PEEPHOLE
2008-08-19 11:34
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(26)
Бичсэн: hundaga | Бичлэгийг уншсан: 305 удаа
зиа.. нэг хүн их бухимдаж гэнэ, хөөрхий. тэгээд маний блогийн сэтгэгдэл бичдэг дээр бичлэг бичээд орхиж. доор байгаа. зөвхөн надад хэлэх гэсийм биш байж таарна гэж сэтгэнгүүтээ бичлэг болгож оруулаад завшчих хомхой сэтгэл төрөнгүүтээ, оруулангуутаа...оруулцан. аа гэхдээ ингэж оруулсан нь "алтан медальт ард түмэн"-ий талаарх миний өөрийн бодож санаж байгаатай огтхон ч хамааралгүй болой. би бол зүгээр л бухимдсан нэгэнд чин сэтгэлээсээ туслах гэсэн ариун бодолтон бөлгөө... чихшик.

бөлгөө гэдэг үг бөглөө ч юм уу бөлдгөө ч юм уу.. нэг тиймэрхүү харагддын байна.. өөрөө бичиж байж сая нэг мэдэв ккк. энэ удаад бүлгээдэхгүй, бөлгөөдлөө.

бусад орны зарим нэг тамирчин шиг "авнаа, гайгүй" гэжийгаад 5-6-р нь түүгээд аваад байгаа биш, зарим нэг орны тамирчин шиг гараан дээр гараа алдалж, өрөөлдөн гүйж "цэнгээнт уралдаан" маягаар аваад байгаа биш, зарим нэг орны тамирчин шиг алтан медаль авсан мөртлөө "өө болий болий.. би рекорд эвдэж чадсагүй" гэж уруул унжуулан даварч аваад байгаа биш... яадын яадын бид анхны медалиа түмэн олон, түнтгэр дарга нартайгаа тэмдэглэнэ, мүдүү
(← энэ үг хөөрхөн санагдаад нэг хүнээс гулгуулчихлаа)

хэдэн зуун сая дотроос биш 2-3хан сая дотроос шалгараад байх юу байхав, хар дурандаа энэ спортоор чинь хичээллэжийгаад авчаагаам, мүдүү.

жил, улирлаар зориулалтын байранд байрлан, хатуу хяналтын дор, ширүүн дасгалжуулагчийн удирдлагаар, шинжлэх ухааны үндэстэйгээр дасгал сургууль хийхгүйгээр авчжийгаам, мүдүү.

хонины махаа идэж, хар усаа ууж, хүүхэн мүүхнээ юу яаж, маргаашийнхаа хоолонд санаа зовж, магад нэгэнд нь өр тавьж, өөрийнхөө төлөө өөрөө зүтгэж биш өргөн түмнийхээ өмнөөс өөрийгөө золиосолж тамирчин "хийдийм", мүдүү. 

за за... дэндүү олон "мүдүү" болох гээд байна. бичиж суугаад анзаартал өөрөө уруулаа "Ү" болгоцоон суужийшд үэхэхэ...

би бол уйлсоон, яадын, сайхан байсым чинь. ер нь би ялж, дийлж байгаа бүх тамирчдыг хараад уйлсан. хятадын тамирчин хүртэл хөөрхөн харагдсан. тэд мундаг байсан. 

би уйлсан ч тэмдэглэнэ гэж солиорч давхиагүй. архи мархи уугаагүй, сүүтэй цай 4 аяга, 2 хуушууртай л хүртсэн. би тэр залууд хумсны толион төдий урам болох зүйл хийсэн ч биш. хийж чадах ч биш. ялаад медаль авчихаар нь л сүжирч байгаа болохоос ялагдсан бол "хнн.. манайхан гэж.. арчаагүй" гэсэн шүүмжлэх маягийн юм бодоод л сууж байхаас хэтрэхгүй байсан биз.

би "хүн" төрөлтөнд багтдаг нэг ийм л муухай амьтан, би "ард түмэн" гэдэг хийсвэр олонх, эсвэл дийлсэн цөөнхийн нэг ийм л "нэр алдартан"-д дуртай этгээд. сэтгэлийн хямралд орчихсон хүн шиг гүн хямралаасаа гарч чадахгүй дэмий бухимдаж, уймарч орхиод гомдох, баярлах нь амархан болсон туйлдсан олны л нэг. баярлах шалтаг гарвал хэн ч, юу ч хамаагүй. бухимдах шалтаг гарвал хаана ч, хэзээ ч хамаагүй. сайн явбал наалдана, саар явбал түлхэнэ... яадын яадын яадын. 

