хүсэл

бичсэн: Amuro, 2008-7-23, 03:35
гэр дүүрэн гэгээ цацруулсан хөөрхөн хүүхэдтэй болох юмсан гэж......
[унших...]
төрөл:Юм юмнаас
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Сонгууль

бичсэн: Amuro, 2008-6-24, 01:49
гээд улс орон даяар бужигнаж байнаа. Орой очоод зурагтаа асаахаар хэдэн суваг дамжиж биесээ магтсан гарууд, ажил хийж үзээгүй үзэхгүй нь ч тодорхой нөхдүүд гэнэт ул орноо хөгжүүлж мандуулах юм яриад матрын нулимс унагах нь холгүй байхын. Зарим нэр дэвшигч этгээдийн өмнөөс ичсэндээ байж суух газар ч олдохоо байлаа. Өчигдөр нэлээн орой болсон хойно хаалга нүджийн, онгойлготол өвөө эмээ 2 хорооноос явжийн сонгуулийн бүртгэл хийжийн гэнэ. Бодуул Ху намых даа гэсэн яг тааж, хувьсгалт нам амласан нэг сая таван зуун мянгадаа батламж гээч юм гардуулаад айл айл хэсч яваан байх зайлуул. Худлаа ш дээ эмээ минь гэтэл, үнээн өгөөд эхлэхээр амаа барив гэжийн. Яаана даа энэ сонгууль нэг л бүрхэгээ...
[унших...]
төрөл:Юм юмнаас
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Гэгээхэн

бичсэн: Amuro, 2008-6-24, 12:19
болхиймсаан гэж...
[унших...]
төрөл:Би ойрдоо...
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

I love rainy days

бичсэн: Amuro, 2008-6-24, 11:57
гэхдээ одоо арай л хэтэрлээ энэ бороо. Гэртээ зурагтаа ширтээд банштай юмуу борцтой цай уугаал хийх ажилгүй хэвтэж байсан бол бороог улам л оруулмаар байлаа. Гэвч ажилтай болохоор одоо болиосой гэж бодоод байна. Банштай цай гэснээс Саран багшийн лекцэнд сууж байхдаа банштай цай бол хамгийн муу хоол бөөн баг идээ гэж сонсоод гайхаж байсан. Сүүн дотор мах чанах нь хамгийн байж болшгүй зүйл гэж байсан. Гэхдээ манайхан чинь эсрэгээрээ хамгийн сайн  хоол тэгээд бүр 7 банштай цай уувал  ядаргаа тайлдаг гээд дом хүртэл байдаг биздэ, гайхаж байнаа аль нь зөв юм бол. Заза хоол ярьсан өлсчлөө байна, ажлаа хийе дээ...
[унших...]
төрөл:Би ойрдоо...
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Бороо

бичсэн: Amuro, 2008-6-10, 10:10
Бороо бороо ороорой оросын маамуу ирээрэй.....гээл дуулдаг байсан даа багадаа, яагаад заавал орос маамуу гэдэг байсын бол оо, тэр үеийн нийгэм орчны л нөлөө байх даа, одооны жаалууд тэгвэл американ бой о гёол ирээрэй гэж дуулах байх даа, хэхэх бодсон чинь инээд хүрчлээ.

нээрээ бороо ороод гоё байнаа,
дусал дусалтай бороотой үдшээр зугаалах би дуртай
дурласан залуудаа дуу аялан очих дуртай ...гэж хайрын дуу хүртэл бороотой болзоод

Бороо гэдэг чинь байнаа тэнгэрийн гүнжийн нулимс байхгүй юу, тэр байсгээл уйлаад байвал бид мөн жарганаа, цэцэг ногоо ургаад зун шиг зун болно, тэхдээ тэр уйлаад байхад бид жаргана гэхээр хүмүүс чинь угаасаа л бусдын зовлонгоор жаргал хийх дуртай амьтан юм даа


...
[унших...]
төрөл:Би ойрдоо...
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Emujin

бичсэн: Amuro, 2008-6-5, 09:58
Орь залуу нас цалгиж булгиж явлаа ч
Охь ганц дурлалд өвдөг сөхрөн боолчлогддог
Горхин цэнхэр зэрэглээ хаваржин урсахад л
Гомдол гэж юу байдгыг мартаж орхидог
Салхин зоргоор гэзгийг минь мөнхийн юм шиг асгаж
Сарнайн шүүдэр атаархтал хайр шивнэснээ дурс
Санаан зоргоор хүслээ одод шиг л цацалж
Сарны сэвхийг бүдгэртэл хэрхэн дурлалцсанаа сана
Хамгийн ялдам тачаангуй хайр чинийх гэдэгт
Хамгийн бардам энхрий үнсэлт минийх гэдэгт итгэ
Торгон гивлүүртэй нулимс хацар дээр эгшиж
Тооройн навч унахдаа өвөр дээр эрхлэг ээ
Хайлаас хайлаасныхаа сүүдэрт гунддаггүй
Хайтан цэцгийн дэлбээнд өвлийн нар зусдаг
Торгонд ямбалж, тортгонд гандлаа ч чи бидэн
Тогоруун дуунаар намар намрыг үднээ
Давхиад өнг...
[унших...]
төрөл:Юм юмнаас
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Сүйтгэгч

