PEEPHOLE
2008-07-02 03:55
A:
Сэтгэгдэл(71)
Бичсэн: hundaga | Бичлэгийг уншсан: 477 удаа

гэрийнхэн рүүгээ утасдлаа. бүгд эсэн мэнд, ээж маань бурхны шашинтны яадаг яадаг хурал ч гэнэв, тийм юманд сууж байна гэчихсэн.. жирийн үеийнхээс ялгарах юмгүй л ярьж байна. юутай ч нэг санаа амрав.
сонин.мн-ийг бага сага гүйлгэж харав. уншдаг цөөхөн хэдэн блогынхоо заримыг гүйлгэж харлаа. хэзээ, хаана, хэн, яасан тухайд бол харьцангуй үнэн бололтой хэдэн тоо, хүний нэр энээ тэрээг олж уншив. блог, тэмдэглэл бичсэн эрхмүүдийн хувийн дүгнэлт тун олон янз байна. бухимдаж бачуурсан зарим нь бодол санаагаа эмхэлж амжилгүй буулгасных уу, юу хэлэх гээд, яг юунд бухимдаж дургүйцээд, яах гээд байгаа нь ойлгомжгүй санагдав. бүхнийг хамруулан буруутгаад л, шүүмжлээд л, зүхээд л, итгэл алдраад л... мань мэт шиг мөхөс амьтан уншихаар учраа ч ололгүй, өөрийн эрхгүй тэр уур бухимдлын хэлбэлзэлд нь автаж дагаж савламаар ч болж байх шиг. тэгээд өнгөцдөв.
жаахан хугацааны дараа, хийрхэл бухимдал намжсаны дараа бодит үнэнийг мэдмээр санагдаж байна.

үнэндээ надад сонгууль нэг их сонин биш байлаа. саналаа өгч чадахгүйгээс хойш. намайг сонирхсон сонирхоогүй, бухимдсан бухимдаагүй, тэлчигнэсэн тэлчигнээгүй, юм болдгоороо болоод булхайцан барин хэн нэгэн нь гараад, булхайцахад зарсан зардлаа нөхөх гэж бүх боломжийг ашиглан авилгалаа авч, албан тушаалаа ашиглаад, эрх ашиг нь нийлж байвал эсрэг хүчинтэйгээ нийлж идээд, нийлэхгүй байвал гүтгэж, муриж, дийлж идээд. 

засгийн эрхэнд хувьсгалт нам нь гарна уу, ардчилсан хүчин нь гарна уу, ямар намд харъяалалтайгаасаа үл хамаараад  дээр гарсан хүмүүсийн тун цөөхөн хэсэг нь, тун дийлэнх бус тохиолдолд л улсын, бас ард түмэн хэмээн тодорхойгүй хийсвэр ойлголтоор илэрхийлэгддэг олонхи ч юм шиг, дийлсэн цөөнх ч юм шиг хэсгийн эрх ашгийг өөрийнхөөсөө дээр тавина. идэж цадах болоогүй "шинэ" улс төрчид тул. намын нэр нь л өөр болохоос үнэндээ улс төрийн нэг намын өөр өөр фракцууд шиг л санагддаг. улс төрийн намын уламжлал байхгүй "шинэ" тул. сая жагссан олон мянган хүмүүс ч гэсэн ардчилсан хүчин уриалахад ч, хувьсгалт нам гэдэг фракцынхан уриалахад ч аль алинд нь жагсах л байсан.
иргэншиж амжаагүй балчир ардчилсан нийгмийн эдийн болон оюуны ядуу "шинэ" иргэд тул. 

улс төрийнхний заваан бантанг үл тооцоё, нийгэм эдийн засгийн олон хүчин зүйлийг үл тооцоё, малигар шар хүн гэх мэтүүдийн мангар заваан эрх ашиг, муйхар тархийг үл тооцоё... зөндөө завааныг үл тооцоё. тэгээд бодоход, шинэковуудад алдаж эндэх байлгүй л яахав, төөрч будилах байлгүй л яахав, самгардах цалгардах байлгүй л яахав.. харин ч иргэншиж гүйцээгүй "ард түмэн"-тэй улс энэ зэрэгтэй "ардчилагдаж" байгаа нь авууштай. ардчилагдаж эхэлж гэх нь ч зөв юм уу.