засссс.. юун ч урт юм биччихэв. уншаад өгчий "zasss ner hend hamaa"-д , энийг нь↓ үэхэхэ..

(zasss ner hend hamaa | IP: пү па пэ по пу)
2008-08-18 | 02:15
бид элэг нэгтнийхээ зовлонг хамтдаа хуваалцаж чаддаггүй атлаа зугаа цэнгэл баяр наадам болохоор бүгд л хэнээс дутах вэ гэсэн шиг уулгалан дайрцгаадаг нь юуных вэ.
алт авсан л байна. зүгээр л дор бүрнээ дотроо баярлаад л болоо юм бишүү. тэр хүн алт авахад амаа олохгүй хөөрцгөөгөөд байгаа та бид байтугай төрийн тэр тэргүүн, дарга нар юугаараа гийгүүлчихсэн юм.
энд тэндхийн мэдээ мэдээллийн сэтгэгдлүүдийг харахаар л хүмүүс яаж ингэж жүжигчин шиг авирладаг байнаа гэж өөрийн эрхгүй гайхмаар.
саяхан л нэг нэгнээ буудаад хөнөөж байсан хүмүүс ямар амархан мартах ёсгүйг мартацгааж байна вэ.
бидэнд мартах учиргүй, үнэн мөнийг нь олох олон ажил байна.

өчигдөрхөн ард олныг цочроож байсан алтжингийн хэрэг, хадгаламж зээлийн хоршоодийн хэрэг, нисдэг тэрэгний осол, үнэг агнадаг том толгойтон, мөнгөн ус хортой архи, хонгорынхны хордолт, дашбалбар, зоригын үхлийн шалтгаан хамгийн сүүлд 7 сарын 1-ний онц хэрцгий хэргүүдийг ч та бид мартчихлаа гэж үү.

ёстой л үхсэний хохь амьдын зол юм даа.
та нөхөд дээрхи хэргүүдийн хохирогч болоогүй байж болох ч өнөөгийн нийгэмд дараагийнх нь та байх болно гэдгийг санацгаа сэрцгээ. тэмцэцгээ. бид алтан медалийг идэхгүй шүү дээ. тэр байсан байгаагүй бидний амьдрал илүү хялбар сайхан болчихгүй. харин бидний залгамж халаа үр хүүхэд өсөн бойжих эрүүл , эрүүл, эрүүл, аюулгүй нийгэм хэрэгтэй байна.

ард түмнээ доромжлон басамжлан байгаа энхбаяр, элбэгдорж, баяр, нямдорж тэргүүтнүүд хариуцлага хүлээх учиртай.  
(zasss ner hend hamaa | IP: фү фа фэ фө фу)
2008-08-18 | 02:28
Бухимдлаа тайлах талбар болгоод ашиглачихлаа. Уучилна биз. sigh 

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(hundaga | )
2008-08-19 | 11:58
гэнгүүт манай хүү өөдөөс нь ингэж комээнтолсон байна:

(xvv | IP: ма мэ мо мү му)

2008-08-18 | 03:29

Тэр ч тийм л дээ. Гэхдээ алтан медаль авсанд үнэхээр баярлаж хөөрсөн. Яагаадыг нь ч бараг мэдэхгүй өөрийн эрхгүй хөөрч догдолсон. Хамгийн гол нь амьдрал, энэ нийгэмд итгэл алдарсан олон хүнд бага ч гэсэн бид чаддаг юм байна, хийвэл, тэмцвэл болдог юм байна гэсэн итгэл төрсөн байхаа гэж бодож байна. Надад ч бас. Хоёрын хоёр Монгол эмэгтэй тэр индэр дээр зогсож байгааг харахад үнэхээр бахархмаар, бахадмаар баярламаар байсан. Алт аваад зогсож буй тамирчнаа хараад Монгол хүн бол хамгийн шилдэг нь, тэгээд би ч бас Монгол гэж бодож байгаа. Хүн бүр дор бүрнээ ухаалаг байж, итгэлтэй хийх зүйлээ хийгээд явахад энэ тэнэгүүдийг цаг хугацаа аяндаа шийтгэнээ.

