыг нь харин би хэмжиж үзээгүй юм байна. Тэр ч яахав, ямар хэмжиж үзэх албатай ч биш. Харин хүний утасны дугаар мартах, ялангуяа эргүүлж байгаа...
Ичиж байна
Бичсэн: 06:18 AM, 2008-Jul-2
Нийгэмд болж байгаа үйл явдлыг хараад хуульч хүнийхээ хувьд жаахан тунгаамж хийчихмээр санагдчихлаа. Мэдээж ухамсар дорой хэдэн малнууд, учраа мэдэхгүй жаахан бацаанууд, архинд халамцсан бөбөөчид, хаанаас юм бэ нэг нэгнээ дуудаад үүнийг далимдуулж тонуул хийх гэсэн залуучууд бүгдээрээ л эрүүгийн хариуцлага хүлээх нь гарцаагүй. Яахав дор хаяж 200-300 этгээдээр монголын шохон хахаж, залуу гэмт хэрэгтнүүдийн арми бэхжиж, батжих буйзаа. Угаасаа ингэж байж цаашдаа ийм жишиг тогтоож, нийгэмд хяналт тавьж чадна. Гол нь хариуцлага хүлээх, ял үүрүүлээд асуудал шийдчихгүй, Угаасаа манай эрүүгийн ялын бодлого урьдчилан сэргийлэх, цээрлүүлэх, хүмүүжүүлэх зорилгыг давхар агуулж байдаг. Тэглээ гээд энэ нөхөд хүмүүжчих нь ю...
Эцэг хүний гар
Бичсэн: 06:03 PM, 2008-Jun-18
Надтай хамт хуучин ажилладаг байсан залуу үүнийг надад ярьж байсан юм. Эцэг хүний гар зөөлөн байдаг гэнэ. Үрээ хэзээ ч гэмтээдэггүй гэнэ. Саяхандаа … нэгэн улсын начин өндөр настай хүний хүү архинд орсон эр байж. Хааяа гэрээсээ юм туучихна хөөрхий аавынхаа чихийг халууцуулдаг тааруухан л эр юмсанж. Мань эр нэг удаа хөөрхий настай болсон аавыгаа “нас барсан” хэмээн Бөхийн холбоон дээр очиж уйл унжин байж итгүүлж чадсан төдийгүй бүүр хэдэн зуун мянган төгрөг “ажил явдалд нь хэрэглэнэ” гээд аваад алга болж. Орой хэрд бөхийн холбооныхон “талийгаачын” гэрт очиж л дээ. Эмгэнэл илэрхийлэх гэж тэр шүү дээ. Гэрт нь ороод ирсэн чинь аав нь болкоон дээрээ тарваганы арьс элдээд “амьд&r...
Хөдөө явлаа
Бичсэн: 11:05 PM, 2008-Jun-11
Хөдөөгүүр явах гэж байна. Ирээд сонин дуулганаа...
Шинэ нээлт
Бичсэн: 07:39 PM, 2008-Jun-4
Судлаач нарын сүүлийн үеийн шинэ түүхэн дүгнэлт гарсан байна. Угаасаа энэ дэлхийн бараг бүх улсад чинь Чингис хаан нэр өгсөн гэж байна ш тээ. Учир мэдэх хүн тэгж ярьж байна. Худлааа гэвэл Банжига руу ороод үзээррэй шинжлэх ухааны үндэслэлтэйгээр батлагдсан зүйл гэнэ.
Чингис хаан маань дайлаар мордоод явж байж тэгээл явж байсан байсан чинь баахан урвайж дарвайсан улс дайралдхаар нь Уругвай гэж нэрлээд цааш явж байсан байна гэтэл баахан парвайж дарвайсан улс дайралдхаар нь Парагвай гээд, Баянцээл бүхий газар буудаллаад явсаныг нь хожим нь сунжран хэлэгдсээр Венесуел гэх болжээ. Дараа нь урагшаа европ оржээ. Тэнд өвлийн идэшний бор тугал нь үхсэн учраас Португал хэмээн нэрийдээд Горшоок олддогүй газрыг Корсик гэсэн юм байна. Учир нь шээс нь хүрээд шэ...