гэхдээ, хүний амь сүйдсэнд, хүний гараар бүтсэн олон сайхан зүйл сүйтгэгдсэнд маш их харамсаж байна.
өөр зүйлд бол огтхон ч үгүй.

нийгэм тайвширч, эрүүл ухаанаар асуудалд хандаасай, ийм байдлыг үүсгэсэн хүчин зүйлийг зөв тодорхойлоосой, алдаагаа дахин давтахгүй байх сургамж аваасай, тэгээд хэрэв чаддагсан бол буруутнуудад хариуцлага хүлээлгээсэй гэж чин сэтгэлээс хүсэж байна.

японд бол өдий цаг үед ийм үймээн гарахгүй. яагаад гэвэл улс төрчид нь эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй, цэвэрхэн идэж сурсан, ард түмний амьдрал нь сонгуулийн дүнгээс үл хамаарах харьцангуй тогтвортой.. тэд иргэншиж, ардчилсан капиталист нийгмийн гишүүд байж хэдийнээ сурцгаасан. уг нь бол ийм л ялгаа.

ингэхэд Эрхэм Блогчид оо, 

- Та талбай руу очих байсан уу? 
- очсон бол жагсаалд оролцох байсан уу? 
- оролцсон бол галдах байсан уу? 
- чулуу нүүлгэх байсан уу? 


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(3apaa (зочин) | )
2008-07-02 | 07:34
Талбайруу очсон. Жагсаалд оролцоогүй. Галдахгүй. Чулуу нүүлгэхгүй байсан. Таны байр суурь тод байнаа гэж...

Холбоос | |
(хүү | )
2008-07-02 | 07:51
Талбайруу очсон. Жагсаалд оролцоогүй. Галдахгүй. Чулуу нүүлгэхгүй байсан. Гэсэн ч одоо бол сэтгэлээрээ тэр хүмүүсийг ойлгож байна. Ийм балиар амьтдаас салахыг хүссэн, бууны өөдөөс сөрөн зогсож байсан тэр согтуу нөхдүүдээр бараг бахархах сэтгэл төрж байна. Ард түмэн рүүгээ АК бууны ам чиглүүллээ. Энийг юу гэж тунгааж байна? Би иддэг уудаг булхайцдагийг хүлээн зөвшөөрсөн, тэвчсэн. Гэхдээ архичин ч бай тэнэмэл ч бай жирийн агсарсан ч бай жирийн иргэн рүү галт зэвсэг чиглүүлсэн хүмүүсийг үзэн ядаж байна, ийм нийгмийг үзэн ядаж байна. yho:(
Тэгээд зөв зөв, тэр муусайн архичдыг бүгдийг нь буудах хэрэгтэй гэж ярьж байгаа тэр хүмүүсийг бүгдийг нь буудчихаад дараа нь юу бодох байсныг асуумаар байна? Сайхан амьдарч чадах уу асуумаар байна... Үнэхээр эх оронд маань ийм явдал болж байгаад итгэж ч чадахгүй байна...

Баярлалаа баяртай..

Холбоос | |
(bayasum | )
2008-07-03 | 02:51
ард түмэн, блогчид бүгд хоёр талцан хэрэлдэж байна. нэг хэсэг нь хүчтэй төр дэг журам, нөгөө нь ардчилалын үнэт зүйлс, иргэний нийгмийн төлөө зөрөлдөнө. тэгээд биенээ үзэх хүндлэл, үнэ цэнэ тун амархан үзэн ядалт болж байна..

Холбоос | |
(hundaga | )
2008-07-03 | 03:03
Баясум
хариултыг чинь хүлээнэ.. үүрд хүлээнэ чихшик

блогчид өөрсдийнхөө л үзэл бодлыг илэрхийлж байгаа биз дээ. нэг алхам ухраад эрүүл ухаанаар харахгүй хийрхээд байвал нээт дотор бас дарийн утаа үнэртэх вий дээ ккк.

гэхдээ ингэж санаа тавьж, чин сэтгэлээсээ асуудалд хандаж байгаа залуучуудыг харахаар, уншихаар сайхан байна, зөв буруу болон оновчтой болон үгүй эсэх, арга хэлбэрийг эс харгалзан. бидэнд урагшлах дэвших зай байгаа болоод л ингэж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Холбоос | |
(amor | )
2008-07-03 | 03:13

тал бүтэн харвачихмаар л юм болоод байх..
талцаж ирээд л хэрэлдэж уралдаад сүйдээ сүйд..
харамсмаар л юм хайран амь нас , бүтээлүүд гэхээс өөр үг хэлэх ч юм биш.
хэлвэл хэрэлдэж уралдаад чад ш дэ..холоос гүйлгээд уншаад ийм юмуу тийм юмуу гээд л их мэдэгчдийг хараад сууж бна.