Холбоос | |
(gereltuya | )
2008-08-19 | 12:15
Хүүгийн хэлдэгээр яагаадыг мэдэхгүй бардамнал төрөөд байсан юмаа. Хүзүүнд нь зүүгээстэй алт, мөнгөн медаль өөрсдийнх нь хүч хөдөлмөр, ур чадварын илэрхийлэл байсан ч тэднийг Монголын иргэн гэдэг утгаар нь элэг нэгтнүүд бид өөриймсөж, өмгөөлж, хайрлаж бахархасан бизээ. Цагааныг хараар, эсвэл харыг цагаанаар будах хэцүү, бодох амархан... Бухимдал, гоморхол, шилээ шилээ дарсан үхэл хагацал, үймээн самууны талаар бодох нь зүйн хэрэг ч эдгээр тамирчдын амжиилтаар бахархахад дээрх зүйлүүд яагаад гай болох ёстой гэж...

Холбоос | |
(Org | )
2008-08-19 | 01:08
Нэг ч гэсэн хүнийг аз жаргалтай, нүдэнд нь оч гялалзсан харцтай байхыг харах нь сайхан байдаг хүмүүс Алт Мөнгөн Медаль гэдэг утгаар нь ч тэр Монголчууд хэнээс дутахгүй гэдэг утгаар нь ч тэр баярласан билээ. Нэгэнт бид нар чинь баримал хөшөө биш, зурмал зураг биш баярлах үедээ баярлаж, гомдож цухалдах үедээ тэрийгээ гаргалгүй яахав. Хүн бүр дор бүрнээ хийж чадах зүйлээ хийж байж бид сайхан амьдарна шүү дээ.

Холбоос | |
(nana (зочин) | )
2008-08-19 | 01:33
Нэг ч гэсэн хүнийг аз жаргалтай, нүдэнд нь оч гялалзсан харцтай байхыг харах нь сайхан байдаг ----------энэ нээрээ сайкхан уг бна.Монголын иргэн гэдэг утгаар нь элэг нэгтнүүд бид өөриймсөж, өмгөөлж, хайрлаж бахархасан биз------------ дэлхийн хэмжээнд бол, монгол хун гэдэг аав ээжээс ялгаагуй болоол явчжийншт,ккэ,

хундага ажаа сайн уу, икх саналаа шүү, kiss love struck yaho:-w



Холбоос | |
(хүү | )
2008-08-19 | 01:51
Энэ сэтггэгдлийг янзлая даа...

Холбоос | |
(hundaga | )
2008-08-19 | 01:55
яаж?

Холбоос | |
(hundaga | )
2008-08-19 | 01:55
аа бас.. миний блогны өргөнийг жаахан өөрчилж болох болов уу?

Холбоос | |
(bayasum | )
2008-08-19 | 02:56
нийтээрээ тохиох тийм баяр ховорхон байхшүү.. дунд нь байж чадаагүй хайран юм..

Баяраа тэмдэглэж байхад Хундага байсан бол барьж аваад үнсэхгүй юү.. кк

Холбоос | |
(ketchup (зочин) | )
2008-08-19 | 04:39
нэхх худлаа хөлөөн дэвслэв, хөмхийгөө зуув, хөмсгөөн зангидав, хүзүүгээ дуугаргав. нуррррхх... нуррххх...... шалчига...... өө муу хөдөлгөөний дутагдал аа.
за тэр хүзүү сээр яахав өвөг нь жаахан хуучтай юм тэгээд хүүхээ хаахна зогслоо...

аа тээн би би л гэж ярьдаг бэртэгчингийн тухай өгүүлэх нь.
гэнгуутаа хэлээ жажлаад л явчихгуу. яадийм дүхүү. /нээрээ хөөрхөн юм байна/

өгүүлэх нь... агаа эгээнүүдээ ер нь тануус арван жилд сурч байсан уу. ангид чинь шкаф байсан уу. дүү нь тэрийг чинь унагааж байлаа, шилийг нь тэгээд хагалж байлаа. одоо үнэндээ санадгүйм, ой ухаан хүрдэггүйм. үнэхээр би хагалсан уу үеийн бацаанууд хагалсан уу. ля ля ля. хадуурав гэсэн. ер нь ч ангидаа их л ноцолдоцгоодог байждээ эвий хөөрхийс ...
... за тэгээд бид яасан байхав хэрэг хийцгээсийм чинь айцгаадийм байгааздээ. яг хагалсан эзэн нь тодорхойгүйтэв. булзав, булхайцав. саальтайг нь бодохоор хүүхэн ч, сахалтайг нь бодохоор эр ч гэмээр ангийн багшаасаа тэр үед анх удаа бэртэгчин нэрийг авлаа. ганц би ч биш бүгд л авсан. ингээд би бэртэгчин болов. ингэж хорвоод бас нэгэн бэртэгчин мэндэлж дээ.

