HMTL Хятад хүмүүсийг тэр чигээр нь үзэн ядах туйлын зэвүүцэл надад байхгүй ч цусан дотор огших ямар нэгэн зүйл тэднийг "Яг л жоом шиг үндэстэн" гэж далдаас шивнээд байдаг юм. Ёстой нөгөө өөрийн толгой дээрх харыг харахгүй байж хүний толгой дээрх хагийг харлаа гэдэг шиг байгаа биз. Гэхдээ манайхан ч бас өмнөдийнхний хайрласан "Үхэр Монгол" нэрэндээ үнэндээ зохицсон улс юм гэдэг бодол сүүлийн үед толгойноос салахаа байлаа. Ядаад л авто замын нарийхан зайгаар гарахдаа яг л галзуурчихсан үхэр мэт нүд нь улаанаараа эргэлдэх шахсан ууртай жолооч нар бие биенээсээ түрүүлэн гарах гэж өрсөлдөн зүтгэсээр байгаад түгжрээ үүсгэчихнэ. За тэгээд албатай юм шиг нэг нь очиж хөндөлсөж зогчихоод заавал урдаа байгааг нь ухруулж байж гарах гээд өөдөөс гөлрөөд зогсчихыг нь яанаа. Тэрнээс болоод бусад нь хараал зүхэл уур бухимдал болж, аягүй бол зодоон нүдээндээ хүрнэ. Тэр дээд заалны /УИХ/ хуралдаж байгааг л хараад байгаарай. Яг л дохиогоо хангинуулан бие биенийхээ урд орох гээд зүтгээд байгаа авто замынхаа хөдөлгөөнтэй адилхан. Угаасаа тэр хөдөлгөөний түгжрэл уур бухимдал энэ тэр чинь дээд заалныханы л хаясан шүлснээс үсэрсэн хий л дээ. Олигтойхон замаа тавьчихаж үл чадна. Олиггүй муу зам дээрээ олийгоод ч олж харахааргүй хэдэн эвдэрхий гэрэл тавьчихаад "Үндэстний хөгжил бол хүн амын гоо зүйтэй шууд холбоотой. Та нар Солонгосыг л хар л даа. Хүн амынхаа гоо зүйг өндөр хөгжүүлснээс л эдийн засаг нь өсөж байгаа" шахуу юм ярьж түүнийгээ олон улсын ямар юманд билээ илтгэл болгоод оруулчихсан байгаа харагдсан. Гэхдээ хөөрхий тэр хорт шүлснүүд бидний амнаас л үсэрсэн оч биз дээ гэж бас эвлэрмээр санагдах үе ч бас байдаг. Миний ээжээс, миний ааваас, еөрөөсөө миний эх орноос төрсөн жаахан шуналтай, жаахан болхи толхихон бодолтой л үрс шүү дээ, хөөрхий. За тэгээд заримдаа учиргүй оодгоноод сүйд болноо бид чинь. Та нар санаж байна уу Ж.Буш гэгч дээдэс нэгэнтээ манай оронд айлчлан ирэх ховорхон завшаан таарч, зурагт радио, сонин хэвлэлээр л нэг хөвөрсөн юм болов доо. Тэр үед зурагт үзээд сууж байсан хүмүүс санаж байгаа байх. Манай дээд заалныхан "Үгүй ээ, ямар гоё инээмсэглэдэг хүмүүс вэ" гэж дуу алдмаар ганган царайтай юмнууд гар барих гэж урд хойно нь орон хоорондоо мөргөлдчих шахан оодгонож байсныг. Тэр бичлэгийг одоо дахин нэг үзэхсэн. Хамарт нь баас нялчихсан юм шиг дуугарч ядан, хөдөлж ядан алцганаж суудаг үхэр монгол боссуудын маань танил царай ёстой нэг танихгүй хүн өөр харагдах вий. Манай хэдэн сэтгүүлчид тачигнатал хөхрөлдөөд ярьж байна. "Цаана чинь ордоноор нэг сайхан сэтгэлтэй, чих зөөлөнтэй хүмүүс байна, хөөш" гэж. Юу болсийн?" гэсэн чинь нөгөө