Холбоос | |
(Би гуай | )
2008-07-03 | 03:28
хар тэнэгүүд гэж бодож байна
халуун амиа алдагсдыг өрөвдөж байна
хайран юмс гэж бодож байна
хайртай хүмүүстээ санаа зовж байна

(нэг мөр немц+эн)


Холбоос | |
(Та гуай | )
2008-07-03 | 03:48
Би гуай
күүе күүкээ каана яваамб?
or
күүе үүрүү кэнб?

зээ..
хайртай хүмүүс рүүгээ утас цохив
хальт нээтээр юм уншив
хүний амь сүйдсэнд халаглав
хөл гараа гэмтээсэнд харамсав
хайран бүтээлүүд хэлмэгдсэнд харуусав
харин бусдыг үл тоов
хөөрхий бид чинь хөлд орж буй
хааяа нэг бүдрэх бол мэдээж буй
хөлөө майга гэдгийг мэдэх нь зөв буй
хэдэн зуунаар морь унаснаа санах нь хэрэгтэй буй
харин энэ зэрэгтэй байгааг үнэлэх нь дээр буй
хөлд орж хурдан гүйдэг болоход
хацар өвдөг шалбарах юман чинээ бус буй
хээр мөлхөж амьдрахгүй гэснээс хойш
хөлөөр алхахын үр, үйлийг мэдэх нь чухал буй
.. гэж боджийна даа

хүний хорвоод хүн болж ирснийх
хөрөнгөнд шунагсдын нүгэл
хийрхсэн олны бухимдлаас өөр
анхаарах юм зөндөө
ариун эрхэм зорилго минь тусдаа

ми түү (нэг мөр немц+эн)



Холбоос | |
(bayasum | )
2008-07-03 | 05:23
бүгд өөрөө өөртөө нэг алхам ухарч эрүүл ухаанаар хараад үзэл бодлоо илэрхийлтэл нөгөө талд илэрхийлсэн үзэл бодол нь тэсвэрлэшгүй санагдаа л тэгээл үргэлжлээ явчийшд.. кк
нэг гайхмаар юм нь урд нь тэгтэл хүндэлж байсан хүмүүс энэхүү үзэл бодлийн зөрөөн дээрээс бие биендээ юу ч биш болж хувирдагийг өөрийн биеэр мэдрээд айдас ч хүрэх шиг.. (иргэний дайныг ойлгожийн гэхүү дэ..)

би хотод байсан бол очих байсан, оролцохгүй, галдахгүй, чулуудахгүй байсан.
гэхдээ 4 жил МАХН -ны булай бүхнийг харсаар сонгууль хүлээж суутал дахиад 4 жил сунана гэхээр хэцүү болжийно..

Холбоос | |
(bayasum | )
2008-07-03 | 06:21
http://www.eagle-tv.mn/MN/D-D-N-D-D-D-DoeN-D-N-N/2-D-N-N-N.html
энийг үзсэн чинь жагсмаар болжийно.. өрнөх урвал гэдэг шиг бие биеээ нөхцөлдүүлээл явчхиймдаа..

Холбоос | |
(hundaga | )
2008-07-03 | 06:43
нэг гайхмаар юм нь урд нь тэгтэл хүндэлж байсан хүмүүс энэхүү үзэл бодлийн зөрөөн дээрээс бие биендээ юу ч биш болж хувирдагийг өөрийн биеэр мэдрээд айдас ч хүрэх шиг.. (иргэний дайныг ойлгожийн гэхүү дэ..)
↑ ккк.. нөү комээнт

бичлэг.. чи байгаа газраа хэдэн хүн цуглуулж жагсаад стрессээ тайлахад болохгүй нь юун? гэхдээ тэглээ гэхэд цээж, тархинд чинь хийрхэлээс өөр юу ч байхгүй байна гэж боджийна

Холбоос | |
(G84 | )
2008-07-03 | 06:53
тархинд чинь хийрхэлээс өөр юу ч байхгүй байна
жагсаад стрессээ тайлахад болохгүй нь юун? гэхдээ тэглээ гэхэд цээж, тархинд чинь хийрхэлээс өөр юу ч байхгүй байна


Холбоос | |
(bayasum | )
2008-07-03 | 07:11
хөөе.. Монголын тухай ярьжээхад.. миний хэлээд байгаа юм блог дүүрэн байгааз дээ.. гамп, хөхтолбот, битмин, тагнайгийн блогыг үзээрэй, үүнийг дотроос нь мэдрэх шаал өөрийн байна.. ө/х гадаадад гарч л байдаг үймээнийг зурагтаар үзэж суух, тэр дотор нь гүйж явах хоёр шааал өөр. зүгээр л хийрхэл бол яавч бишээ..