одоо бол үнэндээ хэзээ язааны бэртэгчин болжээ би. бас дээр нь аймхай гэж жигтэйхэн. аргагүй дээ аминчхан бэртэгчин гэдэг чинь аймхай хулчгар гэдэгтэй хэзээний салшгүй утгатайм чинь. орой үдэш ажил тараад л хэн нэгэнд зодуулчихаж магадгүй гэж айгаад тийвийгээн асаагаад удирдлагаан бариад л дийваан дээрээ тэрийжаагаам. мэдээ мэдээ мэдээ гэж аймхай надийг улам айлгаа л хм. тэнд эмээгийн чихийг сэтлээд ээмгийг нь аваад явчихжээ гэнэ. /эжий минь бодогдов. тиймээ би бэртэгчин яадийм дүхүү/. архиндаа хордоцгоогоод үхэж л гэнэ. / ах нар ойрдоо архи уулуу/ тэрнийг тэнд хүчиндчихжээ, бас тэрийг бамбирчихжээ. /эгч гэртээ байгаа болов уу, эхнэр ажлаа тарсан боловуу./ тэнд ураг эндэж гэнэ тэнд хүүхэд хордож гэнэ. /поорчигоо хааж угаартай, бүсээн чангалж ходоодтойгоо хэсэг зуур тэмцэх / арчаагүй архичин тэнд хөлдөөд өлсөөд үхчихэж л гэнэ , тэр дарга цалингаараа тэнд харш бариуллаа л гэнэ... яшиг яшиг зурагтаа унтраалаа та нар үзэхгүйм байшд.


зээ зурагтаан унтраагаад хундага ажаадаа сэтгэлээ уудлаад нүгэлээ наминчилчих уу.

аня минь эгээ минь тэвэрч аваад үнсье таныг. дүү нь бэртэгчин нэрнээсээ салмаар байна, хулчгар зангаа багасгамаар байна. нийгэм өөрчлөгдчихвөл айх аюудас багатай нэхх аятайхан болчихгээд байна. дүү нь залуу насан дээрээ нутагтаа тайван сайхан амьдарч үзмээр байна. хүлээлт гэдэг уртшд. нас гэдэг богиношд. хаашдаа бүгдээрээ үхэцгээхээс хойш айдастай хүйдэстэй амьдарч цуварч уварч цаг бусаар явцгааснаас бултаараа чадвал өөрчилнө чадахгүй бол дуусна гээд л зоригтойхон шаацгаая. хурдхан хувьсгал хусъя л даа цөмөөрөө. сая уг нь сэтгэл тэниймээр нэхх сайхан эхэлцгээсиймсан. яг хувьсгалын тохироо бүрдэж байтал гал дээр ус асгах шиг алт, медал ярьсан, арзайтал инээсэн хүмүүсээр дүүрчихээр дүүгийнх нь сэтгэл унтардийм байгааз дээ. тэр медал яахав дээ дахиад олимп болношд. цаана нь зөндөө л байгаашд. монгол гэсэн улс байж л байвал тэр олимпоос медал авах өдрүүд бишгүйдээ л нэг олдоно. харин өнөөдрийн байгаагаар үргэлжлээд л байвал юун тэр медал байтугай монгол улс, монгол үндэстэн дэлхийн сүйрлээс хамаагүй өмнө чадарч дуусчихгээд байна шдээ эгч минь.
бөгсөн дор минь алт нь байна болохгүй бол гаргаж ирээд хүн бүртээ алтан медал зүүж өгсөн ч болох гээд байна. харин эхлээд хувьсгал хэрэгтэй. ойрхон байна даа уг нь. yho:bighug

Холбоос | |
(Дарс | )
2008-08-19 | 04:41
Хундагуушка бичсэн чинь саак санагдлаа ..мүдүү..мүдүү гэдгүүд чинь их үнэн мүдүү-нүүд байна шүү боол надад..