бичсэн: Amuro, 2008-2-15, 11:29
Энэ харин сэтгэл хямруулчдаг кино байна лээ. Хямруулахаасаа илүүтэй нүдний ядаргаа тусмаар юм билээ. Зөндөө л кино үзэж байсан, энэ харин ёстой балай төгсгөл нь нэг бол манай талын баатрууд ялж дийлээд байдаг даа, энэ бол тийм биш өчигдөр үзсэнээс хойш одоо хүртэл халит халит санагдаад айдастайм шиг, дээр нэг удаа УБ паласт сүнсний талаар бодит бичлэгтэй жинхэнэ аймшиг гэж кино ч юм шиг бичлэг ч юм шиг зүйл үзэж байсан, яг тэрэн шиг , сонин утгатай, нээрээ энэ АНУ ах нар ингэж аймар аймар төсөөлөлтэй зүйл хийж байж хэзээ нэг өдөр тэр нь биелдэг бол ч балрах байх даа, нөгөө ганц Либерти хөшөөгөө нураана, шатаана, дэлбэлнэ, хөлдөөнө өчигдөр бол толгойг нь тас татаал хотын төв дүүрэгтээ хаяж байна лээ.. . хэхэ би нээрээ аймхайгаа мэдэхгүй аймшгийн кинонд дуртай гэж, гол аймар хэсэгт нь заримд...
[унших...]
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Валентин

бичсэн: Amuro, 2008-2-13, 06:14
Өнөөдөр валентиний битүүн гэсэн байхаа. Яг жилийн өмнө түүндээ өгнө гээд баахан шоклад аваад хайлуулаад зүрх болгоод өгч байж билээ. Хөөрхий минь бүгдийг нь идсэн гэсэн, пологдоогүй л гэсэн. Тэгсэн тэрнээс хойш бүтэн 365 өдөр өнгөрч ахиад шоклад хайлуулах уу гэсэн тэр минь арай өөр юм авая гээд, тэрийг нь харин би өгөх бодолгүй, тэр болохоор намайг өөр хүнд өгөх гээд байна гэж халит хардаад, гомдоод байхын. Би болохоор угаасаа тийм зүйлийг бэлэг гэж бодохгүй байгаам. За ямар ч байсан хайртдаа Хосуудын баярын мэнд хүргэе. Чамтай хамт байгаадаа хичнээн жаргалтай байдгийг минь мэдэж байгаа байхаа чи минь. Би чамдаа Хайртай...
[унших...]
төрөл:Би ойрдоо...
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хүсэл

бичсэн: Amuro, 2008-1-23, 11:19
Сая Тунгаамаа гишүүний блогоос хүслээ биелүүлэх талаар нэг зүйл уншаад туршаад үзмээр санагдаад. Юуны өмнө итгэлээс эхлэх хэрэгтэй гэсэн байсан. Магадгүй биелэшгүй гэж бодож байсан зүйл ч итгэл зүтгэлийн ачаар биелэлээ олох ч юм билүү. Би ч шантрамтгай нь дэндсэн хүн л дээ, аймхай гэх нь дээр юм байна. Эрсдэлээс айдаг болхоор хүсэж байсан ч хойш нь тавьсаар яваад нэг д мэдэхэд боломжоо алдчихсан байдаг юм. За өнөөдрөөс эхлээд ирээдүйд итгэлээ өгөөд амьдраад байж дээ....
[унших...]
төрөл:Би ойрдоо...
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Өдөр

бичсэн: Amuro, 2008-1-10, 03:14
Энэ долоо хоног ямар урт юм бэ, хурдан дуусаасай....
[унших...]
төрөл:Юм юмнаас
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Урам хугарав