хийрхэл байсан ч нийтийг хамараад байгаа нь, тэрийг нь юу руу ч хувиргаж болохоор байгаа нь эвгүй санагдуулжийна..



Холбоос | |
(Hvsliinjiguur | )
2008-07-03 | 07:13
Талбай дээр очсон. жагсаал биш дайралт болжийсон. Харж зогссон. Гал тавьсныг нь эсэргүүцэж байгаад чулуунд нүдүүлэнгээ алдсан.
Одоо бол стрессээ тайлах арга нь бухимдал хийрхэлээ гаргах л байна.
Жагсагчдыг бол дэмжсэн. Устгалыг бол дэмжээгүй.
Цагдаа нарыг өрөвдсөн, буудсныг хараад жигшсэн.
Нам бурханаа хүний амиас илүүд үзэж байгаа тэднийг хараад бөөлжис цутгасан.
Гэмгүй байж байгаад хэлмэгдэн ачигдаад одоо эрүүдүүлж, зодуулж, цемэнтэн дээр мөлхөж байгаа залуусыг бодохдоо тэмцмээр болоод байна. тэднийг баахан дэглэж байгаад ямар нэгэн шалтаг хэлээд зовоосныхоо эцэст уучлаарай ч гэхгүй хөөгөөд гаргана байх.
Байшинг бол яадгийн миний монголчууд тэр шиг нь хэдийг бол хэдийг барьж чадна.  Харин тэр эмтэрч шаналсан зүрхийг, Айж түгшсэн сэтгэлийг, Найдвараа алдсан тэр итгэлийг юугаар яаж хэзээ дахин болгохын.... Үүнийг хэнч тоохгүй байна. Үүнд л уур хүрээд байна. Тэгээд бас үхсэнийг нь яах уу.



Холбоос | |
(bayasum | )
2008-07-03 | 07:17
за даа.. хүслийн жигүүр хэлчлээ дээ..

Холбоос | |
(hundaga | )
2008-07-03 | 07:19
ойлгожийнаа хө.

энийг үзсэн чинь жагсмаар болжийно.. өрнөх урвал гэдэг шиг бие биеээ нөхцөлдүүлээл явчхиймдаа..

↑ гэхээр чинь л тэглээ. чи үнэхээр дотроо бухимдаж, түүнийгээ жагсаж илэрхийлмээр л байсан бол тэр бичлэг үзсэн үзээгүй жагсах л байсан шүү дээ.

мань мэт шиг мөхөс амьтан уншихаар учраа ч ололгүй, өөрийн эрхгүй тэр уур бухимдлын хэлбэлзэлд нь автаж дагаж савламаар ч болж байх шиг.. гэцэн байгаашд мань нь. бидний дотор бухимдах, бачуурах юм байсан болоод л өдөөгдөхөөрөө тэгж илэрч байгаа л гэж боджийна. тэр бухимдал, бачуурал, дургүйцэл ямар хэмжээтэй байсан болон, өөрөө түүнийгээ хэрхэн хянаж, хэрхэн ямар үйлдэл болгох вэ гэдгээс л зарим нь шууд жагсдаг, зарим нь жишээлбэл "бичлэг үзээд" жагсмаар болжийгаа л гэх гэсиймаа.


Холбоос | |
(Friska | )
2008-07-03 | 08:03
Би очихгүй байсан, тэхээр дараах зүйлс нь автоматаар ҮГҮЙ tongue


Холбоос | |
(hundaga | )
2008-07-03 | 08:13
орон нутгаас ч хол л өрнөлөө л дөө ккк.. хариу шүдээ гаргав

Холбоос | |
(Friska | )
2008-07-03 | 08:25
Би готод ирцэн байсын мэдөөөө: хялар хараад хэлээ гаргав.