Холбоос | |
(amra | )
2008-08-19 | 06:12
1 tataad hundagiig hagalavshd geeloo. dehdee l sarkaazmtai uuhen hundagiig hagalalguigeer umshdogoo. deenks hundaga. badaruuganii toloo chamaas neg umhelii geeloo keke

Холбоос | |
(хүү | )
2008-08-19 | 08:54
Сэрдамба ялчихлаа 2 хүрэл шүү yho:D== yho;winking yho:bighug

Холбоос | |
(lobe22 | )
2008-08-19 | 10:44

Наа чинь Бөмбөгөрт лангуутай байжийгаад олсон мөнгөө хадгаламж зээлийн хоршоонд алдаад хэмх мяараад Хонгорт очиж хашаа байшин аваад амьдарч байгаад хордоод бухимдлаа тайлах гэж Багануурт очиж хортой архи ууж шарандаа Ху намын байрыг шатааж яваад эрзээнэн сумаар буудуулсан л залуу байна шд.

Холбоос | |
Zasss yamar hamaa (gadil | )
2008-08-19 | 11:22
лааб22 гуц дүхүү yho:D==

Холбоос | |
Zasss yamar hamaa (gadil | )
2008-08-19 | 11:23
өө туучий yho:blushing

Холбоос | |
(zassssss | )
2008-08-19 | 11:26
laughing муухай халтирлаа даа дахиад нээхээс. пүахахахаха.

Холбоос | |
(hundaga | )
2008-08-19 | 11:40
таанар гоё хэлцчих.. хэрэлдкү.. дийлснийх нь талд орлоо, мань нь.

аа тэр гадил хүүд бол тусад нь хувьсгал хийх талаар зөвлөлгөө өгнөө зэхэхэ.

Холбоос | |
(Зочин | )
2008-08-20 | 09:07
Лобэ22 элэг аваад хаячлаа мудуу laughing

Холбоос | |
(donika | )
2008-08-21 | 01:43
бултаараа хэлэлтсвэл буруугуй дэхүү

Холбоос | |
(lobe22 | )
2008-08-21 | 10:21
Тэр ``засс нэр хэнд хамаа`` чамдчас гуц гэчий.
За энэ ч яахав. Манай энд Гадил гээ нээх тэнэг туучий бүртгүүлчижээ. tongue
Засс нэр хэнд хамаа тийм ээ.

Холбоос | |
(gadil (зочин) | )
2008-08-22 | 09:25
уучил

Холбоос | |
hmmm (moly | )
2008-08-23 | 05:57
өнгөрснөө хараал байгаалийвал байгаалий шт,, хаашаа вий...

хэдэн жилийн өмнө ийм юм болсон юм чини баярлахгуйээ гээд суугаад бхиймуу? тэнэг юм яридийи..

би лав санал нийлэх чгуй тэр засс юу юу гэдэг хүмүүнтэй,,,

хэдий тэр бүхэн харамсалтай ч гсн тэр бүхнийг бодоод ямар ч баяр хөөргүй байна гэдэг көөмөн харуусал,,, sad


Холбоос | |
(mooliihon | )
2008-08-23 | 05:59
2 алт applause

Холбоос | |
(Болжмор | )
2008-08-23 | 08:34
өө уйлсан уйлсан...өөрийн эрхгүй уйлсан яадын...гэснээс тэр сээгий бичсэн нөхөр нэг л танил санагдаад явчих чинь худлаа байгаа даа...хэллэг нь их л төстэй юм... yho:d==

Холбоос | |
(Фриска | )
2008-08-23 | 12:38
хундагаа сэрүү орлоо шдэээ...яачууу чи???

Холбоос | |
(hundaga | )
2008-08-23 | 01:38
аааааа.. эндхийн зурагтаар олимп гоё гараад байна

Холбоос | |
Сэтгэгдэл бичих

нэр:   
веб: 
Манах: Мэйл:
Гарчиг:
Сэтгэгдэл:


happysadwinkingbig grinbatting eyelashesbig hugconfusedlove struckkisspartytonguehappyblushingbroken heartsurpriseangrysmug
coolworriedwhew!devilcryinglaughingstraight faceraised eyebrowrolling on the floorangelnerdtalk to the handsleepyrolling eyeslosersickdont tell anyone
not talkingclownsillypartyyawndroolingthinkingdohapplausenailbitinghypnotizedliarwaitingsighphbbbbtcowboy[илүү]
 




Энэ блогоос:
http://.blogmn.net