Бидний дуртай проблемууд
Бичсэн: 07:26 PM, 2008-May-19
Бичигч би вээр хэсэг судлаач нөхдийн хамт иргэний бүртгэлийн шилжилт хөдөлгөөн хэр байгаа талаар хотын захын гэр хороллуудаар явж судалгааны ажил хийж байгаа юм. Энд өнөөх л амьдралд тохиолдддог олон проблем абйгаа боловч биднээс шууд шалтгаалах зүйл маш ин ажиглагдаж байсаныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй болов уу? Олон юм нуршилгүйгээр бидний мэдэх юм шиг мөртлөө мэддэггүй юм шиг царайлдаг зүйлийг дурдаад үзье л дээ. Уншигч авхай таньд танил байж магад :
Нийслэлийн аль ч дүүрэгт иргэний бүртгэлгүй хүмүүс айлын гэр, хашаа түрээслээд амьдардаг, хаана бүртгэлтэй эсэх нь тодорхойгүй, уулзаад “бүртгэлд хамруулая, бичигт баримтаа үзүүл” гэхээр "Бид нар орон нутагтаа хаана оршин суух нь та нарт хамаагүй Үндсэн ху...
ABOUT LIFE
Бичсэн: 11:25 AM, 2008-May-19
Хүн энэ хорвоогоос маш олон юм хүсдэг. Тэр нь хангагдахаар биелэхээр ахиад нэмж юм хүсч эхэлдэг. Явган явдаг, хоёр идэхгүй хоосон хонохгүй байсан нэгэнбээр сүрхий өөрийгөө аваад явчих хэмжээний болоод дээшлээд ирэхээр машин тэрэг, ахиад л өөр 3 өрөө байр, шинэ залуу эхнэр, арай өөр эрч хүчтэй хайр гэх мэт нэмээд л юм хүснэ. Өнгө мөнгөний хорвоод барагдах зүйл гэж ямар байх биш . Ямар ч гэсэн илт буруу замаар будаа тээсэн хүнийг ялгаж хандах нь лав
Хэдхээн жилийн өмнө оюутан , бүүр сурагч байхдаа би хоорондоо хэрэлдэж эхнэрээ гомдоож, уйлуулж байгаа хүмүүсийг хараад хэзээ ч ийм юм хийхгүй гэж боддог байлаа. Мэдээж одоо болтол энэ бодол маань хэвээрээ л дээ….
Миний нэг найз одоо эхнэртэй, 2 ч хүүхэдтэй. Мань эртэй сүүлд уулзаад б...
DEMONSTRATION
Бичсэн: 06:05 AM, 2008-Apr-19
Ердөө нэг, хоёрхоон жилийн өмнө би жагсаал цуглаан хийдэг хүмүүсийг үнэн сэтгэлээсээ үзэн яддаг байлаа. Ямар шалтгаанаар яагаад жагсаж байгаа нь надад ёстой сонин биш байсан ч түүнээс хамгаалах үүрэгтэй ажил хийж байсныхаа хувьд би дургүй байлаа. Нэг үгээр хэлбэл ийм үүрэгт ажил хийж байхдаа “ажил хийлгэхгүй хэдэн хаврын синдром бүхий нөхдүүд битгтий жагсаасай” гэж дотроо залбираад л жагссан үед нь үнэхээр л бухимддаг байлаа. Хүний хараал идэн идэн жагсаалын өөдөөс зогсох тийм ч хүсээд байхаар зүйл биш бөгөөд дээрээс нь өвөл бол хөл, чихний гэдэс хайраастай болохоор л дургүйцдэг юм. “Ямар үхсэнээ хийж ингэж жагсдаг байнаа. Энэнд орвол гэртээ үр хүүхдээ хараад, ажлаа хийгээд үр дүнтэй...
{ Өмнөх хуудас
} { Дараагийн хуудас
}
|