Холбоос | |
(hundaga | )
2008-07-03 | 08:39
оон.. орон нутгийнхан махн-ын байрыг мэддэггүй болоол очоогүй биддэ ккк.. баруун гарын эрхий чигчий хуруугаар хамрыг, эрхий хуруугаар чихийг ухангаа хөх инээдээр инээв.

Холбоос | |
(Friska | )
2008-07-03 | 08:40
чамайг онгоцноос буунгуут чулуу нүүлгэнэ дээ.

Холбоос | |
(hundaga | )
2008-07-03 | 08:52
мань нь газар доогуурх нууц хонгилоороо шаахайтаа унаад очно үэхэхэ

Холбоос | |
(Lolya. | )
2008-07-03 | 09:17
нэгийгээ узэж нэхий дээлээ тайлнаа гэж . . .

Болох ёстой юм л болоод унгурлуу гэж dizz хэлснтэй санал нэг бна .



Холбоос | |
(uka | )
2008-07-03 | 09:21
бүүр өмнөх шөнө ни ч хүмүүс төв шуудангийн хажуугийн уулзварыг хаахад байсан бас цагдаа нарт хөөгдсөн тэгээд талбай дээр хоносон маргааш ни талбай руу очсон галдан шатаах чулуу нүүлгэхэд н7 чадал хүрэхгүй ч бухимдсандаа очсон Монголынхоо залуучуудаар тэнд цугларсан бүх хүмүүсээр хэдэн хүүхдийг мини залуучуудийг мини алах ни гээд гэртээ тайван сууж чадалгүй ирсэн эмээ өвөө нараараа бахархсан! Магадгүй тэр элбэгдөрж гуай н& эсвэл магнай батзандан ни урид өмнө ни зохион байгуулдаг байсан шиг энэ хүмүүсийг удирдсан бол магадгүй ийм байдалд хүрэхгүй байсан байж магад гэхдээ тэд удирдахийг оролдсон гэвч тэнд цугларсан хүмүүс тэднийг дагаагүй элбэгдөржийг ч талбай дээр туг далбаагаа хийсгээд гарч ирэхэд н& ч тоогоогүй үүнээс харвал тэнд энэ сонгуулийн үр дүнд бухимдсан жирийн монголийн ард иргэд л байсан тийм байхад Монгол телевизээр яриж байгаа хүмүүс юу яриад байгаам бэ арчаагүй МАХН айгаагүйм бол тэр дахин сонгуулиа ахиад хийе л дээ 40н хэдэн суудлаасаа зууралдаад ард түмнээ ингэж 2 хувааж зодолдуулж байх гэж! 4 жилийн турш шүдээ зуугаад энэ сонгуулиар нэг өөрчлөөд өгий гээд тэссэн тэгээд одоо ахиад 4 жил МАХН олонхи болохийг мэдээд залууст монголд амидрах хүсэл алга байна хурдан явий л гэж яриж байна тэр муу байшингаа түүхийн үнэт өв , гэмтнийг цээрлүүлнэ гэсгээнэ гэж ирээд яриж байгаа тэр олон хүмүүсийг дөнгөж 8000 байсан гэж худал мэдээлэл тарааж байгаа МАХН-ынхныг үнэхээр үзэн ядаж байна!

Холбоос | |
(yuki | )
2008-07-03 | 01:34
Ёстой залхуу хүрнэ гэгч энэ байх... Өөр юм уншмаарийшт үүш, архивий чинь ухлаа шүү хэлсийшүүү...

тэхдээ хариулчий...
Талбай дээр очсон,
Жагсаалд оролцохгүй ч ажиглах л байсан даанч оройтсон л доо,
Галдахгүй, гал гаргаж мэдкүйм чэн
Чулуу шидэхгүй, хүч муутай, лай болж дээшээ шидээд өөрийгөө оночийш

Холбоос | |
(hundaga | )
2008-07-03 | 03:30
Ука
дунд нь байсан бол бүхнийг бодитоор, үнэнээр харсан юм байна л даа. гэхдээ дайны хажуугаар дажин гэж элдэв явуулга, хатгалга дундаас нь гарсан байхыг үгүйсгэх аргагүй.. мэдэх юм алга доо. бөөн таамаглал дэвшүүлж, түүнийгээ баталсан мэдээлэл уншчихаар.
надад бол махн ч гэдэг юм уу, ан ч гэдэг юм уу, нэг хүчнийг тэр чигээр нь буруутгах учир утгагүй л санагдаад байгаам даа. угаасаа нээх сүртэй бодлогын, чиг баримтлалын том ялгаа байхгүйм шиг санагддаг. байсан ч түүнээс нээх хамаарахгүйгээр явдаг замаараа л явна гэж бодогддын.

Юккэ
архив ухсан чинь хаа байна? ааая баталгаа нотолгоо шаардаад наассс. энэний дараах бичлэг дээр гоё дуу байгаа. дууг нь л сонс. болоо.

Холбоос | |
(yuki | )
2008-07-03 | 03:38
Дараагийнхий чэн дуугий нь сонссон. болоогүй, өөрийм гүсжээн.

Холбоос | |
(nana (зочин) | )
2008-07-03 | 05:35
Би бол аль ч намыг нь дэмждэггүй, надад хэзээ нэг уагт хэн нэг хүний зохиож боловсруулсан ямар нэг -изм буюуу ямар нэг үзэл бодолд баригдаж эрх чөлөөгүй амьдрах тийм өчүүхэн тэнэг амьдрал хэрэггүй. УЛстөрчдийн сайхан муухай яриа, хэрүүл тэмцлийн цаадах жинхэнэ шалтгааныг нь бид нар хэзээ ч олж харж чадахгүй, тэр бол бидэнд харагддаг ч зүйл биш.
18 жилийн турш 2 нам адилхан төр барихдаа ямар ч ялгаагүй, яг адилхан улс төрийн үзэл баримтлал, чиг баримжаатай явж ирсэн. МОНГОЛ УЛС өнөөдөр тэгж яриул арчилсан, чөлөөт үзэл баримтлалаа дагаж чадахгүй байгаа үзэл баримтлалын чиг баримжаагаа алдсан
Ардчилал нэрэн доор ардчлалыг завхруулдаг ардчилсан нам, Нийгэм тэртээ тэргүй ардчлалын замаар явж байгаа учраас ардчлалын замаар л явж байгаа үзэл бодлын чиг баримжаагаа бас алдсан Ху нам-тай, ЭНэ 2-ын улс төрийн чиг баримжаа гэх юмгүй, ОЛигархуудад үйлчилдэг намууд л болсон. Ард түмэнд биш.
Ийм байхад үүнийг ялгаж салгаж харж чадахгүй, 1990 оны ардчилсан НАМ-тай андуурсаар, хэрэлдсээр , хууртсаар байгаа нь МОнголын ардёилсан үзэлтэй залуус, ард түмний эмгэнэл, Брээндийн уаасанд хуурамч бараа буцаагаад боогдсон байгаа.

Ху намыг дэмждэг бол хуучинсаг юмуу, коммунист харагдаад байгаа, АН-ыг дэмжүүл шинэлэг, ардчилсан үзэлтэй хүн харагдхийм шиг санадагаасаа болж баг зүүж, дүр эсгэдэг хүмүүс үнэхээр өрөвдөлтэй.
ХАрин жинэхнэ ардчилсан либерал үзэлтэй гээсээ АН-ыг дэмжиж байгаа бол ТЭр нам ужее олигарх гэдэг хуурамч бүтээгдэхүүний дээр АРдчилсан НАм гээд брээндийн шошго наацан байгааг ойглох хэргэтэй болуу, заа мэджагаа биз. би хувьдаа бол аль нэг үзэл бхримтлал дагадаггүй хүн, эрх чөлөөгөө ямар нэг -ИЗМ-д, тэр байтугай либерализм-д ч өөрийгөө өргөн баривуул миний либерал байдал төгсгөл боллоо гэж үздэг хөөн гэж...


Холбоос | |
(Суурь | )
2008-07-03 | 08:31
Ху намын ядаж 2 цонхыг хагалах завшаан олдсонгүй. Яадын үнэнээ л хэлж байна.

Гэхдээ тэр галлерэйг бол хамгаалах байсан.



Холбоос | |
(Суурь | )
2008-07-03 | 08:59
http://jp.youtube.com/watch?v=bgrmdxososo

Энийг үз дээ, Элбэгээ байдлыг сайн мэдэж байсны хувьд жагсаалыг одоо тар л гэж хэлж байсан байна ш дээ.

Баабарын тэр Гитлэр хэрхэн төрийн эргэлт хийсэн тухай нийтлэлтйг уншаа биз дэээ

Нээх олон ургальч ухаан гаргаж лаг царай гаргахын оронд энэ цаг үед яг одоо олон таван үггүй ардчилсан намыг дэмждэг цаг юм.

Ардчилсан намд ч гэсэн авилга авахаас буцахгүй гарууд байгаа энэ бол тусдаа дараа ярих асуудал.

Нэг юмыг ойлго.

Саяны үйл явдлаар долоон хүн үхэж 200 гаад хүн бэртлээ гэж байна. Харамсалтай байна харамсалтай байна.
Гэхдээ энэээс илүү ямар аймшиг Монголд байгааг мэдэж байгаа биз дээ.Энэ заваан авилгачид, мэргэжлийн хяналтв хил гаалийн сул дорой байдлаас болж нэг өвөл хэдэн хүн архинаас болж хордож,хөлдөж үхэж байгаам бэ? Монголын хичнээн баялаг яаж нууцаар хил давж, хичнээхэн авилгачдын үр хүүхэд Америк Англид хэдэн сая доллараар байр байшин авч хэдэн зуун мянган доллараар казиноддогыг та нар мэдсэн биз дээ, дуулсан биз дээ.
Миний мэдэх Ху намыг дагалдагч товариш өвөлжингөө Монголын алтыг нууцаар Солонгос рүү зөөж, тэнд бас казинодсон. Одоо Америк жаргалаа эдэлж байна.

Чин үнэнийг хэлэхэд ХУ нам бол Монголын нийгмийн ХОРТ ХАВДАР мөн. Ху нам уг нь цагтаа үүргээ гүйцэтгэсэн булчирхай байсан. Одоо шуналаар эхэлж, дуршилаар даамжирсан вируснүүдээр халдварлаж нэгэнт тэр чигээр нь авахгүй бол болохоо байтлаа өвджээ. Уг хорт хавдар ойролцоох эд эрхтэнийш дарангуйл вирусээ халдааж байна. Уг хавдраар өвдсөн нийгэмд дараах шинж тэмдэгүүд илэрдэг.
№1 Ухаан санаа уймарч, хөгжиж дэвших дориун санаа суларч аль ч нам адилхан дөө, гадаад л явья гэх мэт юм ярьдаг.
№2 Дарга болох, даргын ойролцоо явах ухаан жолоогүй зусар бялдууч уралдаан явагддаг

№3 Арай өөрөөр ярих гэсэн хүмүүст нэр хоч өгөх, үе удмаар нь дарамтлах

гэх мэт.

Нялагналгүй шулуун хэлэхэд энэ хавдартаа хордож үхэх юмүү, авч хаях юм уу. Шийд!

Шүдний эмчийн өрөөний үүдэнд орохгүй гэж уйлах хүүхэд шиг бүү байцгаагтүн.






Холбоос | |
(Суурь | )
2008-07-03 | 09:18
http://jp.youtube.com/watch?v=ci8rfsi9pye&nr=1

Энэ тэнэг новшын Дэмбэрэл гэдэг Ху намын залуу, резидэнт гэдэг нэр зүүчихсэн байна.
Ху намд байхдаа Элбэгдоржын амны хайрцагыг өөрчилж хашгируулах гэдгийг хошгируулах болгож өөрчилсөнөө өөрөө хүлээж байсан залуу шд. Зарим хүмүүс ичиж амьдармаар юм.

Хундагаа чиний блогыг уур гаргах хэрэгсэл болгож байгаад уучилна уу

Холбоос | |
(bayasum | )
2008-07-04 | 02:42
нана-нэг мөсөн арал дээр очиж амьдарахымуу?
яриад байгаа наад эрх чөлөөг чинь хүний нийгэмд хэрэгжүүлж болох хамгийн оновчтой хэлбэрийг либерализм гэж ойлгоном.
хаана ч тэр, ямар ч улс төрийн нам олигархаас тусдаа байж чадахгүй биз.. би хувьдаа хамгийн дээр хувилбарыг л сонгоно. олигархаар нь хэмжсэн ч тэр.. (бас би сүүлийн 6 жил УИХ -н тоймыг мэдээгээр үзсэн.)

Холбоос | |
(nana (зочин) | )
2008-07-04 | 07:00
баясум* амвдралын хэв маяг маань угаасаа л арал дээр амьдрчаагаам шиг л байдаг, хэд хоног улс төржсөн чэн дэмий юм байна, одоо байтлаасаа арал руу хөөгдлөөлдөө,ахахаха yho:)