бичсэн: Amuro, 2007-11-1, 12:17
Өчигдөр орой үнэхээр урам хугарав. Хайртаасаа гөжин байж үзэхийг хүссэн тоглолтоосоо болоод. Үзсэн хойноо байсан бол бүр л дэмий юм болох байж, тэгэхээр үзээгүй нь ч болж дээ. СТӨд болж байгаа хошин шогийг үзэх гээд, үнэндээ манайд үүнээс өөр үзэхээр ч юм алга. Тэнгис гэж өмнө нь ТВгээр гараад улиг болох шахсан эсвэл болсон болоогүй солонгос япон гурилан царайт хүүхний аймшиг гэсэн үлгэр домгийн киног үзэгчдэд шахсан газар. Тэгээд л тэр хошин шогийг нь үзье гээд очиж явтал арваадхан минутын дараа эхлэх тоглолтын хэсэг жүжигчид нь согтуу голцуу соёлын төврүү орж тааралддын. Нэг нь бүр уусан зүйлээ ходоодондоо найруулаад яваа юмуу ус том том балгаад л найган ганханхан явж өгч байнаа. Хамаг урам хуга явдиймдаа зайлуул. Өөрснийгөө биш гэхэд үзэгчдээ хүндэлмээр юмаа, тэгээд л согтуу тайзан дээр...
[унших...]
төрөл:Юм юмнаас
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ЗҮГЭЭР Л

бичсэн: Amuro, 2007-10-30, 11:56
ТАШУУРД НАМАЙГ ОРООЛГОН ЭЗЭМД
ТАЙТГАРЧ ЧАДААГҮЙ ДУР ХҮСЛИЙГ МИНЬ НОМХОТГО
ХЭЭР ТАЛААР САЛХИН МЭТ ДОВТОЛГОЁ
ХЭЭГҮЙ АРАНШИНГАА МАРТ ХАЙРТ МИНЬ, ЭРХЭМСЭГ БАЙ
ХАЦАР ЗҮСЭН ДООШЛОХ НУЛИМСЫГ МИНЬ АРЧ
ХАНАНД ТУЛГАН ДОТРЫГ МИНЬ ЭСГЭ
ҮХЭЭНЦ ДОРОЙ БҮХНИЙГ ТЭР ХААЛГАНЫ ЦААНА ҮЛДЭЭЕ
ҮНЭЛЖ БАРАМГҮЙ ЭНЭ АГШИНГ ЧИНИЙ ТЭВЭРТ МӨНХЛӨЕ...
[унших...]
төрөл:Юм юмнаас
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Missing Rib

бичсэн: Amuro, 2007-9-27, 02:36

Өмнө нь хаа нэгтээ уншиж байснаа дээр олж аваад, энд оруулмаар санагдаад, хайраа олсон гэж бодож байгаа бүх хүмүүст зориулж байна.


A girl in love asked her boyfriend.

Girl: Tell me. Who do you love most in this world?

Boy: You, of course!

Girl: In your heart, what am I to you?

Boy: The boy thought for a moment and looked intently in her eyes and said, "You are my rib. It was said that God saw th...

[унших...]
төрөл:Юм юмнаас
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: Amuro, 2007-9-21, 05:52

Цэлмэх нь үгүй тэнгэр мэт

Инээдээ хаана нуучихсан юм бэ

Цэцэг нь үгүй зун мэт

Итгэлээ хэдийд гээчихсэн юм бэ

Үл ойлголцсон бидний гомдол

Үүл болон сарних нь хэзээ вэ

Үнэнч л баймаар бидний хайр

Үнсэлт болон эвлэрэх нь хэдийд вэ

Гомдол дүүрэн сэтгэлийхээ бурууг

Хэнээсээ олно гэж

Голын хоёр эрэг мэт

Хэдий болтол туних юм бэ

Эргэлзэж холдсон зүрхнийхээ ээдрээг

Хаана тайлна гэж

Эвлэх нь үнэн хайраа

[унших...]
төрөл:Юм юмнаас
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Сонжоорхуу юм даа

бичсэн: Amuro, 2007-9-11, 01:27
Нэг асуулт байнаа,
Гадаа бороо оржийн, чамд харин шүхэр байдаггүйээ, гэхдээ сонголт байнаа.
1. Шүхэртэй тэрийгээ чамтай хуваах залуу/ бүсгүй
2. Шүхэргүй гэхдээ чамтай хамт бороонд норж гэрт чинь хүргэж өгөх залуу /бүсгүй
За алийг нь сонгох вэ саналаа хуваалцаарай....
[унших...]
төрөл:Юм юмнаас
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Морьтой ч болоосой

бичсэн: Amuro, 2007-9-11, 01:12
Энэ хотын замын бөглөрөлөөс болж хайран цагаа улаан зам дээр ямбий тэрэгнүүдийн утаанд хамар хоолойгоо хорстол суусаар дуусгахнээ, өчдөр л гэхэд түшигийн урд бараг бүтэн цаг зогслоо шд, яджийхад нэгнийхаа доор орох дургүй монголчуудын зан нь жолооч нэрт рууль мушгигч нарт илүү байдымуу хаашаайн, 2хон эгнээ замаар 3,4 давхарлах нь халаг явхийн, морьтой байсансан бол хажуугаар нь бахдалтай нь аргагүй давхих юмсан гэж....
[унших...]
төрөл:Юм юмнаас
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: Amuro, 2007-9-7, 04:58