оодгонуулаад байдаг сонгууль нь хаяанд ирчихэж ээ, зайлуул. Тэгвэл аргагүй ш дээ. 2 сарын 29-нд төрсөн хүмүүс дөрвөн жилд нэг happy-ддэг шиг тэд чинь дөрвөн жилд ганц инээх шаансаа юу гэж алдах билээ дээ. "Одоо л тэр ордоноор нь шагайгаад жинхэнэ нөөц юмаа гуйх цаг болоод байна" гэж хөдөөнийхөндөө мессэж хаямаар санагдаад байгаа. Цаадуул чинь амаа чихэндээ тултал инээдэг дээрээ байгаам чинь сайн хоргоогоод овоохон шуугиан тариад авбал хөдлөхгүй хаачих билээ. Минйи танил залуу чухамаа л Ерөнхийлөгч Энхбаярыг үздэггүйгээ гайхдаг байхгүй юу. Тэгсэн чинь бид хоёр мань хүний ямар ч билээ нэг арга хэмжээг сурвалчилах гээд зах дээр дагаад явж байсан юмдаг. Тэгээд хүлээгээд зогсож байсан чинь ерөнхийлөгч ч бараа бологсодоо дагуулаад хүрээд ирлээ. Тэгсэн хартал мань хүн дэргэдээс маант харвасан сум шиг чавхдаад Ерөнхийлөгч өөд харайж байна шүү. Чах нь вэ гээд хараад байсан чинь хар хурдаараа давхиж очсоноо гар барих сарвалзсан түмэн амьтнаас өрсөөд гар барьж байгаа харагдлаа. Ирээд юм гэх нь вэ гээд чагнаж байсан чинь ам нь чихэндээ тултал нэлээд сэтгэл хангалуун янзтай эргэж ирсэнээ "Хүүе, би гар барьчихсан шүү. Ямар том гартай юм бэ. Ёстой бяц атгачих шахлаа" гээд өнөөх сүрхий үзэл бодлоо таг мартчихсаан бурж өгч байнаа. Миний инээд хүрээд "Чи чинь буудчихдаг хүн байгаасай шахам юм яриад байсан яахаар давхиж очоод учиргүй гар мар бариад налиганаад байгаа юм" гээд хэлээд тавьчихсан чинь нүүр нь чавга шиг улайж ирсэнээ "Би ямар хүнд нь болсон юм уу. Ерөнхийлөгч гэдэг утгаар нь л тэгж" байхад гэснээ үг сүггүй эргээд алга болсон юм. Нэг иймэрхүү янзаар нэг бид чинь нэгнийгээ дайрч унагачих гээд л өөд өөдөөсөө үхэр мэт зүтгээд байдаг, үгүй бол гишгэчих нь холгүй оодгонолдоод л гүйгээд байх улс юм.
Одоо жинхэнэ оодгонодог удирал нь ч ирлээ л дээ. Энэ жилээс би видео их сонирхдог болоод байгаа. Сонгуулиар ч энд тэнд ажиллах байх. Тэр үеэрээ түүхийн халуухан агшнуудыг бичиж аваад хадгална гэж бодож байгаа. Инээж үзээгүй шахам хүмүүс инээж сурдаг ганц удирал айсуй байхад зүгээр сууж яахин болно. Харин дөнгөж инээж сурч байгаа хүмүүсийн тухай богино хэмжээний кино хожим гарвал битгий гайхаарай. Дөнгөж төрсөн хүүхэд ч жинхэнэ нар гартал инээмсэглэхийг би харсан. Харин нэр дэвшигчид маань тэдэн шигээ /багынх шигээ/ эгдүү хүрэм хөөрхөн агшин олныг бидэндээ бэлэглэхээр зэхэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Сэтгэгдлүүд
2008-03-23 - харин хятадуудад биднийг үзэн ядах . . .
Бичсэн: baatar
манай эгч энэ зун хятад оюутнуудтай дадлага хийхдээ ингэж хэлж л дээ.
-танай хятадууд монголд муу нэртэй байдаг, тийм тийм муухай зүйл хийдэг.
хятад оюутан: үнэхээр гайхаж байна. манай хятадад тийм хүмүүс байдаг гэдэгт. тэр хүмүүс манай улсын нэр хүндийг гутаадаг юм байна. Бодвол тэд хойд зүгийн хятадууд байхаа. манай аав ээж хоёр тариачин, жинхэнэ хөдөлмөрөөрөө амьдардаг.
тийм хятадууд байдаг бол маш цөөхөн байдаг байх.
2008-03-23 -
Бичсэн: molor
Харин бид үүнээс ялгаатай нь таагүй хүмүүс бидний дунд байдгийг хэтэрхий сайн мэддэгт л байгаа юм. Нээрээ ихэнх орны хүмүүс өөрсдийнхөө муу муухайг мэддэггүйм билээ. Магадгүй муу муухайгаа хэтэрхий ил тод байлгадаг маань бидний алдаа ч байж болох юм.
2008-03-23 -
Бичсэн: хүү
Хариулах эзэн нь одоо Хятадууд болчихоод байгаа юм бишүү?
Зүгээр нэг зэрэгцээд байж чадахгүй бараг бид нэгдэе гэсэн юм мөөрөөд явж байгаа үхэрнүүд ч байх шиг
http://news.gogo.mn/r/21703
2008-03-24 -
Бичсэн: ganga (зочин)
Хятадуудыг муулах нь гээд баярлаад, би бас тэднийг муулсан бичлэг "Хятадын аймшгийн тухай ном" оруулсан шүү гэх гэсэн чинь монголчуудаа л шүүмжилсэн байх юм. Манайхан хэтэрхий ардчилсан улс юм уу, өөрсдийгөө хайр найргүй шүүмжлэх юм даа. Хятадууд үнэн аймаар ч хамаг муу юмаа нуугаад...
2008-03-24 - хvv-н заасан линкэн дэх бичлэгийг уншлаа
Бичсэн: baatar
Монгол Улсын тусгаар тогтнолыг 1945 он хүртэл Хятад улс хүлээн зөвшөөрөөгүй байдаг, аргагүйн эрхэнд л зөвшөөрсөн байдаг. монголын бүх ард түмэн дэмжиж байгааг, тэднийг үл тоовол
"үхэр монгол" болж чадна гэдгийг хятадууд мэдэж байсан болхоор тусгаар тогнолыг маань олон улсын хэмжээнд ёсчилон хүлээн зөвшөөрсөн юм.
бид хүсвэл үхэр монгол буюу юунаас ч айлгүй, зорьсондоо хүрж чадах хүмүүс юм шиг байгаа юм.
үхэр монгол гэдэг хэллэг Равдан гуайн уншдаг шүлгээр бол хятадуудын өөрсдөндөө өгч буй сэрэмжлүүлэг юм шиг байгаа юм.
2008-03-24 -
Бичсэн: shine
Болохгүй байгаа бүхнийг ил цагаан хэлж байж засч залруулж сайхан амьдарна байхаа, тэр тагнуул энээ тэрээ нь бодуул энд тэндхийн вэб-р орж хүмүүс юу хэлж, юу хүсч хүлээж байгааг үзэж, харж, уншиж дүгнэлт хийдэг байлгүй дээ, яадийн бэ юугаа нуухийн энэ хэдэн олигархууд дэндээд байгаам бишүү, хэдий болтол ийм явхийн, үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж байна би дуугарч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй биз дээ... хи хи хэтэрхий хүний бичлэгт дэмийрчлээ sorry.
Гэхдээ Молороо дэмжиж байна шоо, сонгууль нь болох гээд энэ хэд нээрээ маш их дуулгавартай байгаа шд, манай найз хүртэл шүүх хурал дээр ялагдаад тэгсэн нутгийн гишүүд хүрээд ир хэвлэлийн хурал хийлгэж өгье гээд л хотруу аваад явсийшоо, их дуулгавартай байгаашд. Урьд нь гуйна гэдэг гутамшиг, гуйлгана гэдэг гайхамшиг л болж байлаа шд.