HMTL
Нэгэн танил маань хэлж байх юм
Уурын тэрэг шиг нэгэн хэвийн дуу чимээ
Учиргүй санагдаад гэнэт нойр хүрэв.
Сайхан бүсгүйд харц унагадаггүй эр хүнийг
Сайн хайгаач, та нар олохгүй дээ.
Доромжилол, эзэрхийллийнхээ ноомойхон бай болгох
Тийм бүсгүйг хайгаад нэг үзээрэй,
Тэгээд
...HMTLЭнэ хэдэн эротик шүлгийг бичиж байхдаа юу бодож байсан юм бол доо гэж өөрөөсөө асуулаа. Юу ч бодогдоогүй л гэж байна, цаадах чинь. Блогчидоосоо нэг зүйл асуух гэсэх юм аа. Эхлээд энэ хэдэн шүлгийг уншиж зугаацаад дараа нь надаа жинхэнэ зөвлөгөө өгөөрэй. Өөрөөр хэлбэл би энэ хэдэн мөрөөрөө та нарыг панаалдаж үнэт санааг...
Б. ЭРДЭНЭСОЛОНГО
Дахиад л бачимдан зэрлэгээр хашгирч
Дахиад л өөрийгөө тэврэн тайтгарууллаа
Эцэс төгсгөл гэж алга,хэн нэгэн
Бүхнийг эхлүүлчихээд, зогсоож дийлэлгүй
Зугтжээ. Өөдгүй хулчгар хаа нэгтэйгээс
Харж байгаа даа, юу хийснээ
Эрдэнэсийн хайрцагт юу ч алга, ээж ээ
Өрсөөд хэн нэгэн бүгдийг хулгайлчихжээ
Хамгийн
Хэзээ ч дурсахыг хүсдэггүй
Бас хэзээ ч булшилж чаддаггүй
Хэн нэг хүн миний дотор бий.
Хэзээ ч дурсдаггүй болохоор
Тэр надад тээр болдоггүй
Харин булшилж чаддаггүй болохоор
Тэр намайг тарчилган зовоодог.
Агшин хором бүхнээ
Тэрнийг дурсахгүйн төлөө зориулж
Алдар нэр болгоноо
Түүнийг булшлахгүйн тулд олж
Чи яг зун шиг
Үс чинь ой шиг
Нүд чинь шөнө шиг
Чи яг зун шиг…
Чиний хаашаа ч юм нэг л алхвал
Төөрч мэдэх учраас
Би чамайг одоо болтол
Тэвэрсэн хэвээр …
Чи яг ус шиг
Урагш нэг л алхвал
Хөл алдах учраас
Анх чамайг харсан тэр газраасаа би
Холдож зүрхэлдэггүй.
Чи яг бороо шиг
Чи үүл шиг
Чи нар шиг
Миний үүл, миний бороо
Нийслэл хотын
Шинэхэн дарга
Та сайн явж байна уу?
Улаанбаатарын
Уугуул иргэд бид
Сайн байна аа.
Намар та манай хотод
Намын бодлогоор ирэхдээ
Улаанбаатар хотоо
Утаагvй болгоно гэж амласан.
Өвдөг шалбалсан нvхтэй замуудаа
Өөгvй тэгшилж индvvднэ гэсэн,
Зуны ногоон модод
Зуухны утааг арилгасан ч
Харийн баахан сониуч нvдтэнvvд