Oor goe oguulleguud unshimaar bgaa bol iishee orooroi
/Sorry, krill usgee gargax zav baisangui. Ix yaruu bichlee./...
Х.Болор-Эрдэнэ
Сэтгүүлч бүсгүйн нүднээс хайнга, анзааргагүй бүрхэг тэнгэрийнх шиг өнгө сүүмийнэ. Их л яарч ирсэн бололтой элдвийн юм “чалчингаа” амьсгаа авах завсар чөлөөгөө жигд бус хуваарилах нь зовлонтой. Би түүний өмнөөс том томоор амьсгаадаж эхлэв. Бүсгүй ч сандал аваад дэргэд ирж суухдаа өнөөх хайхрамжгүй байдлаа хадгалсан хэвээр амьсгаагаа нэг бол түгжин, нэг бол урт гэгчээр гаргана. Хэрвээ түүний хайхрамжгүй байдлыг аваад хаячихвал энэ бүхнийг зовлон ганцаардлаасаа болоод байн байн санаа алдаж байна хэмээн ойлгож болмоор. Би ч түүний амьсгаадахыг чагнангаа өөрийн мэдэлгүй том томоор амьсгаа татаж, түүнээс ч томоор буцаан гаргаж байлаа. Бид яриагаа эхлүүлж а...
Х.БОЛОР-ЭРДЭНЭ
ДОХ импортлох болсноосоо хойш ч, тэрнээс өмнө ч бид буруутныг амных нь салиа арилаагvй хэдэн балчир охидынхоо дундаас эрж хайж, тэднийг мал байсан бол заазлахсан хэмээн санаашрах олон ханьтай болсон. Гэтэл гэрийн эзэн, өрхийн тэргvvн гэж хэлж болох УИХ-ын хэдэн гишvvн маань өөрсдөө төрvvлсэн охидоо бузарлаж, дараа нь гадаадынханд худалдаж, олсон тэр мөнгөөрөө өөр нэг хэсэг боловсон янхнуудыг тэжээн хувцаслаж байгаа нь хэн бvхний нvдний өмнө ил байгаа.
Өнөөдөр УИХ-ын гишvvдийн хувийн “мораль” ямар байгааг тэдний дунд ажилладаг хvмvvс хэнээр ч хэлvvлэлтгvй мэднэ. Энд тэндхийн амралт, арга хэмжээнvvд дээр очоод ирэхдээ хvн бvр шахам дор дороо ор хөнжлийн онигоотой буцдаг нь худлаа гэж vv?
Өчиг...
Яг одоо би маш ихээр туйлдаж байна. Гэвч "дайснууд" довтолгооноо хэзээ ч зогсоохгvй бололтой. "Дайсан" гэдэг нь ямар нэгэн алба хашигчид буюу vйлчилгээг гардан гvйцэтгэгчид. Өөрөөр хэлбэл иргэдтэй харьцдаг төрийн болон төрийн бус болчихсон олон нийтийн байгууллага юм уу эсвэл зvгээр л бизнесийн байгууллагын ажилтнууд. Харин би бол иргэн. Vнэндээ өнгөрсөн зургаан сарын турш шинээр хийхээр оролдсон алхам бvртээ иргэнийхээ болон vйлчлvvлэгчийнхээ хувьд учир битvvлэг, тодорхойлон хэлж боломгvй хахир эсэргvvцэлтэй ямагт тулгарч байлаа. Энэ бvх тvvх өөрийн гэсэн орон...
Ээжийн тухай нэг сайхан зохиол бичихсэн гэсэн бодол өдөр шөнийн алинд боловч сэтгэлийн мухраас байнга л хатган зовоодог байлаа. Би үзгээ шүүрч авах боловч манай гариг дээр нэгэнт алдаршсан энэ сайхан сэтгэлт хүний тухай ямархуу юм бичихээ мэдэхгүй хий л хуруу хумсаа хэмлэн бодолд автдаг байв. Нэгэнт тэр тухай бичихээр шийдсэн тул бичихээс өөр аргагүй. Түүнийг ор тас мартаж орхиё гэж хэдэнтээ шийдсэн авч тэр тоолонд зөрүүд үзэгний маань үзүүр хурууны өндөг рүү часхийтэл шивэн ороод, өр цээжний гүнд нэвтрэн хамгийн эмзэг, хамгийн бяцхан нэгэн зайд эвхрэн хэвтчихээд хөдлөх тоолонд хатган зовоодог байлаа. Тэгэхээр тэрхүү өргөсийг бичиж дуусч байж л авч хаях боломжтой болно гэсэн үг. Харин чухам хэний тухай бичих вэ? Миний эргэн тойронд олон ээж байх авч тэд бүгд л ...