Human and new life
Ene zurgiig caak deerees avsin, harahaar hamag yum n gerelteed neg l aimar. Hunii amidral gesnees bi hun turulhtuniig bichnees uussen gedegt itgedeguimaa, yaagaadchiin ter bol hudlaa sanagdaad bdiin, heheh , neg udaa Raeliin zahia gdeg balai yum olood unshchin tegsen neeree unen yum bolvuu gej bodool, Sayahan tegsen olloo deer hitadiin tsagaan heremiig hitaduud bish hari garigiihan barisan bj bolzoshgui gej unshaad hehe, tegeel bas nuguu rombo garigtai holbogddog Dash hen ch bilee bas bus humuus sanaand orood neg yosondoo bi eliirtseen suujiin shd.
...
[унших...]
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ялаа

бичсэн: Amuro, 2007-9-1, 02:50
Ялааны шинэ хор гарчээ, усанд найруулаал цацчихаар ялаанууд тэрэн дээр суугаал токнд цохиулчийм шиг зззззззззззз гээл далавчаа дугаргаж байгаад үхчихийн, үнэн лайтай тарчилж үхжийх шиг байнаа, заримд нь буян болоод бушуухан дээрээс нь цохиод хаяхийн. Орой цацаад өглөө ажилдаа ирхээр өрөө маань ялааны оршуулгын газар болцон байхийм даа, хурдан өвөл болж хорхой шавьжгүй байхиймсан....
[унших...]
төрөл:Юм юмнаас
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Таксичин

бичсэн: Amuro, 2007-9-1, 02:01
Хэхэ тэр Юкигийн такси драйвэрүүдийг уншаадийсан надаа тохиолдсон нэг зүйлийг бичмээр санагдчлаа. Нэлээн дээр үед болсийн, Юубии пааласт хэний ч билээ нэг тоглолт болох гээд би нэг найз охинтойгоо үзхээр болоод ажлыхаа үүднээс такси бариваа. Замаараа бас нөгөө охиноо гэрээс нь авна гээд, уг нь алхуулч ойрхон л байсы даанч цаг нь тулчаад тэгээл таксиддийн. Нэг хувийн тэрэгтэн халтуурчин баагий ирээл зогсдийн, очих газраа хэлчээл замаараа түр зогсоод хүн авнаа гэсэн за л гэсийн. Тэгээл иртэл нөгөө найз гуай гарч ирдгүй аяячваа чи хурдлаачаа хүн такситай ирчээл хүлээгээдийхад гээл утсаа тавьсан чин жолооч нь надруу аймар муухай харснаа -Такси болгоодайгаарай, Марк 2 шүү гэж авдийн, би гайхаал бас инээд хүрээд хэлэх үг ч олдохгүй суужийтал, -За буу буу тэр таксигаараа яв заоо гэнээ, би ангайга...
[унших...]
төрөл:Юм юмнаас
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Амтгүй хоол

бичсэн: Amuro, 2007-8-30, 04:42
Өдөр бүр нэг янзын хоол, тэгээд төмөр аяганд хийсныг нь харахаар цэргийн ангид байгаа мэт, үнэндээ цэрэгт явж үзсэн биш, тэхдээ л тэгэж л төсөөлөгдөөд байгаам, Өдрийн хоол ажил дээр нэг иймэрхүү, оройн хоол гэртээ гэхдээ залхуурвал бас хийхгүй бэлэн юм идчих хандлагатай, өглөөд өндөг хиамаар ходоодоо хуураал, ер нь хэзээ нэг хүний эхнэр гэрийн эзэгтэй шиг хоол шиг хоол хийж сурнаа, эр хүнийг ходоодоор нь татдаг гэдэг үг сонсоод инээд хүрээд байдаг байсын, шал мангары ходоодондоо захирагдаал хоол сайтыг дагадаг тэхийм бол тогоочтой л сууна биддэ гэж боддог байсан, яг үнэндээ. Тэгсэн бас ч тэгж болкуум байнаа, юутай ч амт чанар гэж алаглуулсан тогооч байх нь хаашаан гэхдээ л хайртдаа хүн шиг хоол хийчдэг баймаарын, тогоочын курст явалтайн биш, хоолны ном л олж авж туршилт гээчийг хийж эхлий ...
[унших...]
төрөл:Би ойрдоо...
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих